Хүүхэд ахуй үеийн кинонууд
Бага байхдаа үзэж байсан кинонуудаа нэг дурсая уу гэж бодлоо :) Намайг жаахан байхад үндэсний тв орой 6-аас эхэлдэг, харин ганц бүтэн сайн өдөр 16 цагаас эхлээд мэдээний дараа 4,10-ийн кино гэж, хүүхдийн кинонууд гардаг байж билээ. Бас сургуулийн амралтаар өглөөдөө олон ангитай кинонууд гардаг байсан.
Санаанд нэлээд тод үлдсэн кинонуудын нэг бол энэхүү "Джура, охотник из Минархара" гээд, тэр үедээ монголоор "Аргальт уулын анчин Жура" нэрээр гардаг байсан кино








D. Tsengel 2010-01-16 01:11
нээрээ гое кино байсан шүү тэр үедээ бас янушек бил үү дээрэмчидтэй кино их үздэг байж билээ
М. Ганзориг 2010-01-17 02:58
нодлин зун нэг тв ээр гарч байсан.
C. Ganaa 2010-01-17 05:08
наруто үздэг байж билээ.ккк
*. Sallymoon 2010-01-16 01:27
миний мэдэхээр Үлгэрийн баатрууд амилсан нь,Нохойтой 4 танкчин,Арабела,Баригдашгүй өшөө авагчид.............
B. Бямбаа 2010-01-19 07:06
баригдашгүй өшөө авагчид янзтай
*. Sallymoon 2010-01-16 01:27
миний мэдэхээр Үлгэрийн баатрууд амилсан нь,Нохойтой 4 танкчин,Арабела,Баригдашгүй өшөө авагчид.............
М. Ганзориг 2010-01-16 04:12
Фердинанд өвөө гэдэг о.а.у.с.к гардаг байсныг бүүр түүрхэн санаж байна. Бас Пан хэн билээ хар бүрх малгайгаа хуруугаараа товшоод жижиг болоод байдаг нэг хүнтэй кино байдаг. Тэгээл оддын охин, арабела, нисдэг честмир, румбурак, харь гаригийн гийчид, анчин жура, яносек, нохойтой 4 танкчин, км бүрт, нууц дуран, хаврын 17 учрал, сүүлд элен ба залуучууд, баян хүнийг балаг тойрдоггүй, просто мария эд нар байх шив дээ.
С. Мөнхдалай 2010-01-16 09:49
М.Ганзориг хүүхэд байхад үздэг байсан киног бараг бүгдийг нь дурдсан байна
би харин Пэтер Пэн үзэх дуртай байсан миний үеийн охидууд бараг бүгд түүнийг үзэх дуртай байсан болов уу
учир нь Пэтер өөрөө сайн бас хөөрхөн хөвүүн шүү дэ кккккккккк
С. Мөнхдалай 2010-01-16 09:55
Орт1 их үздэг байсан бидний үед ТВ их орой 18аас эхэлдэг харин сурагчдын амралтаар өглөө кино явуулдаг байсан
орос үлгэрийн кино бас ч гоё ш дэ жишээ нь 12 сар; Цасан гүнж гээд л бүр хууучны гоё гоё кино зөндөө би одоо ч үлгэрийн хүүхэлдэйн кино үзээд л байдаг юм. дүү нартайгаа зэрэгцэж сууж байгаад л үзэж өгнө ш дэ
одоо ч монгол тв дээр алаан хядаан хүчэрхийлэл ихтэй кино гардаг болохоор аль болох тэднийг үзүүлэхгүй байхыг зорьдог юм.ялангуяа бага насны дүү нараа уруу татаж хүүхэлдэй их үзнэ шү дэ
Э. Лхамсүрэн 2010-01-18 10:48
Сайхан сэдэв нээсэнд баярлалаа. Миний нэг дуртай, үздэг байсан кино бол Банштай Зутан. Их хөөрхөн кино шүү. Харин саяхан МНТ-ээр Нисдэг честмир гарч байхыг үзсэн, их сонин байан лээ. 4:10-ийн кинондоо Ерелаш гарахаар би үздэггүй байж билээ.
Т. ЭНХЧИМЭГ 2010-01-27 12:53
Анх Терминаторыг үзэж байсанаа мартдаггүймаа. ёоооооо сто аймар кино. Миний амьдхалдаа харж байсан хамгийн анхны аймшгийн кино. 2 гараараа нүүрээ дарцан. улаан нүдтэй төмөр роботыг гэнэт босоод ирэнгүүд нь цочсондоо орилж энэ тэр... хэхэ гоё шүү.
L. Caruulsaihan 2010-01-27 18:43
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Б. Батзориг 2010-01-28 10:29
Румбурак,Арабела чинь НТВ-р гараад сайхан байлээ шүү. Оддын охин Мая гэж нэг бас хөөрхөн кино байлаа. Мөн мэдээж Үхлийн архив
Т. ЭНХЧИМЭГ 2010-01-28 10:35
Одоогийн хүүхдүүдээс хэдэн жилийн дараа энэ асуултыг асуувал ,,, Солонгос кионо, сто гоё, хэн нэг нь намайг гомдоовол би зүсээ хувиргаж буцаж ирээд өшөөгөө авна,,, энэ тэр гээл олон юм ярих байх даа
Б. Батзориг 2010-01-29 13:05
haha
L. Caruulsaihan 2010-01-28 12:17
хэ хэ киноныхоо нэрийг бичээгүй бхаар нь устгачихлаа.оросын хар чихт цагаан бим бил үү дээ нохойны тухай өрөвдмөөр кино бсан.би их дуртай.одоо олж үзэх гээд чадахгүй л бна.аймшигийн намайг нэг халууруулж хар даруулж бсан кино бол аймшигт могойтын хөндий гэж бга.тэр үедээ л үнээр аймаар кино бж билээ.
R. Degi 2010-02-21 15:33
Газар уснаа явагч билүү нэг кино байсан даа. Гол дүрийн залууд /Ихтиандр билүү дэ/ нь ангийн бүх охид дурлаад л, хаха. Саяхан гарч байхаар нь сонирхоод үзсэн чинь нөгөө "гоё" залуу чинь шааааааал тэнэг харагддийм даа. Бусад киног нь дээр дурьдчихсан байна оо. Электрон жаал, бобек, фет фрумос, үхлийн архив, ОРТ дээр Наймаалж-комиссар Катаннин, Ellen ба залуучууд гээд л кинонуудыг аймар үздэг байлаа да гэж....
Д. Д. 2010-02-21 15:56
4:10 ийн кино гэхээр л гадаа тоглож байсан хүүхдүүд бүгд гэртэй ороод суудаг байж бил ээ тэр үед хүүхдүүд бараг гадаа байдаггүй байсан тэ бүтэнсайны 4:10 ийг их ч хүлээгдэг байж дээ хөөрхий :)
L. Caruulsaihan 2010-02-22 19:41
yag tiim shuu.goe sanagdchihlaa.hoorhon baijee.
T. Zaya ♀ 2010-02-24 09:32
Нээрээ л сайхан кинонууд шүү. Бүр заримдаа өөрөө дүрд нь орчихсон зүүдлэнэ шүү дээ. Ялангуа Оддын охинг их үзэх дуртай байсан шүү.
Н. Жаргал 2010-02-24 09:56
Нисдэг Честимир, Киломерт бүрт, Ганс Клосс. Ганзоригийн дурьдсан Фердинанд өвөө их хөөрхөн кино байсан шүү, Гений жудо, Цэцэг худалдагч бүсгүй.
Б. Хишигбаяр 2011-09-13 15:24
http://www.youtube.com/watch?v=8Bsz5TEOsMo
T. Tsaxirmaa 2011-09-13 15:35
Нээрээ тэр жоохон байхад гардаг байсан тэр гоё кинонуудыг дахиад нэг үзэх юмсан электрон жаалын адал явдал энэ тэр гээд гэхдээ тэр үед байс гоё байжээ яг тогтсон цаг болон сурагчдын амралтаар гардаг байсан тэр оддын охин нисдэг честмир гээд л
Д. Буйданбаатар 2011-09-14 04:52
Бүр дээр үэйин нэг кино байдаг юмаа. Фантомас гэдэг франц кино. Манай болон хуучин ЗХУ-ын тэатрүүдад аймшгийн кино гэж гардаг байсан. Тэр байтугай нэг нэгнийгээ Фантомасын хар гар, Фантомасын хар маск энээ тэрээ гэж айлгадаг байсан. Тэгсэн чинь тэр нь сүүлд дахиад нэг үзсэн чинь инээдмийн кино байж билээ. Та нар аав ээж нараасаа асуувал мэдэх байх.
М. Нямбана 2011-09-14 12:33
http://www.segodnya.ua/img/forall/a/140506/6.jpg
Д. Буйданбаатар 2011-09-17 18:09
фантомасын зургийг тавьсанд баярлалаа
D. High 2011-09-17 18:10
хөөх би энийг бас үздэг байсан.