Оруулсан : S. Tseegii 2010-01-10 22:46:10

Энерги гэж юу вэ ?

Энерги гэж юу вэ?
Энерги оргүй хоосноос үүсдэггүй
Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг
Энерги усдаж үгүй болдоггүй
Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна. Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй.амьд бүхэн амьсгалж ,хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх махбодь төдий биш юм.Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог.Эрүүл биед амьдралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг.Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг.Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм.Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физик үйлдэл хийгээгүй ч био энергийн солилцоонд байнга орж байдаг.энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалаас хайралсан асар их давуу тал,нөөц бололцоо юм.Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна.Харааны(энерги) хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илрэл юм.Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчлөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.
Шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн арван жил хүн орчлон ертөнц,дэлхийн мэдэх мэдэхгүй бүх бодисыг “матер” хэмээх нэгэн үгээр тодорхойлох болсонюм.Хүн дуран авай шагайвраар хараад л орчлон ертөнцийн хязгааргүйд итгэж маш жижигхэн орон зайд ч матер буйг нээжээ.
Матерын энэ үй олон төрөл нь өөрийн гэсэн өвөрмөц амьдарлаар амьдарч, янз бүрийн хөдөлгөөнд оролцож, бие биетэйгээ харилцан нөлөөлдөг болохыг хүмүүс яваандаа мэджээ.Энэ бүх матер нь Нүдэнд үл үзэгдэх,үл баригдах, тэгсэн атлаа хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг, бүтцийн хүчээр гүйцэтгэдэг болох нь батлагджээ.
Энэ тодорхойгүй зүйл нь материйн янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг ба түүнийг хүмүүс энерги(эрчим хүч) гэж нэрлэжээ.орчлон ертөнц бол энергээр дүүрэн та бидний мэдэх цахилгаан энерги,химийн энерги, механик энерги, физик энерги, гэрлийн энерги, дулааны энерги, ухамсарын энерги, сэтгэлийн энерги гэх мэт.Энэ бүх энерги нэгдэл холбоотой Хүнд энэ бүх энергийн нэгдэл холбоо явж байдаг.
Ургамлын энерги:Ургамал нь энерги нөөцөлж энерги ялгаруулдаг.хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг.Ногоон ургамал нүүрстөрөгчийн хийг шингээж хүчилтөрөгч ялгаруулсанаар агаарийг хүчилтөрөгчөөр баяжуулж амьд биеийн амьсгалах хүчилтөрөгчийн нөөцийг хэвийн хэмжээнд байлгана.
Ургамал орчлон ертөнцийн төв болох нарнаас энерги аваад цааш нь амьд бүхэнд зориулан энерги боловсруулан гаргах үйлдвэр болдог байна.Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол, бидний биеэс ургамал хоол хүнсээр дамжуулан энерги бий болгож байдаг.Тэгэхээр цөлжиж, экологийн тэнцвэр алдаж буй өнөө үед байгалдаа ойртох үүднээс тасалгаандаа цэцэг тарих нь зөв юм.

Сэтгэгдлүүд


  • S. Tseegii 2010-01-11 12:43

    Энерги гэдэг нь нүдэнд үл үзэгдэх,үл баригдах,хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг,дуу чимээгүй бүтцийн хүчээр янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг хүч юм.
    Энерги алдагдахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар авч үзье.Үүнд:
    1.Хүрээлэн байгаа орчны бохирдол Жишээ нь: Хотын утаанаас болж амьсгалын системийн үйл
    ажиллагаа алдагдаж хүний бие өвчилж байна.Уушигны өвчин газар авч байна.
    2.Бүх төрлийн ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл,гар утас ашиглах Өөрөөр хэлбэл бид амьдрал
    ахуйдаа хэрэглэж буй эдгээр зүйлс нь хүний биед сөрөг үр дагаврыг авчирдаг байна.Жишээ нь: Та
    компьютерийн ард удаан суух,гар утсаар удаан ярьсан тохиолдолд таны уураг тархинд хэт их ачаалал
    өгч толгой дүүрэх,нуруу хөших,нүд чилэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
    3.Амьдралын хэт ачаалал,уур бухимдал Амьдралын явцад хэн нэгэнтэй үзэл бодол нийлээгүйн улмаас
    эсвэл амьдралд тохиолдох янз бүрийн сөрөг үзэгдэлүдээс болж хэт их бухимдах уурлаж уцаарласнаас
    болж та энергиэ алддаг.

