Сүүлд шинэчлэгдсэн
- Эхнэр хүний хамгийн ... 5454
- О.Магнайг ер нь юу г... 8484
- Х.Баттулга Ерөнхий с... 9595
- Чин Сэтгэлээсээ монг... 2828
- Гэр хорооллыг ХАУСНЫ... 1717
- бид яагаад заавал со... 99
- Интернэтийн үйлчилгэ... 00
- Кувейт улс Тусгаар т... 77
- Хэрэглэгч хаан мөн ү... 11
- БИТГИЙ СОЛОНГОС ЯВУУ... 3131
- Худлаа ярьдаггүй хүн... 4040
- Унадаг дугуй - эрүүл... 1313
- Эр хүн ямар байх ёст... 3030
- Монголд хэн ажил хий... 99
- Ажлын ачаалал даах ч... 1515
герман улсын судалгаагаар удирдлагын ажил амжилттай хийж яваа эмэгтэйчүүдийн 40 % нь хүүхэдгүй байдаг дүгнэлт гарчээ. Энэ асуудал монголд ямар байна? эмэгтэй хүн амжилттай карьерээ хөөхөд үр хүүхэд хэр их нөлөөлж байна вэ? энэ нэг шалтгаан мөн үү сүүлийн үед шинээр мэндлэх нялхсын тоо буурч байгаад? та бүхэн саналаа бичнэ үү?
Хариулах
Холбоотой сэдвүүд
(нийт 46)
-
Удирдлагуудын тэнэг зан авир
Хэлэлцүүлэг, Э. Алтанзул
19 өдрийн өмнө нэмсэн.
11 хариулттай Хариулах -
Хаалга тогших аюул
Хэлэлцүүлэг, Г. Тэгшжаргал
2011-11-08 16:09 нэмсэн.
7 хариулттай Хариулах -
Эрүүл хүнс Эрүүл бойжилт
Хэлэлцүүлэг, . Бямба-Оргил
2010-03-27 11:24 нэмсэн.
11 хариулттай Хариулах
Илүү
Хариулт (45)
-
9. Бүгээн 2010-02-09 21:29 бичсэн.сара жэссика паркэр шиг өөр эхээр тээлгээд ихэр хүүхэдтэй болчдог бол ч асуудал алгаа нээрээ хэхэ... монгол нөхрүүд уян хатан байж чадах эсэх л асуудал байшдээ хэхэ.. адаглаад хүүхдээ төрүүлэнгүүтээ асрагч, хүүхэд харагч хөлслөх чадамжтай, дээр нь ойр дотныхон нь энүүнд нь океи хандаж байгаа бол заавал завсарлага хийлгүйгээр удирдах ажлаа амжуулаад байж болдог байхөө. германууд тооцоотойм болохоор илүү зардал гээд хүүхэд хийхээс хүртэл харамлачихдаг юм болов уу?
-
hi Monhoolei bi zugeer l huntei zorohiig huseegui ym, bolovson yrih gesen bish iim ym bolchihloo :) 1/1 Ч. ЭнхмааБ. { Э м а } 2010-02-10 13:19 бичсэн.Тэгээд төрөлт исээл байна гэхийн...... бас залуучуудын гэрлэх нас хойшлогдож байна гэхийн ..... ажил аа ч хийгээд хүүхдээ ч өсгөөд өрх толгойлж байгаа юм шиг эмэгтэй чүүд зөндөө л байна. Тийм хүмүүс амжилдаа их зүтгэлтэй ,,,,тэргүүлэгч нь ч байна , зүгээр хөдөлмөр ч нэгэн ч байна....
энэ дээр 2 АВАТАР кинонд тоголсон юм байхдаа.... ороогүй болхоороо галзуурсан бөглөө... :P ...kidding
-
9. Бүгээн 2010-02-10 13:29 бичсэн.биднүүс ч ихсээл байна даа. зарим нь ажлын хажуугаар аватарт тоглож орлогоо ахиулжээшд.
http://gegeen.wordpress.com/2010/02/09/4-avatars-fans-avatarizeyourself-com/
-
S. Winter 2010-02-10 14:38 бичсэн.Мэдлэг боловсрол болон дэргэдэх хань хамсаатанаас хамаарна. Дээр нь дайчин бүсгүйчүүд их амжилттай байдаг санагддаг шүү.
-
9. Бүгээн 2010-02-10 17:57 бичсэн.Бүсгүй болон гэргий гэдэг нь хүүхэдгүй эмэгтэйн тодорхойлолт гэж байнаа. үнэхээр чадалтай эмэгтэйд бол хүүхэд ч, олон нийтийн хандлага ч асуудал биш л дээ. Харин тэдэнд л үнэхээр чадалтай эмэгтэй нь АСУУДАЛ болдог юм.
-
.. .чулуун 2010-02-10 18:10 бичсэн.Шинээр мэндлэх үрсийн тоо сүүлийн 20 жилд байгаагүйгээр өссөнг мэдэх үү. Хэхэ. Мэдээж амьдрах ажиллаж байгаа юм чинь амьдралаа ч гэсэн сайн зохицууулдаг байх хэрэгтэй. Сайхан гэр бүлтэй хүн л санаа амар сайн ажиллана шүү дээ.
-
Ч. Энхмаа 2010-02-10 18:36 бичсэн.Сайн байцгаана уу? та бүхний хариултаас гарсан бидний дүгнэлт: Хүүхнүүд маань ажилаа ч хийгээд хүүхдээ ч өсгөөд? гаргаад байгаа юм байна.....эмэгтэй удирдагч хүн эсрэг хүйстэн шигээ өдөрт 10-12 ажиллаад байгаа гэж үзье энэ хооронд хүүхэд юу хийж байна? хаана хэн дээр байна? хүүхдийн хүмүүжилд гол нөлөө үзүүлэх, зөв замруу нь залж чиглүүлэх ээж аавын үүрэг ройл , ээж аавын хайр халамж хаагуур яваад байна?
Уг нь боловсрол мэдлэгтэй та үрийнхээ хажууд байж магадгүй өөр шигээ мундаг хүн болоход нь нөлөөлөх ёстой биш гэж үү? энийг хийж болохгүй шалтгаан байгаа тэд нар нь юу вэ?
Идиаль хариулт нь уг нь бол вэ?
Алттарнатив нь юу болох?
Хамгийн зөв зохистой арга хэмжээ таны бодлоор?
-
gehde amjiltad nuluulnu geed huuhed gargahgui bgaa emegteig bi l lav medqui um bn.zohitsuulah l need 1/1 B. PrvsrnB. Prvsrn 2010-02-10 19:16 бичсэн.Хүүхэд амжилтанд нөлөөлнө өө, байнга ар гэр рүүгээ яардаг хүн яаж амжилт гаргах вэ дээ. Хүүхдээ ч гаргаад өсгөөд бас амжилттай яваа эмэгтэй бол яах аргагүй агуу байна. Дээр нь санхүүгийн боломжтой байгаад хүүхэд асрагч хөлсөлж чадах бол энэ нь эерэг тал байж болох юм. Гэхдээ л энэ тохиолдолд ч гэсэн хүүхдэд бага гэлтгүй цаг заавал ч гүй шаардлагатай байдаг ш дээ.
-
J. TSOGZOLMAA 2010-02-10 21:45 бичсэн.сайн мэдэхгүй юм аа . миний хуьд бол болийштээ нээх нөлөөлөхгүй ээ хүүгээ ч хараад л ажилаа ч хийнэ ээ
-
Ц. Оюун-Эрдэнэ 2010-02-10 22:36 бичсэн.Үнэндээ хүүхэдгүй болхоор яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бусад бүсгүйчүүдийг хараад байхад залуухан хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажилдаа хандах хандлага нь бага байдаг санагддаг, харин амьдрал нь тогтсон ажилдаа туршлагажсан эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийг нь эцэг эх , ах дүү нь харж байж л ажилдаг санагдсан. Ингэхээр хүүхдэдээ анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй тул энэ нь карьерт нөлөөтэй байдаг байх гэж боддог.
-
Д. Довдон 2010-02-11 16:48 бичсэн.гардан байлдаан, гар барилдааны улсын аварга бол хүүхэд бол асуудал биш байлгүй дээ тэ хүүхнүүд ээ
харин ч бүх гэр бүлээ ч карьераа ч зэрэг өсгөөд нэг сумаар хоёр туулай айн
Амжилт бүсгүйчүүд ээ
-
эсэргүүцэж байна.... ийм амар гэж бодоо юу . Харин ч нөхрөө хүүхдээ тэжээнгээ ажил аа ...... 1/2 » Б. { Э м а }Б. Гантулга 2010-02-11 21:50 бичсэн.Эмэгтэйчүүд Энхмаа шиг удирдагч бүсгүй болохын тулд хүүхэд гаргахгүй байгаа болохоор төрөлт багассан байна гэж тайлбарлах ёстой юу? Хурган дарга болохын тулд хүүхэдийг алгасая гэж уриалаач дээ нэртэйгээр нь. Арчаатай эмэгтэй бол хүүхдээ ч өсгөөд албан тушаалаа ч өсгөөд явчих байлгүй дээ. Өөрийн муугаас болж албан тушаал ахихгүй байгаагаа хүүхэдтэй холбохын хэрэг банйа уу даа.
-
У. Нарантуяа 2010-02-11 22:50 бичсэн.Сайн уу найзууд аа. ер нь амжилт бүтээл туурвилд гэр бүл тэр тусмаа үр хүүхэд их нөлөөтэй шүү . судалгааны дүн магадлал өндөр байна. манайд хаана ч ... хүн л хойно жам ёсны амьдралын голидлолоос илүүтэйгээр ажил мэргэжил, албан тушаал хувь тавиланг өөр тийш нь хөтлөх нь элбэг, Ихэнх суутангууд ,удирдагчдын дурдитгалд өөрөө хүссэн хүсээгүй ч өмнөө тулгарсан асуудлыг шийдвэрлэсээр яваад тэс өөр хүн болсон байх нь элбэг.
-
9. Бүгээн 2010-02-15 21:13 бичсэн.Хүн амын өсөлтийн хурд нь унаж байна.
НҮБ-ын мэдээгээр Монгол улсад төрөлт хурдтайгаар буурч байгаа. 1970-1975 оны үед төрөлтийн хувь 7,33 байсан бол, энэ тоо 2005-2007 онуудад 1,87 болтлоо буурчээ. Тус улсад өнгөрсөн жил төрсөн эмэгтэйчүүдийн тоо 2008 онтой харьцуулахад 8,7 хувь өсч 68,762 болсон байна.
Нийтлэлд ийнхүү бичжээ. Мөн нийтлэлийнхээ төгсгөлд Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэгд нэгэнгүй багтаасан байна. Энэхүү гүтгэлгийн чанартай, Гадаад харилцааны яамнаас мэдээлж буйгаар ор үндэсгүй материалыг томоохон сонин, телевизүүд нь цацах болсны цаад учир шалтгаан нь чухам юу юм бол. Юуны тулд бүхэл бүтэн улс орныг ийнхүү гүтгэн доромжлох болсон юм бол гэдэг нь тун ч гайхалтай. Монгол улс энэ асуудалд ямар байр суурьтай хандах бол. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
О.Ариунбилэг gogo.mn
-
Л. Батцэрэн 2010-02-16 11:46 бичсэн.Эсрэгээрээ ядуу улс орон гэр бүлд төрөлт их байдаг
Яагаад гэхээр тэдэнд хөнжилдөө хамт байх цаг их байдаг байх
-
Б. Гантулга 2010-02-16 13:46 бичсэн.Энхмаад:
Би нөхөр сүүдэргүй үр хүүхэдгүйгээ олон нийтэд зарлаад явдаг эмэгтэй хүнийг хүндлээд байдаггүйлдээ. Чи судалгаа хийж байгаа санаатай юм бол асуулгаа олигтойхон шиг боловсруулаад асуухгүй яасан юм бэ? Тэгээд Монголыг Өндөр хөгжилтэй хөгшин европын Герман улстай жишээд судалгаа чинь үр дүнтэй болно гэж би хувьдаа бодохгүй байна. Манай улсын хувьд бодлогоор төрөлтийг дэмжиж сүүлийн жилүүдэд төрөлт харьцангуй нэмэгдсэн хэдий ч массын хувьд бол төрж чадах эрүүл эх хүн л ховордож байгаа нь гол асуудал боловуу даа. Хүүхэд, төрөлтийг ажил албан тушаалтай холбохоос илүү хүний эрүүл мэндийн асуудалтай холбож судалгаа хийсэн бол арай хэрэгтэй судалгаа болох байсан бизээ.
