Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 12
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8195
- Хэврэгшсэн Хятад…32
- Монголд ажилд хүн олдохгүй бай48
- Буддын шашин бол бурхангүй шаш263
- Байртай болох арга хэлээч найз16
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0

Ц. Сүхбаатар 2009-10-31 16:35
За миний нэг зохиох гэж оролдсон хэдэн мөрт
Хайраа илчлэхдээ залуус
Харанхуйд ихэвчлэн гуйдагч
Хайрласан сэтгэлийнх нь өнгө
Хун цагаан байдаг юм шүү
Хасын цагаан царайг чинь
Харж анх дурласан ч
Халуухан бодол сэтгэлийг чинь
Хамтад нь дүгнээд гүйдэг юм шүү бүсгүй минь...
B. Bolormaa 2009-10-31 18:16
Hezee negen tsagt tuuntei mini taarval
Hairlaj baisnii mini nyygad ungruurei.....
B. Tuvshee 2010-06-07 18:28
http://violethill.blog.gogo.mn/
энд шүлэгнүүд бий
B. Daamaihangai 2010-06-08 14:17
Би чамд хайртай гэж
Би заяа нь чамд хэлэхгүй,
Битий намайг хоргоогоод бай,
Би чинь нөхөртэй хүн.
Б. Идо 2010-07-04 20:02
Саваагүй бодлууд
Шувуудын жиргээ
Сайхан орой.
Энгэр цээжинд модон торх
Энд байгаа бас
Байхгүй чи.
Би бол хэрэгцээ
Ширхэг янжуураас дор
Битгий намайг тоо.
Б. Идо 2010-07-04 20:03
Хаалга, Чивас бид гурав чимээ чагнаад л
Харанхуй шөнөөр чамайг хүлээсэн
Мартагдсан гэдгээ мэдэж байсан ч
Магадгүй л юм гэж бодсон
Найдваргүй найдвар ганц гэрэлтэй цонх минь
Наашаа ирэх замыг чинь тосон анивчсан
Хаашаа явсныг чинь мэдэхгүй ч
Харанхуй хүлээлт минь гэрэлтэй байсан...
Б. Идо 2010-07-04 20:19
Дугаараа зарах уу?
Дулаарвал хотоос гармаар байна
Залга. Мэндээ байна!
Залхуу хүрээд байна дараа болох уу
Ха ха ха. Ажил төрөл сайн уу
Хамаг мөнгөө байранд өгсөөн
Хоол идвэл цуг гарна шүү хэлээрэй
Хоёулаа тэнэж хувцас үзэх үү?
Шүлгийн тэмцээнд ороод эхний шатанд үсэрчихлээ хэг хэг
Шүдний ОО, нойлын цаас аваарай гэсэн!
Таныг UniMusic-д бүртгэж байна
Таньдаг хүн байвал хэлээд өгөөрэй. Найзаа
Битрикс цэг эм энэ шүү
Бид цайндаа орж байна. жижүүр дээр үлдээчих
Ядаргаа минь чи хаашаа залгаад байна аа
Ярьж дуусаагүй байхад...хн
Удаан хүлээлээ. одоо явлаа
Уучлаарай таны төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул ...
:D:P шүлэг биш ч байж мэднэ мөн ч байж мэднэ.
A. Itgel 2010-07-06 10:52
xaxaxa ;-p
A. Itgel 2010-07-06 10:52
xaxaxa ;-p
B. Daamaihangai 2011-03-29 10:21
Өнөөдөрийн дурлал маргааш үзэн ядалтаар солигддог.
Өнөөдрийн хүсэл тачаал маргааш хүн болж бүрэлдэнэ
Өнөөдрийн ашиг маргааш хоолойнд хутга тавиулна.
Өнөөдрийн залуу нас өвгөн насны зовлонгын үрийг тарьна.
