2009-02-12 20:42:58

Шүлэг

Shuleg bichmeer sanagdah ue garaad irdeg shuu de ter ued bichvel ymar be busadt huvaaltsah zugeer sh de teee

Сэтгэгдлүүд


  • B. Tuvshee 2009-02-12 21:19

    Salhi sevelzen hiiseh mgl nutgiinha ariun shoroon deer togloj jargaj uvahdaa
    Sanchig n buural boloh aaviigaa hairalsangui yvj dee
    Boroo ayangaar hanginadag mgl nutgiinhaa tal saihan horsond nulimsaa ungahdaa
    Bodol bolon huleedeg eejiigee hairlahgui l yvj de
    Sanaand min uhaan suuj setgel nylharaad irhed
    Semren dagaj melmerdeg nutag min eej min
    Bodoldoo gunig mederch nas togtood irehed min
    Buidhan bagtarch melmerdeg nutag min aav min

  • B. Tuvshee 2009-02-16 17:12

    Nuutshan hairiin tengisiin
    Nomhon dolgoon mandal shig setgeld min
    Mongon sarnii tuya adil gerelteh chinii min
    Moroodliin yum shig hasiin tsarai chin gerelteesei


  • B. Tuvshee 2009-02-16 17:21

    Chamdaa duralsan setgeliin gund nuutshan gunig horogdon bdag yum shuu
    Changa hatuu ugeer termen hoglogdon garch irdeg yum shuu
    Setgel gedeg hevreghen bolhoor itgel gedeg aldramtgai
    Semhen ch gesen namaigaa buu orhioroo

    Gantai namriin navchis ert hiisen odoh met chamdaa bi gunigaldag
    Gal haluun hairiig chin uguilehdee busdad bi nuur ogdoggui gomrohdog
    Gadaa ch gert ch ylgaagui chamaigaa haigad bh shig
    Gantsaaraa zogsood nud min ergen toirnoo ajiglahaa bi meddeggui ee

    Durlal chi nadad irehdee hair bolood irchihsen
    Duuguihen ehelsen ch gelee jargaliig daguulad irchihsen
    Duusahgui bgaasa gej bi shon n zalbirdag
    Duulaad uilaad yvahdaa chamaigaa sanj yvaa n ter yum shuuu

  • B. Tuvshee 2009-02-16 17:24

    Anhanii hair min arvan heden nasiig min chamlaad
    Aaviin huugiiin zurhiig segleed orhiod odson ch gelee
    Amdraliin hund hetsuu nadad surgamj bolgon uldeegeed
    Ahin durlaj chadahgui bolgod odsonson

    Gevch hairiin tuuh min negeer chamaar tsegleegui
    Gevch hatuu setgel mos bolon ursan odoj
    Durlaliin bish hairiin setgel zurhiig min angaaj
    Duugui suuj er tevcheegui gevch gunigaa martaagui gehdee davtahgui e

  • G. Munkhtsetseg 2009-02-16 17:30

    Намайг мартсан чамайг хааяа би єєрийн эрхгvй санадаг
    Надруу эргэж ирэхгvй одсон чамайг би єєрийн мэдэлгvй дурсдаг
    Гомдол гунигаар дvvрэн зvрх минь vргэлж чамайг хайрлах зайтай байдаг
    Ганцхан жаргалыг хагас заяасан хувь заяандаа гэхдээ би єргvй...

