Сумогийн их аварга Асашёорюүг яагаад буруушаагаад байна.
Одоогийн Японы нийгэмд нэг номерийн мэдээ эрх баригч намын нэг лидерийн туслах хахууль авсан хэрэг, АСА аварга нэг энгийн иргэнд гар хүрсэн хэрэг болоод байна. Анх мэнэжэртэй гар хүрсэн гэж байхад нь Сумогийн холбооноос сануулсан. Харин энгийн иргэн болоод эхэлсэн чинь хүндээр шийтгэхээр яригдаж байна. Яагаад Япончууд энэ хэргийн талаар шуугиад эхлэв. Тийм их анхаарал татах хэрэг үү. Эрх баригч намтай орооцолдсон хээл хахуулийн хэргийн дуулианыг багасгах гэж байна уу. Үнэхээр тийм ноцтой хэрэг үү. Миний хувьд эгэлгүй их аварга Дагвадоржоо өмөөрч байна. Хүний газрын хатуу шороон дээр Монгол хүний хийморийг харуулж чадсан аваргаа ямарч хэрэг хийсэн Японд байхад нь өмөөрнө өө








Э. Болормөнх 2010-02-01 17:53
Дагваа аваргаараа бахархдаг. Япончуудыг дийлж дарж байгаа гэдэг утгаараа биш. Япончууд ч гэсэн аугаа ард түмэн. Тэр аугаа үндэстний үндэсний спортод нь орж энэ их өндөрлөгт хүрнэ гэдэг үнэхээр гайхамшигтай чадвар, сэтгэлийн тэнхээ шүү.
Д. Дүүрэнбаяр 2010-02-01 18:03
Харин эсрэгээрээ манайд энэ хэрэг болсон бол яах байсан бэ? Өөрөөр хэлбэл Дагваа аврага монгол иргэндээ гар хүрсэн бол манай хууль дүрэм яаж үйлчлэх байсан бэ?
Миний бодлоор хэвлэл мэдээллээр их шуугих нь тодорхой ч үр дүнгүй л намдах болов уу? Японд хууль үйлчилж байна шүү дээ.
Хэрвээ Японы нэгэн осаки, эсвэл ямар нэгэн гадаадын том эрх мэдэлтэн, алдартай хүн монголд манай иргэнд гар хүрсэн бол бас яах байсан бэ? Хэдэн төгрөгөөр л торгоод болоо, харамсалтай л юм
А. Энхзул 2010-02-02 22:12
ter ch tiim shuu
Д. Дүүрэнбаяр 2010-02-03 00:49
Тиймээ би Аврагаа хүндэлж хайралдаг, нөгөө өнцгөөс харснаа бичлээ
Б. О Ю У 2010-02-01 18:05
Японд чинь харин Якуза нараа яааж ч чадахгүй байж манай аваргаар оролдоод байгаа бусуу? Би лав өмөөрч байна.
Д. Итгэл 2010-02-02 20:56
Yakudza nar chine Japanii toriin bodlogiin neg heseg shd ee....
Б. Болормаа 2010-02-01 18:13
Мэдээж өөрийнх нь их спортод гадны баагий ирээл хамаг рекордыг нь эвдээд байвал хэн ч дургуй л байх байх л даа. Дагваа аваргын эмоцийг ашиглаад цаад хоолны газрын хүн нь жаахан өдсөн л байх, зүв зүгээр байсан хүнд гар хүрэх хүн бишээ.
Хамгийн гол нь япончууд ёс журмаа сайн дагадаг улс дээр Дүүрээгийн хэлдэг шиг юм болвол яах вэ? гээд бүгдээрээ бодоод үзэх хэрэгтэй л дээ.
Н. БАТЗОРИГ 2010-02-01 18:16
Бид нээх өмөөрөөл байх шаардлага байхгүй л байх
Б. Болормаа 2010-02-02 21:04
medeej omooroh ne zuin hereg.unen zoviig ne l oloh heregtei shuu dee
Д. Ганзориг 2010-02-01 18:34
Тийм зангаа дэвжээн дээр гаргана уу гэхээс биш дэвжээний гадна гаргана гэдэг бол буруу л даа. Яаж шийтгэх нь вэ харж л байя, сайхан барилдаад рекорд эвдэх гэж яваа юмсан, манай аварга
Л. Батбаяр 2010-02-01 18:49
Энэ бол тийм амар шийдчих асуудал биш. Ялангуяа Япон шиг зарчимч улсад. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг. АСА аварга маань үнэхээр Япончууд төдийгүй Монголчууд бас бус Сумо сонирхогч улсын иргэдийн итгэлийг дааж хийморьтой яваа. Ийм иргэнээрээ Монголчууд бид бахархаж, бас өмөөрөх нь ойлгомжтой. Гэхдээ аливаад хэмжээ, хязгаар гэж байх л ёстой. Япончуудыг өмөөрөөд аваргаа тоохгүйн байгаан үүднээс ийм зүйл бичсэнгүй. Манай аварга ер нь Японы хэвлэл мэдээллийг шуугиулж буй нь энэ анхных биш. Хэд хэдэн тохиолдол байгаа шүү дээ. Нөгөө хөл бөмбөг өшиглөсөн хэрэг гээд байж л байна. Манайхан л тэр зэргийн юм яадгийн гээд өмөөрөөд байдаг болохоос биш АСА аварга Сумо гэдэг спортын ачаар өдий зэрэгтэй яваа(өөрийн хүчин зүтгэл ч бий) гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Сумогийн холбооноос гаргасан дүрэм, журмыг бусад сумочдын адил дагах л ёстой. Хүний эрхийг ч хүндэтгэх л ёстой.
Энэ хэргийн талаархи Япончуудын сэтгэгдлийг харж байхад нилээд хэцүү байдалд орчихсон байгаа юм билээ. Анхных биш болохоор бараг л зодогийг нь тайлуулах боловуу гэсэн хар байна лээ.
Нөхцөл байдал ямар байгаа талаар товч сонордуулая.
- Анх менежерээ зодсон гэж худал мэдүүлсэн нь баригдачихаж
- Менежер бус энгийн иргэнд гар хүрч хамрыг нь хуга цохисон гэдэг нь батлагдчихаж
- Нөгөө нөхөр уучлалт гуйвал гомдлоо буцаах юм гэнэ
- Гэтэл манай хүн гүрийгээд л байгаа аж
- Байдлыг манай хүн өөрөө улам ноцтой болгосноос болж, байдал яаж эргэсэн ч бай Сумогийн холбоо
зүгээр өнгөрөөхгүй юм байхаа.
АСА-г маань ингэж шийтгэж магадгүй гэнэ.
- Зодгийг нь тайлуулж, Монгол руу бүр мөсөн явуулах магадлалтай. Ингээд зогсохгүй нөгөө түүхэн дэх
амжилтыг нь эвдсэн рекордыг нь ч сумогын түүхээс арилгаж хаяж магадгүй гэнэ шүү таминээ.
Ингэсэн тохиолдолд зодог тайлсанаар олгогддог хэдэн сая иен нь ч олгогдохгүй юм байхаа.
- Харин манай хүн өөрийн хүслээр зодгоо тайлах юм бол дээрхи хэдэн юмаа салгаж аваад нутаг буцах
боломжтой бөгөөд сумогийн түүхэнд гаргасан амжилт нь ч хэвээр үлдэх магадлалтай юм гэнэ.
гэх мэтээр Японы сайтуудаар үнэн худал нь мэдэгдэхгүй бөөн шуугиан болж байна.
Ядаг ч байсан манай аварга хийдгээ хийсэн, үзүүлдэгээ үзүүлсэн болохоор алзахгүй байхаа.
Муу сайн Самурай нарт хөөгддөг юм бол дараа нь Кейван гэх мэтийн зодооны урлагаар явбал нас ч байна
бяр ч байна Амжилт гаргах боломж ч байна шүү дээ. Сумод олж байгаагаасаа ч ихээр олышдээ яадгийн.
Нөхцөл байдал яаж эргэхийг харж л байя даа.
Б. Баянмөнх 2010-02-01 19:23
Аварга буруу хэрэг хийсэн байж болно. Хийлгэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Харин энэ үед Монголчууд яах ёстой вэ. Хэн түүнийг хүнд гар хүр гэсэн гээд сууж байх уу.. Өмөөрөх үү.... Хүний газарын чулуу ямар хатуу билээ дээ...
Ц. Чинсанаа 2010-02-02 22:16
Юу ч хийгээд хэрэггүй ээ... Шаардлага байхгүй...
Ч. Мєнхбат 2010-02-01 20:02
Зарчим гэж нэг зүйл байх ёстой биз дээ
Үнэхээр хүнд гар хүрч эрх чөлөөнд нь халдсан бол хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй шдээ
Аварга болохоор, Монголын нэрийг гаргаж байгаа болохоор яаж байсан хамаагүй гэж өмөөрч байгаа хүмүүсээ та нарын хэн нэгэнд гар хүрсэн байсан бол яах байсан бэ гэж нэг бодох хэрэгтэй шдээ. Эсвэл япон хүн хүн биш юм уу
Би ч бас Дагвадоржийн улаан фэн гэхдээ хичнээн мундаг байгаад, хичнээн нэр алдартай байгаад зарчим л бол зарчим. Бид нар ингэж чаддагүйдээ л өнөөдөр улс төр, урлаг соёлын хүмүүс нь гэмт хэрэг үйлдчээд өршөгдөж өнгөрөөд байгаа. Тэрэндээ өөрсдөө ч дасан зохицож байна доо. Хаана байна нөгөө хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг нь.
Японд бол үүнийг бусдад үзүүлэх сургамж маягаар л ашиглаж байгаа байх хичнээн аварга мундаг, рекорд эвдсэн энэ тэрээ байсанч зарчим алдагдсан л бол хариуцлага хүлээнэ гэдгийг тов тодорхой хэлж байгаа юм боловуу л гэж боджийна
Хамгийн шудрага зүйл бол үнэхээр гар хүрсэн бол уучлалт гуйгаад тайлбар өгөх хэрэгтэй .
Гэхдээ энд үнэхээр тийм хэрэг болсон бол гэж байгааг нөгөө хасах дардаг Хоролмаанууд хараарай хэхэ
L. Caruulsaihan 2010-02-02 23:11
gol ni ter hund yagaad gar hursen shaltgaan ni sonin bna.
S. АСААНЖ 2010-02-01 20:41
Бид хэзээнээс ийм их хуул ёс дагадаг улс болчихсноо одоо хараад биширч сууна. Иймэрхүү ухамсар уул нь бидэнд дутагдаад байсныг хэлэх үү. Хууль ёсоо 100 хувь хэрэгжүүлээд цаашлаад ёс суртахууны тухай давж дугараад зөвлөцгөөж суух юм даа. Ийм соёлтой хүмүүстэй хамт байснаа сая л мэдэрлээ. Гудамжаар явж байхад хүн түлхэх, нус цэрээ хаях, бааж шээх гээд л хачин жигтэй юмыг үзэж хамт өссөн болохоороо ч тэр үү. Асашеору-г нээх хүний нүд бүлтийж чих дэлдийхээр юм хийцэн чинээ бодохгүй суусан миний нүдийг нээв.
Яамайдаа өөрсдийнхөө бурууг ойлгож байгаа бол. Мэдээж өндөр цол хэргэмтэй хүний хувьд олон нийтийн газар биеээ зөв авч явах нь зүйтэй. Хичнээн хичээсэн ч шалтаг гаргаж байгаад хөөх нь тодорхой тийм л байдалд эртнээс аварга маань байсан. Ёс зүй дээрээ тулвал АСА маань ч гэлтгүй Оросын ерөнхийлөгч Б.Ельцин онгоцноосоо буугаад олон нийтийн өмнө шээж байсан юм шүү. Нэгдсэн үндэснийбайгууллагын хурал дээр гутлаа тайлаад ширээг нь дэлсэж байсан олон томчууд байдаг юм шүү.
Гуанзнаас гарахдаа хүн түлхсэн гэдэг бол зүйд нийцэхгүй ч шийтгэл нь түүнийг далимдуулсан хэлмэгдүүлэлт хэлбэртэй байгааг харах хэрэгтэй. Бид мандаж явах үед нь манай АСА гээд л бөөн юм болоод . Шийтгүүлэх болохоор нь гэнэт л ухаажаад ёс суртахуун яриад унах нь хэр вэ. Энэ уул нь хэдэн зуун жил өнгөрсөнч японы сумогын түүхэнд монгол хүний үлдээсэн ул мөр яаах аргагүй мөн. Энэ бол бидний богино амьдралын насаар хэмжигдэх рекорд биш ч байж мэднэ. Тэр утгаар нь би түүнийг хэт бүү хэлмэгдүүлчээсэй хэмээн харж сууна. Түүнээс биш хувь хүнийх нь хувьд аагтай омогтой, хурц зантай гэх мэтээр өөлөх удаа надад бишгүй байсан юм.
Монголчууд бид юмыг нэг арай өөр өнцөгөөс харчихаараа гэнэт ухаан орсон мэт нээрээ тийм хэмээн хуйларцгаахаа болих хэрэгтэй. Япон ёс зүйтэй улс юмаа бид ичмээр юм гээд УИХ гэнэт ёс зүйтэй болохгүй нь тодорхой. Мэдээжтийн зүйл дээр сайны жишээ татаж нэгнийгээ бүү түлх. АСА ёс зүйгүй зан гаргасаннь үнэн. Энэ бол үсрээд л монголоор бол захиргааны хариуцлага оногдуулаад үсрээд 5000 төгрөгөөр торгоод өнгөрөх асуудал. Ямар нөгөө хүнээ бэртээж гэмтээцэн байгаа биш. Япон хууль чанга ч гэсэн иймэрхүү юм аа шийддэг нэг дүрэм журам байгаа зүгээр. Гол нь Сумо-н холбоо алдаан дээр нь цэвэр ажиллаж нэмэлт шийтгэл оногдуулах нь тодорхой бөгөөд хийсэн зүйлээс нь хэт давсан шийтгэл гэлтэй байна. Угаасаа эртнээс шалтаг бгүрийг нь хайгаад суусан юм. Түүний орон Каиё япон хүнийг түлхсэн байна гэсэн бол Сумо-н холбоо сонсоогүй мэт л өнгөрөөх байсан.
Б. Баянмөнх 2010-02-01 21:40
Зарчим бол зарчим.... Энэ маш зөв.
Мэнэжэртээ гар хүрсэн бол сануулна.
Энгийн хүнд гар хүрсэн бол бүүр хүнд шийтгэнэ. Энэ зарчим уу. Адилхан хүнд гар хүрсэн бол хүрсэн шийтгэл адил байх ёстой шүү дээ...
Миний хэлэх гээд байгаа санаа бол Хүний газар байгаа нэгнээ ийм хэрэгт орвол хаяах уу. Туслах уу....
Б. Батбаяр 2010-02-03 00:28
Bodvol Manageriinh n' ajlyn tsar hureend haaya neg algaduulah ordog yum bailgui dee.
Б. Батбаяр 2010-02-03 00:28
Sard 5 udaa algadahyg zuvshuurnu. Ternees iluu bol algadalt tus burt 100,000 Yen gej baival?!
Б. Батбаяр 2010-02-01 21:40
Хэдэн нөхдүүд дагаад л далдагнаад байдгийн, өмнөөс нь зодолдоод ч юм уу хамгаалаад энэ хүнээ элдэв хэрэгт орооцолдуулчихгүй аваад явчихаж чаддаггүй юм байх даа. Тэртэй тэргүй тавьтиргүйг нь мэдсээр байж. Монголчууд сумод барилддаг болсноор Монголд "бөхийн ёсзүй" мэтийн урьд хожид сонсож байгаагүй шинэлэг зүйл ойрд чих дэлсдэг болсон юм биш үү? Авахаа аваад, (бусдын болон өөрт байгаа зүйлсээс) гээхээ гээе хүмүүс минь.
