Миний тухай

Өөрийн гэсэн үзэл бодолтой, өмнөө тавьсан их л олон зорилготой, түүндээ хүрэхийн тулд залуу насаа үр бүтээлтэйхэн ашиглахийг хичээж яваа, ажил ихтэй байхдаа маш их аз жаргалтай, ажилтай завгүй байх бүртээ түүнээсээ маш их энерги,эрч хүчийг авч өөрийгөө хурцалж явдаг, ажилгүй байх нь...?за ёстой төсөөлж ч үзээгүй гээд хэлчихэж болно ер нь бол ажилгүй бол амьдрал утгагүй гэж үздэг жирийн л нэгэн даруухан бүсгүй дээ.Би залуу сайхан байна,намайг залуу нас маань чимдэг...

Ур чадвар

Мэргэжлээрээ 9 жил ажиллаж байна.

Сонирхол

Чөлөөт цагаараа интернэтээр аялах, тэмдэглэл хөтлөх, теннис тоглох, дуртай дуугаа хөгжимөө эцэс дээр нь тавьж сонсох дуртай.

Гаргасан амжилт

10 жилд байхдаа авч байсан хэд хэдэн шагнал байгаа ч, одоо бол шагнал гол биш хийж бүтээж байгаа бодит амжилт л чухал гэж бодож явдаг даа...

Боловсрол

1996 - 2000 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Орчуулагч
Монгол Баклавр

Ажлын туршлага

2000 - 2001 Миний Хөрөг Хятад гэрэл зургийн студи, Хятад хэлний орчуулагч Гэрэл зураг
2001 - 2002 Богд-Ар ХХК, хятад хэлний орчуулагч, борлуулалтын менежер Барилга угсралт
2002 - 2003 Ji Lin XXK, Хятад хэлний орчуулагч Ресторан & Хүнсний үйлчилгээ
2003 - 2004 Цагаан-Уул Хятад гэрэл зургийн студи, Хятад хэлний орчуулагч,менежер Гэрэл зураг
2004 - 2005 Li Ya LLC, Хятад хэлний орчуулагч Барилгын материал
2005 - 2006 Lin Gong LLC, Хятад хэлний орчуулагч Уул уурхай
2006 - 2007 Эрдэнэтэд, Хятад хэлний орчуулагч Ресторан & Хүнсний үйлчилгээ
2007 - Одоо New Plat LLC, Хятад хэлний орчуулагч Үйлдвэрлэл