  • G. Munkhtsetseg 2009-02-16 17:32

    Yзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
    Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
    Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
    Єнгє алаг энэ хорвоо дээр
    Єєрийн сайндаа чи тєрєєгvй
    Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
    Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
    Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
    Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
    Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
    Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа
    Амтат бяслаг, хуруу зузаан єрмийг нь
    Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ
    Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
    Євєл болохоос урьтаж ээждээ нэг очоорой
    Эгмийн чинь яс хугарахад аавын тань цээж євдєж
    Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv
    Ширхэг ширхгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногийн тоо
    Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
    Євлийн шєнє талд яваа аавыгаа vе vе бодоорой
    Єєрєє чи дулаан хєнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй
    Зуун олон хоног хєдєлж, олж хураасан бvхнээ
    Зарж vрж бєєн бєєнєєр нь чамд л харамгvй илгээх юм
    Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
    Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг нь уух хэрэггvй ээ
    Энд чи буруудаж явахад эцгийн тань нэр доргино
    Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол эх орноо хайрлах ч юу л бол
    Амьдралынхаа туршид хайрлаж явах аав гэдэг хvн
    Алтан нар шиг ганцхан шvv
    Vр хvvхэд тєрлєє гэж баярлаж явах цагтаа
    Vс нь буурал єтгєсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
    Хоног єдрvvдийг жаргалтай vдлээ ч дvv минь
    Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай
    Орчлонгийн шуугиан амьтан хvний хэл ам
    Орон хотын утаа унирааас холдож
    Аян замын тоосоо гvвээд
    Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй
    Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
    Ээж чинь хvv минь, гэсээр босч ирнэ
    Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
    Азай буурал хєгшин яахаа мэдэхгvй сандчина
    Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
    Аливаа нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна
    Манан нэвтлэх одоо шиг нvд гялалзаж
    Малгайгаа ємсєн нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ
    Тєрсєн гэр чинь дулаан галын илчинд нозоорч
    Тєгєлдєр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
    Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
    Модон тагштай єрєм идэж, ээжийнхээ гараас цай ууна
    Тансаг сайхныг бишрэн орчлон ертєнцєєр хэрэн явлаа ч
    Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглан
    Хуйлран давхих зээрийн сvрэг толгод дамжихаас илvv сайхныг
    Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи!
    Моод хєєсєн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
    Монгол дээлтэй хєдєєгийн бор бvсгvйг хайрлана!
    Євгєн хорвоод зуун жил амьдрахгvй ч хогшил хураагчаас
    Євлийн шєнє моддыг єрєвддєг аавыгаа илvv ойлгоно чи!
    Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
    Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи!
    Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
    Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи!
    Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггvй
    Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
    Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
    Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр тань юм шvv!
    Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
    Адгийн муу амьтныг ч єршєєх, аугаа их сэтгэлтэй болгожээ
    Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
    Аавдаа шил юм єгєх хэрэггvй
    Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
    Аль алинаар нь тэд дутаагvй
    Эрт цагт гэрээсээ гарсан єєрийгєє л
    Ээж аав хоёртоо хvргэж єг
    Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
    Эрхэм бэлэг хєгшцvvлд vгvй ээ!
    Учир мэдэхгvй нялх багадаа ч
    Ухаан суусан идэр насандаа ч
    Уул овоо шиг юмыг ах нь
    Улс амьтанд амлаж явлаа
    Асарч тэтгэсэн ээж аавынхаа
    Ачийг нэг мєсєн хариулж
    Амттаныг идvvлж, єнгєтнийг ємсгєж
    Алтан аяганаас уулгахын дайтай
    Андуурч эндvvрч явлаа
    Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл
    Орчлонгийн тоглоом даанч хатуу
    Алба ажлын эрхээр алс газар одоод
    Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
    Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
    Хvvтэйгээ л нэг уулзмаар байна даа, гэж ээжид минь хэлсэн гэдэг!
    Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
    Чи зэмлэл хvлээж, зэргийн нєхдєдєє орхигдож болно
    Чи зээрийн янзага шиг хєєрхєн бvсгvйдээ хаягдаж болно
    Харин аав ээж чинь сэрvvн тунгалаг байж
    Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
    Хамаг орчлонгоос хайж эрэвч олдохгvй
    Алдааг минь та нар бvv давтацгаа!
    Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
    Алтан дэлхийд vvнээс илvv гавьяаг ах нь мэдэхгvй
    Vзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
    Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
    Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
    Єнгє алаг энэ хорвоо дээр
    Єєрийн сайндаа чи тєрєєгvй
    Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
    Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

    /О. Дашбалбар/

  • Б. { Э м а } 2009-02-16 17:37

    ХӨХ УУЛСЫН ЦУУРАЙ

    Орчлонгийн хамаг анир чимээг
    Хад чулуундаа тосож аваад
    Хан янхийх уулсын цуурай
    Анхаарч чагнасан болгоны
    Алтан сонорыг мялаахдаа
    Андуу ташаагүй үнэн хэлдэг юм
    Алтай Сутай зүгийн
    Хөх уулсынхаа дунд
    Алдрай насаа өнгөрөөсөн надад
    Увиагүй худалчийн амнаас
    Уран илтгэл сонсохоос
    Уулсынхаа цуурайг
    Сонсох хавьгүй дээр байдаг юм
    Уулын гөрөөс амиа хамгаалахад
    Улс амьтан ажлаа бүтээхэд
    Хамгийн гол нь үнэн байдгаараа
    Хадны цуурай тус болдог юм,
    Уулсын цуурай хүнгэнэнэ
    Удахгүй шуурга тавих нь үнэн
    Орон гэрээ бөхлөж
    Оосор бүчий нь чангал гэж
    Сануулж байгаа нь тэр
    Тэнгэрийн дуу тас хийнэ
    Тэгсгээд бороо шаагих нь үнэн
    Ааруул хуруудаа оруул
    Аргал түлшээ эхүүл гэж
    Хэлж байгаа нь тэр
    Урд энгэрийн хаданд ангир дуугарна
    Уулcын цуурай дагаж дуугарна
    Урьхан хавар шүү гэдгийг
    Учирлаж байгаа нь тэр
    Хаа нэгтээ буга урамдахад
    Хадны цуурай дагаж урамдана
    Хайлган намрын дохио орсныг
    Хаа сайгүй зарлах нь тэр
    Хавцалд буун дуу пан хийнэ
    Хадны цуурай дагаад ян хийнэ
    Хулгайн анчин ирэв үү ? гэж
    Хориотой ан агнав уу ?гэж
    Хот айлаараа сэрвэлзэж
    Хөгшин хөвөөгүй сэжиглэнэ
    Хууль ёс сахиулж буй нь тэр
    Хоточ нохой хон хон хуцахад
    Хадны цуурай ян ян дагаж хуцна
    Хол ойрын зочин ирлээ гэж
    Ховч халтар дуулгаж буй нь тэр
    Асган доогуур ус урсахад
    Уулын цуурай хэлдэг
    Арын дошинд тарвага хошгорохыг
    Уулын цуурай хэлдэг
    Сардагийн оройд хүн дуулахыг
    Уулын цуурай хэлдэг
    Саахалтын хонинд хэн явсныг
    Cонcуутаа бид таньдаг
    Хонгилтын хаданд чоно ульхад
    Уулын цуурай дагаж ульдаг
    Хонь малд явахдаа
    Хашгарч гуугалж бай гэж
    Аав ээж бидэнд захидаг
    Хавцгайн эх рүү
    Намайг өнгийхөд
    Морины хөлөөр чулуу нурахыг
    Мөнгөн хазаарын амгай шаргихыг
    Уулын цуурай чимээ өгчээ
    Урдхан талын өвстэй хунханд
    Хар сэргүй идээшилж байсан
    Харлаг тэх чимээ авч салхи цохиод
    Харагдах бараагүй зайлаад өгчээ
    Алтай нутгийн бид чинь
    Гадаа явсан ч гэртээ суусан ч
    Хөх уулсынхаа цуурайтай
    Хүний хэлээр ярилцаж
    Ажиг сэжиг авдаг болохоор
    Ажил төрлөө амжуулдаг болохоор
    Өөдөө өгсөж оройд нь гартал
    Доошоо бууж бэлд нь ортол
    Дөрвөн улирлын нутагтай
    Дөмгөр хөх уулсынхаа цуурайг
    Уйдаж шоодолгүй сонсдог юм
    Үнэн байдагт нь итгэдэг юм

  • O. Tsmaral 2009-02-16 17:48

    Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
    Аясыг нь дагаад нороод л буцна
    Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
    Амрагтаа би очихдоо л очно
    Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
    Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
    Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
    Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
    Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
    Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
    Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
    Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг

  • B. Tuvshee 2009-02-16 17:55

    Amdraliin har baraanaar hatuujin aaviin garaar zaluurduulan yvsan nas min namaig orhin odov
    Aldaat onootoi yvsan genen tomoogui nas namaig martaad tsaash haraad suuv
    Ahin dahin setgeliin duudlagaar eejiin min nudnees nulimas unsan on jilud tsuvran odoj
    Aaviin huuu aldaj onoj horvoogiiin elgiig zurheeree derchilen deldleee

    Harsh mongon emeel hazaaraar bi goyj yvj uzeegui ch
    Hatuuhan gartaa aaviinhaa bodloor humuujsen aztai
    Haruul altain noyn shovh orgild daarahdaaa
    Hatuuu amdraliig ooriin bolgon ovortolson bi hatuujisan

    Tal saihan nutgiihan gunigtai tsenher nuuriin mandal haylan nurgeleh chimeeg sonson osson
    Tansag bulgan arshaanaas n undaalan osoj hun bolj setgelee ariusgasan
    Taivan suuj chaddaggui eejiinhee elgiig hemlen osohdooo
    Tavilan zayag soron alhaj uhaajisan bi erhun bolj torosondoo bayraldag

  • B. Tuvshee 2009-02-16 18:02

    Minii bichsen shulgen ugs tsolbor huvin duurgeh gej
    Shuurs aldan ursah shulj adil ar arasa helhegddeg
    Namaig gunigluulj setgeliig uyraadag
    Ugs min yadmag ursdag ch setgel min dagaj uilaj bdag yum

    Uilahdaa harin bi bburuudagui zovddogui
    Busdiin adil guniglagui shantraagui
    Buruu ch bai zov ch bai budiluuhan heden ugee
    Budaggui shireenii araas bichiij suudag yum

  • B. Tuvshee 2009-02-16 21:52

    Salhi sevelzeed isgeren uleeh n mongoliig min sanagduulah yum
    Sanchigandaan buuraltai aaviigaa sanah yum
    Saihan mgl eejiigeen bi bodoh yum
    Saravchlan huleeh eh nutgaan bi sanah yum
    Gevch hunii nutagt tsusaan asgaj nulimasaa n archisan ch
    Gazar hodloj tenger hagarsan ch bi eh nutagluugaan temuuldeg
    Setgeliin joloo nutgiin zug chiglen yntsgaahad
    Semerch asgarsan nulimasaa bi barij diildeggui yumaa

    Hur boroo uerleed orhiin tsagt bi nutgaan sangalzan gantsaarddag
    Hunii orchlond gants oldoh setgel zurhenii uya min mongol gedeg nutag bdagiim gej
    Hari gazriin humuusiin oodoos nuur baradam heldegiim
    Haanch yvsan tusgaar ulstai hun gej am bardam yardag iim bi

    Tuuh gevel bdag minii eh orond
    Tuuj gevel uguiled duusdaggui yuma
    Duulim ene horvood uilaj irdeg urs n tengriin ongtei hongotoi tordog yum
    Duulaj yvaad shantarch unsan ch garaa n shamartal temtseh huchtei gej ard tumnee bodood hairalaj yvdag yum

  • B. Tuvshee 2009-02-16 21:53

    Humuusee shuleg oorsodooo bichij ygad bolohgui gej ygad bid busdiin tarhinas garsan zuileer ooriin setgeliin hodolgooniig ilerhiileh ystoi yum be

  • T. Jargalmaa 2009-02-16 23:24

    Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
    Навчсаар yйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
    Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
    Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн
    Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
    Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
    Дууны эгшигт уяарч, дурсамжаараа амьдарч үлдсэн
    Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн
    Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
    Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
    Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
    Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

    Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
    Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
    Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
    Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон
    Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
    Намарын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
    Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
    Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн

  • T. Jargalmaa 2009-02-16 23:27

    Ижийдээ би очино

    Намрын шөнө зэлэн дээрээс
    алдуурсан унага шиг
    Намхан намхан толгод дамжин
    ижийдээ би очино
    Нар ташсан энгэрт төрсөн гэр минь
    бөмбийж
    Намайг хүлээсэн нутгийн минь уулс
    хүртэл өндөлзөж байгаа
    Намар болхоос өмнө ижийдээ би
    очноо
    Цахилдаг өвсөн дээгүүр шүүдэр
    бөнжигнүүлэн давхисаар
    Цахилж яваа гөрөөс шиг ижийдээ би очино

