Сүүлд шинэчлэгдсэн
- :::Ажилд орох ярилцл... 3737
- Бурмаар тэтгэхээр ур... 1515
- ИХЭРЛЭДЭГ, хүүхдийнх... 2828
- ШИНЭ БАЙРЫГ ШИНЖИХҮЙ... 4242
- Монголд бага насны х... 3939
- Зөвлөгөө өгч туслана... 22
- Монголын тусгаар тог... 1818
- Гадаадаас ирээд юу х... 1414
- Батбаярын Мянгансүрэ... 4444
- Шартсан үед дарааах ... 33
- ХХОАТ-ын хөнгөлөлт ч... 00
- Монгол хэлний алдаа ... 2525
- Хууль 11
- Biznetwork-д зураг о... 454454
- Бүсгүй минь амьдралы... 1414
Эрт дээр үес монголчууд зүйр үг хэмээх ертөнцийн сайн, мууг адилтган жишиж хэлдэг ардын цэцэн үгсийг яриандаа маш их хэргэлдэг байсан бөгөөд зүйр үгээр хүүхдээ хүмүүжүүлж, хоорондоо ярилцаж, билэг оюунаа хөгжүүлдэг байсныг бид мэднэ. Мөн орчин цагийн нийгмийн хөгжил, хувьсалийг даган шинээр зүйр үг, зүйрлэл олноор төрж байгаа. Ингээд эрт дээр үеийн цэцэн үгсээ санан бичиж бас одоо цагийн шинэ зүйр үгийг мэддэгээ энд бичиж, мэдэхгүй ээ эндээс уншиж амьдралд хэрэгтэй ардын цэцэн үгсээ мартахаасаа өмнө сэргээж, санаж, баяжуулж байвал ямар байна? Бичээд байгаарай залуусаа!
2010-01-15 10:26-д бичсэн тодруулга.
1. Аваагүй байхад авгай сайхан Aлаагүй байхад үнэг сайхан
/Big things come in small packages/
2. Aймхай хүн 10 үхнэ
3. Айсан хүнд аргал хєдлєнє
4. Айвал бүү хий Хийвэл бүү ай. /All for one, one for justice/
5. Ажил хийвэл ам тосдоно
6. Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал
7. Aавдаа адуу манахыг заах
8. Аавын сургааль алт Ээжийн сургааль эрдэм
9. Aхаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл
10. Ах нь хэлдэг Дүү нь сонсдог
11. Амьд явбал алтан аяганаас ус уунa
12. Aлтны дэргэдэх гууль шарлана.
13. Амьд хүний гэрч болхоор Үхсэн хүний дэр бол
14. Ам нээвэл Уушиг нээ
15. Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ
16. Аавын бийд хүнтэй танилц Агтны бийд газар үз
17. Ам алдвал бариж болдгүй Агт алдвал бариж болдог
18. Айлаас эрхээр аврдаа ух
19. Айлын хоол амттай Адууны мах чанартай
20. Амьдийн зол Үxэсний xоxь
21. Арслангийн зориг үнэгэнд тусгүй Үнэгний заль арсланд тусгүй
22. Арслан шиг архирхад Зурам шиг зугтах
23. Баас хатавч өмхийгөө тавихгүй.
24. Баярласан хэрээ бахирав
25. Баян хүн нэг шуурганд Баатар хүн нэг суманд
26. Бадарчны явсан газар балагтай
27. Биеэ мэдвэл хүн Бэлчээрээ мэдвэл мал
28. Борооны өмнө шороо Боохойн өмнө хэрээ
29. Бод идсэн боохой шиг
30. Болсон идээнээс бүү буц
31. Бушуу туулай борвиндоо баастай /Hasty climbers have sudden falls/
32. Бурмаар тэтгэхээр урамаар тэтгэ
33. Бухын доодхыг харж Үнэг турж үхнэ.
34. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй
35. Гай газар доороос Гахай модон дотроос
36. Гаднаа гяланцаг Дотроо паланцаг
37. Ганган хүүхэнд гархи нэмэр Галзуу нохойнд салхи нэмэр
38. Ганган хүүхний үхэл хавар намар
39. Ганц мод гал болохгүй Ганц хүн айл болохгүй
40. Гашуун үг зүрхийг сүлбэнэ Галтай ус амьдралыг сүйтгэнэ
41. Гүйх нохойд гүйхгүй нохойн саад
42. Дааганааас унаж үхдэггүй Даравгараасаа болж үхдэг
43. Далай усаар ханадаггуй мэргэд номоор ханадагуй
44. Дааxин дор баатар Даxан дор xүлэг /Don't judge a book by its cover/
45. Даахгүй нохой булуу хураана
46. Даруу зан хүний чимэг
47. Дархан хүн бурхан ухаантай
48. Дайсан ирэхэд дариа нухах
49. Дассан газрын Даавуу зөөлөн
50. Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм
51. Далайд дусал нэмэр /A drop in the bucket/
52. Дуугүй хүний доодох нойтон
53. Дуугарвал дуу нэг Дуудвал хүч нэг
54. Дулаан явбал мянган лан
55. Дэмий үг дээвэр дээгүүр Илүү үг өрхөн доогуур
56. Долоо дордож, найм сэхнэ
57. Долоо хэмжиж нэг огтол / Be careful before every step/
58. Дүлийдээ найдаж унгараг гэгч
59. Дөч гарсан эр Дөрөө дарсан ат
60. Дээрээ гүйдлээ олохгүй бол Доороо суудлаа олохгүй
61. Дээшээ тэнгэр хол Доошоо газар хатуу
62. Зан сайтай айлд хүн цуглана Замаг сайтай нууранд шувуу цуглана
63. Зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар Замаараа явбал моринд амар
64. Замын нохой хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг
65. Залуу насны алдааг Засаад явах нь гайхамшиг
66. Загасчны морь усгүй Залхуугийн гадаа түлээгүй Залгидагын гэрт хоолгүй
67. Зүснийхээ мууг мэдэхгүй толио муулах Зүрхнийхээ мууг мэдэхгүй нөхрөө муулах
68. Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв
69. Зуун ямаанд жаран ухна
2010-01-15 10:36-д бичсэн тодруулга.
70. Зөөлөн нь хатуугаа иддэг
71. Зовлонгийн түргэн дээр Жаргалын удаан дээр
72. Зовох цагт нөхрийн чанар танигдана
73. Жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтохгүй
74. Жаргал даахгүй Зовлон даана
75. Жаран чавганц уралдхад нэг нь түрүүлдэг
76. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ
77. Их идсэн ч өмхий Бага идсэн ч өмхий
78. Инээсэн болгон нөхөр биш Уурласан болгон дайсан биш
79. Маргаашийн өөхнөөс Өнөөдрийн уушиг дээр
80. Мал тэжээвэл ам тосолно Хүн тэжээвэл толгой цусдана
81. Магтсан xурим xүүxэн дээрээ ...
