Миний тухай

5-р хороолол, II-р төрхийн замын эсрэг талд төрсөн нутагтаа амьдарч байгаа. Унасан газар угаасан ус маань гэрээс 300 орчим метрийн зайтай. Уул ус мод цэцэг, гол мөрөн, мал ахуйн дунд өсөөгүй болохоор шороо, тоостой ч цементэн талбай, барилга байшин, хотын гудамжиндаа хайртай. Ер нь Улаанбаатараасаа өөр газар очих дургүй. Хөдөө явахаар ядраад хотдоо ирэхээр илүү амраад байдаг. Хотынхоо шороо мороогоор амьсгалахаар нэг кайф авна. Монгол нутаг хөдөө тал уул ус гайхалтай. Гэхдээ би хотод байхаас илүү сэтгэл ханамж хөдөөнөөс авдаггүй. Харин Эрдэнэт, Дархан хотууд маш их таалагддаг. Тэнд амьдарсан ч яахав.

Ур чадвар

Бодвол байдаг байлгүй дээ.

Сонирхол

Буддын шинжлэх ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, гэр бүл судлалын салбаруудыг сонирхдог. Марк болон зоосон мөнгөний идэвхигүй цуглуулагч. Идэвхитэй уншдаггүй идэвхитэй ном худалдан авагч.

Гаргасан амжилт

Би амьдралдаа ямар нэг урлаг спорт, оюун ухаан, хүч хөдөлмөрийн оны хүн, онцгой хүнээр шалгарч одон медаль, ойн тэмдэг , овооны наадмын түрүү, өргөмжлөл диплом, үнэ бүхий зүйлс аваагүй явна. Цаашид хүмүүс өгвөл авна, өгөхгүй бол авахгүй.

Боловсрол

2002 - 2003 ШУТИС-КТМС, Бизнесийн Удирдлага
Монгол MBA

Ажлын туршлага

2004 - 2008 ulaanbaatar university, instructor Боловсрол, Шинжлэх ухаан
2008 - 2011 Mongolian Agribusiness Support Program, Communication Officer Төрийн бус байгууллага
2012 - Одоо UNDP, EMP-2 Project, ... Олон улсын байгууллага