Миний тухай

Газраас нь нар мандаж буй мэт байдаг зүүн хязгаар тал нутагт төрж өссөн. Тал шигээ уужим сэтгэлээр бусдыг хайрлаж, бусдад чин сэтгэлээсээ хандаж туслах үнэхээр дуртай, хэнийг ч хуурахгүй үнэнч шударга байж үргэлж аз жаргалтай инээж амьдрах дуртай ч хааяа нэг бодолд дарагдчихдаг, өнөө цагийн нийгмийн янз бүрийн үзэгдэлд сэтгэл даанч нэг гундуу байдаг, харин Монголын залуучуудад үүнийг өөрчлөх боломж бий гэдэгт итгэдэг, сайхан сэтгэл, тэнгэр хоёрыг шүтэж амьдардаг жирийн нэгэн Монгол бүсгүй дээ.

Ур чадвар

Хүүхэдтэй олон жил ажилласан, чин сэтгэлээсээ ярилцаж зөвөлгөө өгч чадна, хүмүүнлэгийн чиглэлийн ажлуудыг хийж байсан туршлага арвин, цаашид ч үргэлжлүүлэн хийнэ гэж бодож явдаг. Ёс суртахуун, ёс зүйн боловсролын чиглэлээр лекцүүдийг олон жил заасан. Энэ туршлага өөрт минь маш их хэрэг болдог доо.

Сонирхол

Бүжиглэх, байгалийн үзэсгэлэнт газруудын зураг дарах, хөл бөмбөг тоглох, хүнтэй чин сэтгэлээсээ ярилцах дуртай.

Гаргасан амжилт

ЗГХА, ХТҮГ-ын "Сайн үйлс" алтан медаль, Монголын хүүхдийн ордны "Хүүхэд эрдэнэ" алтан медаль, Ховд аймгийн хүүхэд залуучуудын ордны "Дурсгалын медаль". Бас нэг том шагнал бий. Тэр даанч нууц........Хэ хэ

Боловсрол

2000 - Одоо МЭНХ, Хорвоо ертөнцийн зүй тогтлын тайлал
Монгол Хүн байхын ухаанаас суралцаж байна
2000 - 2002 МЭНХ, Хорвоо ертөнцийн зүй тогтлын тайлалын 3, 9, 21, 40 хоногийн семинар
Монгол Анхан, дунд, гүнзгий шатны боловсрол
2002 - 2003 МЭНХ, Удирдагч бэлтгэх 1 жилийн онцгой баг
Монгол Мэргэжлийн сертификат
2002 - 2003 МЭНХ, Лектор бэлтгэх 10 хоногийн онцгой семинар
Монгол Гүнзгий шатны боловсрол

Ажлын туршлага

2000 - 2002 Дорнод аймаг дах "Залгамжлагч холбоо" ТББ-ын салбар, Багш, лектор Төрийн бус байгууллага
2003 - 2004 Улаанбаатар хот дах "Залгамжлагч холбоо" ТББ-ын салбар, Гүйцэтгэх захирал, лектор Төрийн бус байгууллага
2004 - 2007 Ховд аймаг дах "Залгамжлагч холбоо" ТББ-ын салбар, Гүйцэтгэх захирал, лектор Төрийн бус байгууллага
2007 - 2008 "Залгамжлагч холбоо" ТББ, Боловсролын мэргэжилтэн Төрийн бус байгууллага
2008 - Одоо "Нутгаа хайрлах залуусын чин сэтгэл" Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Зөвлөх, Хүндэт гишүүн Төрийн бус байгууллага
2008 - 2009 "Залгамжлагч холбоо" ТББ, Гүйцэтгэх захирал Төрийн бус байгууллага
2009 - Одоо "Залгамжлагч холбоо" ТББ, Зөвлөх багш Төрийн бус байгууллага
2009 - 2010 ДЭЗМХ, Гадаад харилцааны менежер Төрийн бус байгууллага
2010 - Одоо МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ, Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн бус байгууллага
2011 - Одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын оюутан залуучуудын холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллага