Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Улсын их, дээд сургуулиудыг нэгтгэх нь зөв үү? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , L. Lol 1 сарын өмнө нэмсэн. 13 хариулттай

Өнгөрсөн жил хувийн их дээд сургуулиудыг нэгтгэх гэсэн боловч Хувийн өмчийг хуулиар хамгаална үгийн өмнө хүчин мөхөсдөж, хүсэл зоригоо биелүүлж чадаагүй төрийн түшээдүүд төрийн өмчийг бид мэднэ хэмээн төрийн сургуулиудыг нэгтгэхээр нэгэнт шийджээ.
Монгол улсад төрийн өмчийн 42 сургууль байдгыг 12 болгох нь боловсролын тогтолцоог сайжруулах зорилготой гэгдэж буй боловч эдгээр сургуулиудыг нэгтгэчихвэл өрсөлдөөн гэгч зүйл нь гээгдэх үгүй гэж үү...Нэгэнт өрсөлдөөн алга болвоос боловсролын чанарыг сайжруулах асуудал нь юу л болох бол. Нөгөөтэйгүүр улсын их дээд сургуульд элсэх оюутнуудын тоо цөөрч, хувийн их дээд сургуулиудын өөрөөр хэлбэл манай төрийн түшээдүүдийн халаас зузаарах нь ойлгомжтой...

Хариулт (13)

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. ERDENEBAT 1 сарын өмнө бичсэн.
    би сайн мэдэхгүй ч нэг талаас зөв гэж бодож бна яагаад гэвэл замбараагуй олон сургууль ажилгуй дээд боловсожолтой залуучууд энэ бол нууц бишээ гэж бодож бна аа
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    L. Lol 1 сарын өмнө бичсэн.
    Өнөөгийн 12 жилийн сургалтыг дүүргэн гарсан залууст ажиглалт хийвээс сурсан эрдэм ном, хүмүүжсэн соёл гэж алга болсон мэт. Гэтэл тодорхой хэмжээний төлөвшлийг дахин олгохын тулд, ядаж иргэний үүргээ биелүүлэх чадвар суулгахын тулд хэрэгтэй мэт.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ж. Бат-Оргил 1 сарын өмнө бичсэн.
    зөвшдээ. их сургууль гэчихээд гадаадын хувийн нэг сургуулийн факултетаас жижигхэн юм байдаг шдээ. Энэ тийм чухал биш боловч энд тэнд ижил төстэй хямд төсөр лаборатори анги танхим гэж байхаар чанартай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох хэрэгтэй. энэ нь төсвийн зардал, их дээд сургуулийн зарлагатай шууд хамааралтай. мөнгө хэмнэгдэх боловуу. Мөн материаллаг бааз хүчирхэгжихийн хэрээр хувийн жижиг сургуулиудыг цөөрүүлэхэд нэмэр болох болов уу

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. ERDENEBAT 1 сарын өмнө бичсэн.
    Бат-Оргилтой санал нэг бна. Тиймээ хувь хуний төлөвшилийг оромхцог газарууд олгох нь юу л бол. Адаглаад л сурч бга сургуулиасаа ичдэг оютан хэр их бдаг билээ. миний бодолоор чансаатай цөөхөн бсан дээрээ гэж бодож бна
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Бат-Отгон 1 сарын өмнө бичсэн.
    Төрийн их дээд сургуулиудыг нэгтгэж байгаа нь зөвөө. Харин өрсөлдөөн гэдгийг төрийн сургуулиуд дунд биш төрийн болон хувийн сургуулиудын дунд бий болгох шаардлагатай байгаа юм. Харин төрийн сургуулиудыг нэгтгэлээ гээд ижил төстэй сургуулиудыг нэгтгэсэнээр шийдэгдэх юм биш. Харин ч дангаараа Их сургууль нэртэй анагаахын дээд, ХАА-н дээд, Технологийн Их сургууль нэртэй Политехникийн дээд сургууль бүгд нийлээд Монгол улсын Их Сургууль л байх хэрэгтэй. Мөн МУИС-д л гэхэд Математикийн, Физикийн, Химийн, Биологийн, Газар зүйн гээд тус тусдаа сургуулиуд байдаг. Гадаадын ямар ч их сургуульд Байгалийн ухааны гэсэн ганц л сургууль байдаг байхад. Энэ олон тус тусдаа сургууль яагаад бий болдог нь ойлгомжтой. Бүгд л дарга болох амбицтай хүмүүс өөрсөддөө дарга захирал орон тоо бий болгохын хүслэн шүү дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Цогтоо 1 сарын өмнө бичсэн.
    Бат-Отгоны зөв. Уг нь оюунлаг хүмүүсийн төвүүд болох томоохон сургуулиуд маань албан тушаалын гаванд ороогдоод байвал хэцүү юм болно. Цомхон, чадварлаг бүтэц бол амжилтын үндэс шүү дээ.
    Дээрээс нь хувийн гэсэн тодотголтой айлын өрөө түрээслэх шахуу байдаг сургуулиудыг бодлогоор цөөлөх, нэгтэх хэрэгэтй байна. Монголд чадварлаг боловсон хүчин маш дутмаг байсааар байна.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 1 сарын өмнө бичсэн.
    Энэ нэгдэл зөвхөн цаасан дээр л байгаагаас биш оюутан багш нар нь номын сан лабратори анги танхимаа хувааж ашиглаад байх нь ч юу л болдоо. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр их сургуулиудаа нэгтгэчихсэн сургалт сайтай болчихсон гэж л гадныхныг хуурах гэж байгаа арчаагүй арга. 12 жилийн сургалттай болгох гээд яав. Хүүхдүүдийг баахан хий үсэргэж 10 жил сургаад хөндлөнгөөс харахад 12 жилийн сургалттай сургууль төгссөн юм шиг харагдуулж жүжиглэж байна. Мэргэжлийн хяналтын нөхдүүдийн ажлаа хийгээгүйгээс болж зах дээрээсхудалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд хүүхдүүд хордоход сургуулийн захирлыг халж хариуцлага тооцсон арчаагүй арга хэрэглэдэг сайд ямар баагий гэдэг нь харагдаж байгаа биздээ. Энэ нэгдэл гэдэг нь үнэндээ сургулиудыг өрсөлдөх шаардлаггүй болгож байна ш дээ. Цөөн байх тусмаа өрсөлдөөн багасна. Дээр нэг гишүүний хэлсэнчилэн хувийн сургуулиудыг далдуур дэмжиж улсын сургуулиудыг царцааж байгаа явуургүй ажил даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Болдбаяр 1 сарын өмнө бичсэн.
    зөв
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Нэгдэнэ гэдэг нь тодорхой хэмжээгээр дэг журам алдагдана л гэсэн үг. Үнэн шүү1 1/1 L. Lol
    E. Zolzaya 1 сарын өмнө бичсэн.
    үнэхээр хэлж мэдэхгүй юмдаа. ойрийн үед толгой эргүүлсэн хичнээн ч зүйл болов доо. нярайн эндэгдэл, 3-р сургуулийн халдварт өвчин гээд л.
    ууг нь ярьж байгаагаар нь бол сургуулиуд нэгдсэнээр сайхан л юм болох шинжтэй, гэхдээ хэн мэдхэв дээ. хотын гадна кампус байлаа гээд сургалтын чанар сайжрахгүй бол бүр л хэцүү дээ. Наанадаж ТИС-ийн хэдэн танхай оютан нэртэй архичид сургуулийн жорлон дотроо архи нэхээд хүүхдийн нүдийг бүлт цохиж байгаам чинь бүр хүний нүднээс далдуур яах ч юм билээ. Сургуулийн удирдлага ньдотроо ийм асуулдыг шийдэж чадахгүй байгаам чинь хэдэн сургууль нэгдээд дотроо алалцхад яаж ч чадахгүй биздээ? одоо бидний дундаас хэн нь ч энэ сургуулиудад дахиж сурахгүй болхоор ажиглагчийн зүгээс л санал солилцоно шүүдээ. Надад бол гэцүү л санагдаж байна. Тэгээд ч хэн нь дарга болхын? Нэгдсэн сургуулийн дараг болох гэж хэсэгтээ л алаан болно биз. Бодхоос ч дургуй хүрч байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Амгаланбаатар 1 сарын өмнө бичсэн.
    зөв мэргэжлийн давхацлыг арилгаж сургуулын хүчин чадлыг нэмэгдүүлж нэг бодлого нэг гольдролд оруулсан нь дээр миний хувьд төрийн томоохон сургуулиудын удирдах зөвлөлд сууж байсан учраас их дээд сургуулийн санхүү төсөв алдаа оноо бүгдийг мэднэ дээд боловсорлын салбарыг төрийн бодлогоос хаягсан гэж хувьдаа дүгнэдэг. зөв гэж бодож байна.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    томоохон гэдгийг нь мартчиж баларсын. 1/1 Ж. Бат-Оргил
    Ж. Бат-Оргил 1 сарын өмнө бичсэн.
    Амгаланбаатар та 2008 онд дөнгөж лекцийн ширээний араас боссон хүн байхын. Яаж яваад төрийн сургуулийн (олон тоог санамсаргүй алдаа гэж ойлгов) удирдах зөвлөлд ороод суучдаг байнаа. Дургүйцэхгүй бол туршлагаасаа хуваалцаач? Бидэнд таны энэ туршлагыг тань мэдэх хэрэгцээ тунчиг их байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Т. Мөнхзаяа 1 сарын өмнө бичсэн.
    Зөв ш тээ .Хаа сайгүй ( улсых ч тэр хувийх ч тэр ) чанаргүй боловсрол үйлдвэрлэхээ болих цаг болоо байлгүй дээ.Цөөлөхөөс гадна чанаруулах нь чухал байх даа. Ялангуяа улсын сургуулиудын хувьд чанар нэлээн сул юм шигээ. Жишээ нь МУИС гэхэд л багш нарын ихэнх нь хувийн бизнестэй өөрөө хэлбэл лекцээ орлоо гарлаа мөнгө олох гол ажил тусдаа санагдсан. Тэнд хэн хяналт тавиад оюутнуудад олгох ёстой мэдлэгий олгож чадаж байгаа эсэхийг цалин хөлстэй нь уядаггүй бололтой. Дээрээс нь МУИС -ийн ЭЗДС хамгийн их оюутантай мөнгөний гол хэсэг нь , нөгөө нэг хими биологийн тэнхимийн багш цөөхөн оюутантай гэтэл энэ 2 багшийн цалин адилхан байдаг гэж би саяхан л сонслоо. Тэхээр энэ нь зөв үү .Ийм тохиолдолд ЭЗС-ийн багш илүү ихийг сурагчдадаа заах гэж хичээхүү ? үгүйл байх . Төрийн сургуулиудад Менежементийн хувьчлал хийх цаг нь болсон гэж би биш тэнд ажилдаг хүмүүс нь ярьцгааж байх юм байна лээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Нармандах 1 сарын өмнө бичсэн.
    Тэртэй тэргүй санхүүгийн шаардлага их байхад ганц нэг ч болов шинэ төрөх барьж байхын оронд сургуулиудыг нэгтгэх нэрээр шинэ барилга барьж хайран мөнгө, цаг хугацаа. Ер нь ч тэгж их юм хийсэн нэр зүйж нэгтгэмээр байгаа юм бол нэг байшинд оруулсанаараа нэгтгэж байгаа хэрэг биш шүү дээ. Зүгээр л харъялал, удирдлагыг нь нийлүүлчихвэл болох асуудал. Тэр дэмий үрэх мөнгөөрөө харин шаардлагатай танхим, лаборатори, лингафон гэх мэт нарийн ширийн сургалтын орчныг нэмэгдүүлэх ажлууд хиймээр юм.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!