Миний тухай

Зөв бодолтой, өөдрөг сэтгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй, сайн сайхан бүхэнлүү тэмүүлэгч. Хүлээцтэй, тэвчээртэй, зоригтой, мятрашгүй тууштай зан чанартай. Өдөр бүр чармайлттай, санаачилгатай байж алсын хараатай амьдрахыг эрмэлздэг. Нэг барьж авсан ажлаа эцсийг нь үзэж байж салдаг зантай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй. Архи хэрэглэхгүйгээр хэлэх үгээ хэнд ч хэлж, хайр дурлалаа зоригтойгоор илэрхийлж, баярласан гомдсон бүхий л сэтгэл хөдлөлөө архигүйгээр гаргаж амьдралаас таашаал авч чаддаг болохоор архи хэрэглэдэггүй. Архи хэрэглэдэггүй хүн найз нөхөд хомс "байдаг" гэдэг үг худал болохыг өөрийн биеэр нотолсон. Уусан хүмүүстэй хэмнэлд ороод зохицоод сайхан наргиад хөгжилдөөд залуу насаа туулж явна даа. _________________________________________________________________________ Ургах наран бидэнд гэрэл гэгээг авчирч Угтах ирээдүй биднийг аз жаргалаар тосоход Учрах бэрхшээл бүхэн тэмцэл дунд замхардаг Ертөнц дэлхий чиний гэгээн сэтгэлээр эргэж Ер бусын гайхамшигтай бүхэн чиний оюун санаанд дэлгэрдэг. Алсад анивчих одод биесээсээ өрсөн чамд л таалагдах гэж анивалзан гялалзаж Аниргүй сансар дор гэгээн мөрөөдөл дүүрэн залуу нас чинь чамайг л гоёно. Зүрх сэтгэлээ чи сайханд умбуулж чадвал Тансаг яруу бүхэн чамайг тойрон оршиж Мөрөөдлийн орчил дунд чи жаргах болно. Аз жаргал хүсье. Дээрх шүлгийг уг нь би зохиосын "Яруу сэтгэгч" сонинд хэдэн жилийн өмнө гарч байсын... Энэ тэрүүгээр их явдаг болсон байна лээ...

Ур чадвар

Өөрийгөө илэрхийлэх болон багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай. Хурдан сэтгэж богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг. Аливаа зүйлийн зүй тогтлыг ажиглан дүн шинжилгээ хийж оновчтой гаргалгаа хийдэг. Аливаа зүйлд мэдрэмжтэй хандаж шинэ санаа олохдоо гарамгай.

Сонирхол

Ном, амьдрал, байгаль, хүмүүс, бизнес

Гаргасан амжилт

Тун удахгүй авна

Боловсрол

2005 - 2009 ШУТИС-БИАС, Авто замын барилгын инженер
Монгол Баклавр

Ажлын туршлага

Одоо МУАЗГ, МП интернэшнл, "БОДИТ ПРОГРЕСС" ХХК - "БОДИТ ЗАР" сонин - "БОДИТ ЗУУЧ" үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн зөвөлгөө зуучлал - "БОДИТ ЗУУЧ" 1928, Инженер, Ерөнхий менежер, Эрхлэгч, СЕО Дэд бүтэц