Миний тухай

Угаас тэнд төрөөгүй болхоор Усных нь сайханыг би магтаж чадахгүй ээ Угиар агаар нь муухай ч гэсэн Унаган нутаг минь хот болхоор Толь шиг нуур морь шиг уулыг нэрлэж мэдэхгүй Тоглоом минь чулуу байгаагүй Задгай галд хацар минь улайгаагүй Захгүй талд нүд минь бэлчиж өсөөгүй Сүрчигийн үнэр ээжээс минь үнэртдэг болхоор Сүү сааль адуу малыг бүр ч мэдэхгүй Давхар байшингийн завсараар хавартаа сийгэх салхинд Даарч хөрч зуныг хүлээж байгаагүй Тагтан дээр хунгарласан цас цонх цохисон шуурганд Тамираа бартал туйлдаж өвлийг зүхэж үзээгүй Зүсэлсэн хурга ишиг надад байгаагүй Зүгээр л газраар хөглөрдөг чулуун тоглоомонд дурлаагүй Угаасаа л би хотын иргэн Ус нь гоожуураас гойждог Улс амьтан нь дэгжирхэлээр амьдардаг Байшингийн цаана байшин л харагддаг Баруун зүүнгүй машин л хөглөрдөг Би хотын л уугуул ............

Ур чадвар

Электорникийн инженер мэргэжлийг Арлын Япон улсаас авч ирсэн цөөхөн хэдэн Монгол инженерийн нэг, Авъяас билэг, урам зоригоороо ажиллаж амьдарсаар өдийг хүрсэн аавын бяцхан хүү билээ гэж.

Сонирхол

Эр хүн болж төрсийн байна эрийн гурван наадамынхаа морь, бөх, сур харваанд нугасгүй дуртай гэжийгаа, аан мөн сагсан бөмбөг, гар бөмбөг нүдчихэдэг, дажгүй дуулчихдаг, авхаалжтай нэгэн байнаа гэж.

Гаргасан амжилт

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай Тэнгэр заяатайгаа бүү март Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шиндээ сайхан шинэлээрэй! http://img809.imageshack.us/img809/6889/1221jb.jpg Ядравч харийн шашин бүү шүт Янаглавч харийн хүүхэн бүү тэвэр Цус чинь ариун гэдгийг бүү март Яс нутагтаа үлдэхийг үргэлж сана Чи Чин гүрний үлдэц биш Чингис богдын үр сад Чи чиигтэй шавар тагзанд төрөөгүй Чилийсэн шаргал талд Мэлийсэн сарны доор Онгон дагшин байгалийн Орон зайд төрсөн юм

Боловсрол

1990 - 1998 Хосе-Мартын нэрэмжит 52-р дунд сургууль, Бүрэн дунд
Монгол Бүрэн бус дунд
1998 - 2000 Нийслэлийн тэргүүний 10 жилийн 31-р дунд сургууль, 2+2
Монгол Бүрэн дунд
2000 - 2004 "Газарчин" дээд сургууль, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний менежер
Монгол Баклавр
2005 - 2008 Ёокохамагийн их сургууль, Үйлчилгээний менежер, элэктроникийн инженер
Япон Магистр
2010 - Одоо Монгол-Оросын хамтарсан Эдийн засгийн Сан дээд сургууль , Бизнес удирдлага
Монгол Магистр

Ажлын туршлага

2004 - Одоо Хөх тэнгэр тур оператор, Төслийн зохицуулагч Аялал, жуулчлал
2008 - 2009 Аниргүй ТТБ, Сэтгэлзүйч, зөвлөгч багш Сэтгэл зүй
2009 - Одоо Техник технологи төвлөрсөн түгээх төв ТББ, Ерөнхий зохицуулагч Тоног төхөөрөмж
2009 - 2010 "Улаан таван хошуу" Монгол цуст эрх чөлөөт залуучуудын холбоо ТББ, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Төрийн бус байгууллага
2010 - 2011 Олон Улсын Хүүхдийн Найрамдал зуслан, Дуу хөгжмийн багш Төрийн байгууллага
2011 - Одоо "Саян-Асралт" ХХК, Гүйцэтгэх захирал Эх бэлтгэл, Хэвлэх
2011 - Одоо Sound project group, menegar Дуу & Хөгжим