Миний тухай

Ж.Хорлоо миний бие хайрт хань, хоёр сайхан хүүхдийнхээ хамт амьдардаг. 2005 оноос хувь хүний хөгжил, 2007 оноос хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар судалж эхэлсэн. Зорилго нэгтэй залуустай хамтран дараах чиглэлээр сургалт явуулдаг. Үүнд: "Та хүчирхэг" залуучуудад зориулсан хувь хүний таван талт ур чадварын сургалт", "Өөрийгөө олохуй" өсвөр насныханд зориулсан сургалт, "Миний гэр бүл" гэр бүлийн харилцааны сургалт, "Хүүхэд эцэг эхийн тусгал" эцэг эхчүүдэд зориулсан хүүхэдтэй харилцах харилцааны сургалт. Хүний хөгжлийн үндэс нь хүүхэд насны хөгжил, төлөвшил, хүмүүжил гэж үздэг учир сүүлийн үед хүүхдүүдрүү илүүтэй анхаарч ажиллаж байна. Тиймээс "ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвийг санаачлан, хүүхдийн эмч хүнтэй хамтран үүсгэн байгуулаад, үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хүүхдүүдээ судалж, мэдээлэл, технологийн шинэ үеийн хүүхдүүдэд зориулсан, шинэ, тэдэнд тохирсон, оновчтой арга, онолыг гаргаж ирэх зорилготой. Өөрийгөө сайн хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй, хүн чанартай, ЖИНХЭНЭ ХҮН гэж үнэлдэг учир, ЖИНХЭНЭ сурган хүмүүжүүлэгч болох учиртай гэж итгэдэг, бас үнэлдэг. Өөртөө маш их хайртай болохоор бусдыг ч чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг нэгэн.

Ур чадвар

Эерэг сэтгэлгээтэй, эрүүл зөв хооллодог, харицааны болон ярих чадвартай. Багаар ажиллах, бусдыг ойлгох, бусдад урам зориг өгөх, хүний сайн талыг олж харах, бусдыг сонсох, сэтгэл хөдлөлдөө бүтээлчээр хандах чадвартай. гэх мэт

Сонирхол

Зоосон мөнгө цуглуулах, Эрдэнийн чулуу цуглуулах, Чулуу, хясаа, мөнхийн цэцгээр сувинер хийх. Аялах, цанаар гулгах, явган аялах, усанд сэлэх, шатар тоглох, ном унших, хүүхдүүдтэй ярилцах, хүүхдүүдтэй тоглох, бага насны хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилтэй холбоотой судалгаа хийх, хөгжим тоглох,

Гаргасан амжилт

- Өөрийгөө таньж, өөрийнхөө үнэт зүйл, амьдралын зорилгоо олж нээсэн явдал бол надад бурхан тэнгэрээс өгсөн хамгийн том шагнал - Олон улсын Руй Прешн компаний хөдөө орон нутагт захирлаар ажиллах эрхийн бичиг - Олон улсын Руй Прешн компаний Сургагч багшаар ажиллах эрхийн бичиг, - Удирдагч эмэгтэй сангаас "Эмэгтэй удирдагч" тэмдэг, өргөмжлөл - Их сургуульдаа Захирлын нэрэмжит тэтгэлэг, Япон профессорын нэрэмжит тэтгэлэг, Төрийн сангийн шагналаар сурах эрхийн бичиг / Их сургуулийн 5-р семистрээс төгстөл/, - Сүхбаатар аймгийн "Суу билиг" сангаас №2 дах "Гэрэгэ" - Арван жилдээ аймгийнхаа математикийн олимпиадын аварга болж байсан.

Боловсрол

1999 - 2003 Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, Бизнесийн удирдлага
Монгол Бакалавр
2005 - 2005 Оросын сургагч багш И.В.Костья, Хувь хүний хөгжил, эерэг сэтгэлгээ
Монгол 1 сарын курс
2005 - 2005 Оросын сургагч багш Владимер Тимошивич, Хүний хөгжил, харилцаа
Монгол 3 сарын курс
2006 - 2006 Хятадын сургагч багш Гө Юнь, Сэтгэлгээний курс, сэтгэлзүйг удирдах
Монгол 1 сарын курс
2006 - 2006 Хятадын сургагч багш Гө Юнь, Багийн системийн удирдлага
Монгол 1 сарын курс
2006 - 2006 ЭМШУИС-н багш, АУ-ы доктор, профессор Ариунцэцэг, Эрүүл мэндийн боловсрол
Монгол 1 сарын курс
2007 - 2007 Хятадын сургагч багш Цай Линь, Багийн удирдлага
Монгол Сертификат
2007 - 2007 Клиник эмнэлэгүүдийн зөвлөх, Хордлогын эмч Ө.Баяр, Соёл иргэншлийн өвчин
Монгол 1 сарын курс
2007 - Одоо Бие дааж, Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжил
Монгол насаараа эзэмших боловсрол
2007 - 2007 Зохимжит хоолны Гэрэлмаа багш, Зөв хооллолт
Монгол 7 хоног
2009 - Одоо МУБИС, Сургуулийн Өмнөх Боловсрол
Монгол Магистр

Ажлын туршлага

Одоо ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв, Үүсгэн байгуулагч, сургагч багш Боловсрол, Шинжлэх ухаан
2005 - 2007 Руй Прешн олон улсын компани, Сургагч багш Худалдаа, үйлчилгээ
2006 - Одоо "Яруу сэтгэгч" сэтгүүл, зөвлөх Хэвлэл мэдээлэл
2008 - 2010 ХӨГЖИЛ Хүний хөгжлийн төв, Үүсгэн байгуулагч, сургагч багш Боловсрол, Шинжлэх ухаан
2010 - Одоо ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв, Захирал Боловсрол, Шинжлэх ухаан