Их аварга Дагвадорж зодог тайлсан их харамсалтай юм боллоо
Дагвадорж агуу нь үнэн, бас жаахан сахилгатүйтдэг нь ч үнэн, Чингис хэмээх агуу хүний цус Дагваагийн судсанд арай илүү их байгаа нь үнэн, Чингисийн Монгол агуу байсан нь үнэн, өнөөгийн монгол ийм байгаа нь үнэн, гэхдээ өнөөгийн дэлхийд хөгжлөөрөө агууд тооцогдож буй Япон хэмээх орны мөхөж байсан сумог энэ муу монгол сэргээсэн нь үнэн.... би одоо сумог үзэхгүй...хялайж ч харахгүй, үлдсэн хэд дотор нь Дагваа шиг гарч ирэх нь хэд болдоо хөөрхий, нөгөө муу Мөнхбат аварга, Долгорсүрэн заан хоёрт ямар хэцүү байгаа болдоо хөөрхий.... за яахав болно доо... босоо бичигтэй, босоо сүлдтэй босоо хийморьтой босоо монгол босоогоороо байх болно харж байгаарай. Уучлаарай жаахан бухимдаж байна, алив зуу байна уу?








Д. Ариунаа 2010-02-04 17:52
Харамсах хэрэггүй ээ...
Эх орон , ард түмэн, ээж аав, элгэн садандаа хүрээд л ирнэ.
Ямар нутаггүй биш хүний нутгын иргэн болцон биш.
Тэртэй тэргүй сумо гэж яригдахад Монгол аавын хүүгийн нэр нь дуурсагдах хэмжээнд , сумогийн түүхэнд бичигдэх хүртлээ явсан. ХАРАМСАХ ХҮМҮҮС нь бид бишээ их нарангийнхан.
Д. Ариунаа 2010-02-05 21:42
uzegch 50% buurah bsan ch yos jayag deedes dordohod adil uilchilj bgaa ni sumogiin yos jayagiin negu
Л. Батхуяг 2010-02-04 17:56
Харамсмаар бас бахархмаар байна.
Одоо бол тэр хүн цохисон, түлхсэн нь хичээн жижиг асуудал болж харагдаж байна. Энэ шийдвэр хүртэл шийдэж болохгүй том асуудал харагдаж байсан.
Энэ бол хэзээ ч Япон сэтгэлгээнээс гарахгүй асуудалд хандах монгол арга барил. Гайхалтай.
Ч. Уранбаяр 2010-02-05 21:07
yag unen
B. Jonny 2010-02-04 18:00
Арлын Японы Сумогийн дэвжээг эзэгнэн төрж доргиосон Монгол баатар болсон хүн дээ... Харамсах зүйл огтхон ч алга. ,\ш/
А. Ууган 2010-02-04 18:02
Тэр ганцаараа байсан
Тэр ганцаараа байсан
Тэртээх арлын орны
Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө
Тэр ганцаараа байсан.
Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд
Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр
Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа байсан.
Хорсож адалсан олон нүдний өмнө
Харцаа тэр буулгаагүй
Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө
Монгол гэдгээ мартаагүй
Далан жилийн өмнөх түүхэн ялалтыг
Арван жил тэр хамгаалсан
Эр алдаж, эрэг нурдаг
Тэр буруугүй...
Б. Батмөнх 2010-02-04 18:13
Ядаж яваа юм бол миний хүү
Ижийдээ л хүрээд ир!
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа тарвалзах
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир!
Хөхөөрөө чамайг даллая
Yхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир!
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир,
Гуруй гуруй.
Пунцагийн Бадарч хэмээх толгойдоо ганц ч хар үсгүй нэгэн эрхэмийн энэ шүлгийн мөр санаад орж байна.
Э. Солонго 2010-02-04 18:23
зүгээрээ монголдоо хүрээд ирээ
С. Болдбаяр 2010-02-04 18:35
Тэр сахилгагүйтдэг байсан нь, тэр үсээ задгай тавьж сануулга авч, хөлбөмбөг тоглож гэрийн хорионд орж шийтгүүлж байсан энэ тэр нь хэргээр тийм үйлдлүүд хийж байсан байхаа.
Хэргээр үсээ задгай тавьж, хэргээр хөлбөмбөг тоглож. Мэдээж Аса Сумо бөхийнхөө дүрэм ёс жаягийг мэддэг л байсан байж таараа.
Тэдний үгээр явж, тэдний ёс жаяганд бөхөлзөж явах хүсэл түүнд байгаагүй.
Тэр бол агуу хүн. Дэлхийн хүн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, түүний судасаар нь эрэмгий зоригт эрч хүч дүүрэн цус гүйж байгаа.
Япончууд айж байсан. Айсаар ч ирсэн. Айдасаа дийлэхээ больсон.
Япончуудыг чичрүүлсэн Их аварга Дагваа бол ёстой жинхэнэ Баатар хүн шүү.
А. Ууган 2010-02-04 18:38
Их аварга гайхалтай гайхалтай, зодог тайлсаныг нь сонсоод улам бүр биширч эхэлж байна... Сумогийгн их түүхэнд Их аваргын маань амжилтыг дүйх бөх одоо ховор болсон байх өө. Агуу агуу гайхалтай.
N. Happy Hippo 2010-02-04 18:39
Нэр алдартай хүн ч юм уу өөртэй нь зиндаа ижил хүнийг зодсон бол бас яахав дээ. Нэг муу рестораны үйлчлэгчийг зодож , тэрэнд их зан гаргаж яахнав дээ. Тэд чинь бөгтөлзөөд л гүйж байдаг улс шүүдээ. Япончууд өөрсдийнх нь бизнест үйлчлүүлэх гээд орж ирсэн хүнд муухай хандана гэж байхгүй. Би байсан хүн мэдэлгүй яахав. Японы үйлчилгээ сайн ш дээ. Мөнгийг нь төлөх л юм бол бөгтөлзөөд л гүйдэг улс. Өөрийнх нь дээрэнгүй авир л юмдаа. Амьдрах гэж явж байгаа нэг үйлчлэгчийг нэртэй төртэй хүн байж дээрэлхэнэ гэдэг. Би өөрөө жирийн хүн бусдаас гойд юм байхгүй намайг хэн нэгэн алдартан нь хүрч ирээд зодоод дээрэлхээд байвал би л лав дуртай байхгүй. Энэ чинь хүний нийгэм биздээ. Аль эсвэл ширэнгэ юм уу.
Н. Норовсамбуу 2010-02-04 18:40
Мөнхбат гуайд юу нь л хэцүү байв гэж.
Хайран юм бөөр харамсаад байхийн.
Б. Батмөнх 2010-02-05 21:43
Мөнхбат аваргад Долгорсүрэн заанаас илүү хэцүү байдалд орсон, ядаж нөгөө нь японы бэрийг хэлэхүү
Н. Норовсамбуу 2010-02-05 21:43
Зассс хар хүний өмнөөс шар хүн юув дээ? юундаа чи надаа бухимдаад байгаан.
М. Эрдэнэбулган 2010-02-04 18:44
Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр юм бичиж үү хөө? Харсан уншсан хүн байвал энд бичнэ үү
А. Даваасүрэн 2010-02-04 18:57
исто ЭР ХҮН
http://www.youtube.com/watch?v=OV5LF8dwd-8
А. Даваасүрэн 2010-02-05 22:00
Ээ балраа хүнүүс - дараад бхаар нь гайхсан чинь аса-гийн унаж бгаа бичлэг тавьцым бнашд
А. Даваасүрэн 2010-02-05 22:00
Японы авьяаслаг залуу манай сумогийн аваргуудын нэгэн бичлэгийг үнэхээр чадварлаг зассан байна.
А. Даваасүрэн 2010-02-04 18:58
М. Zulaa 2010-02-05 22:01
WOOOW uneheer tasarhai bichleg baina. Zurh huurchihluu... bayarlalaa :)
B. Jonny 2010-02-04 19:03
Аргаа барсан Япончууд байна даа... Энгийн нэгэн архиндаа халсан хүн нэг зөөгчтэй яаж ч харьцаж байсан маргааш нь хэвлэл мэдээллээр шуугиад байддаггүй байхгүй юу. Гэтэл яаж байна, сумог эзэгнэж яваа Монгол хүнийг ганц нэг өөг нь андахгүй шуугиж шүүмжлээд эцэст нь зодог тайлуулж байдаг... Япончууд өрөвдөлтэй юм аа.
B. Jonny 2010-02-05 22:08
Хятад хүн байсан юм бол цохих ч багадана кэкэ...
Б. Батмөнх 2010-02-04 19:11
японы сайтуудын коммент дээр жапан андууд юу гэж байгаа бол, хов дамжуулж туслах хүн байна уу? Бидэн шиг ингэж буцалж, бухимдаж, сэтгэлээ сэмрээж, зүрхээ оволзуулан зүсэн бүрийн юм болж байгаа болуу?
Д. Жанибек 2010-02-04 19:26
Уул нь жаахан барилдсан бол эрэмбээрээ 3-т биш 1-т болох байсан юм. Япончууд өөрсдийнхөө сумо-г МОНГОЛын аваргад алдахгүй гэсэндээ хавчсаар байгаад зодог тайлууллаа да. Дагваа чи шүү! Илүү илүү...
Б. Баянмөнх 2010-02-04 19:26
За өнөөдөр хүндхэн өдөр болж өнгөрлөө шүү Их аврага зодог тайлсан гэсэн үг ямар аймар юм бэ зүгээр л СУМО-г орхисон гэвэл болно.
Б. Баянмөнх 2010-02-04 19:27
Д. Жанибек Аврага илүү байсан биз дээ
Д. Жанибек 2010-02-05 22:59
Тийм шүү! Асуух юу байна;-)
Б. Батмөнх 2010-02-04 19:42
Мэдэний зарим сайтуудын комментын тоо энэ хэдхэн цагт хагас мянгад хүрч ачаалалаа дийлэхээ больж байна гэнээ, бас хандалтын тоо суга өсч, маргааш алексын байрлалд нилээн өөрчлөлт орох юм байхаа, Дагваа ч бужигнуулж байна даа, сайхан даа, даанч тэр маань түүх болох нь дээ, одоо нөгөө нэг бахтай сайхан шиддэгийг нь харахгүй гэхээр хэнийг ч үзэх билээдээ
B. Henmedeh 2010-02-04 19:47
Уг нь 2010-2011 онуудад барилдчихсан бол Тайхо аваргыг хаяад гараад ирэх байсын. Эргээд ирэх эх оронгуй хун байгаа биш ээж аавгуй хун байгаа биш. Бадарч гуай ингэж хэлэх биз гэж бодоод копи-пэйст хийв.
Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийх вэ эжийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад юу хийх вэ эжийдээ хүрээд ир ээ
.............................................
Эжийнхээ нүдэнд бол манцуудайн дэрвэлзэх мяндас цагаан хүү минь ээ эжийдээ ирээ
Хөхөөрөөн чамайг даллья үххээрээн чамайг айлгая миний хүү эжийдээ ирээ
Ухаантай даа миний хүү эжийдээ ирээ хурай хурай хурай
Унага шиг эжийдээн давхиад ир гурий гурий гурий
M. Gerle 2010-02-05 22:50
hemee chi shoooo