Сүүлд шинэчлэгдсэн
- Хийн түлш үү ? нүүрс... 44
- Таныхаар сайн эр хүн... 148148
- Оюу толгойг хэр боди... 1111
- Таны дуртай шүлэг?... 8787
- "ОЮУ ТОЛГОЙ"- гоо АВ... 3535
- маркетингийн хөдлөшг... 66
- Нууц амраг байх ёсто... 224224
- Дэлхийн 3-р дайн бол... 3030
- boldog yum bolohoo b... 88
- миний машинд туслаач... 55
- Бяцхан Монгол Хүүд А... 102102
- Элэг өөхөлсөн гэнээ... 1515
- Эрчүүдэд юу бэлэглэ... 104104
- Ядуу хүн гэж хэнийг ... 6868
- Сэтгэлзүйн эрүүл мэн... 77
Өнөөгийн Монгол орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар болон Монгол хэвлэл мэдээллийн зах зээлийн талаар санал бодлоо солилцоё.
Хариулах
Хариулт (15)
-
Г. Солонго 1 сарын өмнө бичсэн.Мэргэжлийн гэх ялгаа бараг үгүй болсон. Хэн дуртай нь өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж байна. Сайн тал нь хүмүүс шар мэдээлэл унших нь багасаж байгаа болов уу?
-
S. Ganzorig 1 сарын өмнө бичсэн.харин тиймээ. Энэ хэдэн ТВ бугд орчуулгийн нэвтрүүлгэ болон хэдхэн ээлжилж гардаг нэвтрүүлэгтэй. Өөр шинэ санаа энэ тэр юу ч байхгүй. За тэр хэдэн сонин бол бүр хэрэггүй .
Одоо харин яах вэ
-
B. ..... Sukhbat 1 сарын өмнө бичсэн.Тийм зүйл ажиглагдаад л байна. Харин сэтгүүлийн хувьд юу гэж бодоцгоож байна вэ?
-
Б. Шинэцэцэг 1 сарын өмнө бичсэн.Ямар ч шинэлэг зүйл байхгүй бие биенийхээ нэвтрүүлэгийг хуулбарладаг.
Хэн дуртай нь сэтгүүлч хийгээл явна даа. хэн дуртай нь хийж болдийн бол сэтгүүлчийн анги байх хэрэг байнаа уу таминэээээ
-
Э. Чимгээ 1 сарын өмнө бичсэн.аймшиг. xэдэн сонин н энд тэндxийн гаруудийг даралмталж байж xэдэн заxиалга xийнэ, xэдэн рэклам тавина.тэгээд бас оорсдийнxоо тиражийг 2-3 нугалж xэлэxийг яанаа шившиг. xэдэн ТВ н 1 янзийн мэдээг л оор оорийн онцгоос xаруулна оороор xэлбэл xэний ТВ вэ гэдгээсээ шалтгаалж мэдээлэx онцог н xэлбэлзэнэ сэтгүүлчид н гэж боловсролгуй аймшгууд Arish Pib гэж бичээд сонин дээрээ тав;ж байснийг мэдэx л юм бна. ТВгээр ганц узэx юм нь орчуулгийн нэвтрүүлгүүд даанч орчуулга н бас аймаараа. тэр ТВ5ийн 1 xэлээ xазсан xууxнийг гарч ирэxээр xамаг алэрги xодолж уурийгуу зовооx юм Болороо гэгч тэр од xэдэн жил xэлээ xазаж бидэнд эрxэлдгийн. сэтгуулчийн ямар ч боловсролгуй Иx засаг тугссун баагий гэсэн. узэгчдээ xундлэx xэрэгтэй ш д. тэр сэтгуул зууи нтр н; яг xаана яваад ч бгаан. зугээр л тарxи угаасан xэдэн гарууд монгоо толснийx н; аясаар xодолдог. ийийийийийийи xамаг алэрги xодолчлоо.
Б, Суxбат даxиад 1 сэтгүүл нэмэx гээд бна уу? аятайxан юм xийгээрэй дээ. 1 сард гарсан 2 ч сэтгүлийн нуурэн дээуж гэxэд дуучин Сарантуяагийн зураг тавигдсан бсн. мэдрэмжтэй байцгаа л даа мэдээлэлтэй байцгаа л даа Бусдаас дутаxгуи биш бусдаас илуу гсн зарчимтай байвал гоёийм биш уу аайин
-
B. ..... Sukhbat 1 сарын өмнө бичсэн.Шинэ сэтгүүлийн хувьд шал өөр л дөө. Санал бодлоо оруулцгаагаарай.
-
Ж. Бат-Оргил 1 сарын өмнө бичсэн.Ганц өгүүлбэрээр гурилдаж саналаа оруулаарай, хэлэлцэе этр гэж байхаар эхлээд өөрөө судалчаад асуудал дэвшүүлж тодорхой нэг сэдвээр хэлэлцүүлэг нээх, Туслаарай СОС гэх маягаар бусдын анхаарлыг татаж хэрэгцээт мэдээллээ олж авбал ямар вэ?
Хэвлэлийн мэдээллийн салбарыг бүхэлд нь авч хэлэлцэх нь хэтэрхий өргөн хүрээтэй болох бөгөөд энэ талаар уур уцаараа гаргах талбар хангалттай бий гэж бодсондоо ийм юм бичив. Уучлаарай.
-
B. Altanhuyg 1 сарын өмнө бичсэн.muu ylan guya soninuud zov buruu odoo hatlgatai blhor zohon tm oorchilt hegtei yumshg bnle
-
Э. Азбаяр 1 сарын өмнө бичсэн.За даа телевиз гэхээсээ илүү рекламны л телевиз шүү дээ... Одоо бол бүр дэндлээ... Бүхэл бүтэн 20 минутын рекламны блок гэж хаашаагаа харсан юм байдаг юм бэ? Кино гараад 10, 20 минут ч бололгүй реклам нь гараад л 1 цаг 30 минутын киног үзэх гэж бараг 3 цаг тэр балайн телевизийн сувагтай наалдаж байгаа жишээтэй... Үзэгчид өөрсдөө энэ тал дээр дургүйлэхдэг боловч яахав дээ цаад ТВ-нь тэглээ гээд үзэгчдээ хүндэлдэг биш ямар...
За нэг ганц 2 телевиз муулчий.
ТВ9
За энэ телевиз бол арай дэндүү... Хэтэрхий их хар энерги цацсан мэдээлэл, дээр нь хэлээ хазаж яридаг хэдэн сэтгүүлчидтэй... Хүн муулахдаа сайн гэгдэх энэ телевизийнхэн ер нь өөрчлөлт хийх хэрэгтэй байх даа...
ТМ
Тэр нөгөө шөнийн мэдээлэл билүү? Шал хэрэггүй, ямарч үр өгөөжгүй сонин нэвтрүүлэг гаргадаг гарууд...
Танин мэдэхүйн ТВ гэсэн тодотголтой... Бас л шүүмжлэлтэй л хандмаар санагдах юм даа...
Эцэст нь:
Яадын байгаан ТВ үзэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ гэж байгуулдаг юмуу яадийн... Энэ хэдэн телевизүүд чинь нэг мэдэхэд хов жив, рекламнаас өөр юм гаргахаа байчих вий дээ....
За бүгдэд нь амжилт...
-
Г. Солонго 1 сарын өмнө бичсэн.Шуудангийн хэвлэл захиалгад бүртгэлтэй 94 сэтгүүл байдаг юм билээ. Эдгээрээс тэн хагас нь ямар ч байсан тогтмол хэвлэгдэж гардаг. Тогтвортой хэвлэгддэг хэдийн тал нь ашиггүй боловч сэтгүүл гаргана гэдэг асар их хүнд хөдөлмөр, дур сонирхол, эргээд харахад сэтгэлийн таашаал байдаг учраас эрхлэгчид нь өөр салбарын бизнесээсээ ашиг олоод, сэтгүүлийг бол сайн дураар гаргадаг.
Массд зориулсан сэтгүүлүүдээс даацтай нийтлэл уншиж, мэдлэг олж авна гэдэг эргэлзээтэй л дээ. Харин мэргэжлийн хүрээний, тухайн салбарын сэтгүүлүүд арай өөр байдаг. Учир нь унших хүмүүс нь буюу хэрэглэгчдийн шалгуур шаардлага өндөр учраас. Би өөрийн мэдэх хэдэн сэтгүүлээ дурдъя гэж бодлоо.
1. Алтангадас сэтгүүл. 5 жил тасралтгүй гарсан сар тутмын сэтгүүл. Салбар бүрийн хөгжлийн асуудлаар бичдэг, тогтмол 10 гаруй булантай. Захиалагчдын хувьд 50 хувь нь жирийн иргэд, 50 хувь нь ямар нэг байгууллагын захирал, их хурлын 76 гишүүн, яам, агентлагийн дарга нар авч уншдаг. Тус сэтгүүлийн шинэ хуучин аль ч дугаарыг уншсан заавал нэг шинэ мэдээлэл, туршлага олж авдаг. Ялангуяа Менежмент, Та ч бас бизнесмэн, Бид хаана явна, Боловсрол гэх мэт булангууд үнэхээр мөлжүүртэй
2. Компьютер Таймс сэтгүүл. Мэдээлэл холбоо технологийн салбарын хамгийн том сэтгүүл. Захиалагчийн тоо, чанар чансаа, мэргэжлийн баг ажилладаг, хэрэгцээтэй програмууд бүхий СД дагалддаг. Тус сэтгүүлийн шинэ хуучин аль ч дугаарыг уншсан заавал нэг мэдлэг олж авч байх жишээтэй. Тухайлбал, КТ Парламент, КТ Шинжээч, Техник хангамж зэрэг булангуудаас их зүйл сурч болдог.
3. Цахим улаач сэтгүүл. Гадаадад ажиллаж, сурч, амьдардаг монголчуудын материал, нийтлэлүүд хэвлэгддэг энэ сэтгүүл одоогоор хэвлэгдэхээ больсон. Өмнөх дугааруудыг уншихад хэрэгтэй зүйлс их олон байдаг. Цахим өртөө холбоо ТББ-ын вэб дээр Цахим улаач гээд онлайн дугаарууд нь бүрэн эхээрээ бий.
4. Би өөрөө. Хүүхдийн сэтгүүл. Агуулга, чанараар сэтгүүлүүд дотроо л ТОП.
5. Бусад сэтгүүлүүд. Массд сүрхий танил болсон Аптаун, Гялбаа, Ирмүүн, Маркетинг гэх мэт сэтгүүлүүд. Авах гээх зүйл 50 50 хувь. Маркетинг сэтгүүл цаг үеэ олж гарч ирсэн, хүнд хамгийн хэрэгтэй мэдлэг, туршлагыг өгч чадахуйц агуулгатай боловч орчуулгын материалын чанар их муу. Мэргэжлийн сэтгүүлчийн бичлэг дутагддаг. Харин Аптауны бичлэг бүр, фото зураг болгоны ард маш их хөдөлмөр орсон байдаг. Маш их сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олон гэдэг нь сэтгүүлээс нь анзаарагддаг. Харин гоё гоё хүүхнүүдийн зурагтай сэтгүүлээс таашаал авах хүсэлтэй хүнд бол Гялбаа яг тохирно. Унших зүйл бараг байхгүй, гэхдээ гоо сайхны мэдрэмж авах боломжтой. Ирмүүн сэтгүүлийн хувьд урлаг гоо зүйг ойлгох, энэ салбарын гүнзгий мэдээллийг авах боломжтой санагдсан.
За нэг иймэрхүү л байна. Энэ бол хувийн бодол, дүгнэлт гэдгийг ойлгоорой андууд аа
-
Ж. Оюунбаяр 1 сарын өмнө бичсэн.ТВ9 бол улаан будда. Арай хэтэрхий. Энхбаярыг магтаж Элбэгээг муулдаг. Харин сэтгүүлээс бол Танд хэрэгтэй дажгүй санагддаг. ФМ-ээс бол Гэр бүлийн радио 104,5 сайн. Хэрэгтэй нэвтрүүлгүүд явуулдаг.
-
B. Altanhuyg 1 сарын өмнө бичсэн.фм.104.5 бол есүс сурчиладаг болхор тэр муу 60 хув эсүс 40 бусд юм эзэлдэг юмшг бнлэ
-
Т. Санжмятав 1 сарын өмнө бичсэн.Манайд хэтэрхий олон тв сонин сэтгүүл байгаагаас бие биенийхээ рекламны үнийг унагаад утгаа алдаж байна даа. Удахгүй цөөхнө биз дээ.
-
Солонгоо, мэдээлэл өгсөнд баярлалаа. Бас сайтаа сурталчлаад амжиж байнаа! :-) Амжилт хүсье. 1/1 Д. ТамирГ. Солонго 1 сарын өмнө бичсэн.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1 сарын турш реклам сурталчилгаа цацах зардын талаар товчхоон мэдээлэл өгье.
1. Телевиз. Нэг ширхэг ТВ рекламын эх бэлтгэлд 300’000-1’200’000 төгрөг. Нэг ширхэг реклам цацалтын үнэ 1 секунд 1800-4000 төгрөг, үүнээс дунджаар үр дүнд хүрэх хүртэлх телевизийн идэвхижүүлэлт хийнэ гэж үзвэл маркетингийн зөв төлөвлөлтөөр тооцоход 6’480’000 төгрөг гарна. Монголд 20 гаруй телевиз үйл ажиллагаа явуулдаг.
2. Сонин. Бараг 200 орчим сонин байдаг. Хэвлэлийн рекламын нэг нүүрийн үнэ нэг дугаарт /А2/ дунджаар 300000 төгрөг. Өдөр тутмын сонинд байршуулах бол сард 6 сая төгрөг, 7 хоног тутмын сонинд тавих бол 2.100.000 төгрөг, 10 хоног тутмын сонинд тавих бол 900.000 төгрөг болно.
3. Сэтгүүл. Ихэнх сэтгүүл сар тутмынх байдаг. А4 хэмжээтэй 1 нүүрэнд реклам тавих үнэ 300.000 төг. Сард ганцхан удаа л хэвлэгдэх учраас тухайн сэтгүүл ямар түвшний хичнээн хэрэглэгчид хүрдэг болох талаар сайтар асуух хэрэгтэй.
4. Радио. Өдөрт 10 удаагийн давталттайгаар 1 сар нэвтрэх сурталчилгаа 450’000 орчим төгрөг болно.
5. Вэб сайт: Дээр дурдсан 4 хэрэгслээс давуу гэж хэлж болох зүйл нь хэдэн хэрэглэгчид мэдээлэл хүрч байгааг тооцоолж болдог. ТОП гэгдэх сайтуудад баннерийн үнэ өдөрт бараг 50 доллар гэсэн байдаг. Дунджаар өдөрт 15 доллар гэж тооцоод үзвэл сарын сурталчилгаанд та 600 мянган төрөг зарна.
6. Харин www.DAYAR.mn сайттай хамтран ажиллавал сард 15хан мянган төгрөгөөр дээр дурдсан бүх төрлийн сурталчилгаагаа бүрэн байршуулах боломжтой :-)
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөр өөрийн хэрэглэгч, захиалагчидтай, өөр өөрийн түвшинтэй. Чухам алийг нь сонгох нь та бүхний л мэдэх хэрэг.
Нийт 15 үр дүн. Энэ хуудсанд 1-15.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