  • S. Tseegii 2010-01-11 12:49

    4.Амьдралд буруу зарчим баримтлах,зохисгүй хооллох /архи,тамхи/ буруу амьсгалах
    5.Сөрөг бодол
    6.Сөрөг үг хэллэг зэргээс болж хүн энергиэ алддаг байна.
    Тэгвэл алдагдсан энергиэ 100 хувь нөхөж болдог.Та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг
    хүсвэл бидэнтэй холбоо барьж манай сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана уу.

    Харилцах утас: 88878228

  • *. Jargal 2010-01-11 13:00

    Цээгий яасан хэрэгтэй мэдээлэл оруулаа вэ, их баярлалаа, ойрд энэ тухай сонирхож уншаад байгаа. Үргэлжлүүлээрэй. тэгээд асууж тодруулах зүйлс байна:
    1. Хүмүүс: тэр бол их энергитэй хүн..., эсвэл хамаг энергээ тэр хүнд алдчихлаа... гэж яриад байдаг. Нэг хүнтэй маш богинохон хугацаанд уулзаад салахдаа, ямар ч хэрэлдэж маргагүй, эсвэл баясаж хөөрөөгүй, зүгээр л хэдэн үг солиод салахдаа хүмүүс иймэрхүү юм ярьж байхыг сонсож байсан. тэр хүнээс энерги авчихлаа, эсвэл хүнд алдчихлаа гэдгээ яаж мэддэг юм бэ.
    2. Өөрийгөө энергитэй байна, энергигүй байна гэдгээ яаж мэдэх вэ? Би жишээ нь гоё кино үзээл, заза одоо назгайрч залхуурч хэвтэхээ больё, босч ажлаа хийе... гэдэг ч юм уу. тийм идэвхтэй болж байгаа нь тэр киноноос энерги авч байна гэсэн үг мөн үү.
    3. Заавал хүнээс, байгалиас энерги авахгүйгээр, өөрөө өөрийгөө энергижүүлээд байж болдог уу, хөдөлгөөнөөр цэнэгээ аваад байдаг цаг шиг. Гоё хөгжим сонсоод, кино үзээд, гүйгээд... хэхэ

  • S. Tseegii 2010-01-11 13:33

    Сайн байна уу ? Маш гоё,зөв асуулт асуусанд баярлалаа.Тиймээ зөв бүтэцтэй,зөв энергитэй хүн бидний эргэн тойронд их байдаг.Гэтэл аливаа зүйл эерэг болон сөрөг талтай байдаг шүү дээ.Энерги сорогч вампирууд ч бидний эргэн тойронд биднийг тойрон хүрээлж байдаг.Үүнийг жишээн дээр авч үзвэл илүү ойлгоход дөхөм болно.Жишээлбэл: Та хэн нэгэн хүнтэй сэтгэлээ онгойтол яриад суумаар,тэр хүмүүс л танд сэтгэлд тань ойр түшиг тулгуур болохоор санагдаж байхад,зарим хүмүүстэй санал бодлоо солилцох эсвэл харилцахад ч төвөгтэй санагддаг тэр хүнийг харахаар толгой чинь өвддөг бол тэдгээр нь энерги сорогчид буюу энергийн вампирууд байдаг.Гэтэл та энергиэ алдсан тохиолдолд ямар сөрөг үр дагавар гарах вэ ? гэсэн асуулт тавьж магадгүй байх.Тэгвэл би энэ асуултанд товч бөгөөд тодорхой хариулт өгье.Хүн амьдралын явцад 13 төрлийн энерги / гэрлэн бүрхүүл /-тэй байх ёстой.Гэтэл та эдгээр энергиэ алдвал янз бүрийн зүйлд амархан өртдөг.Жишээлбэл:Ажил төрөл бүтэлгүйтэх,сэтгэл санаа амгалан тайван бус байх,хэн нэгэнтэй муудалцах,стресст орох тэр ч бүү хэл гэнэтийн зүйлд өртөх гэх мэт.Таны асуултанд одоо хариулъя.Өөрөө өөрөөсөө энерги авч болно.Өөрөө өөрийгөө магт,урамшуул,стрессээ тайлахын тулд сайхан хөгжим сонс,дуу дуул,бүжиглэ,байнга инээмсэглэ,өдөр бүр сайхан зүйл мөрөөдөж бодож сайхан үг хэллэг хэрэглэ,энэ хорвоод та ганцхан дахин давтагдашгүй гайхамшигт эх хувь гэдгээ мэдэрч өөрөө өөрийгөө хайрла,танаас өөр таныг мэдэж,танаас өөр таныг хайрлаж ойлгож чадах хүн гэж үгүй шүү.Та өөрөө өөрийгөө хайрлахаас гадна өрөөл бусдыг чин сэтгэлээсээ хайрла.Бусдын төлөө буян хийж яв.
    Танд амжилт хүсье.

  • Г. Амарчингүн 2010-01-11 14:13

    Хүч юм Хүч юм!!! Энерги хүч мөн үү? Шал 2 ойлголт юмшиг санагдах юм...

    Сургалт гэхээр сонирхол татаж байна л даа, Сургалт тань шинжлэх ухаан танин мэдэхүйн чанартай? эсвэл бясалгал, итгэл үнэмшлийн чанартай?

  • Б. Цэцэг 2010-01-11 16:46

    Хүний гэрлэн бие буюу ауро нь тухайн хүний сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг гэнээ.Та хэн нэгэнд дуралхаар зүрхний хүрд болон гэрлэн бие н сарнай ягаан өнгөөр гэрэлттэг байхнээ.Зарим хүмүүстэй уулзхад таагүй сэтгэгдэл төрдөг нь тухай нь хүн их муу бодолтой эсвэл хүмүүсийн итгэл үнэмшилийг хүндэтгэдэггүй,хар санаатай хүмүүс байдаг байна эдгээр хүмүүсийн гэрлэн бие бүдэг бараандуу хөх саарал өнгөтэй болдог байна.Тийм учираас бараан царайтай гэдэг үг гарсан байхаа.Бид сайн сайхан зүйлийг бодож биелэнэ гэж итгэж байвал бодлын хүчээр биелэх магадлал өндөр болж гэрлэн бүрхүүл маань ч тод өнгөөр гэрэлтдэг гэж уншлаа. Нээрээ л ажил үйлс нь амжилттай сайн сайхан зүйл бодож яваа хэн нэгний царай цаанаасаа гэрэлтэж байдаг биз дээ.Энэ нь гэрлэн биетэй холбоотой юм байна гэж бодож байна.За тэгээд гэрлэн бие энергийн талаар судлах тусам сонирхолтой юм байна.Лам бас билгийн мэлмий нээлттэй хүмүүс энергийн талбайг маань сүнстэй холбож тайлбарладаг л юм байна лээ. Тэгэж байгаад санаа бодлоо хуваалцнаа.

  • Б. О Ю У 2010-01-12 12:41

    Сэкрэт гээд кино байдаг даа. Үнэхээр л өөрөөсөө сайн энерги гаргаж чадаж байвал өөртөө ч өрөөл бусдад ч сайнаар нөлөөлнө. Цэцэг ургамал ч бас нэг талын энерги өгдөг. Миний хувьд гэртээ тарьсан цэцэгсээ өдөр бүр тордож өнгө орж цэцэгсээ дэлбээлэх тусам түүнээс урам авдаг. Ядаж л энэ их утаан дунд хүчилтөрөгч ялгаруулах ургамал бидэнд хэрэгтэй шүү.

