Миний тухай
Би Улаанбаатар хотын унаган хүү. Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн 8-р анги дүүргээд тоо бодож тос идэхээр Хан уулын бэл, хатан туулын хөвөөнөө орших хамгийн жижигхэн байртай, байрандаа багтахгүй сэтгэлтэй багш нартай, тоолбол цөөхөн сурагчтай ч газар газраас цугласан гайгүй хэдэн сурагчтай, сурах хүнд бол хамгийн бага төлбөртэй, эзэмших хүнд бол нарийн мэргэжил нэмж олгодог, онц төгссөн хүнд бол их сургуулийн хуваарьтай шинэхэн ангийн анхны төгсөгчдийн нэг билээ. Зайсан гэдэг бол миний эрдмийн их аянд мордсон газар болоод чи юм уу? хааяа очмоор санагддаг. Хичээлээ тараад Их сургуулийн Том цонхноос тусах гэрэл, намрын уйтгартай нам гүмийг эвдэн хөхрөлдөх оюутныг хараад би энэ сургуульд орно доо гэх мөрөөдөлдөө хөтлөгдөн ХААИС, ЭЗ-ийн ангид орсон нь миний хувьд эргэлт байсан бөгөөд би энэ сургуулийн номын сангаас би өөрийгөө олсон юм.
Би өөрөө бол нэг их бодлоготой хүн биш гэхдээ улс орон маань бодлоготой, аж ахуйн нэгжүүд маань хариуцлагатай, залуучууд маань маань цог хийморьтой, хүүхдүүд маань инээд хөөртэй байгаасай гэж бодож явдаг нэгэн.
Ур чадвар
Орчин үеийн программчлалын хэл, скрипт ашиглан программ боловсруулах, вебсайт хийх, бизнесийн танилцуулгыг бэлтгэх, IT шийдлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх
(Visual Basic, VB.NET, PHP, ASP, Flash, Action, Java, VB)
Сонирхол
Сонирхол гэж сул үг байна юм юм л сонирхоно, хобби гэж нэрлэх байхаа ер бол компьютерт үнэн хоббитой, өглөөнөөс өглөө хүртэл, үдшээс үүр цайтал сууна. Одооноос бол блог гэж зүйлд татагдаад байгаа орчуул, гарах хаалгаа олохгүй хэцүүднэ байх гэж бодоод жаахан хөндий л байна.
Гаргасан амжилт
Төр нийгэм, төрийн бус байгууллагад арай үнэлэгдээгүй ч хамтран ажилласан компаниуд үнэлдэг юм аа ямартай ч зөндөө л амжилт гаргалгүй яахав миний сууж байгаа компьютер л миний рекордуудыг тогтоолцсон доо. Хамгийн их зөөж явсан, хамгийн удаан суусан, хамгийн их файл татсан, хамгийн олон асаалтай хоносон :)
Боловсрол
| 1998 - 2003 |
ХААИС, Эдийн Засаг Бизнесийн Сургууль, Менежер |
| Монгол |
Баклавр |
|
Ажлын туршлага
|
2004 - 2007 |
"Ди энд Эл" групп, Програмист |
Худалдаа, үйлчилгээ |
|
|
2007 - Одоо |
MagiQ Solutions, Marketing and CEO |
Мэдээллийн технологи |
|