Сүүлд шинэчлэгдсэн
- Сонин сайхан юу байн... 2222
- Миний эмзэг эрхтэн-м... 22
- Таны сэтгэл санаа яг... 20072007
- УРАН гэж юу вэ?... 00
- Хэзээ ч уйдашгүй дуу... 966966
- Уул уурхайн Хариуцла... 22
- Буриад үндэстэн ий??... 193193
- Үгээ хэрхэн сонгох в... 2020
- Хүнд хэрэгтэй хүн ба... 55
- Хятад улсад Монгол у... 55
- Энэ бол тоо биш. Энэ... 11
- Inception-Нео Эгсист... 1717
- Хамгийн сонин нэртэй... 472472
- iPhone,iTouch ашигла... 285285
- Орсууд хятадуудаас и... 133133
Аваргаа сайхан угтаж авцгаая л даа. Муусайн Японуудад бас ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй шт. Энэ хүний чинь гэдэг эх орон, ард түмэн байдгийм гэдгийг, Аваргадаа ч урам зориг өгье! Та бүхэн саналаа нэмэрлэцгээнэ үү!
Хариулах
Холбоотой сэдвүүд
-
Сумогийн их аварга Асашёорюүг яагаад буруушаагаад байна.
Чөлөөт сэдэв, Б. Баянмөнх
2010-02-01 16:12 нэмсэн.
118 хариулттай Хариулах -
Их аварга Дагвадорж зодог тайлсан их харамсалтай юм боллоо
Чөлөөт сэдэв, Б. Батмөнх
2010-02-04 17:40 нэмсэн.
103 хариулттай Хариулах -
Их аваргад зориулж шүлэг бичдээ манайхаан
Чөлөөт сэдэв, М. Тогтуунбаяр
2010-02-04 18:29 нэмсэн.
4 хариулттай Хариулах
Хариулт (63)
-
M. M K 2010-02-07 16:07 бичсэн.За хэсэг бүлэг хүмүүст зорилуж тайлбар хийлгүй боломгүй санадлаа. Аварга зодог тайлах болсоныг хүн бүр сайн муу янз бүрээр л тайлбарлаж байна. Мэдээж аваргыг огт буруугүй гэж би хэлэхгүй, гэхдээ Японуудад их учир байгаа гэдэгт миний итгэл үнэмшил бат байна.Угтаж авна, урам зориг өгнө гэсэн маань зарим нэг хүмүүст их хийсвэр санагдаж байж мэднэ. Гэхдээ энэ чинь л Монголчуудын гол дутагдлуудын нэг, сайн явахад нь манайх, Монголынх гэчихээд, уруудах үе гарахад нь чиний буруу хохь чинь гэж байгаа бол танд, өөрт чинь асуудал байна гэдгийг ойлгоорой. Аварга бидэнд мөнгө төгрөг, эд хөрөнгө бэлэглээгүй ч асар их эрч хүч, урам зориг, омог бахдал хайрлаж байсаныг мартаж үл болно. Би сэдвийг нээхдээ зусар сэдэл, ашиг хонжоо огт хараагүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Муухай арчаагүй дорой сэтгэхүйгээ таягдаж хаямаар юм, харин ийм сэдэл эргэцүүлэж байгаа тэр залуугаараа ядуурсан уураг тархи өрөвдөлтэй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, аваргыг хүлээн авсанаараа бид өөрсөддөө ч гэсэн хүндлэл, итгэл үнэмшлийг бий болгож чадна. Биднийг өдий олон жил баясгаж, бахдуулсан тэр хүнд яагаад хэцүү үед нь хүндлэл үзүүлж болохгүй гэж?
-
М. Амаржаргал 2010-02-07 19:45 бичсэн.Эрчүүд минь дээ. Бид монголын ард иргэд нэг бүхэл бүтэн ард түмэн гэдгээ, монгол хүн монгол хүнээрээ бахархдаг гэдгээ л сэтгэлийн дэм эрч хүч өгөх гэсэндээ л угтаж тосож авах тухай санаа сэдсэн юм биш үү? Монгол цусгүй, монголоо бахархдаггүй хүн бол мэдрэхгүй байх. Тэгвэл битгий бич л дээ. Санаа нэгдэж байгаа хүмүүс нь л бичвэл болоо шүү дээ.
-
Б. ^~``~Г~``~^ (Penguin) 2010-02-08 14:19 бичсэн.Зарим нэгэн хүмүүст гэж хэлэхэд хүн болгон адил сэтгэх албагүй. хүн болгон өөрийн гэсэн бодолтой байдаг. Харин бусдынхаа үзэл бодлын зөрчилдөөнөө гуйвуулан үндэс угсааг нь булзааруулан доромжлох чинь тийм сайн зүйл биш шүү. Дагвадоржыг хүндэлдэггүй, шүтдэггүй хүн болгон Монгол биш юм шиг ярьж бичиж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Бас тэр хүнийг хүндээгүйнхээ төлөө арчаагүй, дорой сэтгэхүйтэй нтр гэж хэлэх нь хэр зохимжтой вэ. Тэр хүнийг хүн болгон шүтэн хүндэх ёстой юу???
Бусдыг хүндлэх сэтгэл, ухамсар төгс хүмүүсийн хийх үйлдэл мөн үү?
-
Ж. Ангар 2010-02-08 14:42 бичсэн.Мөнхболдтой санал нэг байна. Манайхан зарим нь үнэн тэнэг юмаа. Ийм бодолтой хүмүүс яаж хол явнадаа бүүр өрөвдчихлөө Дагваа аварга та нар шиг тэнэгүүдийг бодвол эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа, эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан, хийсэн юмтай, хэлэх үгтэй, МУ-н хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин хүн Аливаа асуудлыг материаллаг талаас нь авч үздэгээ болимоор байна. Ямар нэг хүнийг ярихаараа л энэ надад юу өгсөн юм, энэ надад ямар хамаатай юм ч гэхшиг тэнэгтэж байхаа боль гэж хэлмээр байна. Дагваа ямар улс төрч биш... Дагваа ямар бизнес эрхлэгч биш...
-
Б. ^~``~Г~``~^ (Penguin) 2010-02-08 14:51 бичсэн.Ж.Ангарт. Чи Бид бүгд л адилхан ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсрон эх орондоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Бас хийсэн ч юмтай хүмүүс. Тиймээс та нар шиг тэнэгүүдийг бодвол гэж арай л хэлж болохгүй байх аа.
-
Ж. Эрдэнэням 2010-02-08 16:04 бичсэн.Сайхан шүлэг зохиосон байна.
Дагвадоржийн хэр чадвартайг дэлхий даяараа л харсан ч дээ. Илүү ганц хоёр жил болвол япончуудын амжилтийг эвдэх нь тодорхой байсан болохоор л шахаж хавчисаар байгаад гаргаж байгаа юм. Тэгэхдээ харамсах зүйл алга. алгын чинээ газар хүнд чичлүүлж байснаас уудам эх орондоо эзэн нь байж амьдрах шиг сайхан зүйл хаана байх юм бэ.
-
М. АЯКО 2010-02-08 16:51 бичсэн.Усыг нь ууж ёсыг нь дагаж элдэв хавчлага шахалтыг тэсэн өнгөрүүлж өнөөг хүрсэн. Тэнд ямар шахалт юунаас болж үүсээд бөхчүүдэд хэрхэн ханддагийг би сайн мэднэ.
Тиймээс сэтгэлийн дэм хайрлах уриалга гаргаж байгаа нь таалагдлаа. Онгоц буухад харагдтал том гэгчийн ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ МОНГОЛЫН ХҮҮ МИНЬ гээд яармаг нисэхийн зам дүүрэн харагдвал хичнээн сайхан.
-
Н. Түвшин 2010-02-08 17:41 бичсэн.Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж
Дагваа аварга бол биднийг олон жил маш их урам зориг, баяр бахдал, ааг омогоор тэтгэсэн их ачтан.
Тийм ялалтаар бахархаж, ийм аваргаа хүндэтгэж чадахгүй байгаа бол зарим нэг хүмүүс жижигхэн байна даа дэндүү жижигхэн байна.
-
М. Silverfelix /Penguinator/ 2010-02-11 12:50 бичсэн.Зарим нэг заримдагуудад хэт шүүмжилэгч байх гээд ядаад ........... /оросоор мунхаглал тэнэглэл/ байх шиг байна хаана ямар газар шороон дээр юу хийж яваа гэдгээ эхлээд ухаарах хэрэгтэй байх л даа. Аливаа нэг байдлаар өөрийхөө имоцийг илэрхийлэх гэж байгаа бол магадгүй хорсож дургүйлхэж байгаа бол заавал бич уншаарай гээгүй тохиолдолд хажуугаараа өнгөрөөж бас болох нь байна ш дээ заримдагууд нь
-
М. Silverfelix /Penguinator/ 2010-02-11 16:03 бичсэн.Зүгээр л хэл загтнаад
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юмс төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивгээр хооллогч өт хорхой мэт буюу
Дөнгүүр явбал дээрд үзэж нударгана гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаараа явбал аархахдаа зайгуул гэнэ
-
Б. Оюу 2010-03-10 09:53 бичсэн.Аварга маань маргааш эх орондоо ирэхнь эээээ... Тосох юу болсон бээ????
-
Б. Оюу 2010-03-10 10:07 бичсэн.Гуравдугаар сарын 11. Пүрэв гариг.
11:55 цагт: Бээжин-Улаанбаатар чиглэлээр 11:55 цагт газардана.
12:20 цагт: Түүнийг угтагчидтай уулзаж, ВИП танхимд түр саатна.
12:40 цагт: Их аваргыг тоссон цуваа хотын төв рүү хөдөлнө.
13:00 цагт: Асашёорюү “Баянгол” зочид буудалд ирнэ.
13:10 цагт: Асашёорюү хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчидтэй уулзана.
14:00 цагт: Хэвлэлийн хурал дуусна
14:10 цагт: Их аварга Төрийн ордны зүг хөдөлнө.
14:20 цагт: Төрийн ёслолын алба түүнийг хүлээн авах ба Асашёорюү Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
14:40 цагт: Дагалдан явах хүмүүсийн хамт Төрийн ёслолын хүндэтгэлийн танхимыг зорино.
14:50 цагт: Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд болоод төр засгийн албаны хүмүүс Асашёорюү Д.Дагвадоржтой уулзана.
15:20 цагт: Цуваа Сүхбаатарын талбайгаас хөдөлж, “Ачтан Элит“ эмнэлэгт байрлаж буй Нэгдүгээр төрөх эмнэлгийг зорино.
15:40 цагт: Асашёорюү энэ өдөр төрсөн эхчүүд болон нярайд бэлэг гардуулна. Түүнчлэн гуравдугаар сарын 11-нд ЭНЭШТ болон 1.2.3-р амаржих газарт төрсөн бүх нярайд өлгий бэлэглэнэ.
-
Б. Жавхаа /facebook-т худалдагдав/ 2010-03-10 10:16 бичсэн.Батбаяр ах онгоцны цонхоор харагдахаар ДАВГАА ЧИ ШҮҮ гэдэг үг хийе гэж ярьж байсан.
(Яг үгийг нь санахгүй байгаа тул жоохон гуйвуулав.)
-
М. АЯКО 2010-03-10 10:17 бичсэн.онгоц буух гээд нэг эргэхэд харагдахаар гадаа томоор байрлуулвал истоо гого шдээ.
истоо нүдэнд тусдаг юм бээлээ
-
М. АЯКО 2010-03-10 10:18 бичсэн.Тиймээс сэтгэлийн дэм хайрлах уриалга гаргаж байгаа нь таалагдлаа. Онгоц буухад харагдтал том гэгчийн ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ МОНГОЛЫН ХҮҮ МИНЬ гээд яармаг нисэхийн зам дүүрэн харагдвал хичнээн сайхан.
өмнө бичсэнийгээ хуулав
-
М. АЯКО 2010-03-10 10:26 бичсэн.11:55-д бууна гэж байгаам чэн тэрнээс нь 2 цагийн өмнө байвал ямар уу
-
M. M K 2010-03-10 10:27 бичсэн.За бэлдэх зүйл гэвэл том ПОСТЕР, Бөөнөөрөө явах АТУУС.. Гарах зардлаа хэдүүлээ хуваагаад хийчихье!
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга

