Сүүлд шинэчлэгдсэн
- О.Магнайг ер нь юу г... 8484
- Х.Баттулга Ерөнхий с... 9595
- Чин Сэтгэлээсээ монг... 2828
- Гэр хорооллыг ХАУСНЫ... 1717
- бид яагаад заавал со... 99
- Интернэтийн үйлчилгэ... 00
- Эхнэр хүний хамгийн ... 5353
- Кувейт улс Тусгаар т... 77
- Хэрэглэгч хаан мөн ү... 11
- БИТГИЙ СОЛОНГОС ЯВУУ... 3131
- Худлаа ярьдаггүй хүн... 4040
- Унадаг дугуй - эрүүл... 1313
- Эр хүн ямар байх ёст... 3030
- Монголд хэн ажил хий... 99
- Ажлын ачаалал даах ч... 1515
Манай улсад сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, түүнийг дагалдан өндөр мэргэжлийн ажилтнуудтай болох, соёлтой найдвартай үйлчилгээ үзүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг олон асуудлууд тулгамдан гарч байгаа билээ. Энэ салбар нь олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг орлого олох томоохон эх сурвалж болсон байдаг. Харин манай улсад байдал ямар байна, энэ салбарыг хөгжүүлэх ирээдүй бидэнд байна уу. Ямар саад бэрхшээл байна вэ, Гарц хаана байна вэ? Бид юу хийж чадах вэ? .... Хамтдаа ярилцъя.
Хариулах
Холбоотой сэдвүүд
(нийт 13)
-
Аялал жуулчлал Монгол оронд
Хэлэлцүүлэг, Т. Пурэвдорж
2009-01-27 01:12 нэмсэн.
24 хариулттай Хариулах -
Авууштай зүйлс
Хэлэлцүүлэг, B. Daamaihangai
2010-09-01 11:07 нэмсэн.
17 хариулттай Хариулах -
мэдээллийн технологи ба аялал жуулчлал
Хэлэлцүүлэг, Б. Бямбажав
2010-07-06 14:12 нэмсэн.
0 хариулттай Хариулах
Илүү
Хариулт (23)
-
Б. Бат-Отгон 2010-02-08 17:14 бичсэн.Ирээдүйг нь бид өөрсдөө бий болгох ёстой. Ирээдүй байхгүй гэвэл Монголд юу ч хөгжихгүй. Харин төрийн бодлого нь хэр уян хатан байна гэдгээс их юм шалтгаалдаг байх. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулалттай гэхээр л татвараас чөлөөлдөг мугуйд сэтгэлгээг халах хэрэгтэй. Харин Монгол хүн аялал жуулчлалын бизнес эрхэлбэл татвараас тодорхой хугацаанд чөлөөлж яагаад болохгүй гэж?
Миний мэдэхээр Солонгосчууд Монголд ирэхээрээ Солонгосын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын компаниар л ирдэг юм билээ. Тэр компани нь татвар төлөхгүй, Солонгосчууд нь өөр компаниар үйлчлүүлэхгүй байхад Монголд аялал жуулчлал яаж хөгжих юм бэ?
-
Ц. Лхагвасүрэн 2010-02-08 18:10 бичсэн.Жилд 3-хан сар, ашиг хийхэд хэцүү биз дээ? Өвөл хүн ирэх үү?
-
Б. Гантулга 2010-02-08 18:44 бичсэн.Энэ талаар мэдлэг буланд нилээдгүй ярилцсан байгаа даа. Тэднийг олоод уншчихаарай хө.
