Миний тухай

Орчин үеийн борлуулалтын менежмент байгууллагын ажилтан бүр борлуулагч байхыг шаардах болжээ. Компанийн захирал бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, рекламны дүр төрхөөрөө компанийнхаа ажилтныг сонгох нь их болж байна. Үүний тод илрэл нь Америкийн “Apple” корпорацийн гүйцэтгэх захирал Стив Жобс юм. Тэрээр 2001 онд iPod хөгжим тоглуулагчийг зах зээлд гаргахын өмнө борлуулалтын танилцуулгаа өөрөө хийсэн юм. Тухайн үед зах зээлд CD тоглуулагч, Flash тоглуулагч, MP3 гэсэн гурван өрсөлдөгч бүтээгдэхүүн байлаа. Үнийн хувьд 75$, 150$, 150$ байсан бол iPod-ын анхны үнэ 300$ байлаа. Стив Жобс “...Та CD тоглуулагч худалдан авч болох бөгөөд энэ нь 75$-ийн үнэтэй. Нэг CD-нд 15 дуу багтдаг гэвэл та нэг дуунд 5 доллар төлж байна. Харин та Flash тоглуулагч худалдан авбал 150$ төлнө. Бас 15 дуу багтах ба та нэг дуунд 10$ төлж байна. Мөн MP3 авбал 150$ бөгөөд 150 дуу багтана. Тэгэхээр 1 дуунд 1$ доллар төлнө. Харин iPod 300$ үнэтэй боловч 1000 дуу багтана. Та нэг дууг 30 центээр сонсох боломжтой” хэмээн танилцуулсан нь iPod-ын борлуулалтыг эрс нэмэгдүүлсэн юм. Манай орны компани, аж ахуй нэгжүүд ч байгууллагын ажилтан бүр борлуулагч байх ёстой гэсэн энэхүү хандлагыг мэдрэн, ажилтнуудаа борлуулалтын чиглэлээр мэргэшүүлэх, сургалтанд хамруулах сонирхолтой болжээ. Монголын Лектор Төвөөс амралтын өдрүүдэд хичээлүүлдэг “Мастер борлуулагч” сургалт 10 сарын 2, 3-нд хичээллэх гэж байна. Худалдах, борлуулах ур чадвар олгох тус сургалтаар борлуулалтын мэргэжилтэнд байх ёстой бүхий л суурь мэдлэгийг олгох болно. Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: www.lector.mn, 7011-1839, 98114447 утаснаас лавлана

Ур чадвар

Эх орны төлөө зүтгэгчдийг 10 сая төгрөгөөр шагнана ;] ;] ;] ura ura ura Батлан хамгаалах яамнаас энэ сарын 17-нд дөрвөн хүнд “Эх орны төлөө” шагнал гардуулахаар болжээ. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан гавьяатай хүмүүст уг шагналыг 10 сая төгрөг дагалдуулан өгөхөөр болж буй аж. Энэ удаа дээрх шагналыг дөрвөн хүнд олгохоор болж, санхүүжилтийг Батлан хамгаалахын сайдын багцаас гаргах гэнэ. нэ шагналын анхныхыг иргэний салбараас Үндсэн хууль болон Батлах хамгаалах, Зэвсэгт хүчний хууль тогтоомжийг батлуулахад санаачлан оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, Эх оронч хүмүүжлийн талаар мэдлэг боловсрол олгож байгаа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Зэвсэгт хүчний салбараас Иракийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож монгол цэргүүдийнхээ төдийгүй, “Чарли” баазад байрлаж байсан олон үндэстний дивизийн цэргүүдийн амь насыг алан хядагчдын халдлагаас хамгаалж, улс орныхоо нэрийг олон улсад өргөсөн Г.Аззаяа, Ж.Самбуу-Ёндон нарт олгохоор болсон байна.

Сонирхол

2010 оны шинжлэх ухааны шилдэг арван ололт 1. Хамгийн олон эвэртэй үлэг гүрвэл 2.Бага хурдасгуурын "том" мэдээ 3.Устай сар 4.Мексикийн хонгил ба "Мөрдөгч" робот 5.Хөгшрөлтийн ген 6.Сансрын "хүн ам" өсөв 7. Илбэчний нөмрөг 8. Өвөг дээдэстэйгээ танилц 9.Шинэ элемент Хар тугалга, төмөр, ураны алийг ч 117 дугаар элемент буюу унунсептийтай зүйрлэшгүй. Энэ элемент ОХУ-ын Дубна хотод "мэндэлсэн" бөгөөд беркели, кальцийн изотопийн нийлбэр юм. 10.Муур цэвэрч эрдэмтэд муурыг хэлээ мушгиралдуулан шингэнд дүрж, халбагаар утгах мэт сүүгээ амандаа хийдгийг тогтоожээ. Харин дундаж хурд нь ойролцоогоор секундэд дөрвөн удаа гэнэ. Хэлээрээ нэг утгахдаа 0.1 миллилитр шингэн уудгийг нь ч эрдэмтэд мөн тогтоосон юм.

Гаргасан амжилт

Ai daa Manai Mongolchuud iim l baih heregtei “Жилийн шилдэг бизнесийн удирдлагын магистр оюутан”-аар Монгол хүн шалгарчээ Бизнесийн удирдлагын магиструудын холбоо, Британий The Independent сонины газар хамтран “Жилийн шилдэг Бизнесийн удирдлагын магистр оюутан” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 4-нд Лондонгийн төвд байрлах Милленуим зочид буудалд зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаж буй оюутнуудаас шилдгийг шалгаруулж, эцсийн шатанд шалгарсан оюутнуудтай Лондонд мэргэжилтнүүдийн баг ярилцлага хийж шилдэг оюутныг шалгаруулдаг юм байна. Энэ жилийн шилдэг Бизнесийн удирдлагын магистр оюутнаар 4 оюутан шалгарсаны нэг нь Францын ENPC School Of International Management сургуулийн оюутан Түвшинтөгсийн Баярцэцэг байлаа. Энэхүү нэр хүндтэй шагналаар анх удаа монгол оюутан шагнуулж, монгол улсынхаа нэрийг өндөрт өргөжээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Британийн Лордын Танхимын гишүүд, саятан бизнесмэн, дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн удирдлага, эрдэмтэд уригдан оролцож сонирхолтой илтгэлүүд тавьжээ. Тус арга хэмжээний төгсгөлд шилдгийн шилдэг оюутнаар Британий Bath их сургуульд суралцаж буй Уганда улсын оюутан М.Сузан шалгарчээ. Шилдэг оюутнуудын шагналыг Лордын танхимын гишүүн ноён Хастингс гардуулан өгч, оюутнуудын цаашдын ажилд амжилт хүссэн байна.

Боловсрол

2004 - Одоо Tsergiin ih surguuli , radist
Монгол deslegch