Сүүлд шинэчлэгдсэн
- NameCard Day 2 өдөрл... 111111
- Уур амьсгалын өөрчлө... 7474
- 44 - ONDO баг: Хөдөл... 2121
- 46 - С.Ганзориг: Ног... 1212
- 33 - Ж.Нямдорж: Жарг... 44
- 01 - Д.Сүхбаатар: ХО... 44
- 19 - Б.Батбилиг: ХҮЛ... 11
- 32 - Ж.Цэрэннадмид: ... 11
- 31 - Д.Мөнхөө: БАЙГ... 11
- 08 - Д.Хаш-Эрдэнэ: Х... 1010
- 24 - П.Энхчимэг: Эко... 99
- 38 - Б.Тогтохбаяр: Б... 77
- 13 - Ж.Шинэсүх: Пост... 44
- 21 - Т.Цолмон: Посте... 88
- 43 - Д.Даваасүрэн: П... 22
“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна”
онлайн дижитал бүтээлийн уралдааны удирдамж
Зохион байгуулагч: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, BizNetwork.mn олон нийтийн сүлжээ сайт
Хугацаа: 2010 оны 1 сарын 11 - 3 сарын 16
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, бууруулах арга замууд
Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийг хүний буруутай үйл ажиллагаа бий болгож байгаа бөгөөд үүний хариуцлага хувь хүн бүхэнд хамаатай гэсэн ойлголтыг олон нийтийн дунд төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх
Бүтээлийн хэлбэр:
Онлайн хэлбэрээр нийтэлж болох бичвэр болон видео эвлүүлэг, хөдөлгөөнт дүрслэл (animation)-ийн аль нэг байж болно.
• Бичвэрийн үг 600-аас дээшгүй (Хэрэв нийтлэл бол)
• Видео эвлүүлэг болон хөдөлгөөнт дүрслэлийн урт 5 минутаас дээшгүй байна
Шалгуур:
Дараах ойлголтуудын дор хаяж тал хувь нь багтсан байна. Үүнд:
• Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй шалтгаануудын талаарх суурь ойлголт
• Монгол орны хэмжээнд бид хэрхэн нөлөөлөл үзүүлж буй талаар /хөдөө, эсвэл хотын аль нэгний онцлогийг тусгаж болно/
• Байж болох арга замууд, шийдлүүд
• Амьдрал дээр хэрэгжиж болохоор зарим нэг гарцуудыг илэрхийлэх
• Бусдыг уриалан ямар нэг үйл ажиллагаанд оролцох сэдлийг бий болгохоор агуулга орсон эсэх
• Бусад орнуудад авч хэрэгжүүлж буй / төлөвшиж буй арга замуудаас манай оронд тохирохыг үлгэрлэсэн эсэх
• Тогтвортой хөгжлийн асуудлууд – Уур амьсгалын өөрчлөлт – Зөв амьдралын хэвшил хоорондын уялдааг илэрхийлсэн эсэх
Оноо
Дээрх ойлголтуудыг нэгтгэн дараах байдлаар оноо цуглуулна (нийт 20 оноо)
• Агуулга - 6
• Хэлбэрийн шинэлэг байдал - 4
• Анхаарал татах, сонирхолтой байх - 6
• Бүтээлийн нэр буюу гарчиг - 4
Албан ёсоор уралдаанд ирүүлсэн бүтээлийг олны хүртээл болгох арга зам:
• Бизнетвөрк вэб портал
• Тухайн оролцогч хувийн болон бусад вэб сайтад нийтэлсэн тохиолдолд тус уралдааны бүтээл болохыг дурьдсан байна.
Шалгаруулах коммисийн бүрэлдэхүүн:
• Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч – 1
• Уур амьсгалын мэргэжилтэн, зөвлөх – 1
• “Синглтон” ХХК-ий төлөөлөгч – 2
• Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн төлөөлөгч – 2
Хугацаа
Уралдааны материалыг хүлээн авах хугацаа: 2010 оны 01-р сарын 11- 02-р сарын 11
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2010 оны 02-р сарын 11- 02-р сарын 15
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2010 оны 02-р сарын 15- 03-р сарын 10
Комиссын шалгаруулалт: 2010 оны 03-р сарын 10- 03-р сарын 15
Эцсийн дүнг танилцуулах: 2010 оны 03-р сарын 16
Шагналын сан: 2 250 000 төг
1-р байр: 1 000 000 төг (нэг бүтээл)
2-р байр: 750 000 төг(нэг бүтээл)
3-р байр: 500 000 төг(нэг бүтээл)
Уралдааны материал хүлээн авах хаяг:
- enkhtuya@singleton.mn мэйл хаягаар болон
- “Синглтон” ХХК-н төв оффис (Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – 211 тоот)
Шалгаруулалтын дүнг Бизнетвөрк сүлжээний "NameCard Day-2" өдөрлөгийн үеэр зарлаж, шилдэг 3 бүтээлийн шагналыг гардуулна.
Жич:
• Уралдааны дүнд олон нийтийн санал өгсөн байдал болон коммисын өгсөн оноо тэнцүү байдлаар (50:50) үйлчилнэ.
• Өмнө нь уралдаан тэмцээн оролцуулж байгаагүй байх
• Уг бүтээл нь өөр вэбсайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаахгүй байх
2010-01-11 16:15-д бичсэн тодруулга.
Уралдаан зарлагдсантай холбоотойгоор та бүхэнд холбогдох мэдээллүүд болон жишээ нийтлэл, видео зэргийг цувралаар хүргэж байхаар боллоо.
1. Х.Хулан "АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ОРНУУДЫН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ"
http://biznetwork.mn/topic/show/10333/1
2010-01-12 10:24-д бичсэн тодруулга.
Сонирхолтой видеонууд
http://www.youtube.com/watch?v=z694KOtB1v4
http://www.youtube.com/watch?v=0uvtz290vEA
http://www.youtube.com/watch?v=CmRyJaBPvD0
http://www.youtube.com/watch?v=nDTmjR_GG1w&feature=channel
2010-01-13 10:35-д бичсэн тодруулга.