  • Б. О Ю У 2010-01-12 12:41

    Амны билэгээс ашдын билэг.

  • B. Baska 2010-01-12 15:47

    Цээгий их зөв, гоё сэдвээр бичсэн байна. Энэ хорвоо ертөнц дээр төрсөн хүн бүр өөрийн гэсэн гэрлэн бүрхүүлтэй байдаг. Дээр хүмүүсийн бичсэнчилэн тэр нь тодорхой хүчин зүйлсээс болж сарнидаг төдийгүй бусдын энергитэй холилдож байдаг гэж уншсан юм байна. Жишээлбэл: хүний сууж байсан сандал дээр боссон даруйд нь суувал тухайн хүний муу сайн бүх л энергийг авна гэсэн үг. Гэхдээ энерги нь бусад хүнийхтэй тийм ч амар холилдож сарнидаггаүй, /дорой биш ч гэж ойлгож болно/ хүмүүс ч бас байна. Миний бодлоор ийм хүмүүс ихэнхдээ бүх зүйл дээр цэгцтэй ханддаг, хийх гэж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээсээ ханддаг,,, тийм л хүмүүс.

  • Т. Оргил 2010-01-17 15:44

    Тиймээ санал нэг байна. Аливаа аммьд болон амьгүй биетүүд өөрийн гэсэн энергийн оронгоор хүрээлэгдсэн байдаг

    Аура нь амьд болон амьгүй биеийг хүрээлж байдаг нүдэнд үл үзэгдэгч цацраг буюу энергийн орны бүрхүүл юм. Тэрээр тодорхой хил зааг үгүй бөгөөд биеийн эд эс болгонд нэвтэрч түүний байдал мөн чанарыг илэрхийлдэг.Хүний гэрлэн бүрхүүлийг Аура гэж нэрэлдэг. Аура гэдэг нь Грекийн “авро “ буюу “сэвэлзүүр салхи” гэсэн утгатай үгнээс гаралтай.Аурагын цацруулж байгаа энерги нь хувь хүний амьдрал ахуй, бодол санаа , сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан,бие махбод, сэтгэлзүй,эрүүл мэндийн талаар бүрэн мэдээлэл агуулж байдаг байна. гэх мэтчилэн олон зүйл бичхээр байна. Та бүхэн өөрийн энерги гэрлэн бүрхүүлийг өөрийн нүдээр харж энергиэ ямар хэмжээнд байгаагаа тодорхойлуулыг хүсвэл манайд хандаарай

  • D. Khan 2010-04-25 22:46

    Хүний Аура иддэг амьтан Гималайн нурууны агуйнуудад байдаг гэж уншиж байсан Ямар юм байдаг бол??
    Бид нар тийм Энергитэй масстай бие болохын тулд гэрлийн хурдаар хөдлөх ёстой тэд тэгвэл яаж??? байж болдог байнаа

  • О. Долгион 2010-04-26 09:21

    Энерги гэж юу вэ?
    Энерги оргүй хоосноос үүсдэггүй
    Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг
    Энерги усдаж үгүй болдоггүй

    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна.

    Энэ бүхнээс үзэхэд бүх энерги мөнхөд оршин байх учир хүний энерги ч бас мөнх гэж ойлгож болж байна, тийм үү? Энергийн нарийн төвшинд өөрийгөө удирдаж сурах арга зам нь бясалгал гэх мэт... байдаг. Хүмүүс бид энэ бүхнийг мэдсээр атал мөнгө олохын тулд хэрэгтэй хэрэггүй, хүссэн хүсээгүй, чадах чадахгүй зүйлээ хийж явсаар байгаа нь ямар учиртай юм бэ??? Бид өөрсдийнхөө үүсгэсэн тогтолцооны боол болжээ?

