Миний тухай

Би жирийн л нэг монгол бүсгүй. Өөрийгөө яг тийм гэж тодорхойлж чаддаггүй юм. Даруухан ч юм шиг үгүй ч юм шиг. Эсвэл галзуу, тэнэг ч юм шиг. Харин надад итгэсэн хэн нэгний итгэлийг алдахгүй байхыг хичээдэг. Аливааг дагалдан дуурайхыг хүсдэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө байхыг л хүсдэг хүн дээ, БИ

Ур чадвар

Бичиж, туурвих

Сонирхол

Сайхан бүхнийг... Бодоод байсан чинь би ямар нэг зүйлийг тэгтлээ их сонирхож байгаагүй юм байна. Бөмбөг энэ тэр бол бүр байхгүй ээ. Бараг айдаг гэхэд болно. Харин хэн нэгэн санал тавибал хүзэр тоглож чадна. Тоглоом наадмын тал дээр нэг иймэрхүү. Харин тийм сайхан хоолойтой биш хэрнээ хааяа каракоедох дуртай. Бас сонирхолтой ном байвал дуустал нь уншчихна. Тэгээд бас заримдаа мөр толгой холбоно. Өөрт минь таалагдвал хөөрхөөн баярлачихна. ийм л хүн дээ БИ

Гаргасан амжилт

Өргөмжлөл, сайшаалын үнэмлэхнээс нэг их хэтрээгүй л байна.

Боловсрол

1999 - 2003 Улаанбаатар-Эрдэм-Оюу, Сэтгүүлч
Монгол магистрант

Ажлын туршлага

2003 - 2004 Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Эрхэс" студи, сурвалжлагч Хууль, Эрх зүй
2004 - 2005 ДИ ЭНД ЭЛ продакшн, сэтгүүлч, редактор Хэвлэл мэдээлэл
2005 - 2007 өдөр тутмын "Өнөөдөр" сонин, Сэтгүүлч Хэвлэл мэдээлэл
2007 - 2009 ХААИС, Хэвлэл мэдээллийн ажилтан Боловсрол, Шинжлэх ухаан