Монголын нэрийг дуурсгаж байгаа алдарт бөхөө өөриймсөн өмөөрөхийг ойлгож байна. Гэхдээ юм л болбол, Ооо Манай АСА-г яажийнаа гээд л өрвөлзөөд байх нь инээдтэй биз дээ? Тэр чинь нас биенд хүрсэн, наануу цаанууг ойлгохтойгоо хүн, хэнийгээ хаана цуппаридахаа мэдмээр санагдах.
Л. Батбаяр 2010-02-02 12:01
Хамгийн сүүлийн байдлаархи мэдээллийг хүргэе.
Аваргаас маань ухамсарын шанаа авсан нөхөр мэдүүлгээ буцаачихсан байна ш дэ.
Аварга намайг цохиогүй би худлаа ярисан юм гээл мэдүүлгээ буцаасан юм байхаа.
Ийм тохиолдолд Сумогийн холбоо, Японы цагдаагийн газар ацан шалаанд орж,
Яаж ч цадахааргүй болох юм байх.
Гэхдээ худлаа үнэн нэг шийтгэл нэртэй арга хэмжээ авах л байх.
Үүссэн нөхцөл байдлаас үүдээд хахууль өгсөн байх гэсэн хар төрөөд байгаа сурагтай.
Ямартай ч энэ хэрэг тэгэж байгаад нэг намдана. Угаасаа манай аварга байхгүй бол
Японы сумог сонирхох үзэгчийн тоо эрс буурах нь ойлгомжтой. Сумогийн холбоо тэнэг биш болохоор
ашиг орлогоо бодвол сүртэй юм болохгүй л болов уу. Нэрэн дээрээ сүртэй нь аргагүй шуугиад байгаа
болохоос нэдэр дээрээ үзэгчээ алдахаас болгоомжилж л байгаа байлгүй.
АСА-г маань дэмжигч япончууд бас янз янзаар өмөөрч л байгаа юм байна.
За харж л байя даа.
Д. Дүүрэнбаяр 2010-02-02 15:45
За за тэгвэл яамаадаа
С. Мөнх-эрдэнэ 2010-02-02 16:43
2 сарын 4нд асуудал нь бүрэн шийдэгдэнэ ээ. Тэр болтол хүлээж л байя. http://kife.mn/9v7 форбэс дээр ийм нийтлэл гарсан байна. Уншаарай залуусаа.
Б. Нармандах 2010-02-02 22:27
Өмөөрч байна. Монгол хүний хувьд буруутгах юу ч байхгүй.
Д. Отгонбаяр 2010-02-03 03:58
Усыг нь уувал ёсыг нь дага. Энэ зүгээр ч нэг гарсан үг биш шүү. Их аварга маань дэвжээн дээрхи ааг омогоо энгийн амьдрал дээрээ гаргахгүй байвал зүгээрсэн. Хөлбөмбөг тоглоод яаж шийтгүүлж тэр шийтгэлдээ сэтгэлээр унаж тэр гэхийн тэмдэггүй амьтан монголд ирж байсан шүү дээ. Тэр үед аваргыгаа өмөөрхийн дээдээр өмөөрч өмнөөс нь өмөлзөж л суулаа. Уул нь ухаарвал ухаархаар л шийтгэсэн дээ. Хүний итгэлийг ийм олон дахин алдаж болохгүй ээ аварга минь. Би их аваргыгаа муулах гэсэнгүй. Болчимгүй үйлдэлийг нь л шүүмжилж байна. Даана ч яав даа. Нэг л хий гаргавал баллаж мэдэхээр байгааг нь мэдсээр байж ийм болчимгүй алхам хийж байдаг. Хэн ч гэсэн дургүй нь хүрнэ дээ. Манай наадамд өвөрмонгол ч юм уу тува ч юм уу баагий ирээд завсаргүй баахан түрүүлээд, тэгсэнээ хавь ойрийнхныгоо барьж аваад балбаад байвал бид ч гэсэн толгойгийг нь илээд эвий дээ аварга минь гээд байхгүй л байх. Гэхдээ япончууд манай аваргад маш их хүндэтгэл үзүүлэх ёстой гэж би хувьдаа боддог. Дэлхий нийтэд тавган дээрхи 2 мантуу гэж цоллуулахдаа хүрч бие биенээ түлхэхээс өөр мэхгүй болтлоо тартагтаа тулж, ордон нь эзгүйрч ганц нэг самурай өвгөний гаргасан хашгираа цуурайтаж сонсогдохдоо хүрч байсан сумод нь Кёкшүйзан Батбаяр гэх монгол залуу цойлон гарж ирж урьд өмнө нь харж байгаагүй мэхнүүдийг гарамгай сайхан хийж гайхширалдаа хүрсэн япончууд яаж нэрлэхээ мэдэхгүй ямар сайндаа мэхний их дэлгүүр гэх тэр үеийн монголчуудын чихэнд хачинаас хачин сонсогдох нэрийг өгж байхав дээ. Үүнээс нээх удалгүй Асашёрюү гэх шагайн чинээ биетэй шавилхан монгол сумоч орыг нь залгамжилж жижиг биендээ баймгүй хурд хүч авхаалж самбай үзүүлэн барилдаж дэлхийн харааг суморуу чиглүүлсэн нь худлаа биш гэж үү? Үзүүштэй барилдаан гаргаж, асар их орлого оруулж, шинээр гарж байгаа залуу бөхчүүд нь янз бүрийн мэхний хувилбартай болж, ордон нь хүнээр дүүрч, бооцоо нь гарт багтахааргүйгээр тавигдаж, дотны байтугай гадны иргэн сумо барилдахыг мөрөөддөг болж тэр ч бүү хэл олимпийн төрөл болгох талаар яригдаж байгаа нь МОНГОЛ АВАРГЫН, МОНГОЛ сумочдын гавъяа биш гэж үү? Дэлхийн аль ч улс оронд олон жилийн түүхтэй үндэсний спорт нь бие даана хөгжиж бусад ямарч спорттой цус холилдолгүй хөгжиж жилийн 4-н улиралд өнцөг булан бүрийн хүмүүсийн сонирхолыг татаж энэ цаг үед ирсэн нь ховор л байх. Тэр тусмаа даяаршиж байгаа энэ иргэншилд. Үндэсний сопртыг нь өмнө байсанаас нь илүү одоогийнх шиг, цаашдаа одоогынхоос ч илүүтэй хөгжих, мөнгөжих боломжийг нь олгож өгсөн МОНГОЛ ИХ АВАРГАД тэд харин баярлахын дээдээр баярлаж хүндэтгэх ёстой бус уу?
Д. Отгонбаяр 2010-02-03 04:01
Эцэст нь нэмж хэлэхэд япончууд хүнд талархаж мэддэггүй улс юм байна!!!
Н. Жаргал 2010-02-03 09:50
Монгол гаралтай Аваргыг, тэр дундаа Япон гүрний үндэсний дэвжээнд нь олныг баясган сүндэрлэж байгаа манай хүнийг нэг хужаа гаралтай хүн -Чи хятадыг хүчийг харуулж байгаад баярлаж байна, гэвэл монгол хүний дургүй хүрнэ биз дээ тэр тусмаа жаал юм уучихсан байхад, монгол хүнийг мэдэхгүй л байна даа. Буруу үед зөв хүнд буруу юм хэлвэл өөрт нь л буруу юм болно биз дээ? Тэгээд манай хүн санамсахгүй ганц ханиачихсан чинь хамар нь далийчхаж, одоо гаслаад яахав өөртөө л гомдоод яваг... тэгэхдээ гомдолыг нь тайлсан л даа.Манай хүнд ч таагүй л үр дагавартай. Үндэсний үзэл үндэсний бахархалын тод жишээ, нэр хугархаар яс хугар гэж...
S. Tuyanaa 2010-02-03 10:52
Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрийг арлын Японд цуурайтуулж байгаа их аваргынхаа амжилтаар нь бахархана,Амжилтын хажуугаар алдаа оноо аль аль нь л байгаа,