  • S. Tuyanaa 2010-04-26 11:19

    Их сонирхолтой мэдээлэл байна. Уншигчид нь ч мөн мэдээлэл сайтай хүмүүс байна.

  • *. Jargal 2010-04-26 21:40

    энерги гээд ярихаар яах аргагүй бясалгал гэж юм яригдаад байдаг. Тэгээд бясалгана гэдэг нь юу ч бодохгүй, зөвхөн өөрөө өөртэйгөө хэсэг сууна гээд байдаг. Энийг л сайн ойлгож өгөхгүй байгаа юм, мэдэж байгаа хүн байвал тайлбарлаж өгөөч плийз. Одоогоор би энергийн тухай их хялбархан ойлгочихоод байгаан, өөрийгөө эрч хүчтэй болгож байгаа тэр юмаа хийгээд л хүн энергитэй болчихож болно гэж. Тэр нь юу ч байж болно, хөгжим сонсох, гоё кино үзэх, гоё ном унших, уулзах дуртай хүнтэйгээ уулзах, Секретийн бодлын хүчийн аргаар, гоё зүйлийн тухай ургуулан, төсөөлөн бодох гэх мэт. Гэтэл бясалгах хэрэгтэй, тэгж байж энергитэй болдог, хэн нэг хүнтэй хамт бясалгаад тэр хүнээс энерги авна... энтэ гэхээр л ойлгохоо болиод байх юм... сайхан тайлбарлаж тус болох хүн байна уу, плийз

  • Ч. Байгалмаа 2010-04-26 21:55

    hun daarna. olsono geh meteer gadaad ertontsoo sain mederdeg hernee ooriigoo sonsoj suraagui bdag gesen. oortoo towlorood ooriigoo meder, tegwel ih medeelel oort chini bii gedgiin bn lee. tegeed hunii energiig awna, sorno, ogno gedeg bol eronhiidoo altnii derged guuli sharlanaa gegch l bh gej bodjiin. byasalgaj chadahgui hunuusiin derged surahgui. chaddag hunuustei negdej bj surah yum shig bn le

  • Г. Итгэл 2010-04-27 00:59

    Eckhart Tolle-n '' Shine Yertunts '' gdg nomiig unshaad uzeerei. Tend ih olon zuiliin talaar hariultaa olj avch chadah baih aa.

  • B. Darkhanbayar 2010-10-15 22:41

    Бичсэн бүх зүйлс таалагдаж байна шүү. Цээгий энэ сэдвийг хөндсөнд талархаж байна. Миний мэдэж байгаагаар цаг үргэлж завгүй байдаг орчин үеийн хүмүүст хамгийн хурдан бөгөөд үргэлжид энергийг нь нөхөн цаашид хадгалж байдаг бүтээгдэхүүнүүд монголд орж ирсэн байдаг.

    Хамгийн гайхалтай нь нь хүмүүс наад захын асуудал болох энергийн цэгүүдээ мэддэг хэрэгтэй байх. Үүнийг нөгөө Наруто дээр гардаг чакра гэж нэрлэдэг гэвэл намайг лав шоолохгүй бизээ. Япончууд энэ талаар хүүхдүүддээ асар богино хугацаанд хүний өөрийнх нь чадамжийн талаар энэ киногоороо дамжуулан хүргэсэн байдаг. Энэ энергийн цэгүүд хаана байдаг вэ гээд мэдэхийг хүсч байвал бэлэн лекц болох Чакра гэдэг хичээлийг http://www.amegamongol.blogspot.com, эсвэл youtube-r orood human energy centers geed хайгаад үзээрэй, сонирхолтой шүү.

    Бясалгалын хувьд бол хамгийн энгийн жишээ нь Саран багшийн бясалгалд яваад үзэхэд болно доо. Ядаж л зөв амьсгалж сурна. Амьсгал гэдэг бол амь өгч гал бадруулах гэсэн утгатай юм шигээ, зүгээр л тэгээд санагдлаа. Нэг багш ярьж байсан зөв амьсгална гэдэг бол зөв амьдрахын эхлэл гэж, түүн шиг зөв амьсгалаад сурвал ядаж энерги авах, бас алдахгүй байх ухаанд суралцана гэж бодож байна.

    Нэгэнт бясалгал хийгээд байнга тогтмол хийгээд байж чадахгүй хүмүүс бол энергээ яаж хамгаалах вэ? яаж нөхөх вэ? ядаж л муу энергээс өөрийгөө яаж хамгаалах вэ гэж бодоод л айгаад байдаг бол надтай холбогдоорой залуусаа. Дэлхийд цоо шинэ дэвшилтэт технологи гараад ирсэн байна даа. Тэр гайхамшигтай технологийн ачаар 7 жил бясалгал хийж олж авах эрдмийг бараг л хэдэн цаг минутад гүйцэтгэх боломжтой гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа.

    Жаргалд зориулж хэлэхэд хэрвээ анх удаагаа бясалгал хийх гэж оролдож байгаа бол ядаж нүдээ аниад тайван суугаад, биеэ аль болох сул тавиад эхлээд өөрийгөө сайн чагна, суугаад л бай, ингэж сууж байхдаа гол нь хоёр хөмсөгний хооронд орших мэлмий хүрд гэж энергийн цэг байдаг түүн рүүгээ сайтар хараад бай, нүдээ аньсан чигээрээ шүү. Тэнд хэрвээ чи их бараан хүнд өнгө харж байгаа бол ихэнхдээ стресс ядаргаанд орсон, магадгүй өвчтэй байдаг, эсвэл чиний хамаг зүйл бүтэхээ байсан ч байдаг. Харин өнгө нь солонгын долоон өнгө ч юм уу эсвэл илүү нимгэн гэрэлтэй ялангуяа цагаан болон нил ягаан (чернилэн ягаан) болж хувирч эхэлбэл чи буцаад хэвийн тайван сайхан болж, сайхан эрчим цуглууллаа гэсэн үг гэх мэт маш олон юмыг сурч байна даа.

    Залуучууд бидэнд сурах мэдэх зүйл маш их юм байна даа. хамтдаа суралцая л даа Би энэ талаар мэргэжин ажиллаж эхлээд байгаа сонирхож буй залуучууд байвал холбоо бариарай. Утас 99851969

  • А. MiIGaA / GINZA / 2010-10-16 14:16

    Манай нэг найз хүний аура г харах чадвартай гээд боддоо гайхалтай байгаа биз.., тэр үүнийгээ гэрийхэндээ ч тодорхой хэлээгүй надад дээр нэг цухуйлгахад нь би аманд нь орчих шахаж байж олж мэдлээ шд ? Тэгээл цуг явахаар эсвэл бөөнөөрөө уулзахаараа эннийхийг хар эннийхийг хар д амраахаа больсондоо хэхэ? Хүний хамгийн сайн аура нь шар аура бөгөөд солонгын долоон өнгөнөөс уусах тодрох гэсэн хэлбэрээр ялгарч харагддаг..,харин хамгийн муу нь улаан аура ? нэг хүнтэй харьцахад тэр хүнтэйгээ аурагаара холбогдож өнгө холилддог гэнэ... бас тэгээд хэл ам ихтэй байх ер нь жоохон буруу замаар явахад аураны өнгө бараантаж эхэлдэг гэсэн мөн аураны өнгөө сайжруулах боломжтой... ?
    тэр бас аягүй сонин манайд орж ирээд шиэрээн дээр байсан нэг хамаатны охин талийгч эмээ 2 н зургыг хараад охины насыг хэлж ааш занг нь тодорхойлж эмээг маань нас барсныг хэлсэн юм даа

  • А. MiIGaA / GINZA / 2010-10-16 14:17

    Яг л зөн билгийн тулаан шиг Amazing.. :) :) :)




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold