Миний тухай
Монголын иргэн бүр эх орондоо сайхан амьдрах ёстой. Ингэхийн тулд сайн сайхан амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд иргэн бүр биечлэн оролцох шаардлагатай гэсэн ойлголттой явдаг. Нийслэлийн ууган иргэн, иймдээ ч нийслэл Улаанбаатар хотынхоо өнөөгийн дүр төрхийг харж, агаарын бохирдол, хөрсний эвдрэл, замын түгжрэл, хог хаягдал, нийгмийн бухимдал, архидалт, хээл хахууль зэрэг сөрөг үзэгдлийг багасгаж, иргэдийн сайн сайхан амьдрах орчинг бүрдүүлэхэд чадах бүхнээ зориулахсан гэж бодож явдаг. Мэдээж энэ бодол монгол иргэн бүрийн л толгойд байдаг биз. Иймд энэ сүлжээнд нэгдэн орсон ухамсарт гишүүддээ хандаж: - "Бид хийхгүй бол өөр хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?" гэж уриалж байна. Хэлсэн амандаа хүрэхийн төлөө, ихийг сурч мэдэхийн төлөө, чадах бүхнээ хийж амжуулахын төлөө л явдаг жирийн нэг монгол иргэн.
Ур чадвар
Хүний хийж болдог зүйл бүрийг өөрөө хийж сурахсан гэж хүсдэг. Орос, англи, швед хэл үзсэн, боломж гарвал хятад хэл сурахсан гэж боддог. Сэтгэл хөөрсөн үед дуулах дуртай, жаахан наргиа ч заримдаа хэтрүүлчихдэг. Зохион байгуулах, төлөвлөх, гүйцэтгэх тал дээр чадвар байгаа гэж өөртөө итгэдэг. Мөн өөрийн сонирхосон ямар ч асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэхэд бүх хүч чадлаа дайчлан ажиллахад бэлэн байдаг. Нэгэнт төлөвлөсөн бол заавал биелүүлэх гээд чигээрээ зүтгэдэг "зөрүүд" зантай. Эелдэг, найрсаг, ажил хэрэгч занг эрхэмлэдэг.
Сонирхол
Хүнд ашиг тустай, байгал, ан амьтанд ээлтэй бүхнийг сонирхоноо. Нийгмийг эрүүлжүүлэх, хүний ухамсрыг дээшлүүлэх, эх орноо хөгжүүлэх, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэгт чиглэсэн ямар л үйлдэл байна тэр бүгдийг сонирхоно, боломж нь байвал хийнэ. Монгол хүнийг хөгжүүлэх, ялангуяа амьдралыг нь дээшлүүлэх, эрүүлжүүлэх тал дээр анхаарч, энэ чиглэлд юү хийж болохыг сонирходог. Байгалын нөхөн сэргээлт, мод тарих, арчлах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ан амьтан, жигүүртэн шүвүү судлах сонирхолтой.
Гаргасан амжилт
Иргэдийн оролцоог дээшлүүлж, нийгмийн идэвхийг сайжруулах, мөн агаарын бохирдлыг багасгах, хөрсний эвдрэлийг зогсоох, ахуйн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үйлсэд монгол улсын иргэн хүний зүгээс хүвь нэмрээ оруулсныг үнэлж, хороо, дүүрэг болон нийслэлээс удаа дараа шагнал, өргөмжлөл, батламж авч байсан.
Боловсрол
| 1980 - Одоо |
Москвагийн ОУХДС, оу харилцаа |
| Орос |
бакалавр |
|
| 2001 - 2003 |
ХААДС, эдийн засаг |
| Монгол |
магистр |
|
Ажлын туршлага
|
2007 - 2008 |
ДОХ-той тэмцэх Үндэсний сан, Хөтөлбөрийн менежер |
Эрүүл мэнд |
|
|
2009 - 2010 |
НҮБ-ын төсөл, олон нийтийн харилцаа, зохицуулагч |
Олон нийтийн харилцаа |
|
|
2010 - Одоо |
4Life, Together Building People, Лидер |
Эрүүл мэнд |
|