Миний тухай

Их сургуулиа төгсөөд мэрэгжлээрээ ажиллаж байна. Эрхэлж буй ажилдаа амжилт гаргах, илүү сайжируулахын тулд ажилладаг.Нийгэм, хүний хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэдэг. Найзууд, хамтран ажиллагчдынхаа хамт анхны НОМ КАФЕ-г санаачлан байгууласан. Тус клубыг нийгэм, хувь хүний хөгжилд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах, бусдад аль нэг хэлбэрээр туслах хүсэл эрмэлзэлтэй 9 инженер 2007 онд санаачлан байгуулсан юм. Бид үйл ажиллагаа НОМ КАФЕ (BOOK CAFE) байгуулахаас эхлэхээр шийдэж 2006 оноос хойш 2 жилийн хугацаанд удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн сарын орлого болон хамтран ажил гүйцэтгэж, түүнээс олсон ашгаа хуримтуусны үр дүнд зорьсондоо хүрч 2008 оны 12-р сард Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт НОМ КАФЕ-гаа байгуулан ажиллуулж эхлэсэн. “Ном” кафены үйл ажиллагааны зорилго: • Хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах, • Нийгмийн ажилд идэвхи сонирхолтой болгох, • Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюунаа хөгжүүлэх, мэдлэгээ өргөжүүлэхэд нь тав тухтай орчинг бүрдүүлж өгөх, өөртөө туслах боломжийг олгох • Үйлчилүүлэгчид ном солилцох • Номын ач холбогдол, хүний амьдралд гүйцэтгэх үүргийг таниулах зэрэг зорилготой юм.

Ур чадвар

Зохион байгуулах, инженеринг, горим тооцоо, техникийн үнэлгээ хийх

Сонирхол

Гэрэл зураг, амьд хөгжим, ном унших, бас төгөлдөр хуур тоглох

Гаргасан амжилт

байгаа

Боловсрол

1996 - 2001 ШУТИС-ЭХИС, Аж үйлдвэрийн дулаан хангамжийн инженер
Монгол Бакалавр
2008 - 2010 MPEI , Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер
Монгол магистр

Ажлын туршлага

Одоо "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ний Шуурхай зохицуулалт горим тохируулгын алба, дарга Төрийн байгууллага
2003 - Одоо "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ний , Албаны дарга Дэд бүтэц