Сонирхолтой зурагнууд
http://biznetwork.mn/topic/show/10412/1
2010-01-20 10:35-д бичсэн тодруулга.
Уралдаанд оролцож буй оролцогчид материалаа ирүүлэхдээ утасны дугаар, имэйл хаяг, бизнетворкийн профайлын линк зэрэг холбоо барих хаягуудаа тодорхой бичиж ирүүлнэ үү.
2010-01-27 14:15-д бичсэн тодруулга.
Оролцогчдынхоо хүсэлтээр бид бүтээлийн хэлбэрт "постер" төрлийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.
Та бүхэн бүтээлээ 2010.02.11-ний өдрөөс өмнө амжиж явуулаарай. Амжилт хүсье.
2010-02-11 17:45-д бичсэн тодруулга.
------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------
Уралдаанд материал хүлээж авах хугацааг 2010.03.01-ний өдрийг хүртэл хойшлууллаа.
Олон нийтийн санал асуулга: 2010.03.02- 2010.03.21
Шагнал гардуулах ёслол: 2010.03.31
-----------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------
2010-03-05 16:53-д бичсэн тодруулга.
ооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
Дэмжиж буй бүтээлдээ саналаа өгөөрэй http://biznetwork.mn/topic/showPoll/id/12323
ооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
Хариулах
Холбоотой сэдвүүд
(нийт 9)
-
2012 биелэж эхэллээ
Мэдээ, D. Emvvjin
14 өдрийн өмнө нэмсэн.
24 хариулттай Хариулах -
Нэгийг бодогдуулсан зурагнууд
Мэдээ, С. Энхтуяа
1 сарын өмнө нэмсэн.
60 хариулттай Хариулах -
"Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт" тэмцээн
Мэдээ, Ц. Ганцоож
1 сарын өмнө нэмсэн.
9 хариулттай Хариулах
Илүү
Хариулт (74)
-
M. LU'CAS 1 сарын өмнө бичсэн.цаг уурын өөрчлөлтийн талаархи залуусын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд энэ уралдаан хэрэгтэй шүү. Би уул нь бичмээр байвч мэдлэг үнэхээр хомс байна. Зүгээр амаараа ярилцвал амархан л даа. Бичих бол хэцүү. Харин шилдэг бичлэгүүдийг уншиж, цаг уурын болон байгалийн хувьсал өөрчлөлтийн талаархи мэдээллийг олж авна. Хэрэгжүүлж байгаа ажлийг тань дэмжиж байнаа.
-
Б. Нармандах 1 сарын өмнө бичсэн.Энэ сайхан уралдаан байна. Мэргэжил сонирхолтой маань нягт холбоотой уралдаан болж байгаа юм байна. Тиймээс миний бие заавал оролцох болно. Баярлалаа.
Надад ганц нэг санал байна.
Оноо
Дээрх ойлголтуудыг нэгтгэн дараах байдлаар оноо цуглуулна (нийт 20 оноо)
• Агуулга - 6
• Хэлбэрийн шинэлэг байдал - 4
• Анхаарал татах, сонирхолтой байх - 6
• Бүтээлийн нэр буюу гарчиг - 4
гэсэн байдлаар оноо өгөгдөх юм байна. Гэвч та бүхэн мэдэх байх аль ч төсөл, эссэ гэсэн судалгааны болон мэргэжлийн бичиг баримтуудын хувьд агуулга хамгийн өндөр оноотой байхаар шалгаруулдаг шүү дээ. Гэтэл "Сонирхол татах" гэсэн шаардлагын оноотой ижил байх юм. Энэ 2 бол ач холбогдлын хувьд харьцуулшгүй ялгаатай зүйлүүд шүү дээ. Мөн "Бүтээлийн гарчиг" гэсэн шаардлагад ийм өндөр ач холбогдол өгсөн байгаа нь тэнцвэргүй юм уу гэж бодогдлоо.
За мөн нэг асуулт байна.
Нийтлэл болон видео бичлэгийг хамт явуулж болох юм уу? эсвэл Аль нэгийг нь илгээх шаардлагатай юу? Бүр эсвэл тусад нь явуулж 2 бие даасан бүтээл илгээх ёстой юу? Энэ талаар тодруулахгүй юу.
-
Н. Жавхлан 1 сарын өмнө бичсэн.За залуусдаа энэ өдрийн мэнд хүргэе.
Уралдааны маань материалууд түрүүчээсээ хүрч ирж байгааг та бүхэнд дуулгахад тааламжтай байна.
Оролцохоор зэхэж буй болон материалаа өгчихсөн залуустаа бүгдэд нь амжилт хүсье.
Оролцохгүй ч гэсэн бидэнтэй хамт шүүгч байж идэвхитэй байхыг бүх гишүүдээсээ хүсье.
-
Т. Мөнхзаяа 1 сарын өмнө бичсэн.Нармандахын хэлсэн зөв л санагдаж байна.Жишээлбэл хэрвээ видео эвлүүлэг , бичмэл хоёр нэг шалгуураар явагдаж байгаан бол магадгүй Анхаарал татах байдал дээр -6 оноо өгснөөрөө аль хэлбэрт нь давуу талыг олгож байна вэ гэсэн асуулт гарч байна. Анхаарал татах гэдэг маань үзэж харах зүйл дээр илүү ашиглагддаг үг гэдгийг санах хэрэгтэй болов уу , бас гарчиг -4 оноо лав биш гарчиг бол агуулгатайгаал уялдах ёстой болохоос тусдаа бие даасан ач холбогдол болох учиргүй баймаар гэх мэт бяцхан санал байна.
-
Ж. Бат-Оргил 1 сарын өмнө бичсэн.Энд заавал өөрсдийн бүтээл байх ёстой юу? Дээрхи хэдэн зураг Монголчуудых гэхэд итгэмээргүй л юм.
-
И. Түвшинбаяр 1 сарын өмнө бичсэн.Сайхан зүйл санаачлан хэрэгжүүж буй Синглетончууддаа амжилт хүсье. Та бүхний ажил үйлс улам өөдөө дэлгэрэн мандах болтугай
-
Г. Бат-эрдэнэ 1 сарын өмнө бичсэн.энэ үнэхээр авууштай сайхан тэмцээн зарлагджээ залуусаа идэвхтэй оролцоорой . Би ч бас оролцье гэж бодож байна .Хамгийн гол тэмцээний зорилго маш таалагдаж байна .Нээрээ хүн болгон өөрсддийн сэтгэхүйгээ өөрчилж байжил бид жинхэнэ өөрчлөлтйиг бий болгон шүү дээ Харин ганц нэгээрээ хичнээн байгаль орчиноо хамгаалье энэ тэр гээд хичнээн сайхан уриалга гаргаж сайхан төсөл хэрэгжүүллээ гээд олонх хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй байхад тэр нь хэсэг хугацааны дараа зүгээр түүх болоод л үлдэх байх .
Би хувийхаа зүгээс нэг уриалга гаргамаар байна залуусаа :Монголчуудаа би хийхгүй байхад өөр хэн нэгэн хийчих байх а гэсэн тэнэг сэтгэлгээнээсэ салье гуйжии шүү хээхэхээ
Надтай санал нийлж байвал та profile-д маань сэтгэгдэл үлдээгэрэй
http://biznetwork.mn/profile/baagii0808
-
Э. Энхжаргал 1 сарын өмнө бичсэн.Дэлхий нийтийн анхаарлын төвд...
2009 он 8-р сар Мексикийн бага хурал.
Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирэгсэд болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би дарууханаар та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрлөхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёслое. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүмүүс харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.
Энэхүү бага хурлын ачаар хүмүүсийн ухамсар дээшилж, бидний цаг үед улс орнуудын өмнө тулгараад буй хамгийн ноцтой асуудлыг шийдэхэд урам зориг өгнө гэж би найдаж байна. Өнөөдөр энд дамжуулах мэдээлэл, хийгдэж буй эрхэм ажлууд нь туйлын чухал ач холбогдолтой юм. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг та нар шиг хүмүүстэй нэг гариг дээр хамт амьдарч байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг билээ. Цаг уурын өөрчлөлт бол сэтгэл түгшээсэн асуудал гэдгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Цаг агаарын өөрчлөлт гэж юу болохыг хүн бүр л ойлгож байгаа. Манай гаригийн өнөөгийн эгзэгтэй байдлыг шийдэхэд хүн нэг бүрийн зүгээс яаралтай ухаалаг алхамыг хийх шаардагатай байна. Өнөөдрийн бага хуралд дурьдагдах бүх мэдээллийг анхааралдаа авч түүнийгээ хаа сайгүй түгээж эх дэлхийгээ мөхлөөс аврахыг би та бүхнээс хүсэж байна. Энэ тохиолыг ашиглан би та бүхэнд цаашид юмс яаж хурдацтай өрнөх талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Гэхдээ та нарын зарим, эсвэл бүр олонхи нь хэдийнээ мэдэж байж ч болох юм.
Хурдацтай өрнөл.
Цаг агаарын өөрчлөлтийн үйл явц НҮБ –ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг судлах шинжээчдийн багийн загварчилсан хамгийн муу дүр зургаас ч дор байгаа бөгөөд салхи шуурга, үер, ган гачиг, хэт халах гэх мэт байгалын ширүүн үзэгдлүүдийн давтамж ихэсч, хор хохирол, сүйрлийг олонтаа учруулсаар байна. Бид хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж чадлаа ч дэлхийн агаар мандалд хуримтлагдсан хийнээс ангижрахад цаг хугацаа шаардагдана. Тиймээс л бид богино хугацаанд саринадаг хийнүүд буюу голчилбол метан хийд анхаарлаа хандуулах шаардлагатай. 20 жилээр тооцож үзэхэд Метан хий дулааруулах нөлөөгөөрөө нүүрс хүчлийн хийнээс 72 дахин их. Метаны хамгийн том эх үүсвэр бол мал аж ахуй бөгөөд дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг болж байгаа учраас үүнийг заавал зогсоох хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цаг уурын өрчлөлт хүн болоод амьтны амь амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сүүлийн үеийн баримтаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү?
А: Умард туйл хайлж байна.
Эхнийх нь хайлж буй умард туйл. Арктик буюу умард туйлын мөс 2012 он гэхэд, өөрөөр хэлбэл ЗХУАӨС тоцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байна. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90% далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10% нь хуучин зузаан, харин үлдсэн 90% гаруй хувь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газарууд хайлж буй явдал болно. Ойрын жилүүдэд мөнх цэвдэгийн давхарга хайлснаас метан хий агаар мандалд тархаж 2004 оноос хойш агаар мандал дахь метан хийн агууламжыг огцом нэмэгдүүлсэн. Дулаарах үйл явц цаашид үргэлжилж, дэлхийн дулаан 2 хэмээр нэмэгдвэл олон тэрбум тонн метан хий агаар мандалд дэгдэн гарч энэ гариг дээрх үй олон амьтдыг мөхөөх болно. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3.3, ээс 3.5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ –ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж байгаас үзвэл хэрвээ Антаркикийн мөс бүхэлдээ хайлвал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.
Б: Далайд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд.
Дараагийн асуудал бол далайн усанд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд юм. Яг одоогийн байдлаар дэлхийн дээр 18 арал далайд бүрэн живээд байгаа бөгөөд өөр 40 гаруй аралын улс орнууд нэмэгдэж буй далайн усанд живэх аюул нүүрлэж байна. Шилжилт, нүүдэл хариуцсан олон улсын байгууллагаас гаргасан мэдэгдэлд 2050 он гэхэд цаг уурын дүрвэгсэдийн тоо 200 саяд, эсвэл бүр 1 тэрбумд хүрч магадгүй гэжээ. Энэ бүхэн биднийг амьд байхад тохиолдож болзошгүй байна. Эдгээр хүмүүс бол нэмэгдэж буй далайн уснаас зугтан арал, далайн эрэг дахь гэр орноо орхин дүрэвхэд хүрсэн хүмүүс бөгөөд хайлсан мөнх цэвдэг бүхэл бүтэн нийгэм, улс орныг живүүлэн, сүйрүүлж байна.
