Миний тухай

Хиад Боржигон ургийн Төмөртогоо овогтой Хосбаяр. 10 жилээ БЗД ийн 84-р дунд сургуулийн Математик, Физикийн анги төгссөн. Багаасаа л компьютерийн мэргэжилтэй болохыг хүсч тэмүүлдэг байлаа. Хүсэлдээ хүрч програм хангамжийн мэргэжил эзэмшсэн. Голдуу вэб програмчлалаар дагнаж ажилдаг. Гэхдээ одоо програм хангамжаар биш сүлжээний инженерээр ажилаж байгаа. Миний хүсэл мөрөөдөл гэвэл Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд хүрсэн шилдэг инженер болох хүсэл мөрөөдөлтэй. Мэргэжилээ хүндэтгэж хүндэлж явдаг нэгэн. Миний ихэнх цаг компьютерийн ард л өнгөрөөдөг дөө. Ганцаараа тайван орчинд юм бодож суух дуртай. Шашин шүтлэгийн хувьд Бөөгийн шашин шүтдэг, итгэдэг.

Ур чадвар

Сүлжээнд холбогддог бүх зүйлрүү л хандаж чадах юм байна шүү. Вэб хандалтанд програмыг хакердах. Гэхдээ GREY хакер л даа. Хүний бүтээлийг гэмтээхгүйгээр алдааг нь олж хэлж зөвлөхийг хичээдэг. Мөн Cisco, Cisco IDS/IPS, Cisco Router, Linux/UNIX. Microsoft - ийн MCP, MCSA, MCSE 70-294 гэрчилгээтэй. Бусад чадвар гэвэл тамхийг тоо харгалзахгүй нэг суурин дээр татах зэвсэгийн эрдэмтэй. Одоо тамхинаас гарах санаа өвөрлөөд явж байна.

Сонирхол

Мэргэжлийн хувьд гэвэл network security чиглэлээр мэргэжилээ улам ихээр дээшлүүлэх сонирхолтой байгаа. Чөлөөт цагаараа аялалаар явж загас барих, зураг дарах хоббитой. Бусад сонирхол гэвэл адал явдалтай ном унших дуртай хэдий ч сонирхол татахуйц ном хэвлэл байхгүй байгаа болохоор өөрөө ном бичиж унших санаатай байна даа.

Гаргасан амжилт

Оюутан байхдаа гэвэл Програм хангамжийн олимпиадын хэд хэдэн медаль, Шилдэг оюутан мөн Манлай удирдагч энэ тэр шагнал авч байлаа. Мэргэжилээрээ ажиллаж эхлэсэн цагаас хойш гэвэл бичээд байвал олон байна аа.

Боловсрол

2000 - 2004 "Tsakhim" Institute of computer and high technologies, Програм хангамж
Монгол Баклавр
2009 - 2010 Depaul University, Network security
Америк Магистер
2010 - 2010 Сургалтын төв, Network & Information security
Монгол Мэдээлэл, Сүлжээний аюулгүй байдлын инженер

Ажлын туршлага

2003 - 2004 Hi-Fi Records, Web Master Дуу & Хөгжим
2004 - Одоо AsiaCom Co.,ltd, Ерөнхий захирал Мэдээллийн технологи
2004 - 2005 UMK ХХК PLAY PROJECT Entertainment, Ахлах менежер Мэдээллийн технологи
2005 - 2005 Newtel LLC, IT инженер Харилцаа холбоо
2007 - Одоо ЮНИТЕЛ ГРУПП, IT Engineer Харилцаа холбоо