Миний тухай
Би гэж жирийн нэгэн монгол айлын том охин.Аав ээж хоёр дүүгийнхээ хамт амьдардаг.1991 онд Улаанбаатар хотод төрсөн.1999 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуульд элсэн орж,2009 онд төгссөн.2009-2010 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах Отгонтэнгэр их сургуульд бизнесийн эрх зүйч мэргэжлээр элсэн суралцаж байна.Туулж өнгөрүүлсэн амьдралын маань ихэнх хэсэг удирдах арга барилтай салшгүй холбоотой.Нийгмийн амьдралд оролцох буюу идэвхитэй амьдралыг илүүд үздэг.Шинийг сэтгэж ихийг бүтээхийн тулд биеэ дайчлан ажилладаг. Эв эеийг эрхэмлэж үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхаж байна.Цаашдаа нийгмийн амьдралыг өөрчлөхөд өөрийн хувь нэмэрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байдаг.Эх орныхоо хөгжилд гар бие оролцож амьдралынхаа дурсамжыг эргэн санах биш амьдралынхаа түүхийг үлдээнэ хэмээн итгэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа нэгэн.
Ур чадвар
Бусдыг удирдан зохион байгуулах,олон нийттэй харьцах.Асуудалд бодитой хандах,шийдвэр гаргах,бэрхшээлд анхаарлаа хандуулах биш бэрхшээлээс гарах арга үр дагаврыг чухалчлан үздэг.
Сонирхол
Би бүжгийн спорт,уран зураг,түүх уламжлал,философийн талаар илүү их сонирхон судалдаг.Нам гүм тайван орчныг илүүд үздэг.Чөлөөт цагаараа өгүүллэг тэмдэглэл бичих дуртай.
Гаргасан амжилт
Бүсгүй хүн болон мэндэлсэн минь хамгийн том шагнал юм уу даа...
Боловсрол
|
||||
|
||||
|