Миний тухай
Боловсрол: 69-р цэцэрлэгт АНХНЫ БОЛОВСРОЛ болсон олон нийтийн дундах хүмүүжил олж авсан гэж найддаг. 11-н жилийн 6-р дунд сургуулийг 2008 онд төгссөөд ОХУ-д жил гаран хугацаанд сурч, амьдарсан. Одоо ШУТИС-д "цахилгаан систем" гэсэн үнэ цэнэтэй, чухал үүрэгтэй мэргэжлээр суралцаж байна. Өөрийгөө хөгжүүлж жаахан ч гэсэн мэдлэг, мэдээлэл алхам тутамдаа авч байвал дараа хойно эх орондоо өчүүхэн ч гэсэн нэмэр болж чадах юм болов уу гэж горьддог. Тиймээс боломж бололцоо олдох аваас сургалт, семмнаруудад сууж суралцахыг хичээдэг. Уран зохиолын ном бол чамлахааргүйгүй олныг уншиж дуусгасан. "Тунгалаг Тамир"-ын дөлгөөн урсгал урсахад.... мөн "Керри эгч" эргэдэг сандал дээрээ суугаад, цонхныхоо өмнө удаан гэгч нь мөрөөд хонгорхон Керри минь.... магадгүй бусдаас илүү эл 2 номыг уншсандаа туйлын баярладаг, амьдрал дахь азтай тохиолдлуудын минь нэг юм болов уу гэдэгт итгэдэг.
Юуг бүтээх гэж оролдов: Анх 1-р ангидаа хэсэг найзуудтайгаа цехээс ундаа 50т-р ундаа авч зах дээр 100т болгон худалдаад эхний өдрөө л найзуудаараа нийлээд 3000т-ны ашигтай ажиллаад жигтэйхэн их баярлаж байж билээ. АНХНЫ ОРЛОГО. 7-р ангиасаа л тогтсон мөнгө олох ямар нэгэн ажил хийдэг байсан. Билл Гейтс гуайд туйлаас баярладаг. 2010 оны 6-р сард "Дэлхийн хүний ширээний ном" гаргасан, Монголын хамгийн том номын дэлгүүр "Интерном" дээр борлогдож байгааг хараад санаа алдан мишээснээ нуух юун. Түүний дараа "Хөлбөмбөг" "Америкийн Англи хэл" "Cambridge&Barron's" ном, Е-ном зэргийг эмхэтгэсэн, хөрвүүлсэн, хэвлүүлсэн. Тодруулга хийхэд би нэгийг нь ч зохиогоогүй, надад ном зохиох мэдлэг, мэдээлэл хараахан бүрэлдээгүй би залуу байна. Зүгээр л байж болох болов уу гэж санаа гаргаад оршин буй идеал дээр л ажилласан. Нийгмийн ажил гэвэл хэд хэдэн байгууллага, клубт хамрагдаж үйл ажиллагаанд нь чадвал туслаж чадахгүйгээ сурч авдаг, мөн нэг жижигхэн оюутны клуб зохион байгуулан удирддаг.
За энэ миний өнгөрсөний нэг хэсэг, зөвхөн өнгөрсөнг л бичсэн төдий, харин ирээдүйг ярьдаг тэр нөхдүүдэд л итгэхэд бэрх шүү.
Ур чадвар
Өнөөдөр өнгөрснөөр, өнгөрсөн болно. Өнгөрсөнд та юу сурсан, мэдсэн, хийсэн, бүтээснээр тань таны ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ирээдүйгээ удирдахыг хүсвэл өнгөрснийг удирдаж сур, өнгөрснийг удирдахыг хүсвэл ӨНӨӨДӨРийг удирдаж сур. Бямбасүрэн.Н
Хүссэнээрээ том алхах боломжгүй бол чадлаараа хурдан алх Бямбасүрэн.Н
Сонирхол
Боловсрол, Бизнес, Хөлбөмбөг
Гаргасан амжилт
Би олон жилийн өмнө "АМЬДРАХ ТАСАЛБАР" хожсон. Миний тасалбар ....
Боловсрол
| 1994 - 1998 |
69 цэцэрлэг, хүмүүжил |
| Монгол |
|
|
| 1998 - 2008 |
Сүхбаатар дүүрэг 6-р сургууль, суурь боловсрол |
| Монгол |
бүрэн дунд |
|
| 2008 - 2009 |
ОХУ Улан-удэ, Хэлний бэлтгэл |
| Орос |
орос хэл |
|
| 2009 - Одоо |
ШУТИС-ЭХИС, электроник |
| Монгол |
бакалавр |
|
Ажлын туршлага
|
Одоо |
ШУТИС-ЭХИС & some, Оюутан & some |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2007 - Одоо |
some, Менежер |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2009 - Одоо |
МУШУТИС, Оюутан |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|