Миний тухай

~ Хувь тавилангийн зураг бїхнээр Хуудсаа чимсэн би-Амьдралын ном Худал їнэний дэнсийг биедээ шингээж Хуучирч элэгдээгїй би-Армаанчиг ном Цаг цагийн єнгийг тольдож Цаашдаа ч їргэлжлэх би-Тїїхийн ном Цалин мєнгєн тэнгэр шиг Цагаахан сэтгэлтэй би-Хїїхдийн ном Сэтгэлийн дулаанаар зїрх уярааж Сэмхэн хайрлагдах би-Хайрын ном Сэвэлзэх сэтгэлийн хїсэл бадрааж Сэрэл огшоох би-Эрочик ном…..

Ур чадвар

Охиндоо бичсэн захидал ~~ -Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа. Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй. Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь :)

Сонирхол

ЦЭЦЭГ ТАРИХ, МОД ТАРИХ.. Энэ чухамхүү үнэн үг байна аа. Худлаа ярьсиймааа тоглосын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг "Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг "Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг " Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг " Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг ... " Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг " Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг ...

Гаргасан амжилт

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай! Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай! Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай! Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай! Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

Боловсрол

2007 - 2011 СЭЗДС, Нябо
Монгол Баклавр
2011 - 2013 СЭЗДС, Бизнесийн удирдлага
Монгол Магистрант

Ажлын туршлага

Одоо байгууллага, Ажилтан Аялал, жуулчлал