2010-01-28 22:38:55

Эрнандо де Сато-гийн лекцд сууцгаах уу

Капиталын нууц номын зохиолч Дэлхийн аугаа эдийн засагчдын нэг Эрнандо де Сото Монголд ирж, монголчуудад лекцээ унших гэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй Эрнандо де Сато ирэх хоёрдугаар сарын 9-ний 15.00 цагт Соёлын төв өргөөнд “Эдийн засгийн хөгжлийн учиг” нээлттэй лекц уншихийн байна. Энэхүү лекценд хүссэн хүн бүр оролцлох боломжтой бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Монгол хэлээр сонсох бол төхөөрөмж нь хүрэлцээ муутай тул эртхэн очих шаардлагатай гэнэ.

Бизнетворкийн залуусаас энэ лекцэнд Зохион байгуулалттайгаар оролцвол ямар вээ залуусаа.

Бид дэлхийд нэр нь гарсан эдийн засагч, сэтгэгчтэй тэр болгон нутагтаа уулзаад лекцийг нь сонсох боломжгүй шүү дээ


2010-02-05 12:19-д бичсэн тодруулга.
Эрнандо де Сото гийн лекцийн урилга оролцох хүсэлтээ ирүүлсэн эхний 15 хүний урилгыг Жавхланболд анд олж өгсөн ба үлдсэн хүмүүсийн урилгыг өнөөдөр би Боловсрол ТВ-с авна.

Нэрээ ирүүлээгүй мөн оролцох үхүсэлтэй хүмүүс Өнөөдөр 15 цагаанс Боловсрол ТВ-д иргэний үнэмлэхтэйгээ очиж авч болно.

2010-02-05 12:24-д бичсэн тодруулга.
хэлэлцүүлэгт очихоо мэдэгдсэн мөн нэрээ ирүүлээгүй хүмүүс Боловсрол ТВ дээр очоод авчих уу би нэрсээ өгчихсөн тул нэмэхгүй гээд байна. Хэрэв урилга аваагүй бол.

П Бүрэнжаргал
Н Өлзийбат
Д Ганзориг
Б Сүх
Б Сайнболд

Сэтгэгдлүүд


  • G. Cobb 2010-01-29 10:13

    Номноосоо илүү гавьсан мэдээлэл өгөх эсэх нь юу л бол? Гэхдээ тэнд гозойноо. Онлайнаар бүртгэж байгаа гэж бодсийшд. www.meforum.mn дээр???

  • Ч. Мєнхбат 2010-01-29 11:48

    Эрнандо де Сато гийн тэргүүлдэг хүрээлэнгийн судалгааны баг монголд ажиллаж байгаа юм байна тэр судалгааныхаа хүрээнд хөгчжлийн чиг хандлагын тухай унших болов уу гэж горидоод байгаа ухаантай Номноосоо арай илүү манай нөхцөлийг авч үзсэн сайхан лекц болох болов уу

  • Ч. Мєнхбат 2010-01-29 11:49

    Монголын эдийн засгийн форумд оролцох юм билээ түүнээс тэнд бүртгэл аваагүй гэнэ лекцийн

  • Н. Жавхлан 2010-01-29 11:52

    Мөнхбатаа очмоор байна. Харин яаж бүртгүүлэх ёстой вэ? Туслаач

  • Э. Лхагва 2010-01-29 11:58

    Монголын эдийн засгийн форум-д Сато гуай мөн оролцоно. Тэнд илүү нухацтай сэдвээр ярих болов уу?

  • .. BJ_BJ 2010-01-29 12:38

    Яаж ийж байгаад заавал суухыг хичээнээ. Эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд боломж шүү.

  • М. Мишээл Пингвин 2010-01-29 12:51

    3 дахь өдөр юм байна, юу гэж зөвлөх бол.

  • Э. Сумьяа 2010-01-29 13:02

    Надад ч бас сонирхолтой байна. Хөгжиж буй манай орны эдийн засаг ямар байдалтай байгааг мэдэх боломж олдлоо. Цаашид харин юу гэж зөвлөх бол

  • L. Oyunerdene 2010-01-29 13:34

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНД БАЯРЛАЛАА.

  • Б. Сайнболд 2010-01-29 13:42

    заавал очих юм байна.

  • D. Tseren 2010-01-29 18:25

    tegay bi ochii hehe

  • П. Бүрэнжаргал (Burenjargal) 2010-01-30 21:03

    9 хэдээс юм бол

  • Н. Өлзийбат 2010-02-01 15:25

    Ёстой гоё юм болох гэж байгаа юм байна

  • Ц. Батбаяр 2010-02-01 15:46

    Заавал очино. Та бүгдийг бас мэдлэг оюунаа дээшлүүлэх зорилгоор очоорой гэж уриалж байна.
    Сайхан мэдээлэл тавьсан Ч. Мєнхбат- д баярлалаа.

  • Д. Ганзориг 2010-02-01 18:35

    Очно сонсоно доо

  • B. Suvd-Erdene 2010-02-02 16:51

    Энд харин очно гээд бүр төлөвлөсөн байгаа шд. Мөнхбат андтай таарах юм байна даа.

  • U. Bayarkhuu 2010-02-02 18:25

    Яаж ийм боломжийг зүгээр өнгөрөөх вэ дээ Мэдээж очинодоо

  • .. .чулуун 2010-02-03 12:17

    Боловсрол телевиз дээр урилга тараах юм биш үү. Үзмээр байдаг. Мөнхбат аа чи холбоотой бол лавлаад өгөөч.

  • Г. Солонго 2010-02-03 12:53

    Мөнхбат аа?

    Бизнэтворкт зочилдог хүний тоо олон ч зочилдоггүй нь тэрнээс олон. Дөнгөж сая над руу нэг хүн утасдаад Сато-гийн лекцний талаар сонсоод ярьж байна, ямар утсаар мэдээлэл авах вэ гэнэ? Надад утасны дугаар байдаггүй.

    СТӨ-нд 15 цагаас болно, энэ линкээр орж мэдээлэл аваарай гэчихлээ.

    Лекцний талаар ямар мэйл хаяг, утас, хариуцсан хүний нэр гэх мэт мэдээллийг биччихвэл зүгээр юм уу?

  • Н. Жавхлан 2010-02-03 13:00

    www.meforum.mn сайтанд бага болов мэдээлэл байх шиг байна лээ. Гэхдээ энэхүү лекцийг масс-д зориулаагүй шинийг байнга эрэлхийлдэг хүмүүст хүргэх бодолтой байгаа бололтой. Тиймд гадуур нээх их зар тараахгүй л байх шиг байна.