В: Татарч буй мөсөн голууд ба Усны хомсдол
Бидэнд тулгараад байгаа дараагийн асуудал бол хайлж ширгэж буй мөсөн голууд ба усны хомсдол юм. Манай гариг дээрх мөсөн голуудын олонхи нь хэдэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад 2 тэрбум орчим хүмүүсийн амь амьдралд аюул учрах болно. Эдгээр хүмүүсээс 1 тэрбум орчим нь Гималайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгыг шууд амсах юм. Гималайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтайгаар хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18000 гаруй мөсөн голын 3/2 нь ширгэн хумигдаж байна. Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт зэрэг юм. Мөсөн голууд хайлж ширгэх явц үргэлжлэхийн хирээр хур тундасны хэмжээ багасаж ган гачиг тохиож, усны хомсдол бий болно.
Г: Далайн үхмэл бүсүүд
Дараагийнх нь бол далайн үхмэл бүсүүд юм. Цаг уурын өөрчлөлт нь далайд үхмэл бүс гэгдэх газруудыг бий болгож байна. Тэдгээр газрын тоо одоо 400 гаруй болжээ. Үүний шалтгаан бол голчлон мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орсноос болж хүчилтөрөгчөөр дутмаг орчин үүсдэг бөгөөд хүчилтөрөгч бол амьдралыг тэтгэгч гэдгийг хүн бүр мэдэх бизээ.
Д: Хэт халалт
Хэт халалт бол бидэнд тулгараад буй бас нэг асуудал. Сүүлийн 10 жилийн дотор манай гаригын түүхэнд урьд өмнө болж байгаагүй халуун жил хоёр ч удаа тохиож байжээ. 2003 онд түүхэнд байгаагүй халууны давалгаа европыг дайрч хэдэн арван мянган хүний амийг авч одсон шүү дээ. Австралийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр ч бас хэт халснаас болж гарсан.
Е: Салхи Шуурганы давтамж нэмэгдлээ
Дараагийнх бол Салхи шуурга ихсэж байгаа явдал. Хар шуурга, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100% ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн техник технологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ нь цаг уурын өөрчлөлттэй уялдан далайн дулаан нэмэгдсэнтэй холбоотой аж.
Ё: Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл
Амьтдын төрөл зүйл устах. Амьтдын тоо толгой хорогдож, төрөл зүйлүүд устах явц асар хурдацтай байгааг нэртэй экологчид өөр юутай ч зүйрлүүлж хэлэх аргагүй хэмээжээ. Эрдэмтдийн хийсэн одоогийн тоцоогоор 16000 гаруй ховордсон төрөл зүйл амьтад өмнө бодож байснаас 100 дахин хурдан устаж үгүй болох магадлалтай байна.
Ж: Хуурайшил ба цөлжилт
Дараа нь ган гачиг ба цөлжилт.
Непал болон Австралид энэ жил дэгдсэн ойн түймэр тархахад гантай байдал ихээр нөлөө үзүүлсэн аж. Үүнд Африкийн хэдэн орныг дурьдвал Сомали, Этопиа, Судан зэрэг улсуудын ард иргэд ган гачигт хүнд нэрвэгдлээ. НҮБ –ын хийсэн судалгаанаас үзэхэд ой модыг их хэмжээгээр огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн гол шалтгаан болдог бөгөөд 100 гаруй орны 1.2 тэрбум гаруй ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Дэлхийн томоохон хотууд болох Бээжин, Дели, Бангкок болон АНУ-ын Дундад Өрнөд гэх мэт өөр хэдэн арван газрын доорх цэвэр усны ундарга болон эх булаг хатаж ширгэж байна. Мөн түүнчлэн Ганга, Иордан, Нил, Янцзы зэрэг томоохон гол мөрний усны түвшин жилийн ихэнх үед доогуур байдаг боллоо. Хятадад 50 жилд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлэж багаар бодоход хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирсон тариаланчдад туслахад зориулж улсаас олон тэрбум ам долларыг зарцуулжээ.
И: Хүний эрүүл мэнд
Дараагийх нь бол эрүүл мэндийн асуудал. Швейцарт хийсэн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж жилд 315,000 хүн амиа алдаж, 325 сая хүн түүнээс үүдсэн хор уршгаас болж зовж шаналаж байна. Үүнээс гадна жил бүр 125 тэрбум ам долларын эдийн засгийн хохирол хүлээж байна. Энэ бүхэн Африк дахь хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусаж байгаа бөгөөд Хойд Азийн болон арлын жижиг орнууд ч бас хохирол амсаж байна.
Шийдэл буюу гарах гарц
Асуудал бэрхшээл бидэнд хангалттай их байгаа ч тэдгээрийг шийдэх арга нь ч бас бий. Цаг бага ч гэлээ бас хэтэрхий оройтчихоогүй байна. Бидний орон гэр болсон эх гаригаа аврах боломж байна. Эхний бөгөөд шилдэг шийдэл бол Веган буюу органик веган хоолтон болох явдал. Веган хоол манай гаригыг аврана. Веган хоол яаж манай дэлхийг аврах вэ гэдгийг би нэг бүрчлэн та нарт хэлж өгье. Азаар бидний хийж чадах хялбархан зүйлүүд бий. Та бүхэнд зориулж би цөмийг нь тоочъё.