-
Энэ хүү харин зөв ярьж байна даа. Ийм бодолтой хүн олон байвал тэргүүлэх салбар болоход ойрхон доо. 1/1 Б. ГантулгаO. Natsag 2010-02-08 19:16 бичсэн.Миний бодлоор тэргүүлэх салбар болох бүрэн боломжтой.Монгол улс аялал жуулчлалаа 4 улиралдаа зохицуулж хөгжүүлбэл үнэхээр болж чадна шүү.Дэлхийн хүн ам хэд билээ дээ тэгээд манай орны байгалийн 4 улиралын онцлог онгон байгалийг үзэхээр ирэх жуулчид асар их байгаа.Зөв бодлого бариад хөгжүүлж чадвал шүү.Тэгж хөгжүүлээд Монголоо Монголынхоо энэ онгон байгалиа энэ хэвээр нь хойч үeдээ хүргэчих юм сан даа.
-
ЖБ жуулчинд байрлах, хоол, бусад үйлчилгээ үзүүлнэ. аялалыг туроператор хийдэг биз дээ. 1/1 D. MunkhtumurЧ. Энхээ 2010-02-09 11:51 бичсэн.Аль ч улсад аялал жуулчлалыг улсаас хөгжүүлэх тал дээр цогц бодпого явуулдаг тэгээгүй цагт ер нь хэцүү дээ....ядаж л ирье гэсэн ч нислэг галт тэрэг хүрэлцэхээ байдаг шүү дээ.. тэрнээс гадна энэ манай тур баазууд ирж байгаа жуулчидынхаа юу үзэх сонирхлыг нь сайн мэдэж баймаар ирэнгүүт нь л нөгөө нэг хэдэн хадтай Тэрэлж рүү аваад л давхидаг тэнд яг үнэнийг хэлэхэд юу үзэхэв дээ уул хад үзээгүй улс байгаа биш олон хүн ийм гомдолтой байдаг....................................................
-
В. Баярсайхан 2010-02-09 15:16 бичсэн.Аялал жуулчлал манай улсын гол салбар болох бүрэн боломжтой. Аан гэхдээ хэдэн гэр бариад тэрийгээ амралтын газар эсвэл жуулчны бааз гэж сүртэй нэрлээд хэдэн жуулчдыг тэнгэрт хадсан үнээр авч ирээд хорхог идүүлж түүдэг галаар баясгаж уул хадаар дагуулж явах байдлаар хөгжинө гэдэг юу л бол. УБ хотод ирэхэд ч зочид буудал нь тэнгэрт хадсан үнэтэй. Бараг Монголд 1 өдөр зөвхөн буудлын орныхоо мөнгөөр өөр аль нэг далайтай улсад далайн эрэг дээр бүх хоол унд үйлчилгээ нь багтсанаар 2-3 өдөр амарч болох дайтай байх жишээний. Байгаль байгаль гэх юм, манай байгалийг чинь хэд дахин нугалахаар сүрлэг онгон газарууд дэлхийгээр нэг байдаг биз дээ. Өөр үзүүлж харуулах зүйл бидэнд алга уу.
Өчигдөр үндэсний телевизээр Чингис хааны морьт хөшөөт цогцолборыг босгосон компанийхан 10,000 морьтой баатар хийнэ, хөрөнгө босгоно ард түмнээс төр засгаас гэж ярьж байсан. Надад лав нэлээн ойрхон санагдсан. Одоо ирсэн хэдэн жуулчдыг тэр хөшөө рүү л авч очдог болсон биз дээ.
-
(. Nasaa 2010-02-09 15:33 бичсэн.аялал жуулчлалийн бутээгдэхүүн гэдэг зуйл монголд огт байхгуй....
гэтэл хятадад дэлхийн хамгийн том оймс гэээд нэг юм байдаг гэсэн тэрийг узэхээр хичнээн ч хун ирдэг гилээ мэдкүү мэдкүү хэдэн саяраа уздэгийн бхоо...
тэгхээр бутээгдэхүүнтэй болох ни дээр бхааа
-
G. Ganby 2010-02-09 18:18 бичсэн.Яадаг юм. Үнэтэй байгаад жуулчид бага ирнэ биз. Тэгэхгүй бол хамаг охид нь харийнхны түрийвчнээс зүүгдчихнэ. Тайланд шиг...