    Цал мөнгөн уулс нь цэцгээ дэлгээд угтдаг

    Цагийн хээтэй улиралд нутагтаа би очно

    Үүлс нь тэнгэртээ замхарч хүлээдэг нутагтаа л очино

    Үнээн зэлэн дээрээ жихүүцэн суугаа
    ижийдээ л очино
    Өнгө мөнгө,хоргой торго бус

    Өөрийнхөө сэтгэлийг өвөрлөөд
    очино
    Үүрийн цолмон шиг бүртийх
    ижийдээ охин чинь очноо.

  • Б. Саруулбаяр 2009-02-16 23:32

    Ижийдээ би очино гэдэг шүлэг таалагдав. Сайхан шүлэг байна.

  • B. Tuvshee 2009-02-16 23:57

    Hunii bichsen shuleg bichij bgaa bol henii shuleg gedgiin bicheeree manaihaan hen bichsen medehdehgui bol taniig zohioson gej humuus anduurah viii deee
    Eejdee bi ochin gedeg chin Ichinhorloo-giin shuleg shig sanahiindaa bi ch uulan shuleg ih gadarlan shuu

  • Б. Мөнхболор 2009-02-17 15:10

    Хав харанхуй ертөнцөд
    Гэрэл нэмсэн миний үр
    Газар дээр гишгэж чадалгүй
    Голомтоос минь явлаа
    Хүсэл итгэлийн минь
    Жигүүр болсон миний үр
    Хорвоо ертөнцтэй
    мэндэлж чадалгүй хэвлийгээс минь одлоо
    Гуниг гутралын зүг чиггүй орчилд
    Гутрах биш үхэх надад багадсан ч
    Ганцхан үрээ зүрхэндээ хадгалая
    Гарцаагүй чи ижийдээ эргээд ирж л таараа
    Бүрханы тааллар ннадаас холдсон үрээ
    Буцаад ирэх хайрыг зөгнөн үнсье
    Бул чулуу зүрхэнд шигдсэн энэ таалалд
    Буян нүглийн ёсыг зөрчин бурхан чамайг хараая
    Итгэлээс биш хайраас мэндлэх үрээ
    Илд бамбай болгож амьдралаас би хөндөөгүй
    Эзэрхэг төрсөн миний ганц тавилан
    Энхрий чамтай минь уулзуулахгүй гэж шийджээ
    Үрээ хэвлийдээ өнгөрүүлсэн 5 сар
    Үүрд миний дурсгалын оч нь байх болно
    Үнэхэээр чин сэтгэлийн миний хүслийг
    Үзэн ядах сэтгэлээр солисон бурхан чамайг хараая
    Чамд үр минь биш би хэрэгтэй байсан юм
    Чанга хашгараад хэлье чамайг би харааж байна
    Амьдралын сайхныг надаас булаасан чамайг
    Амьд яваа насандаа итгэхээн болиод зүхэе
    Сөхөрч явсан тэр үеүүдийг буцааж
    согтуу чамд агсан тавьж бардамная
    Сор сорын дээд үрийг минь булаасан чамд биш
    Сорь хорвоо дээр намайг түрүүлсэн ээждээл ганцхан залбирая.

    Надаас авах зүйл үлдсэн бол бүгдийг нь ав
    Нарт ертөнцөд тэглээ гээд чамаас би гуйхгүй
    Надад байгаа эрхмийн эрхмийг авсан болохоор
    Надад одоо юу ч хэрэггүй чамайг би хараая...

  • B. Tuvshee 2009-02-17 19:29

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Tuvshee 2009-02-17 19:33

    Naad shuleg chin ymar gunigt shuleg be end tend tavimaar shuleg bna daa odoonii niigemd chuhal bair suuri ezleh shuleg bna gej magtmaar bna ooroo bichsen uu

  • B. Tuvshee 2009-02-19 02:54

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.