Миний тухай

Би Монголоороо гоёдог Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог Би Монголоороо гоёдог Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог Би Монголоороо гоёдог Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог Би Монголоороо гоёдог

Ур чадвар

Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна Дулаацсан биеэс минь хийморь савсана Савсан өнгөний нүцгэн мананд Сая тэнцсэн унага Монголоо эрнэ ээ

Сонирхол

Ухаарахдаа даруусдаг хүний орчлонд Уйлж би сэтгэлдээ уужирдгиймаа. Айлын ах эгч нарыг аав ижий шигээ л гээд Аялж би Монгол дуундаа уярдгиймаа... Хүний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч Хөх тэнгэрт Монгол нутаг минь гээд Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа Хэнэн тэнүүчилсэн бодлоо би яалтай... Эх орны минь салхийг тээн ирж буй Эгэл гийчний айлчилна гэх сургаар Энгүй их догдолж, эргэж тойрон уулзчаад Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа... Ай хөөрхий, энэ бэтгэрч гунисан зүрх Амь ордгиймаа зөвхөн Монголдоо л байхад Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг Уйтай намрын энэ өдөр илүү их санахын учир юу вэ..

Гаргасан амжилт

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг vзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгvй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий минь та Газар дээр хэчнээн увидастай тєрсєн юм бэ? Баривчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж Балчраас минь єдийг хvртэл та оёдолчин явлаа Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй Орон дээрээс минь алгасалгvй тонгойж Дэрэн дээр намайг бvлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн “А” vсэг бичих гээд будилж цєхєж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл vvдний манаач Сар нарны ээлжгvй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа… Шvхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь Шvvхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ биє чинь тvvнээс ч олон гартай юм шиг Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа Зvvний сvвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зvгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хvvхэддээ урт насалж хайрла!

Боловсрол

1987 - Одоо Гэрийн дээд сургуульд сураад ,сураад барах юм бишэээ., зурагт удирдлагын анги
Монгол магистр

Ажлын туршлага

2000 - 2011 Хувиараа, Аялагч Амралт & Чөлөөт цаг