-
(. Nasaa 2010-02-09 20:57 бичсэн.сонирхол татаад ...жуулчид узэээд бх бутээгдэхүүүн байхгуй гэж хэлсэн
-
O. Natsag 2010-02-09 21:44 бичсэн.Монгол аялал жуулчлалаар хөгжих боломжтой.Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг 3 ангилдаг гэж ойлголоо.Тэгвэл 3 бүтээгдэхүүний 1 нь манай оронд цогцоороо байна.Дэлхийн хүн ам хэд билээ...сонирхолоороо бас 3 л ангилагдах байх...Эхлээд энэ байгаадаа тулгуурлаад дараагийн 2-г нь тодорхой бодлого боловсруулаад явбал болох болов уу?Уул уурхай гээд явбал бидний үe сайхан болох боломж байна.Даан ч хойч үe...Хүүхэд насаа эргээд дурсацгаа залуусаа одоо том болчихоор мартчихдаг ч юм болов уу аль эсвэл...
-
Б. Гантулга 2010-02-10 18:58 бичсэн.Нуруугаа харуулсан хүүхнүүд жуулчидын анхаарлыг татах ч юм билүү хэн мэдлээ. Жуулчдын нүдээр нэг хараад үзвэл
-
Г. Амарчингүн 2010-02-11 11:43 бичсэн.Нэгэнт эдийн засгийн тэргүүлэх салбар гэж асууж байгаа бол
Эдийн засаг хөгжил 3-н үе шатыг дамжина.
1. мал аж ахуй/ газар тариалан. Энэ шат сайн хөгжиж байж
2-р шат үйлдвэрлэл эхлэнэ. Харин мэдээж үйлдвэрлэл сайн явагдаад ард түмэн ЭЗ чадавхтай болж байж.
3-р шат буюу үйлчилгээний салбарт хүч үзнэ.
Аялал жуулчлал дотоод/гадаад нь орох/гарах урсгалтай байдаг.
Өндөр хөгжилтэй орнууд, үйлчилгээний салбараас ДНБ-ний 70%-г бүрдүүлдэг орнуудыг хараад байхад дотоодын аялал VS гарах урсгал байдаг. Тэдний хувьд гаднаас жуулчин авхаас илүүтэйгээр иргэдээ эх орондоо аялах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг гэсэн үг.
Харин манай улсад дотоодын аяллаа сайн хөгжүүлж байж, орох урсгалаа нэмэгдүүлэнэ гэж бодож байна.
Энэ нь мэдээж дэд бүтэцээс авхуулад үзвэр үзмэртэй гээд бүх л асуудлаа шийдэх боломж.
Бэрхшээл нь үндсэн ЭЗ хөгжилийн үе шат хаана явж байгаа билээ?
Монгол хүн монголдоо яалах аялалаа сайн хөгжүүлээгүй байж гаднаас хүн авна гэдэг бас л бодлогогүй алхам. Аялал зуулчлал өөрөө хөгжиж байдаг салбар, монголын аялал жуучлал энэ хөгжлийг яаж гүйцэх вэ? жишээ, эко, үүргэвчтэй, нэг өдрийн, хуримын гээд л олон янз байдагдаа ирээдүйд мэдээж сансрын энэ тэр гээд хөгжөөд явчихаар яах вэ?
-
O. H20+... ♂ 2010-02-11 16:45 бичсэн.Аялал жуулчлалыг амтай болгон нь яриад, хөлтэй болгон нь хийгээд байдаггүй байх өө. Тодорхой хэмжээгээр тогоон дотор нь чанагдаж байсны хувьд ганц 2 юм хэлчмээр санагдахын.
Аялал жуулчлал дэлхийн аши орлогоороо 2-т жагсдаг. Нэгт нь тэр хар тамхи, хүний наймаа, янхан, алтны уурхай зэрэг нь шахцалдаад жагсаж байдагийм байх өө. Ингэж бодохоор уул нь маш их ашигтай байгаа биз. Тэгвэл нөгөө аялал жуулчлал гэдэг нь тийм амаргүй ажил гэдгийг ухдаггүй бололтой.
Манайханы ойлголт. Жуулчин гэхээр маш их мөнгөтэй тэрийг нь салгаж ногооныг нь тоолохыг нь хичээнэ. Хэдэн гэр зоогоод халтар хултар ажилчидтайгаа хам хум хоол унд хиймэр аядаад хэдэн цаасыг нь гялс мянс хураагаад хамрынхаа хөлсийг бурзайтал хэдэн цаас тоолоод зогсохын гэж санадаг бололтой ихэнх нь. яг ийм гэж бодоод эхлээд хаясан хийж байгаа мангар олон жишээг бодитоор харин ч нэг татаж чадна даа. Нэг их амархан ажил юм байх өө. үйлчилгээ гэдэг зүйлийг ор тас мартсан. Дор хаяж жуулчин ирэхэд энэ хүн их хэмжээний мөнгө төлж байгаа шүү гэдгийг байнга бодох сөхөө ч үгүй хэдэн нөхдүүд. хөтөч жолооч нь гэж архи уусан хэдэн гарууд газраа мэдэхгүй, нутаг усаа нэрлэж мэдэхгүй, зүг чиг баримжаа байхгүй, түүх мүүхийн талаар ямар ч ойлголтгүй, ядаж сэргэлэн зан хүртэл байхгүй хэдэн гарууд ажлыг ч мөн алж өгнө дөө. Нөгөө жуулчны сэтгэгдэл бол сэг болоод л буцна. тур оператор, агентууд монголын танилцуулга гэж хачин сайхан юм хийгээд янзын гоё үлгэрийн юм амлаад аваад ирнэ. Нөгөө хэд нь аялаж жуулчлах гэж бас чамгүй хөдөлмөрлөж нерв ядаргааны туйл болсон юмнууд ирнэ. Бодит байдал, суртачилгаа 2 тэс өмнөө юм болж зөрнө. Халуун ус, ноль, хоол унд, унаа тэрэг асуудалд орно. Уул нь муулж кайф авах санаа байсангүй. Энэ мууг засаж, янзлах хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаам даа.
Ёстой азаар Монгол орон байгаль, газар нутгаараа тэдний уур ундаацлыг гаргаж чаддаг юм даа. Ёстой нөгөө гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгийг хэлэлтэй нь билээ. Яаж Монголд жуулчид ирэх юм бэ? Зам гэж там. Сэгсрэгдэж займчуулсан хэдэн жуулчид ямар тохь тухтай байх билээ. олон жил явсан жолооч нар ч арга эв, тун донжийг нь тааруулдаг ч, архи дарсыг бас ч чамгүй цохьчихно. Баар цэнгээний газрын биенийхээ доод хэсгийг үнэлэгчид чамгүй *орлого* олно. Зарим нь ч нөгөө урт гартнуудын золиос болно. За за ингээд муулаад байвал их л үйл байгаа ч дотор нь өдрийн од мэт цөөн хэдэн ажил амьдралтай овсгоотой гарууд байгаад л байгаа юм. Онол ярьсан хүмүүс одоо бууж ирээд ортой үндэстэй ажил болговол зүгээр сэн дээ. Алдаа оноотой зүйл байвал ам нээж хэлнэ биз дээ.
