Миний тухай
Сэтгүүлч. Олон нийттэй харилцах ухаан, хувь хүний хөгжил сонирхон судладаг. Салбартаа 7 жилийн туршлагатай.
"Улсын хөгжлийн үндэс нь Хүний хөгжил" гэсэн итгэл үнэмшилийнхээ дагуу хүний хөгжлийн чиглэлээр ажиллах хугацаандаа “Тэнгэр” худалдааны төв, "Номин" холдинг, "YokozunaNet" ХХК, "Монголын Төмөр Зам" ХНН зэрэг бизнесийн болон олон нийтийн байгууллагуудад 90 гаруй удаагий лекц сургалт зохион байгуулсан. Хүний хөгжлийн салбарт ажилласан туршлага, судалгаанд үндэслэн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор "Бүтээмжээр дүүрэн амьдралын хэв маяг" сэдвийн хүрээнд сургалт, зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Улмаар байгууллагын хөгжилд чиглэсэн "Ажилтны хөгжлийн хөтөлбөр" боловсруулахаар ажиллаж байна. Мөн өөрийнхөө авъяас чадвар, билэг ухааныг нээж, өөрийгөө мэдэрч хэний ч сэтгээгүйг сэтгэж, хэний ч бүтээгээгүйг бүтээж түүнийгээ дэлхий даяар тунхаглахыг хүсэж байгаа чадварлаг, билэг авъяаст хүмүүстэй хамтран ажиллана.
Миний СЭТГЭЛ: "Амьддаа бие биеэ хайрла" тарнийг шившиж хүн бүрийн зүрх сэтгэлийн гүн дэх гэгээн сайхныг мэдрэх.
Миний БОДОЛ: Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэн нэгэн дарга, түшмэл, муу хүнээс боллоо гэж шалтаглахаасаа өмнө өөрөөсөө алдаагаа хайх нь зөв.
Миний ЗАРЧИМ: Чин сэтгэлээсээ хий, үгүй бол юу ч битгий.
Миний АФОРИЗМ: Нүдээ нээ, гадна чинь бүх боломж байгаа. Өөрийгөө нээ, дотор чинь бүх авъяас байгаа.
Миний TWITTER: http://twitter.com/luvsandorj. Тантай үргэлж мэдээлэл, мэдлэгээ хуваалцах болно. Follow me.
Ур чадвар
Хүний өөрийнх нь дотор байгаа ур чадвар, авъяасыг нь нээхийн тулд сургаж, суралцаж явна.
Сонирхол
Хүүхэд байхдаа юм хадгалж сурах гэж марк цуглуулдаг байлаа. Үргэлж шинэчлэгдэж, суралцаж байх гэж ном уншина. Өөрийгөө болон хүн төрөлхтөнг ойлгох гэж хүн судална. Эх булагтайгаа ойр байж эрчим хүчээр цэнэглэгдэх гэж байгальд аялана. Мэдсэнээ хуваалцаж хамтдаа хөгжих гэж сургалт хийнэ. Өөрийгөө ялах гэж бие хамгаалах урлагаар хичээллэнэ. Дэлхийн бүх эм тан нийлээд ч хөдөлгөөнийг орлож чадахгүй учир гүйлт, иогийг сонирхоно. Төрөлх мэдрэмж, сэрэхүйгээ гээгээгүй Хүн хэвээрээ үлдэх гэж уран зурагт шимтэж, сонгодог урлагийн бүх төрөлд автана.
Гаргасан амжилт
Өөрийн итгэл үнэмшил, зорилгын төлөө гуйвашгүйгээр бат зогсож хүнд хэцүү үед өөрийгөө дайчилж, хамгийн том дайсан болох өөрийгөө ялан дийлж яваа он жилүүд минь.
Боловсрол
| 1990 - 1999 |
"Тэмүүлэл" цогцолбор сургууль, Ерөнхий боловсрол |
| Монгол |
Бүрэн дунд |
|
| 1999 - 2000 |
МУШУТИС-ЭХИС, Суурь шинжлэх ухааны лекцүүд |
| Монгол |
|
|
| 2000 - 2006 |
Олон улсын Таеквондогийн холбоо, Их гарьд, Бие хамгаалах урлаг (Таеквондо ба Дорно дахин) |
| Монгол |
Таеквондогийн бүс |
|
| 2000 - 2005 |
КУДС, Сэтгүүлч - Найруулагч |
| Монгол |
Баклавр |
|
| 2007 - 2007 |
"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн клуб, Сэтгэлгээний курс CORT |
| Монгол |
Бүтээлч сэтгэлгээ |
|
| 2008 - 2008 |
Т.Гантулга ("Profit Zone" ХХК), Хөрөнгийн зах зээлийн сургалт |
| Монгол |
Ур чадвар |
|
| 2009 - 2009 |
Ирээдүй судлаач Т.Жавхлан ("XXII зуун" интернешл), "Ирээдүйн өөрчлөлт ба стратегийн мэдлэг" сургалт |
| Монгол |
Ур чадвар |
|
| 2010 - Одоо |
The New Media Marketing Agency, New media marketing ба дэлхийд өрсөлдөх боломж |
| Монгол |
|
|
Ажлын туршлага
|
Одоо |
"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэг, Үүсгэн байгуулагч, зөвлөх |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2006 - Одоо |
"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэг, Үүсгэн байгуулагч, зөвлөх |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2008 - 2009 |
"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэг, "Мөнхийн тэмүүлэл" аудио тренингийн хамтран бүтээгч, "Ээждээ бичсэн 1000 захидал" номын редактор |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2009 - 2010 |
Ажилласан төслүүд:, 9-12 сар “Оюуны хоол” хөтөлбөр, 4-7 сар "Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөр, Зохицуулагч |
Боловсрол, Шинжлэх ухаан |
|
|
2010 - Одоо |
The New Media Marketing Agency, CEO /Гүйцэтгэх Захирал/ |
Маркетинг & Сурталчилгаа |
|
|
2010 - 2011 |
"Эх орон" соён гэгээрүүлэх телевиз, "Эх орны залуус хаа явна" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор |
Хэвлэл мэдээлэл |
|