Миний тухай
Эгэл жирийн монгол хүн. Спортын цол зэрэг гэвэл - Уламжлалт Тулааны Урлагийн мастер, тэргүүн багш. Монгол-Зо урлагийн хар бүс, Тонгил Мүү До урлагийн хар бүс 1-р дан, спортын дэд мастер.
Ур чадвар
Ур чадвар бол эрдэм мэдлэг. Би тулааны урлагийг хүнд хүссэн хэмжээнд нь зааж чадна. Миний шавь нараас 2008 оны бие хамгаалах урлагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт буюу хоёр Дэлхийн аварга төрсөн явдал
Сонирхол
Монголчуудын цэргийн эрдэм болоод гардан тулааны урлагийн тухай судалдаг. Үүнтэй холбоотой судар бичиг, ном зохиол цуглуулдаг. Сонирхолтой минь холбоотой зүйл байвал чөтгөр шулмастай ч хамаагүй нөхөрлөнө.
Гаргасан амжилт
1999-Үндэсний бие хамгаалах урлагийн холбооны 10 жилийн ойн нэрэмжит бүх тулааны урлагууд оролцсон УАШТ-нээс алтан медаль, 2002-"Сонсогчын Алдар" гардан тулааны тэмцээний хүрэл медаль, 2003-Кик боксын УАШТ-ний хүрэл медаль, 2003 онд бие хамгаалах урлагийн төрлөөр Монгол Улсын спортын дэд мастер, 2007-Уламжлалт Тулааны Урлагийн Холбооны мэргэжлийн тамирчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2008-Бие хамгаалах урлагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, багийн алтан медаль. 2010 онд Тулааны урлагийн дэлхийн аваргын хүрэл медаль/Солонгос улс/