-
Ц. Гантуяа 2011-10-03 01:36 бичсэн.bugdeeree s baitsganu?bi say l gishuun bolj bna.burtguulsen zuil zarim ni bolku blee.minii tugsuh on elsen on shal hudlaa.taaruulj bolku biin shuu
end heleltsen auudluug unhij bgaad neg byatshan yum bichih gesima.bi odoo orosiin negen hot boloh tomskt surdag.tgd mergejil maani aylal juulchlal ldaa.bagh maani biy daalt uguud mongoliin aylal juulchlaiin hugjliin talaar hiij irerei getel orosiin ymarch saitad deer ter tuhai tusgagdagui bsan.haanaas ch haisan manai ulsiin aylaliin hugj;liin tuhai bku bsan.tgd bi bodloo ldoo yu ve geheer odoo aylal juulchlaliin hugjliin tuvshin ni haana bgan todorhoigui bga yum chin ediin zasgiin terguuleh salbar boloh boloogui bhaa. orosiin saituudaas unshihaar dandaa l muulsan muu taliig ni harsan yum bichsen bsan.uneheer gutarch blee shuu.tgd aylaliin hichel deer hurtel mongol gdg ner gardaggui. ingeed bodhoor humuus ulsaa hugjuulj bna geed l tom tom zuil ruu l hushuuraad bdag. unetei mashin unaj brend heregleed l hugjij bna gd bodod bdag yum shig bgan unen heregdeeree yu ni ch hugjuugui l bgaa.jinken udaashralttai uls manaih l bna.hun bur uur uuriiguu l hugjuul;ked uzeel bhii. hezee hugjuulnee gj bodhoor uneheer sonin sanagddag shuu.
-
Ц. Гантуяа 2011-10-03 01:38 бичсэн.zarim ug ni aldaatai bolson bna.computeriin gar sn ajillahgui bnaa .uuchlaarai :)
-
O. H20+... ♂ 2011-10-04 18:55 бичсэн.Ай мөн ч болоогүй байна даа... гэхдээ бас юм хийгээд л байгаа юм...
-
Б. Бумбаа 2011-10-04 21:24 бичсэн.Монголд гадаадын жуулчид юу үзэх гэж ирдэг бэ?
Онгон догшин байгаль хаа ч байхгүй цэнхэр тэнгэр энэ тэр бол худалаа шүү. Монголоос гоё газар дэлхийн хаана ч бий. Үзүүлээд гайхуулаад байх юм байхгүй шдээ яс юман дээрээ
Монголд тийм баян мөнгөтэй хүмүүс ирдэггүй. Заавал онгон догшин байгальтай газар аялал жуулчилал хөгжидөггүй. европ нийт аялал жуулчилалын 60%-г эзэлж байна. Монголд ирсэн ихэнх жуулчид хөдөөгийн хүмүүсийн аж амьдрал нүүдэлчидийн соёлыг л харах гэж л ирдэг.(нэг ёсондоо хоцрогдсон амьдрал харах гэж) Дээр нь үйлчилгээний соёл байхгүй зам харилцаа муу.
Бас нэг шалтгаан нь судалгаагаар ирсэн жуулчжиндын ихэнх нь дахиж ирэх хүсэлгүй байдаг гэсэн байсан.
Бас нэг асуудал нь манай гадаадад суртчилж байгаа байдал нь монголд үзүүлэх гэж байгаа байдалаас хэт өндөрөөр рекламддаг. Ирсэн жуулчид өндөр сэтгэгдэлтэй ирээд жаахан сэтгэл дундуур буцдаг. Манай нэг аялалын компани түрэгийн үеийн чулуун хөшөө гээд их л сүртэй танилцуулга хийгээд суртачилж. Тэгээд нэг япон эмгэн ирхэд нь хөдөө аймагруу УАЗ машинаар шороон замаар давхиж очиж үзүүлж. Үзүүлэхдээ тохой хиртэй хадаг уясан чулуу үзүүлжилдээ. Би ийм хол газар их мөнгө төлж ирчээд энийг л үзэх байсан юм уу гээд уйлсан гашуун түүх бий.
Дээр нь монголыг буруу суртачилдаг. Та бүхэн гадаадад байдаг монголийн элчингүүдийн цахим хуудасруу ороод үзээрэй. Нүүрэн дээр нь дандаа хөдөөний айл адуу малын зураг байгаа. саяхан тэр Си Эн Эн-р гарах монголын хэдхэн секундийн реклам бас л хөдөөг төсөөлсөн байна лээ
Нийт 23 үр дүн. Энэ хуудсанд 1-23.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