E. Sony 2011-04-01 10:39
янзтай шүү гоё хэлж
B. Daamaihangai 2011-03-29 10:26
Сайхан царайнд дурласан бүсгүй сайхан хууралтыг амсана.
Сайхан бүсгүйтэй суусан залуу хардах зовлонд сэтгэлээ үхэн үхтлээ сүлбүүлнэ.
B. Tuvshee 2011-03-30 10:09
Тал нутагт тэнгэр шиг амьдарсан заяатай
Танхилхан биендээ салхиар ариуссан буяантай
Тайвширал ухаарлын үрчлээсээр гоёж
Тайван монголын хүмүүс амгалан
2011,03,30
Ж. Амгаланбаяр 2011-07-14 17:00
Амьдрал үзээгүй багачуул хайрын тухай шүлэг тэрлэн байшин дээрээс үсэрч
Эрмэг хангал бүсгүйчүүл цагаан морьтой ханхүүгээ хүлээнэ
Сайхан залуус уран үгсээр охидын цэцэгс дундуур алхалж
Харин би энд тэднийг харамлан гуниг хураан сууна
Овор ихтэй ахын хэтэвч зузаанд дурлаж норох нойтон нулимас чи
Хангал эрийн цээжинд шунан шингэх хатсан зүрх чи
Амьдрал гэдэг гүн хар ангал чамд хэзээ хайрын тухай ингэж шивнээв
Цуурайнд нь чих минь хүнгэнэн бодол хураан сууна
Тал нутагын омголтсон салхи шиг хатингар биенд минь бүү дурал чи
Хэзээч билээ магтуулж өссөн хэтэрхий ухаанд минь ч бүү дурал
Армаг тармаг хураасан хогшил багатай хөрөнгөнд минь ч бүү дурал
Уран мөрт шүлэг шиг янаглын минь хөлчүү үгэсд бүү дурал
Зүгээр л намайг хар
Элдэв гоёл давхараагүй онгир нүдний минь доороос нулимсыг минь олж хар
Сайр нь арилсан хацраас минь зовлон суусан үрчлээг минь олж хар
Гайхах хэрэггүй ээ чиний өмнө зүгээр л хүн зогсож байна ганцаардсан
Нүүрэнд минь тогтсон сорвиноос бүү гирвэш нүдэнд чинь харагдахгүй өчнөөн муухай сорви надад бас бий
Эрлэг бурхан хоёр ч эс шүүж чадах амьдралдаа үзсэн минь бишгүй их
Харин чиний хүсдэг хангалуун сайхан бүхэнийг хүртэх нь байтугай харж яваагүй байх
Одоо чи надаас зугт хэзээ ч харахааргүй сонсохооргүй хэтэрхийй хол зугт
Миний амнаас гарах мөр энэ үгсийг хэлэхээс минь өмнө сонсохооргүй хол зугт
Хайртай зөвхөн чамдаа, чамд минь ямарч буруу байгаагүй.
О. Амгаланбаатар 2011-07-14 17:25
хорвоод ижил хүмүүс
хогоороо байдаг гэдэгт итгэдэг
би чамайг таньсан ч
би чамайг танихыг хүсээгүй
их дэлгүүрийн гурван давхарт
тэр жил би...,
их удаан
чилтлээ ширтсэн
чиний дүрийг би мартаагүй..,
ажил тараад алхах болгонд
гурван давхар малгайн тасаг
гуниг баярын сүлэл гэгээхэн дурсамж
дахиад очсон хэзээ ч таараагүй
даруухан төрх чинь даанч мартагдаагүй
гэгээн бүхний илэрхийлэл гэж
чамайг санадаг...
гэтэл фэйсбүүкээр
гэрэлтуяа гэсэн нэртэй
өөр шигээ үртэй
өнөөх бүсгүйг би харсан
гурван жилийн ариун бодол
гунихда баярладаг
баярлахдаа дэвэрдэг
тэр гэгээн мятрашгүй хүслийг минь
тэмдэглэлийн дэвтэрт л үлдээж жаргаах учраас
их дэлгүүрт харсан тэр бүсгүйг
энэ бишээ гэж итгэхийг хүссэн..,
дахиад л тэнэг хүн шиг гудамжаар
даруухан тэр нүдийг хайсаар л яваа...,
Б. Мягмарсүрэн 2011-07-14 18:24
Эргээд хэзээ ч ирэхгүй
Ээжийгээ би саналаа
Эвийлж энхрийлэх дуу нь
Чихнээ сонстох шиг боллоо
Үүр цүүрээр босоод цайгаа чанах эжийнхээ
Үмх үмхээр базаадаг аяганы хийцийг саналаа
Данхтай цайгаа халаан хүүгээ хүлээх ээжийн минь
Дэвтээсэн ааруул ээзгийн амт нь мэдрэгдэх шиг боллоо
Дэггүй багын зангаар зүггүйтэж зөндөө алдахад минь
Дэрсэн шилбүүрийн хуйваар шав хийтэл ороолгодог ч
Тунаран мэлмэрэх харцнаас нь хайр гэрэлтэн урсч
Тунгалаг ариун сэтгэлдээ хэдийнээ л уучилчихсан байдагсан
Яргуй нүдлэн дэлбээлэх хавар эртийн цагаар
Ялдам зантай ээжийнхээ хайр энэрлийг үгүйлнэм
Шувууд ганганан буцах намар оройн хяруунаар
Түшиг буурал ээжийнхээ нөмөр дулааныг хайнам
Б. Саранцацралт 2011-07-14 20:34
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй
Б. Саранцацралт 2011-07-17 20:52
hen zoxiosniig medehgui. taalagdaad oruullaa
S. АСААНЖ 2011-07-14 20:36
Хажуу айлын хар муур том гэдэстэй
Тэр жимка болсноо мэдээгүй байгаа
Түүнд яаж ойлгуулахаа ч мэдэхгүй юм.
Миао Миао бас дахин миао гэхээсдэ.
-----------------------------------
Энэхүү бүтээлээ би жилийн өмнө туурвисан.юм :)
Охид хүүхнүүд дээрх шүлгэнд дуртай.. би тэдэнд таалагдсан гэдгээ мэднэ ..
Б. Нарангарав 2011-07-17 21:15
хахаха
Ж. Амгаланбаяр 2011-07-18 18:22
Байна
Гар хөл нүүр ам нүд хөмсөг бүгд байна
Эрдэм мэдлэг сурсан сонссон ч бишгүй байна
Ажил төрөл мөнгө цаас ч боломжийн байна
Хүүхнүүдийн нүд бэлхүүс амраглал янаглал ч хангалттай байна
Надад харин Би алга
Уржигдарын зүүдэлсэн зүүд шиг
Хавар оройн цасан шамрага шиг
Өчигдөрийн битүү асгасан хур шиг
Миний мартагдах шахсан анхны хайр шиг
Надаас салдгүй Би алга
Б. Loban 2011-07-19 14:46
гуниг хурсан нүднээс чинь хагацлын нулимс урсахад
гутрал гэж зөвхөн хайрыг л хэлдгийг ухаарах юм
B. Tuvshee 2011-07-22 15:29
Яасан алдчихсан уу гутарч болохгүй амьдрал зогсохгүй
Б. Loban 2011-07-19 18:59
ургах нарний цацраг шиг гэрэлтэй юм билээ чи
уугих тамхиний утаа шиг хоосон юм билээ чи
Б. Loban 2011-07-19 19:04
будан дундаас гэрэлтэх тэнгэрийн сар шиг
бурхан хайрийн минь охин тэнгэр чи минь сайн уу
үүлэн дундаас мэлтийх тэнгэрийн сар шиг
үзэсгэлэн гоо дагина минь чи минь сайн уу
B. Tuvshee 2011-07-21 10:52
http://myversetitile.blog.gogo.mn/index.html