82. Муу л бол хойд талын хар айл
83. Муу эрд халдага дараа
84. Муу эр дайнд хөөрнө
85. Муу явахаар сайн үх
86. Муу хүний дуу чанга Мухар үхрийн мөөрөх их
87. Муу нэрийг хусавч арилахгүй Сайн нэрийг хүсэвч олдохгүй
88. Муу ноxойн гэдсэн шар тос тогтоxгүй
89. Муу санаа биеэ отно
90. Муу нуухаар сайн илчил
91. Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа
92. Муу xүнийг зар зарсан xойноо өр /If you want a thing done well, do it yourself/
93. Муу муудаа, муна гадсандаа дээрэхлхүү
94. Мэдэхгүй -мянган үгийн таглаа
95. Нохой сүүлээ, сүүл хонхорцогоо
96. Нохой цатгахгүй юм эзэндээ гарз
97. Нохой явган гахай нүцгэн
98. Нойрноос морио, чөмөгнөөс xутгаа
99. Нойрыг сэрж ханадаг, уурыг хорьж дардаг
100. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй Нохойтой тэрсэлдвэл хормойгүй
101. Ноxойн үxэл сэгэнд Ноёний үxэл чуулганд
102. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ
103. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино
104. Нэр хугархаар яс хугар
105. Нэр нэгтийн чих нэг
106. Нэг сумаар хоёр туулай буудах
107. Нэг үгнээс мянган утга цацарна
108. Нүгэлийн нүдийг гурилаар хуурав
109. Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо
110. Одож өнгөрсөнд бүү харамс одоо болохоос бүү шантар
111. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж Хүний толгой дээрх өвсийг харах
112. Өглөгч хүн өөртөө хоосон
113. Өглөөний нарыг нар гэж бүү бод Өсөхийн жаргалыг үүрд гэж бүү бод
/ The morning sun never lasts a day /
114. Өөдлөх айл үүднээсээ гэдэг
115. Өст хүн өлийн даваан дээр
116. Өөрийн санаа өөртөө зөв
117. Өнчин хүн өр нимгэн
118. Өнчинг тэжээвэл хүн болно Өргүүлдгийг тэжээвэл мал болно
119. Өрөөлийг тэтгээд өөрөө өөдөл
120. Өнгөрсөн борооны араас цув нөмрөх
121. Өргүй бол баян Өвчингүй бол жаргал
122. Сайн хун санаагаараа
123. Сарны гэрлийг уул халхална Саруул ухааныг уур халхална
124. Сохрын газар сохор Доголонгын газар доголон яв
125. Сорж идсэн хоолноос Амталж идсэн шөл сайхаан
126. Cэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ / Fancy may kill or cure/
127. Cайхан хүүхэн гэрийн чимэг Cайн хүлэг эрийн чимэг
128. Саваагүй ноxой саранд xуцна
129. Санаа муут яван хатна Сарьсан багваахай наранд хатна
130. Санаа зөв бол заяа зөв.
131. Cайн явах санааных
132. Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол
133. Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ
134. Сайн санааны үзүүрт шар тос
135. Сайн хүний нэрийг гурав худалдаж идэх
136. Сайн болж гэвэл би хийсэн гэх Муу болж гэвэл тэр хийсэн гэх
137. Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь
2010-01-15 10:38-д бичсэн тодруулга.
138. Суусан цэцнээс явсан тэнэг дээр
139. Сурсан эрдмийг сураар боож болохгүй
140. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ
141. Тэнхлүүн явхад тэмэээгээр туслахаар
142. Тэвдэж явхад тэвнээр тусал
143. Төрийн төлөө огтоно боож үхэв
144. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий
145. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ
146. Тураг шувууг дэвэлтээр нь Туурайт хөлгийг явдлаар нь
/ A bird may be known by its songs/
147. Тогоо хагаравч тулгандаа Олгой хагаравч гэдсэндээ
148. Ууж идэхдээ уургын морь шиг Унтаж хэвтэхдээ ургаа хад шиг
149. Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана
/If you laugh before breakfast you'll cry before supper/
150. Уур биеийг зовооно Уул морийг зовооно
151. Уулыг цас, эрийг нас дарна
152. Уулын чинээ цагааныг хумсын чинээ хар дарнаа
153. Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал
154. Уул усны ойр нь дээр Ураг төрлийн хол нь дээр
155. Унаж яваад морио Ханилж яваад нөхрөө
156. Урт хэл хүзүү орооно Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ
157. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд, нохой өшөөтэй
158. Үгэн дотор үг байдаг Үхэр дотор тугал байдаг
159. Үхэрийн сүүлэн дээр хутга
160. Үг хэдий гашуун ч амьдралд тустай Эм хэдий гашуун ч биенд тустай
161. Үхлээ эрсэн хуулгана Муурын сахалаар оролдоно
162. Үxсэн хүн үг xэлдэггүй
163. Хааны алба халаагүй Эзний алба ээлжгүй
164. Харамч хүн хоёр дахин төлдөг
165. Xармалсан юм хар нохойны аманд...
166. Хайр нь дотроо хал нь гаднаа
167. Хүн ахтай дээл захтай
168. Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ / Man can do no more than he can/
169. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө
170. Хүн нэрээ, тогос өдөө
171. Хүний сайныг ханилан байж мэднэ Xүлгийн сайныг унан байж мэднэ
172. Хүн болгон адилгүй Хүлэг болгон жороогүй
173. Xүн болоx багаасаа Хүлэг болоx унаганаасаа
174. Хүн нэмвэл хүнс нэмнэ
175. Хүний эрээн дотроо Могойн эрээн гаднаа
176. Хүний юм хүчгүй
177. Хүний олон хүнээ барьж иддэггүй
178. Xүний ноxой идxээр өөрийн нохой идэг
179. Хүний xүү xүрэн бөөртэй
180. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш
181. Xүний юманд xүрз барисан xужаа шиг Өөрийн юманд өндгөө дарсан галуу шиг
182. Хүний бурхан өөрийн буг хоёр адил
183. Хичнээн жаргавч орондоо бүү дуул Хичнээн зововч орондоо бүү уйл
184. Хийвэл бүү ай Айвал бүү хий
185. Хийх хүн аргыг нь олно Хийхгүй хүн шалтаг хайна
186. Хойшоо харсан нүхэнд нар тусдаггүй
187. Хойноос ирээд хот манайх Хотонд ороод хонь манайх
188. Хөгшин азарга жороо сурах
189. Хөнжилийхөн хэрээр хөлөө жий
190. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах
191. Хошуу нэмэхээр хуруу нэм
192. Худал үгийг мянга давтвал үнэн болно
193. Хувцасаар нь угтаж Ухаанаар нь үддэг
194. Хүргэн хүү хүчтэй Хүзүүний мах амттай
195. Хүсэн юм хүзүүгээр татна
196. Хонх нь дугарахаар дамар нь таг Хоёулаа дугарахаар лам нь таг
197. Хог новгүй бол гэр цэвэр Хэрүүл шуугиангүй бол сэтгэл амар
198. Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй
199. Цаст уулын цагаан барс Цагаа болхоор шоргоолжинд бариулнаа гэж...
200. Цэцэн үг цээжинд Цэцэг навч ууланд Хошин уг хоолойд Хонх дамар лам бий
2010-01-15 11:44-д бичсэн тодруулга.
201. Цэцэн үг цээжинд Цэцэг навч ууланд Хошин уг хоолойд Хонх дамар лам бий
202. Цаг цагаараа байдагуй Цаxилдаг xөxөөрөө байдагүй
203. Цаг цагт нэг цадна Цагаан сараар нэг цадна
Үе үе нэг цадна Үхэр гаргахаар нэг цадна
Цувж явсан барсаас Цуглаж суусан шаазгай дээр
204. Цусаа гартал зодолдож Тосоо гартал тэврэлдэх
205. Цуутай хүүхэн хуримгүй
206. Чоно борооноор
207. Шунал ихэдвэл шулам болох
208. Шиврээ бороо дээлэнд халтай Шивнээ үг нөхөрт халтай
209. Эвт шаазгай буга барина
210. Эдээрээ оролдвол эвдэхийн шинж Эхнэрээрээ оролдвол салахын шинж
211. Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чим
212. Эзэн нь юмаа мэддэг эрэг нь усаа хашидаг
213. Эзэн хичээвэл заяа хичээн
214. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ
215. Эр хүн зоригтой аваас чоно чацга алдна
216. Эр xүний жаргал эзгүй xээр
217. Эрийн муу ч Эмийн дээр
218. Эрийг бүү бас Далайг бүү янд
219. Эрлийг сургаар олдог, эрдмийг хичээлээр олдог
220. Эрүүл биед саруул уxаан
221. Эрхийг сурахаар бэрхийг сур
222. Эрт босвол нэгийг үзнэ Орой унтвал нэгийг сонсон
223. Эрдмийг эхнээс эвийг эртхэнээс
224. Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн
225. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд
226. Эргээд уулзаxад ээж сайxан эргүүлж мөлжxөд xүзүү сайxаан
227. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх
228. Эх нь хээр алаг бол Хүү нь шийр алаг
229. Эх нь булингартай бол адаг нь булингартай
230. Эцэггүй хүүгийн толгой том Эхгүй охиний бөгс том
231. Яарвал даарна
232. Ямааны мах халуун дээрээ
2010-01-22 08:25-д бичсэн тодруулга.
235. Ялихгүй зүйлээс ямааны гарз
236. Ялихгүй өглөг баяжихад садаа
237. Явсан нохой яс зууна
238. Яаравч бүү явган суу Ядравч бүү ташуураа тул
239. Хааны албанаас илүү хасны алба
240. Хар гэртээ хаан , бор гэртээ богд
241. Хүний замаар хурдалж явснаас Өөрийн замаар гэлдэрч яв
242. Хэрэг удавч ялзрахгүй Хэрээ өтлөвч бууралтахгүй
243. Хялмаа ихэдвэл зуд болно, Хялар ихэдвэл сохор болно
244. Уйтгараар дүүрсэн ордноос Жаргалаар дүүрсэн овоохой дээр
245. Улааныг xарж урваx, шарыг xарж шарвалзаx
246. Урт хэл хүзүү орооно
247. Уулын бугыг хараад унасан морио хаях
248. Ухаангүй ноёнд урагшгүй албат
249. Тэнэгийн дотор уужуу
250. Саруул тал байвч шаврыг нь мэд Сайхан амраг байвч санааг нь мэд
251. Согтуу хүн сохор ухааантай
252. Сумаа тавьж нумаа нуух
253. Сүх далайтал үхэр амар
254. Өртэй хүн өөдлөхгүй Өттэй ямаа таргалахгүй
255. Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэх...
256. Онгойж байхаар умайж бай
257. Олны хүч оломгүй далай
258. Манжин байхад махаар яахав
259. Муу хүнд үг бүү дуулга Мухар үхэрт худга бү үзүүл
260. Илжиг модон хударгандаа
261. Жор мэдэхгүй ламаас Зовлон үзсэн чавганц дээр
262. Даргын өөдөөс үг хэлэх Салхины өөдөөс сөрж шээх адил
263. Дэм дэмэндээ дээс эрчиндээ
264. Долоон хүүгээс Доголон өвгөн дээр
265. Дур эзнээ голохгүй Дунд чөмөг сүүжээ голохгүй
266. Гуйна гэдэг гутамшиг Гуйлгана гэдэг гайхамшиг
267. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй Галыг тосоор унтраадаггүй
268. Би явж байна Бээжин сууж байна
269. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ
270. Авах хүн тонгойж Өгөх хүн гэдийнэ
271. Айлгүйгээс хамаргүй нь
Хариулт (696)
-
M. 123456 2010-02-25 22:36 бичсэн.Зvйр цэцэн vгс
Зөөлөн сэтгэлт хүнийг мунхаг гэж
Зөв явдалт хүнийг буруу гэх
Зvйр цэцэн vгс
Зовлон ирвэл чинийх зоос олдвол минийх гэх
Зvйр цэцэн vгс
Хог новгүй бол гэр цэвэр
Хэрүүл шуугиангүй бол сэтгэл амар
Зvйр цэцэн vгс
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Зvйр цэцэн vгс
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Зvйр цэцэн vгс
Асралт мэргэдийн хайранд тушуурах нь
Алт олоод гээхтэй адил
Зvйр цэцэн vгс
Эвтэй хүнтэйгээ эвгүй болбол
Эрүүл биедээ өвчин олсонтой адил
Зvйр цэцэн vгс
Хажуудахдаа харш хүн хадны хонгил адил
Зvйр цэцэн vгс
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Зvйр цэцэн vгс
Мээхгүй гэвэл мэлзэхэд амар
Зvйр цэцэн vгс
Зангаараа явбал биед амар
Замаара явбал моринд амар
Зvйр цэцэн vгс
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зvйр цэцэн vгс
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зvйр цэцэн vгс
Нялуун үг бялуурахтай адил
Зvйр цэцэн vгс
Ноёны хайр өглөг нохойн нуруун дээрх цастай адил
Зvйр цэцэн vгс
Ноёны өөдөөс үг хариулах салхины өөдөөс шээхтэй адил
Зvйр цэцэн vгс
Мунхаг хүнтэй хэлцэлцвэл мухар нүхэнд шургасантай адил
Зvйр цэцэн vгс
Мэргэн хүнтэй хэлэлцвэл мөсөн дээр дэнлүү асаасантай адил
Зvйр цэцэн vгс
Муу хүнийг энэрвэл могойг өвөрлөсөнтэй адил
Зvйр цэцэн vгс
Муу хүнд үг хэлсэн манханд хийсэн ус хоёр адил
Зvйр цэцэн vгс
Муу хүн юм олбол дээрэмдсэнтэй адил
Муур идэх юм олбол булсаасантай адил
Зvйр цэцэн vгс
Морьгүй бол хөлгүйтэй адил
Эмээлгүй бол морьгүйтэй адил
Зvйр цэцэн vгс
Ичихээ мартсан хүн эсгийгээр биеэ халхлахын адил
Зvйр цэцэн vгс
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Зvйр цэцэн vгс
Учир мэдэхгүй ноён болохоор учир мэдэх боол бол
Зvйр цэцэн vгс
Муу хүний өвөг болохоор сайн эрийн хөтөч бол
Нөхөрт нөхөр, нөхөөсөнд халаа бол
Зvйр цэцэн vгс
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Зvйр цэцэн vгс
Хэлэхэд амар, хийхэд хэцүү
Зvйр цэцэн vгс
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Зvйр цэцэн vгс
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
-
M. 123456 2010-02-25 22:36 бичсэн.Зvйр цэцэн vгс
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зvйр цэцэн vгс
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Зvйр цэцэн vгс
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Зvйр цэцэн vгс
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Зvйр цэцэн vгс
Даруу зан залуу хүний чимэг
Зvйр цэцэн vгс
Хараалч эхнэрээс хав нохой дээр
Зvйр цэцэн vгс
Ураг төрлийн хол нь дээр
Уул усны ойр нь дээр
Зvйр цэцэн vгс
Ураг садны хол нь дээр
Ус цасны ойр нь дээр
Зvйр цэцэн vгс
Төрөл садны хол нь дээр
Төрсөн нутгийн ойр нь дээр
Зvйр цэцэн vгс
Ах дүүгийн хол нь дээр
Аргал усны ойр нь дээр
Зvйр цэцэн vгс
Авчирсанаас ач дээр
Тэжээснээс тэлсэн дээр
Зvйр цэцэн vгс
Гэргийдээ мэдүүлсэн эрийн гэр
Түймэрт шатсантай адил
Зvйр цэцэн vгс
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Зvйр цэцэн vгс
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Зvйр цэцэн vгс
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Зvйр цэцэн vгс
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Ачийг ачаар
Тусыг тусаар
Зvйр цэцэн vгс
Согтуу хүн галзуутай адил
Сохор хүн дүлийтэй адил
Сохор нүдэнд өдөр шөнө адил
Согтуу хүнд ус сувс адил
Зvйр цэцэн vгс
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Зvйр цэцэн vгс
Хэвтсэн хонь босгож чадахгүй
Хэрчсэн мах идэж чадахгүй
Зvйр цэцэн vгс
Хайлган цагийн малыг эдэлбэл хавар цагийн цастай адил
Зvйр цэцэн vгс
Цаг чамайг хүлээхгүй
Нар намайг хүлээхгүй
Зvйр цэцэн vгс
Хэ багшийн бичгийн хэн ч гаргахгүй
Хэд хоновол өрөө ч гаргахгүй
Зvйр цэцэн vгс
Хүүд хишиг багадахгүй
Хүүхэнд хушга багадахгүй
Хүүхнээ магтсан эх хүргэнтэйгээ таарахгүй
Зvйр цэцэн vгс
Хүү олдоно, дүү олдохгүй
Зvйр цэцэн vгс
Хүү мэргэн боловч хэлэхээс нааш мэдэхгүй
Зvйр цэцэн vгс
Хүсэл байвал цөхрөхгүй
Хүчин байвал сөхрөхгүй
Зvйр цэцэн vгс
Хүнийг хазан нохой шүдээ арзайлгахгүй
Хүнийг хорлох хүн амаа ярзайлгахгүй
Зvйр цэцэн vгс
Хүний юм хүнд наалдахгүй
Хөөсөн чихэр араанд наалдахгүй
Зvйр цэцэн vгс
Хүний цогио цогио болохгүй
Нохойн жороо жороо болохгү й
-
M. 123456 2010-02-25 22:37 бичсэн.Зvйр цэцэн vгс
Хүний үр оройтохгүй
Хүлгийн жолоо богинодохгүй
Зvйр цэцэн vгс
Хүний сайханд хүн наалдахгүй
Зvйр цэцэн vгс
Хүний муу хүнд халдахгүй
Хүрлийн зөв төмөрт халдахгүй
Зvйр цэцэн vгс
Хүний гэнэн үхтэлээ барагдахгүй
Хүдэрийн мах үлтэртлээ шөл гарахгүй
Зvйр цэцэн vгс
Хүн хэлэхээсээ уйдахгүй
Хүлэг явахаасаа уйдахгүй
Зvйр цэцэн vгс
Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй
Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй
Зvйр цэцэн vгс
Хэлээд хэлийн чинээ мах олохгүй
Хилэгнээд хумсын чинээ тос олохгүй
Зvйр цэцэн vгс
Хэлсэнээ мэдэхгүй
Хийснээ харахгүй
Зvйр цэцэн vгс
Хэлж хэл нийлэхгүй
Хэвтэж сууж нийлэхгүй
Зvйр цэцэн vгс
Хэрээ ниссэн газар улай тасрахгүй
Хэрүүл болсон газар хэл ам тасрахгүй
Цаасан хүн жавар даахгүй
Шавар хүн бороо даахгүй
Зvйр цэцэн vгс
Цэргийн хүний чих даарахгүй
Цэмцгэр хүүхний гуя даарахгүй
Зvйр цэцэн vгс
Цоорхой хувинд будаа тогтохгүй
Зальхай хүнд буян тогтоохгүй
Зvйр цэцэн vгс
Царилын үзүүрт тарвага баригдахгүй
Сумны үзүүрт дайсан баригдахгүй
Зvйр цэцэн vгс
Цагана алтыг олно
Алтыг цагаар олохгүй
Зvйр цэцэн vгс
Цагаан зээр, охин хоёр нутаггүй
Царил ээтүү хоёрт эзэн мундахгүй
Зvйр цэцэн vгс
Эд байвч өртэй бол эдлэх хувьгүй
Ноён суувч тэнэг бол бусдыг тэтгэхгүй
Зvйр цэцэн vгс
Эвлэвэл эвэр туурай хоёр ч нийлнэ.