Умард туйлын мөс хайлах, хуурай газар далайд живэх, мөсөн голууд хайлж ширгэснээс үүссэн цэвэр усны хомсдол, салхи шуурга ихсэх зэрэг цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн үзэгдлүүд дэлхий бүхэлдээ дулаарч байгаатай шууд холбоотой. Тиймээс юун түрүүнд бид дэлхийгээ хөргөх хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол дулааныг бий болгодог хүлэмжийн хийнүүдийн ялгаруулалтыг зогсоох явдал билээ. Логик ухаанд нийцэж байгаа биз дээ? Хүлэмжийн хийг бууруулахаар үйлдвэр, тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт хийгдэж буй ажлуудыг бид бүгд мэднэ. Гэвч эдгээр салбарт өөрчлөлт хийхэд урт удаан хугацаа шаардах бөгөөд одоо үед бидэнд ингэх цаг байхгүй шүү дээ. Агаар мандлын дулааныг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан арга бол метан хий ялгаруулахыг зогсоох. Метан хий нь дулааруулах нөлөөгөөр нүүрс хүчлийн хийнээс 72 дахин илүү байдаг ч нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал агаар мандалд саатах хугацаа нь хамаагүй богино байдаг. Иймээс бид метан хий үйлдвэрлэхээ зогсоовол агаар мандлын дулааныг богино хугацаанд бууруулах бөгөөд нүүрсхүчлийн хийг дараа нь шийдэх боломж олдоно. Миний санааг ойлгож байгаа биз дээ? Органик веган хоолтон болсноор метан болон бусад хортой хүлэмжийн хийг багасгаж, бидэнд ашигтай хөргөх нөлөөг бий болгох болно.
1) Метан хийн үндэс суурийг таслах
Бид дэлхий дээрх метан хийн хамгийн том эх үүсвэрийг буюу мал аж ахуйг хязгаарлахаас эхэлж болно шүү дээ. Дэлхийг хурдан хөргөе гэвэл бид мах хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал бид мал аж ахуйг зогсоож улмаар хүлэмжийн хий болох метан, мал аж ахуйгаас үүсдэг бусад хорт хийн эх үүсвэрийг хааж чадах юм. Хэрвээ дэлхий дээрх хүн бүр амьтны амь таслаагүй хүнс хэрэглэж, хялбар хирнээ хамгийн үр нөлөөтэй энэ аргыг хэрэгжүүлж чадвал бид дэлхийн дулаарлын үйл явцыг хоромхон зуур эргүүлэх боломжтой. Ингэж чадвал бидэнд байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи нэвтрүүлэх гэх мэт урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх цаг гарах бөгөөд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийг арилгаж чадна.
Үнэнийг хэлэхэд бид махны үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй л бол “ногоон” бүх хичээл зүтгэл хүчингүй болж, салхи, нарны эрчим хүч, гибрид машин гэх мэт ямар нэгэн ногоон технологийг нэвтрүүлэх боломж олдохоос ч өмнө бид гарагаа алдаж магадгүй. Хэдийгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 18% буюу тээврийн бүх хэрэгслийг хамтад нь нийлүүлсэнээс ихийг эзэлдэг гэж тайланд дурьдсан байдаг ч үнэндээ энэ нь дутуу тооцсон хэрэг. Учир нь саяхан хийсэн шинэ тооцоогоор мал аж ахуй салбар магадгүй 50 гаруй % ыг эзэлдэг гэсэнийг бодолцож үзээрэй. Би давтаж хэлэе: Шинэчлэгдсэн дүнгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн 50 аас ч илүү хувийг эзэлж байх боломжтой. 50 гаруй %ыг мал аж ахуй эзэлж байна.
Энэ бол эхний шийдэл байлаа.
Одоо хоёр дугаар шийдэл
2) Бусад төрлийн хийнүүдээс ангижрах.
Метанаас гадна бусад аминд аюултай хорт хийг мал аж ахуйн салбар бий болгож байдаг. Мал аж ахуй бол дэлхийн Азотын Хүчлийн 65 % -ыг ялгаруулдаг томоохон эх үүсвэр бөгөөд Азотын Хүчил нь дулааруулагч нөлөөгөөр CO2 –оос 300 дахин илүү. Мөн түүнчлэн хүччиллэг борооны шалтгаан болсон Шүвтэрийн хийн 64% болон үхлийн аюултай хүхэрт ус төрөгч зэрэг нь мал аж ахуйгаас үүсдэг. Тиймээс мал аж ахуйг зогсооно гэдэг нь эдгээр бүх хорт хий болон метан хийг зогсооно гэсэн үг.
3) Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх
Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх. Мал аж ахуйг зогсоосноор гарах өөр олон том ашиг бий. Жишээлбэл газар тариалангийн салбарт малын тэжээл ургуулахад ашигладаг химийн бордоо нь далайн усанд нэвтэрч үхмэл бүс үүсэх гол шалтгаан болдог. Үхмэл бүсүүд нь далайн экосистемд ноцтой аюул учруулж байна. Гэхдээ хүмүүс мал аж ахуйтай холбоотой үйл ажиллагаагаар далайг бохирдуулахаа зогсоовол тэдгээр бүсүүдэд амьдрал сэргэж, нөхөн төлжих боломжтой. Далайн амьдралыг сэргээе гэвэл загас агнуурыг ч бас зогсоох шаардлагатай. Эрчимжсэн загас агнуурын уршигаар Намибийн эргээр нутагладаг мөрөг загас устаж үгүй болсноос хойш хорт хийнүүд оргилж эхэлсэн бөгөөд үхмэл бүсийг үүсгэж тус бүс нутгийн экосистемийг мөхөөж байна. Хэнд ч үл анзаарагдам хирнээ, байгаль экологид амин чухал үүрэг гүйцэтгэдэг ганц төрөл зүйл устахад л ийм зүйл тохиолдож байна. Бодоод үз дээ. Ердөө л мөрөг загас шүү дээ. Тиймээс бидний амьдралыг тэтгэгч далай, гол мөрнөө хамгаалая гэвэл загасчилхаа зогсоож, амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Та нар мэдэж л байгаа шүү дээ.
4) Цөлжилтийг зогсоох
Бид цөлжилтийг зогсоох хэрэгтэй. Бид үүнийг хийж чадна. Цөлжилт бол мал аж ахуйтай холбоотойгоор үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн бас нэгэн хэлбэр юм. Жишээлбэл Мексикт саяхан хийсэн судалгаагаар мал аж ахуйн салбарын учруулсан хор уршигаас болж тус орны нутаг дэвсгэрийн 47% цөлжилтөнд өртчихөсөн байгааг, цөл болж хувирч байгааг тогтоосон байна. Үүгээр ч зогсолгүй Мексикийн нутаг дэвсгэрийн 50-аас 70 % их бага хэмжээгээр хуурайшилтай байна. Дэлхийн нийт гадаргын 3/1 тэй тэнцэхүйц хэмжээний газар нутагт мал бэлчдэг. Энэ нь цөлжилт, болон бусад төрлийн хортой үр дагаваруудын гол шалтгаан болохын зэрэгцээ хөрсний элэгдлийн 50% ийг бий болгож байна. Өөрсдийн амь амьдрал болоод хөрс шороогоо хамгаалая гэвэл бид мал бэлчээхээ заавал зогсоох хэрэгтэй.
5) Усны хомсдолыг эцэс болгох
Бид усны хомсдолыг зогсоож чадна. Цэвэр усны гачигдлаас болж олон мянган хүн зовж шаналж байхад бид усанд яавч үрэлгэн хандаж болохгүй. Махны үйлдвэрлэл асар их хэмжээний усыг ашигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэг таваг мах үйлдвэрлэхэд 1,200 галлон сайн чанарын, цэвэр унды ус зарцуулдаг бол нэг таваг дүүрэн веган хоол үйлдвэрлэхэд ердөө л 98 галлон усыг зарцуулна. Энэ нь 90 гаруй % -ын хэмнэлттэй гэсэн үг. Тиймээс бид усны хомсдолыг арилгаж, чандмань эрдэнэ болсон цэвэр усаа хэмнэе гэвэл амьтны гаралтай бүтээгдхүүнээс татгалзах ёстой.
6) Ой мод сүйтгэхийг хориглох
Ой модыг сүйтгэхийг бид зогсоож чадна. Бид ой модыг хяргах ажиллагааг хориглох шаардлагатай. Мэдээж бас мод тарих хэрэгтэй. Хөрс элэгдсэн эсвэл цулгуй газар бүрт бид мод суулгах хэрэгтэй. Ой модыг сүйтгэхэд махны үйлдвэрлэл ихээхэн нөлөө үзүүлдэг. НҮБ-ын хийсэн судалгаагаар хүлэмжийн хийн 20 % орчим нь ой модыг сүйтгэх үйл явцад үүсдэг болохыг тогтоосон бөгөөд ой модыг сүйтгэх шалтгаан бүр махны үйлдвэрлэлтэй шууд холбогддог байна. Амазонк мөрний сав газар дахь огтолсон ойн талбайн 80%-ыг махны чиглэлийн мал бэлчээх зорилгоор ашигладаг бөгөөд тэдгээр малыг нядлана гэсэн үг юм. Харин үлдсэн талбайд шар буурцаг тарьдаг ч ургацын ихэнх хэсгийг малын тэжээл болгож ашигладаг аж. Иймээс бид амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзснаар дэлхийн уушиг, хүний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл болсон ой модоо хамгаалж чадах юм.
7) Эдийн засгийн өртөг зардлыг багасгах
Бид эдийн засгийн өртгийг багасгах хэрэгтэй. Дэлхийн удирдагч нар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудалд санаа зовж байна. Сайн мэдээ нь гэвэл хэрвээ хүн төрлөхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эдийн засагт хэмнэлттэй, махгүй хоол хүнсийг сонговол цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийг тал хувиар буюу түүнээс ч ихээр багасгах боломжтой юм. Энэ нь бид хэдэн арван триллион ам долларыг хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хүмүүс веган хоолтон болвол гарах зардлыг 80 илүү хувиар бууруулах буюу 32 триллион ам долларыг хэмнэж чадах юм.
8) Эрүүл мэндийн өртөг зардлыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах
Бид эрүүл мэндийн зардлыг бууруулах хэрэгтэй. Мах идсэнээс болж эрүүл мэндэд учрах эрсдлүүдийн талаарх мэдээлэл өнөө үед улам илэрхий ойлгомжтой болж байна. Мал амьтдад даавар болон антибиотикийг хэт их хэмжээ, тунгаар байнга хэрэглэдэг бөгөөд тэдгээр мал амьтдын махыг хэрэглэх үед эдгээр бодисууд нь хүний биед нэвтэрч эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Үүнээс гадна мал нядалгааны газар шүвтэр, хүхэрт устөрөгч гэх мэт хортой дайвар бүтээгдэхүүнүүд үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь туйлын хортой учраас үйлдвэрийн ажилчид хордож нас барах тохиолдол олонтой гардаг. Бидний хоол гэж нэрлээд байгаа мах нь хүмүүсийн хэрэглэж байгаа хүнснээс хамгийн эрүүл бус, хортой, эрүүл ахуйд нийцэхгүй бүтээгдэхүүн билээ. Өөрийн амь амьдрал, эрүүл мэндээ хайрлаж, нандигнадаг бол бид махыг хэзээ ч хэрэглэх ёсгүй. Махгүйгээр бид илүү урт наслаж, эрүүл энх, ухаалаг сэргэлэн амьдрах болно. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээр мах нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчин, даралт өндөрсөх, цус харвалт, хэт таргалалт гэх мэт өвчний шалтгаан болохыг харуулсан. Өвчний жагсаалтыг тоочиж барахгүй. Дээрх өвчнүүд жил болгон олон сая хүний амийг авч одож байна. Сая сая хүмүүс мах болон түүний хэрэглээтэй холбоотой өвчнөөр амь насаа алдаж, сая сая хүн хүндээр өвчлөж, эрэмдэг, тахир дутуу болж байна. Мах идсэнээс үүссэн эмгэнэл гашуудалд эцэс төгсгөл гэж алга. Мах идэх нь яавч байж болохгүй зүйл. Шинжлэх болон анагаах ухааны энэ бүх баримт мэдээ байхад бид өдийд үүнийг мэдэж байх ёстой шүү дээ. Ядаж эрүүл мэндээ бодоод махнаас татгалзахыг би та бүхнээс гуйж байна. Та үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө урт удаан, эрүүл энх амьдрахыг хүсч байгаа биз дээ. Алах хүртлээ амьтдыг хорьдог бохир заваан, давчуу орчны тухай бид энд дурьдсангүй. Ийм орчин нь гахайн ханиад гэх мэт өвчний вирус хөгжиж тархахад нөлөөлдөг байна. Баримт мэдээнээс үзхэд үхэрийн галзуу гэх мэт махаар дамжиж хүнд халдварладаг зарим өвчний хүн дэх хэлбэр нь эдгэршгүй бөгөөд, халдварласан тохиолдол бүр үхэлд хүргэдэг байна. Харамсалтай нь уг өвчний вирусээр халдварлагдсан хэн ч үхэх тавилантай байдаг нь эмгэнэлтэй. Савханцар, гэдэсний хурц халдвар гэх мэт бусад вирусүүд нь мөн л хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, эд эрхтэнийг урт хугацаагаар гэмтээн, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. товчхондоо бид зүгээр л маханд үгүй гэж хэлж чадвал бидний амьдрал элбэг хангалуун болж, эрүүлжихийн зэрэгцээ хамгийн чухал нь ухаан саруул мэргэн, агуу нэгэн болгоно. Учир нь энэ бол цагтаа амжиж үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүй, амь амьдралыг баталгаажуулах цорын ганц арга зам юм.
Төгсгөл
Илтгэлийнхээ төгсгөлд хэлэхэд: Эрхэмсэг хүндэт, ухаалаг мэргэн, хайрт, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо цаг уурын дулаарлыг ногооноос ногоон арга хэмжээ, бодлогын тусламжтайгаар зогсоох нь ямар их чухал болохыг бид харлаа. Хамгийн энэрэнгүй, баатарлаг, амьдралыг аврах хамгийн дээд арга бол веган, бүр тодруулбал органик веган хоолтон болох явдал юм. Энэ нь таны эрүүл мэндэд ч бас тустай. Энэ бол цаг уурын өөрчлөлтөөс таныг хамгаалах хамгийн урт хугацааны даатгал юм. Бид өөрсдөө шийдэл нь болж, бидэнд байгаа шинжлэх ухаан, эрүүл мэнд , ёс суртахууны үнэмшилтэй мэдээ баримт бүгдийг ашиглан бусдыг ятгаж зоригжуулах хэрэггтэй. Ургамалан хоолтой болсноор бид дэлхийн дулаарлын 80 %-ыг зогсоож, өлсгөлөн, дайн дажинг эцэслэж, энх тайвны суурийг тавих болно. Мөн түүнчлэн хүн төрлөхтөн болон гаригын амьдралыг тэтгэж байдаг ус болон бусад үнэт нөөц баялагийг хадгалж чадна. Цөөн үгээр хэлбэл энэ нь бидэнд нүүрлээд байгаа дэлхий дээрх олон асуудлыг маш хурдан шийднэ гэсэн үг. Тиймээс бид амьдралынхаа хэв загварыг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хийхэд их амархан. Өөрийн биеэр бусдад сайн үлгэр дуурайл үзүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцыг олон нийтэд ухуулан таниулах үйлсэд хувь нэмрээ оруул. Хосгүй сайхан энэ гаригаа хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол веган хоолтон болох явдал. Одоо хөдлөх цаг нь иржээ. Учир нь бидэнд хугацаа бага үлдсэн байна. Та бүхэн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нь дээр дурьдагдсан асуудлууд үнэхээр тулгамдсан, даруй шийдэхийг шаардаж байгаа гэдгийг мэдсэнийг харуулж байна. Өнөөдөр цаг гарган сэтгэлээсээ энд хүрэлцэн ирсэн төр засгийн түшмэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэгч, бага хуралд оролцсон хүмүүс, ноёд хатагтай та бүхэнд миний зүгээс талархлаа илэрхийлэе. Энэхүү ухаарал хайрласан арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон буянтай хүмүүст бүгдэд нь би талархаж байна. Нэг ижил зорилгод нэгдэж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг санаачлан, тууштай ажлуудыг авч хэрэгжүүлэхийг зорьж буй та бүхний чин сэтгэл, туслах гэсэн эрмэлзлийг би үнэхээр бишэрч байна.
Хайр, энэрэлийн агуу хуулиар, бурханы тааллаар амьдарч, Хүмүүний буянтай, зөв амьдралын хэм хэмжүүрийн үлгэр жишээ нь болсон хүчирхийллээс ангид, өршөөл нигүүслийн зарчмаар хүн, амьтан ургамалтай амар амгалан, баяр хөөр, эв зохилоор зэрэгцэн орших, тогтвортой амьдралаар амьдрах Шинэ Алтан Эрин үеийг бид хамтдаа цогцлоож чадна.
Энэхүү бага хурал дэлхий дахины, улс орнуудын гариг дэлхийгээ аврах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ хурлыг бодитой болгоход хүчин зүтгэсэн бүх хүмүүст би чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та нар болон та нарын ойр дотны хүмүүс, танай орныг Бурхан ивээг. Та бүхний агуу үйл хэрэг бүхэн гялалзсан амжилт олох болтугай. Би замд яваа болохоор та бүхний асуултанд хариулах боломжгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ дараа Их Багшийн Телевизээр та бүхний асуултанд мэдэх чадахаараа хариулахдаа би баяртай байх болно. Эсвэл та интернетээр www.suprememastertv.com гэсэн хаягаар орж асуултынхаа хариуг авах боломжтой. Бурхан бид бүхнийг ивээг. Бурхан бид бүгдийг хайрладаг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлаллаа. Гариг дэлхийнхээ төлөө та нарын хийсэн бүхэнд би талархаж байна.
-
Б. Бат-Отгон 1 сарын өмнө бичсэн.Би зарим нэг Монголчуудыг ойлгохгүй юмаа. Эрс тэс уур амьсгалтай монголчууд цагаан хоолтон болбол яаж амьдрах вэ? Дэлхийг аврах гэж байж үндэстнээрээ устах байлгүй дээ. Малчид малаа устгаад тариачин болж амьдрах болж байна уу? Дэлхийн төлөө монголчууд л боож үхэх хэрэгтэй юм байна л даа. Хотын хүн бол цагаан хоолтон болж болох юм. Гэхдээ үр дүн нь нэлээн хэдэн жилдээ эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөхийг би харсан. Хөдөөний хүн бол нэг жил ч болохгүй.
Харин байгаль дэлхийнхээ тэнцвэрийг хадгалж, мод тарих, ан амьтнаа хамгаалах, гол горхио хамгаалах гэж ярьж баймаар байна.
-
Б. Гантулга 1 сарын өмнө бичсэн.Буддын ба бурхны шашин хүн ардын төлөө бодит ажил хийх нь маш ховор бөгөөд шашиндаа хүн ардыг итгэн дагуулах гол арга нь цагаан хоол идүүлж элдэв бчсалгалд хамруулах болсон бололтой.
-
L. Undarmaa 1 сарын өмнө бичсэн.Сайн байна уу. Энэ уралдаанд постер-оор оролцож болохгүй юм уу, Ер нь аливаа тэмцээнд Постерийн төрөл бараг багтахгүй юм аа, Хариу хүсье
-
С. Энхтуяа 1 сарын өмнө бичсэн.Олон гишүүд постер-оор оролцох хүсэлт тавьж байгаа учир бид бүтээлийн хэлбэрт энэхүү төрлийг оролцуулахаар боллоо.
Бүтээлээ 2010.02.11-ны өдрөөс өмнө амжиж ирүүлээрэй, амжилт хүсье
-
G. Erdenebayar 1 сарын өмнө бичсэн.яж ч хураангуйлж бичээд 600 үгэнд багтахгүй бна шдээ
яах уу хун ардааа
бас админ ааа хариу өгөөрэй
-
Б. Гантулга 1 сарын өмнө бичсэн.Өө одоо удирдамж нь хамаагүй болж байх шивдээ. Мэдээж олон үгэнд бол олон л санаа багтаана даа. За энэ уралдаан үлгэр талдаа орж байх шивдээ.
-
Д. Odontsetseg 1 сарын өмнө бичсэн.тэмцэнэ зогсооно бууруулна харицлага гэсэн үгнүүд дандаа сөрөг уур амьсгал төрүүлж байдаг нь та нарт мэдрэгддэг үү? би бодохдоо бидэнд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтийг дэмжих, эсвэл хамтдаа эх дэлхийд хайрын илгээмж явуулах ч гэдэг юмуу тийм эерэг feeling үүсгэхээр л тийм уг хэллэг хэрэглэж хэвшүүлбэл тэмцэхээсээ илуу хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна. Тереза эх ямарч тэмцэлд оролцохоос татгалздаг байсан гэж би саяхан уншсан. бас Emato Masaru, Jоnathan Goldman зэрэг судлаач эрдэмтдийн хэрэгжүүлээд санал болгоод байгаа зуйлийг дэмжээд хийгээд байвал ямарч мөнгө зарахгүй атлаа асар их зуйлийг хувирган сайжруулж чадах нь илэрхий болоод байна шуу дээ залуучуудаа. их мөнгө зарцуулбал л их дэвшил гарна гэж хэлэх хунийг би эсэргүүцэхгүй ээ. тэр хун зөв гэж бодсоноо л мэдээж хэлж байгаа цаад зорилго сэдэл нь зөв сайхан юманд тэмүүлж байгаа учир ур дагавар нь бас зөв сайхан л байж таарна. олон хуний олон сайхан санаа шийдэл гарна гэдэгт огт эргэлзэхгүй байна. эжий дэлхийгээ хамтдаа хайрлацгаая.
-
Бид байгаль эхээ өөрсдөөсөө хамгаалах ёстой болчоод байна даа. Ариун сэтгэл авралын үндэс. 1/1 О. ДолгионS. Bujinlham 1 сарын өмнө бичсэн.Хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий маань биднээс нүүр буруулж байгааг бид харсаар, мэдэрсээр байгаа бүр илүүг ч мэдрэх байх... Бурханаас бидэнд эзэмшүүлэхээр өгсөн байгаль дэлхий ,ан амьтадаа Бид бишээ Та үгүй ээ, би хэрхэн хайрлаж ,хамгаалах бэ? Хэнээс хамгаалах вэ?...Яаж хамгаалах вэ?...
Бид өнөөдөр байгаа байгаль дэлхийгээ мэднэ. Харин маргааш...
-
B. Javkhlan 1 сарын өмнө бичсэн.690 үгтэй болчихлоо. Энэ чигээр нь явуулвал ямар нэгэн асуудал гарах уу?
-
Ч. Алтангэрэл 1 сарын өмнө бичсэн.манайхаан
Энэ яг зөв сэдэв хөндсөн байна.
Найзууд аа Аватарийг үзсэн биз дээ? Энэ кинонд л хүн байгалийн уялдаа холбоог сайн харуулсан бна лээ.
Би лав бүтээл явуулна аа
-
Б. Батбаяр 1 сарын өмнө бичсэн.Улсаа Андынхаа бүтээлийг дэвшүүллээ шүү. Дэмжээд + дараад байгаарай.
-
Ц. Тайванбаатар 1 сарын өмнө бичсэн.Бүтээл хүлээж авах хугацаагаа 7 хоног ч юмуу сунгаж болохгүй юмуу? Цагаан сар болох гээд зав гардаггүй ээ. Олон хүнд ийм асуудал тулгарч байгаа байх гэж бодож байна.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)


