2010-02-04 17:40:55

Их аварга Дагвадорж зодог тайлсан их харамсалтай юм боллоо

Дагвадорж агуу нь үнэн, бас жаахан сахилгатүйтдэг нь ч үнэн, Чингис хэмээх агуу хүний цус Дагваагийн судсанд арай илүү их байгаа нь үнэн, Чингисийн Монгол агуу байсан нь үнэн, өнөөгийн монгол ийм байгаа нь үнэн, гэхдээ өнөөгийн дэлхийд хөгжлөөрөө агууд тооцогдож буй Япон хэмээх орны мөхөж байсан сумог энэ муу монгол сэргээсэн нь үнэн.... би одоо сумог үзэхгүй...хялайж ч харахгүй, үлдсэн хэд дотор нь Дагваа шиг гарч ирэх нь хэд болдоо хөөрхий, нөгөө муу Мөнхбат аварга, Долгорсүрэн заан хоёрт ямар хэцүү байгаа болдоо хөөрхий.... за яахав болно доо... босоо бичигтэй, босоо сүлдтэй босоо хийморьтой босоо монгол босоогоороо байх болно харж байгаарай. Уучлаарай жаахан бухимдаж байна, алив зуу байна уу?

Сэтгэгдлүүд


  • Д. Отгонбаяр 2010-02-05 16:59

    Залуус аа аваргыгаа тосох энэ үйл хэрэгт нэгдэцгээе.. http://biznetwork.mn/topic/show/11247/1#comment_224324

  • 9. Gegeen.mn 2010-02-05 19:23

    таван зуу байна.

  • M. M K 2010-02-05 19:51

    Аваргаа хамтдаа тосон авцгаая!
    http://biznetwork.mn/topic/show/11247/1#comment_body_224435

  • U. Demo 2010-02-05 21:48

    Дээрээс нялсан чулуу байхаа даа зодог тайлах шийдвэр нь магадгүй Yokuza нартай холбоотой байх гэж бодож байна. Тэрнээс тийм ч амархан бууж өгмөөргүй л юм.

  • Б. Нармандах 2010-02-05 21:57

    О зумо одоо эргээд эзгүйрч мөхлийн дээсэн дээрээ очих нь дээ.

  • Б. Гантулга 2010-02-06 11:46

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Ууган 2010-02-06 17:47

    Би үнэндээ нээх сумод шимтээд байдаггүй л дээ гэхдээ арай л сонирхолгүй болчихлоо, харин манай Ама Бямбадорж (Харумо Фүжи болчихсон бил үү) бас ирээдүйтэй бөх шү дээ амжиттай л барилдаж байгаа биз дээ.Ама маань л жинхэнээсээ ганцаардчих шиг боллоо доо хөөрхий миний бодлоор л...Хакухо ядаж байхад нь сайн барилдаж байгаа хэрнээ жапан эхнэр авчихсан байдаг хэхэ...Их аваргын маань нэр дээр бүртгэлтэй байдаг сумогийн олон олон шинэ амжилт рекордууд байдаг гэсээн аварга маань ч гайхалтай юм аа..

  • D. Ihmongol800 2010-02-06 21:55

    Нийгэм даяараа ингэж сүйд болоод байгаад гайхах юм. Яахав Дагваа аварга дэлхийн хэмжээнд танигдсан хүн. Гэхдээ л би хувьдаа монгол бөхийнхөө аваргуудаас илүү хүндлэл төрдөгүй л юм даа. Хэзээ нэгэн цагт Дагваа аварга маань зодог тайлах л байсан. одооо байна уу дараа байна хамаагүй бүгд л хайран юм гэж сүйд болох л байсан. За тэгээд энэ олон жилийн турш олон л хүн доль үсэрч даган хошуурч байсан. Мэдээж том хүнтэй уулзах танилцах сайхан л байдаг байх. Гэхдээ тэр хүний хувьд "чи" хэн бэ гэдгээ хүмүүс боддогүй л дээ. японы сумо одоо өөрчлөлт гарах нь тодорхой ч Дагваа аваргаар дутаж нэг их уйлан дуугарахгүй л байх. Хамгийн гол нь японы сумо бөхийн дэг жаяг, тогтоосон дүрэм журам, түүнийгээ ягштал баримталж хариуцлага гэдгийг эрхэмд тавьдаг занг л бид сургамж болгон авмаар байгаа юм.

  • Z. BADRAL 2010-02-06 22:02

    зарим xун байсан би мэднэ уэ р бичсэн байна, гэxдээ энэ xун чини чамаас шал өөр xун шуу дэ айн
    xэдэн 100 жил болсон тэр орни спортод xэдэн 100 жил байгаагуй амжилт гаргасан xун тиймээс тэр xумуус өөртэйгээ xаритсуулаx ямар ч шаардлага байxгуй
    энэ xун бол зугээр л амид домог, гайxамшиг тэгэж л ойлго

  • Z. BADRAL 2010-02-06 22:08

    xөл бөмбөгийг аваад уз одоо ямар xэмжээнд байна??????
    Japan Sumo гоо тийм тувшинг аваачие гэж байгаа бол өөрчлөлт xийx xэрэгтэй
    яг юугаа баримтлаx гээд байгаа юм???? туйлийн золиго ни юу юм ил тод болго л до
    Аврага явснаар business талаасаа яаж ч бодсон тэдэнд алдагдалтай

  • М. Амаржаргал 2010-02-07 19:38

    Дагвадорж маань өөрөө өөрийнхөөрөө байж алдаа амжилтаа дэнслэн шинээр илүү эрч хүчтэй гарч ирж чадна гэдэгт итгэж байна. Эр нэг алдаж эрэг нэг нурдаг гээд нэг нигүүлсэх маягийн үг байдаг билүү. Дахин дахин харамсаад байх шаардлагагүй байх өө. Тэдний ёс журам тийм юм бол больсон нь дээр. Тэдэн шиг бөхөлзөөд яах юм бэ? Монголдоо ирээд дахин шинээр эхлэхэд оройтоогүй. Японы тэр их тэвчээр зааж сурдаг сургуулийг төгсөж чадсан юм чинь одоо өөр нэгэн сургуульд шинэ рекорд нээж яагаад болохгүй гэж.

  • B. Prvsrn 2010-02-07 21:22

    Манайхан бүгд өөрийн хүнээ өмөөрсөн харагдаж байна шүү. Уг нь зөв л дөө, ингэж байж л эх орон, элгэн садан /юу юу ч билээ хэ хэ/ сайн болох байх л даа. Харин япончууд энэ тухайд өөр өөрийн л бодолтой байна. Эд нар угаасаа дотроо бодож байгаа зүйлээ нэг их ил гаргаж манайхан шиг ингэж шууд энэ зөв, энэ нь буруу гэж ярих дургүй хүмүүс. Тэд Давгадоржийг хүндэлдэг ч гэсэн Хакухо -г нь түүнээс илүүгээр хүлээж авдаг. Япон хүнтэй гэрлэсэнд нь ч биш хамгийн гол нь эдний соёл, ёс заншлыг дагаж хүндэтгэдэг, ёс жаягтай гэдэг утгаар нь. Сая болсон үйл явдалд ч гэсэн Давгадоржийн буруу болохоор ийм байдал үүссэн гэж үзэж байгаа хүмүүс нилээн байна. Эд нар санамсаргүй шүргэх төдийд л бөөн юм болоод уучлал гуйж, бөхөлздөг хүмүүс шүү дээ. Манайхны соёлын ялгааг тэд ойлгохгүй, бид нар ч тэднийхийг бас сайн ойлгохгүй байгаа байх.

  • Д. Отгонбат 2010-02-07 22:34

    аварга маань монгол эрсийн манлай болсон эр түүнийг хайрлах хүндэтгэх учиртай. шийдвэрийн хувьд тэр хүний өөрийн шийдвэр. их юум үзсэн нүд нь нээгдсэн хүний шийдвэр. бид зөв буруу гэж дүгнэх буруутгах эрхгүй. ямарваа нэг асуудал олон талтай байдаг.

  • M. M K 2010-02-07 22:57

    Аваргаа дэмжье!
    http://biznetwork.mn/topic/show/11247

  • B. Zoljargal 2010-02-09 11:23

    Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэж их жанжин Д.Сүхбаатар хэлсэнчлэн Их аварга маань амьдрал дээр сурсан,мэдсэн,амжилт гаргасан,Монгол гэдэг нэрийг дэлхийн түүхэнд алтан үсгээр бичэж мөнхлөөгүй ч алдар гавъяагаараа дэлхийд мөнхөлсөн. Одоо элэг нэгт Монголчуудынхаа дунд Эх болсон газар шороондоо тэр амьд домог болон ирж байна.Бид харамсах биш ийм байдалд оруулсан тэр хүмүүс нь харамсах ёстой. Би Монголоороо гоёдог гэдэгчлэн Их аварга маань дэлхийд Монголоороо гоёсон болхоор хамарсах зүйл алгаа

  • M. Aigul 2010-02-09 14:57

    хэхэ, харин ийм болчлоо, 7 сарын 1, олимпоос мэдаль авахад, одоо Давгааг зодог тайлахад нийтдээ АНУ-д ирээд 3 удаа уйлах шив дээ, хөгширөөд байх шиг байна, :P

  • P. Nara 2010-02-09 22:47

    Соёнара Асашёру Акинори сан VS Сайн байна уу, Гавяат Тамирчин Д.Дагвадорж...

  • N. Zolbayar 2010-02-11 12:24

    дагвадорж дэвжээн дээр тамирчин байж чадлаа дэвжээнээс гадна ёс суртахуунтай иргэн байж хараахан чадсангуй маш их харамсаж байна. Xувь хүнийхээ хувьд ч дээд амжилт тогтоох боломжоо алдсанаас гадна монгол хуний нэр хундийг унагалаа. монгол хун архи уувал авираа алддаг гэдгээ харуулсан нь харамсалтай хичнээн алдар хундийн оргилд гарсан ч бай түүнийг дааж явах жудаг байсангүй . зодог тайлах хэвлэлийн бага хурал дээр түүний хэлсэн үг бас л буруу байлаа. тэр харамсах зүйл байхгүй гэж байсан энэ юу гэсэн үг вэ хувиа хичээсэн хүний үг мөн үү японд байгаа мянга мянган монголчуудыг япончууд цаашидаа хэрхэн ойлгох бол

  • Ц. Хүслэн 2010-02-11 13:16

    @Золбаяр: тиймэрхүү хатгалга бол байх асуудал. Ялалт бол өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Үнэгүй юм гэж Монголд л бий. Тэрийг даван туулж, хамаг хүч чадлаа япончуудын соёлыг түрэмгийлэн Монголынхоо соёлоор чихэж орлуулах талруу чиглүүлэх л байсан...

    Хийсэн хөдөлмөрөө иймхэн үгэнд үнэгүй болгож, бяр чадлынхаа ид оргилд нь өөрөө таслалсанд нь их харамсах юм. Гэхдээ ямар Их Монголын бөх Дагваагаар дуусах биш. Өөр ухаалаг залуучууд маань Дагваагийн хийсэн алдаандээр нэгийг бодно бизээ.