Зvйр цэцэн vгс
Шүдгүй гээд махаа хаяхгүй
Бүлгүй гээд малаа орхихгүй
Зvйр цэцэн vгс
Шүдээр барьж чадаагүйг уруулаар бүр ч чадахгүй
Зvйр цэцэн vгс
Шударгыг дагахаас шуналыг дагахгүй
Зvйр цэцэн vгс
Шөнө хэдий сайхан боловч муухай өдрийг гүйцэхгүй
Зvйр цэцэн vгс
Шинэ бэрийг яарахад ширмэн тогоо яарахгүй
Зvйр цэцэн vгс
Шим муутай хоол шилийн даваанд хүрэхгүй
Зvйр цэцэн vгс
Шар нохойн гэдсэнд шар тос зохихгүй
Зvйр цэцэн vгс
Шалтаггүйгээр инээд гарахгүй
Шаваргүйгээр байшин босохгүй
Зvйр цэцэн vгс
Шагайсан буу, далайсан сэлэмнээс айхгүй
Зvйр цэцэн vгс
Чигчий хурууны чилээ гаргахгүй
Эрхий хурууны элээ гаргахгүй
Зvйр цэцэн vгс
Цэцэн хүнд үг мундахгүй
Цэвэрч хүнд бузар мундахгүй
Зvйр цэцэн vгс
Яваагүй нохой яс олохгүй
Эрээгүй нохой идэш олохгүй
Зvйр цэцэн vгс
Ээдсэн хойно сүү болохгүй
Эвдэрсэн хойно бүтэн болохгүй
Ээжээс биш мөнх үгүй
Цээжээс биш үнэнч байхгүй
-
M. 123456 2010-02-25 22:38 бичсэн.Зvйр цэцэн vгс
Эхнэр сайт замд өлсөхгүй
Морь сайт аянд алзахгүй
Зvйр цэцэн vгс
Эхийн нь эцээхгүй, тугалыг нь тураах
Зvйр цэцэн vгс
Эс эдгэрэх өвчин үхүүлэхээс зайлахгүй
Эс таарах айл нүүхээс зайлахгүй
Зvйр цэцэн vгс
Эрт ургасан жимс намрыг үзэхгүй
Эрт задарсан хүүхэд журмыг мэдэхгүй
Зvйр цэцэн vгс
Ямааны гарз гарахгүй бол тэмээний олз болохгүй
Зvйр цэцэн vгс
Ямаа туйлаад янгиа эвдрэхгүй
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй
Зvйр цэцэн vгс
Ялаа туйлавч тоос дэгдээхгүй
Ямаа туйлавч идэхээс буцахгүй
Зvйр цэцэн vгс
Ядавч ямбаа гээхгүй
Зүдрэвч зүүлтээ гээхгүй
Зvйр цэцэн vгс
Ясаа хугалавч нэрээ хугалахгүй
Зvйр цэцэн vгс
Эм нохой сүүлээ өргөөгүй бол эр нохой шинжилж чадахгүй
Зvйр цэцэн vгс
Элэг түрүүлбэл мах идэж чадахгүй
Эцэг түрүүлбэл үг хэлж чадахгүй
Зvйр цэцэн vгс
Эздийн нүглийг иргэн олон үүрэхгүй
Зvйр цэцэн vгс
Эдлэхийг мэдээд идүүлэхийг мэдэхгүй
Зvйр цэцэн vгс
Эдийг хулгайлж болно.
Эрдэнийг хулгайлж болохгүй
Зvйр цэцэн vгс
Өнөр гэж айшгүй
Өнчин гэж өрөвдөшгүй
Зvйр цэцэн vгс
Ослыг оосорлошгүй
Гэмийг гинжлэшгүй
Зvйр цэцэн vгс
Эрт ургасан жимс намрыг үзэхгүй
Эрт задарсан хүүхэд журмыг мэдэхгүй
Зvйр цэцэн vгс
Ямааны гарз гарахгүй бол тэмээний олз болохгүй
Зvйр цэцэн vгс
Ямаа туйлаад янгиа эвдрэхгүй
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй
Зvйр цэцэн vгс
Ялаа туйлавч тоос дэгдээхгүй
Ямаа туйлавч идэхээс буцахгүй
Зvйр цэцэн vгс
Ядавч ямбаа гээхгүй
Зүдрэвч зүүлтээ гээхгүй
Зvйр цэцэн vгс
Ясаа хугалавч нэрээ хугалахгүй
Зvйр цэцэн vгс
Эм нохой сүүлээ өргөөгүй бол эр нохой шинжилж чадахгүй
Зvйр цэцэн vгс
Элэг түрүүлбэл мах идэж чадахгүй
Эцэг түрүүлбэл үг хэлж чадахгүй
Зvйр цэцэн vгс
Эздийн нүглийг иргэн олон үүрэхгүй
Зvйр цэцэн vгс
Эдлэхийг мэдээд идүүлэхийг мэдэхгүй
Зvйр цэцэн vгс
Эдийг хулгайлж болно.
Эрдэнийг хулгайлж болохгүй
Зvйр цэцэн vгс
Өнөр гэж айшгүй
Өнчин гэж өрөвдөшгүй
Зvйр цэцэн vгс
Ослыг оосорлошгүй
Гэмийг гинжлэшгүй
Зvйр цэцэн vгс
Оройн дээгүүр нь
Огторгуйн хөх луу явшгүй
Хажуу биеэр нь
Харлаг цээхэр барс гаршгүй
-
M. 123456 2010-02-25 22:39 бичсэн.Зvйр цэцэн vгс
Ойрхдоо үзүүлшгүй
Хажуудахдаа харуулашгүй
Зvйр цэцэн vгс
Мууг сайн гэшгүй
Замыг дардан гэшгүй
Зvйр цэцэн vгс
Дээрэнгүй хүнийг хөгжөөшгүй
Харамч хүнтэй арилжишгүй
Зvйр цэцэн vгс
Дахны ус тоолшгүй
Далайн ус хэмжижшгүй
Зvйр цэцэн vгс
Дайхад тэн болшгүй
Дайтахад хань болшгүй
Зvйр цэцэн vгс
Давсанд тэн болшгүй
Дайнд эм болшгүй
Зvйр цэцэн vгс
Бийдээ мундашгүй
Байхгүйдээ олдошгүй
Зvйр цэцэн vгс
Ямбыг нь ямаа даашгүй
Ясыг нь тэмээ даашгүй
Зvйр цэцэн vгс
Эх орноо харахад бахархаж баршгүй
Эрх жарглаа магтахад бичиж баршгүй
Зvйр цэцэн vгс
Цэхэр чулууг чандманитай адилтгашгүй
Зvйр цэцэн vгс
Хортон дайсныг бага гэшгүй
Хортой могойг нарийн гэшгүй
Зvйр цэцэн vгс
Харанхуй шөнө нөхөр болошгүй
Хар будганд хань болшгүй
Зvйр цэцэн vгс
Хавар халдашгүй
Намар наалдашгүй
Зvйр цэцэн vгс
Үнээ нь ширгэшгүй
Тугал нь туршгүй
Зvйр цэцэн vгс
Үенд үнэртүүлшгүй
Солонгод сонортуулшгүй
Зvйр цэцэн vгс
Уулзаад салшгүй
Ухаанд марташгүй
Зvйр цэцэн vгс
Удаан бол ургашгүй
Ужиг бол эдгэшгүй
Зvйр цэцэн vгс
Тэнэг хүнтэй тэнцүүлж хуваашгүй
Зvйр цэцэн vгс
Тугалын олныг тоолж барашгүй
Тогооны архийг ууж барашгүй
Зvйр цэцэн vгс
Тотго үүдгий гэрийг гэргэж тоошгүй
Товч шилбэгүй дээлийг хувцас гэж тоошгүй
Зvйр цэцэн vгс
Сүхгүй түлээ хагалашгүй
Савгүй мал саашгүй
Зvйр цэцэн vгс
Сайн хүнтэй мэлзэшгүй
Муу хүнтэй болзошгүй
Зvйр цэцэн vгс
Харгис ноёны зөөлөн үгээс хэдэр зарааны хатуу үс дээр
Зvйр цэцэн vгс
Харах шүд хурц нь дээр
Хазах шүд хурц нь дээр
Зvйр цэцэн vгс
Ханилж яваад салсанаас хараагүй явсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Халтай ч бол хадам ээжтэй нь дээр
Хайруу ч бол галтай гэр нь дээр
Зvйр цэцэн vгс
Хад байгаад хагарсанд орвол хамаг мөнх байсан нь дээр
Ханилж байгаад салсанд орвол хараа ч үгүй явсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Үхсэн хаан болсонд орвол хамаг мөнх байсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Үхрээр явахад явганаас нэг дээр
Үетнээс салахад үхсэнээс нэг дээр
Зvйр цэцэн vгс
Үгүйгээс бий дээр
Үхсэнээс амьд дээр
-
M. 123456 2010-02-25 22:39 бичсэн.Зvйр цэцэн vгс
Уйтгараар дүүрсэн ордноос жаргалаар дүүрсэн овоохой дээр
Зvйр цэцэн vгс
Төө тарганаас толгой мэнд дээр
Зvйр цэцэн vгс
Тоотой юм тоотой нь дээр
Тоодгийн өндөг хоёр нь дээр
Зvйр цэцэн vгс
Тоогдож гарсан гэвшээс тоос болсон ном дээр
Зvйр цэцэн vгс
Толь шиг царайнаас тунгалаг сэтгэл дээр
Зvйр цэцэн vгс
Толгой хоосноос хорхойн хоосон дээр
Зvйр цэцэн vгс
Тарчиг залуугаас тартай хөгшин дээр
Зvйр цэцэн vгс
Танихгүй газрын бурханаас таньдаг газрын чөтгөр дээр
Зvйр цэцэн vгс
Танихгүй бурхнаас танидаг чөтгөр дээр
Зvйр цэцэн vгс
Тайлаг нэхэхээр таар нэхсэн нь дээр
Тал дүүрэн баянаас тасаршгүй аман хүнс дээр
Зvйр цэцэн vгс
Сонссоноос үзсэн нь дээр
Сууснаас явсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Сайрхаж дэвхрэхээр саатаж дэвхэрсэн нь дээр
Зvйр цэцэн vгс
Өсөхийн тэнэгээс өтлөхийн тэнэг дээр
Зvйр цэцэн vгс
Өртэй явснаас өлсөж явсан нь дээр
Зvйр цэцэн vгс
Өөхтэй өндрөөс өлзийтэй богино хавирга дээр
Зvйр цэцэн vгс
Өндөр уулын өвөр нь дээр
Өргөн голын зах нь дээр
Зvйр цэцэн vгс
Өнгөтэйгээс ухаантай нь дээр
Өлөнгөөс цатгалан нь дээр
Зvйр цэцэн vгс
Өлзийгүй алтнаас өлзийтэй зэс дээр
Зvйр цэцэн vгс
Өглөөний наранд итгэсэнд орвол үдшийн үүлэнд итгэсэн нь дээр
Зvйр цэцэн vгс
Олзгүй алтнаас олзтой цуцал дээр
Зvйр цэцэн vгс
Олбогоо цоортол суусан мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр
Зvйр цэцэн vгс
Огт хийгээгүйгээс оройтож хийсэн нь дээр
Зvйр цэцэн vгс
Нүүргүй олзноос нүүртэй гарз дээр
Зvйр цэцэн vгс
Нүдний сохроос цээжний сохор дээр
Зvйр цэцэн vгс
Муу хоолноос сайн цай дээр
Зvйр цэцэн vгс
Муу үзсэнд орвол сайн сонссон нь дээр
Зvйр цэцэн vгс
Бүрхэг ч бол өдөр дээр
Бүтэлгүй ч бол эр дээр
Зvйр цэцэн vгс
Адис утлагын бага нь дээр
Аарц ундны элбэг нь дээр
Зvйр цэцэн vгс
Цааз дээгүүр, хууль доогуур
Зvйр цэцэн vгс
Ууж ууж шорвог гэх
Унаж унаж даарь гэх
-
M. 123456 2010-02-25 22:40 бичсэн.Зvйр цэцэн vгс
Сэртэн гэвэл жиртэн гээд
Сэр гэвэл жир гэх
Зvйр цэцэн vгс
Сэр гэвэл ирдэг гэх
Сэждэг гэвэл мөргөдөг гэх
Зvйр цэцэн vгс
Босоо хүний борвин доогуур
Суугаа хүний суган доогуур
Зvйр цэцэн vгс
Сүмбэр уулыг дов гэх
Сүн далайг шалбааг гэх
Зvйр цэцэн vгс
Сайн бууг алдчих шахав гэхэд
Муу бууг алчих шахаж гэх
Зvйр цэцэн vгс
Бор зүрх борт гэж богино хавирга ширт гэх
Зvйр цэцэн vгс
Барим сахалтай өвгөн боловч бага баймааж өтөлсөн гэх
Зvйр цэцэн vгс
Аргат хүн тэнэг арсланг ачаад явсан гэх
Зvйр цэцэн vгс
Алт танихгүй адууны аргал гэх
Эрдэнэ танихгүй илжигний баас гэх
Зvйр цэцэн vгс
Муу хүний өвөг болохоор сайн эрийн хөтөч бол
Нөхөрт нөхөр, нөхөөсөнд халаа бол
Зvйр цэцэн vгс
Орон дээр хэвтсэн өвгөнөөс ор тойрсон хүүхэд дээр
Зvйр цэцэн vгс
Зааны сүүл болохоор оготны толгой бол
Зvйр цэцэн vгс
Үнэний нь хэлэхэд, үхсэн могой гурав
Зvйр цэцэн vгс
Таарсан аяга, шанага, таваг гурав
Дүйсэн ах, эгч, дүү гурав
Зvйр цэцэн vгс
Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол
Барын сүүл болохоор батганы толгой бол
Зvйр цэцэн vгс
Айн чинь айн бол
Айлын хүний доог бол
Бөөн чинь бөөн бол
Бөөн хүүхдийн доог бол
Зvйр цэцэн vгс
Эмч болох амар, эм боох хэцүү
Зvйр цэцэн vгс
Хэлэхэд амар, хийхэд хэцүү
Зvйр цэцэн vгс
Сэтгэл амар бол бие амар
Орчлонгийн давааг давахад хэцүү
Зvйр цэцэн vгс
Агтны жороо, дөрөв, аяганы жороо гурав
Зvйр цэцэн vгс
Чадлаа мэдэж уваш бол
Чанараа мэдэж чавганц бол
Зvйр цэцэн vгс
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Зvйр цэцэн vгс
Учир мэдэхгүй ноён болохоор учир мэдэх боол бол
Зvйр цэцэн vгс
Сүх далайтал үхэр амар
Сүүж автал чөмөг амар
Зvйр цэцэн vгс
Сав нь дүүрэн санаа нь амар
Зvйр цэцэн vгс
Хүсэл ихтийн гутал бага
Зvйр цэцэн vгс
Хүзүү даасан хойно толгойн том
Бие даасан хойно хөлийн бага
Зvйр цэцэн vгс
Хүсэл ихтэй хүний заяа бага
Хөл ихтэй хүний гутал бага
Зvйр цэцэн vгс
Ууж идэхийн урам бага
Уулзаж ярихын хэрэг их
Зvйр цэцэн vгс
Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил
-
M. 123456 2010-02-25 22:41 бичсэн.Зvйр цэцэн vгс
Эмч болох амар, эм боох хэцүү
Зvйр цэцэн vгс
Хэлэхэд амар, хийхэд хэцүү
Зvйр цэцэн vгс
Сэтгэл амар бол бие амар
Орчлонгийн давааг давахад хэцүү
Зvйр цэцэн vгс
Агтны жороо, дөрөв, аяганы жороо гурав
Зvйр цэцэн vгс
Чадлаа мэдэж уваш бол
Чанараа мэдэж чавганц бол
Зvйр цэцэн vгс
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Зvйр цэцэн vгс
Учир мэдэхгүй ноён болохоор учир мэдэх боол бол
Зvйр цэцэн vгс
Сүх далайтал үхэр амар
Сүүж автал чөмөг амар
Зvйр цэцэн vгс
Сав нь дүүрэн санаа нь амар
Зvйр цэцэн vгс
Хүсэл ихтийн гутал бага
Зvйр цэцэн vгс
Хүзүү даасан хойно толгойн том
Бие даасан хойно хөлийн бага
Зvйр цэцэн vгс
Хүсэл ихтэй хүний заяа бага
Хөл ихтэй хүний гутал бага
Зvйр цэцэн vгс
Ууж идэхийн урам бага
Уулзаж ярихын хэрэг их
Зvйр цэцэн vгс
Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил
Зvйр цэцэн vгс
Аж төрөх, амь зуух алалдах дайсантай адил
Зvйр цэцэн vгс
Эсгий тулам эхтэй адил
Илгэн тулам эрлэгтэй адил
Зvйр цэцэн vгс
Эрхгүй хаан эргүү хургатай адил
Зvйр цэцэн vгс
Өгсөн хүнд нэг ч их
Авсан хүнд арав ч бага
Зvйр цэцэн vгс
Олоход бэрх алдахад амар
Зvйр цэцэн vгс
Нуур амар бол нугас амар
Нуруу амар бол сүүж амар
Зvйр цэцэн vгс
Аюул аюулд гал усны аюул
Амар амарт сэтгэл санааны амар
Зvйр цэцэн vгс
Амттай гашуу оруулах амар
Гашуунд амт оруулах хэцүү
Зvйр цэцэн vгс
Хаданд харвасны сум харьд өгсөн бэр адил
Зvйр цэцэн vгс
Усанд унасан чулуу өвсөнд хаясан зүү адил
Зvйр цэцэн vгс
Унага эрхлүүлэх орос эрхлүүлэх хоёр адил
Зvйр цэцэн vгс
Улсгүй удирдагч усгүй онгоц адил
Зvйр цэцэн vгс
Нөлөө ихтийн хормой бага
Нөмөр газрын салхи бага
Зvйр цэцэн vгс
Ачсан хүний цээж бага
Аргамжаатай морины бэлчээр бага
Зvйр цэцэн vгс
Авсан хүний гар зөөлөн
Аргамжаатай морины бэлчээр бага
Зvйр цэцэн vгс
Аавын их нь
Амрагийн бага нь
-
M. 123456 2010-02-25 22:41 бичсэн.Зvйр цэцэн vгс
Төрөх гэдэг үхэхтэй адил
Зvйр цэцэн vгс
Тоншуул идсэн, мод, чоно идсэн зэм адил
Зvйр цэцэн vгс
Сүхгүй түлээ хагалж хутгагүй мах идэх хоёр адил
Зvйр цэцэн vгс
Сумгүй буу шилээвэртэй адил
Зvйр цэцэн vгс
Сармагчны амнаас чавга авах
Сарнаас хүүхэн авахтай адил
Зvйр цэцэн vгс
Зээлүүлсэн юм гээсэнтэй адил
Зvйр цэцэн vгс
Далайд хаясан чулуу үндсэнд хаясан зүү адил
Зvйр цэцэн vгс
Гүүний жороо чавганцын намжир хоёр адил
Зvйр цэцэн vгс
Гавъяагүй байтлаа ямба эдэлбэл
Галд цонож шарагдахтай адил
Зvйр цэцэн vгс
Амь зуух гэдэг алалдах дайсантай адил
Зvйр цэцэн vгс
Эрж идсэн юм эхийн сүүтэй адил
Зvйр цэцэн vгс
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Зvйр цэцэн vгс
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Зүйр үг
Эрдэм билэг эрхэм баян
Зүйр үг
Эдийн баянаас эрдмийн баян
Зүйр үг
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Зүйр үг
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Зүйр үг
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Зүйр үг
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Зүйр үг
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Зүйр үг
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Зүйр үг
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Зүйр үг
Хураасан эдийг хулгайд алдана
Сурсан эрдмийг хулгайд алдахгүй
Зүйр үг
Цаашаа явахгүй бол замын холыг мэдэхгүй
Чармайж суралцахгүй бол чухлын учрыг мэдэхгүй
Зүйр үг
Эрдэм шуурганд уруудахгүй чононд идүүлэхгүй
Зүйр үг
Эрдмийн хүнээс бол ухаан орохгүй
Давс хийхгүй бол амт орохгүй
Зүйр үг
Тал дүүрэн баянаас толгой доторх эрдэм дээр
Зүйр үг
Дээд эрдэнэ эв дунд эрдэнэ эрдэм, доод эрдэнэ баян
Зүйр үг
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Зүйр үг
Ухаантай хүнд ном сургавал огторгуйн од гараг адил
-
M. 123456 2010-02-25 22:42 бичсэн.Зүйр үг
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Зүйр үг
Урагшгүй залхуугаас
Ухаалаг хөгшин дээр
Зүйр үг
Омогтой амьтанд ойртсонд орвол
Улаан галд гараа дүрсэн нь дээр
Зүйр үг
Өтөлсөн хөгшид шингэх наран адил
Зүйр үг
Зальхай хүнд эрх өгвөл жаран үзүүрт зүүтэй адил
Зүйр үг
Дүрэмгүй ноён дүрсгүй цэрэг хоёр адил
Зүйр үг
Нүд нь нүдгүйтэй адил
Чих нь чихгүйтэй адил
Зүйр үг
Нөхөргүй эм азаргагүй гүү хоёр адил
Зүйр үг
Эргүүд тус хийх элсэн дээр ус асгасантай адил
Зүйр үг
Хүний бурхан өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл өөрийг хэлсэнтэй адил
Зүйр үг
Хүнд хэлүүлсэн, хүлэгт булгиулсан хоёр адил
Зүйр үг
Хүн өвөг язуураа мэдэхгүй бол ойн сармагчинтай адил
Зүйр үг
Хөгшин хүн хүүхэд хоёр адил
Зүйр үг
Хор нь могойтой адил
Ховдог нь чонотой адил
Зүйр үг
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Зүйр үг
Харан нүд муудвал сохортой адил
Хазах шүд муудвал хөгшинтэй адил
Зүйр үг
Хайхрахгүй хүнд үг хэлсэн
Халуун нурманд ус асгасантай адил
Зүйр үг
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай ажиггүй хэвтэхтэй адил
Зүйр үг
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Зүйр үг
Нүүрэмгий хүүхэн түрэмгий бух хоёр адил
Нэг ширхэг хялгас хаявал нэг тороо шар тос хаяхтай адил
Зүйр үг
Үртэй хүн өндөгтэй шувуу адил
Зүйр үг
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Зүйр үг
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Зүйр үг
Хөгшин хүн хүүхэд хоёр адил
Зүйр үг
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Зүйр үг
Цай аягалахгүй дайлах, малгай өмсөхгүй золгохтой адил
Зүйр үг
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Зүйр үг
Хүнийг хэлбэл өөрийг хэлсэнтэй адил
Зүйр үг
Хүний бурхан өөрийн буг хоёр адил
Зүйр үг
Хүнд хэлүүлсэн, хүлэгт булгиулсан хоёр адил
-
M. 123456 2010-02-25 22:42 бичсэн.Зүйр үг
Овог удмаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил
Зүйр үг
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өндөгтэй шувуу адил
Зүйр үг
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай ажиггүй хэвтэхтэй адил
Зүйр үг
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Зүйр үг
Хуурамч хүн хуулиас амьтай
Зүйр үг
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Зүйр үг
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Зүйр үг
Хүн хэлээрээ
Мал хөлөөрөө
Зүйр үг
Хүн хувцсаар
Мал хүчээр
Зүйр үг
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Зүйр үг
Хувьтай хүн хур борооноор
Зүйр үг
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Зүйр үг
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Зүйр үг
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Зүйр үг
Архичин хүн галзуу хүн адил
Зүйр үг
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Зүйр үг
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
-
M. 123456 2010-02-27 23:40 бичсэн.
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач
Эгчийн сургаал элбэрэл
Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч
Баянд гэр єнгєтэй
Биенд эрдэм єнгєтэй
Бэлэн vг цээжинд байдаг
Билvv чулуу ууланд байдаг
Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэмтэй болно
Зохиож бичихэд
Онол хэрэгтэй
Зорьсноо биелvvлэхэд
Зvтгэл хэрэгтэй
Муу уншаачин тоолооч
Муу оёочин тєєлєєч
Муу эрэхээр
Сайн сур (сурагла)
Муу хvн мундраараа
Сайн хvн эрдмээрээ
Мэдэх сурахаас илvv эрдэм vгvй
Мэнд явахаас илvv жаргал vгvй
-
С. Бэгзсүрэн 2010-02-28 06:48 бичсэн.Мэддэг бүх зүйр үг бичигдсэн шиг байна. Яаж зүгээр гарах вэ орос ардын нэг зүйр үг бичээд гарахаас
Та гэдэг холдуулдаг
Чи гэдэг ойртуулдаг / Тайлбар: Чи гэхээр хоорондоо их дотно харьцаатай болдог юм байх Та гэхээр хүндлээд дотно болж чаддаггүй гэж л тайлбарласан даа надад /
-
А. Ууган 2010-02-28 10:17 бичсэн.Цаг зууруулж
Туг тойрч
Хий эргэе!
Сүүлийн үед ажилдаа дийлдэх үед хэрэглэдэг амны уншлага болоод байгаа, тэгээд л гарч тамхи татаад цаг зуруулна шү дээ кк..
-
T. Secret 2010-02-28 15:22 бичсэн.Сайх эрийг сорви чимдэг
Сайхан хүүхнийг хов жив чимдэг гэж киноноос сонслоо хэхэхэ балай ийн
-
O. H20+... ♂ 2010-02-28 15:48 бичсэн.Эрийг сорви чимдэг юм бол нэг сорви хийлгэдэг юм билүү. Хэ хэ. Тэгэхээр юмны арга эвийг олохоос илүү зодоон цохион мунагаар шийддэг хүмүүс эр хүн болж таарах гээд байна уу даа. Мэдлэг, заль ухаан, юмны эв дүй олохгүй л хүний нүүрэнд сорви байдаг баймаар.
Уул нь африкт эрслэнгүүдийг булаан авч чадсан залуу болон хөгшин чадалтай арслангуудыг сорви нь одон медаль шиг чимдэг гэж мэдэх юм байна.
Энэ ойлголт арай л биш юм аа.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