-
bayrlalaa, bi iim l hariu sonsohiig hussen ym, bid nar iim chadaltai bolohoor german hunees oor.... 1/1 Ч. ЭнхмааС. Түмэннаст 2010-02-18 11:49 бичсэн.Сайхан шинэлцгээсэн уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та 2 маань ямар ширүүн маргаж байнаа. Би энэ сэдвийг уншаад л байгаад байсан. Өнөөдөр оролцмоор санагдчихлаа. Хүүгээ би миний амжилтанд нөлөөлсөн гэж хэлж чадахгүй ээ. Харин ч надад их ухаарал урам зориг хайр өгдөг юм. Хүүхдээс болж амжилтанд хүрч чадахгүй байна гэж үзвэл тэр хүн зөвхөн буруугаа бусдад тохож үлдээх гэсэн л хэрэг болох байх. Үнэндээ бараг л ганцаараа шахам хүүхэд өсгөх амаргүй байсан ч би чадсаан. Чадах ч болно, илүү ихийг хийж бүтээх урам зориг, хариуцлагыг би хүүгээсээ мэдэрч эрч хүч авч амьдардаг. Миний хувьд ийм д байна.
-
9. Бүгээн 2010-02-18 12:27 бичсэн.хэрэггүй үгийн зэвээр нэг нэгнийгээ бүү шархлуулцгаа. амьдад нь айлын сайхан охид, хөвгүүдийг хайрлацгаа.. удирдагч байхад гэлтгүй л амжилт гэдэг золиос шаарддаг, хэр ихийг алдсанаар нь хэр их олсоныг нь дүгнэдэг ч гэдэг..
орчин цагт сайн удирдагч эмэгтэйд үр хүүхдийн асуудал тулгараад байвал хойшлуулчаад хаппи л яв л даа. ваая ноот... өөртөө л хаппи байвал тэр бусдын сувай, сүвгүй, нойтон сормуустны бараа туруугүй этэр бол утгагүй л байхгүй юу. болкуу бол тохирох хүнээ олтолоо анжелина жоли шиг хэдэн хүүхэд өргөж аваад буян хийгээд хэвтэж л байхгүй юу.
цаагуур чинь хүүхэдтэй болох хүсэлгүйгээ шударга зарлачихдаг авьяаслаг, хүчирхэг хүүхнүүд зөндөө байдаг болсон байна, мянга муучлаад гоочлоод тэднүүс хаашдаа бусдаас хамааралгүйгээр сайн явах нь тодорхой л байдагшд.
хүн хүний л сонголт. биднүүс нэг ингэж нэг нэгнийгээ өөрийнхөө хүссэн хэв загварт чихэх гэж өөрсдийгөө ядраахаа болимоор юм байгааншд. хүссэнүүд нь хүүхдээ цувуулаад, гэрийн манаачаа хийнэ үү, хүнээр тээлгээд наннигаар аргалуулна уу, аль алийг нь амжуулах гэж алийгаа алдах уу, асуудал нь юу байгаан.. хүссэнээрээ, тааллаараа, тачаалаараа л байцгааж болдгүймүү хэхэ..
-
aanhaan huleen zovshoorch baina ter talaar bas sudalgaa baigaa...bayrlalaa idevhtei sanalaa bichsend 1/1 Ч. ЭнхмааJ. Dalina 2010-02-18 13:25 бичсэн.Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй ч заримых нь биелээд заримых нь биелдэггүй. Учир нь хүн бүхэн адилгүй зарим хүмүүсд зорилгодоо хүрхэд амархан учир нь тэр хүн зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хөшүүрэг хэрэггүй өөрөө хүсэж байгаа тул түүнийхээ төлөө тэмцдэг. Зарим хүмүүсд зорлгодоо хүрхэд хөшүүрэг хэрэгтэй Жишээ нь зарим хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхэдгүй ямрч татлаагүй хүнээс илүү хүчтэй байдаг. Учир нь тэр хүнд түүний үр үндэс болох бяцхан хүнийхээ төлөө гэх хэнд байхгүй тийм хүч би тэр өөрийнхөө төлөө биш бяцхан үрийнхээ төлөө учираас таниас надаас илүү хүчтэй байдаг.
-
С. Бурмаа 2010-02-19 19:52 бичсэн.Үр хүүхэдгүйгээр амжилт алдарын оргилд хүрсэн хүн тийм ч олон биш шүү дээ. Би германд сурч байхдаа Германы Европдоо нэлээд алдартай, театрын жүжигчин эмэгтэй бараг зуу хүрцэн тэгээд асрамжийн газарт байгаа тухай нэвтрүүлэг үзсэн. Нэвтрүүлгийн төгсгөлд тэр эмэгтэй юу гэж хэлсэн гээч: Би амьдралдаа ганцхан үр хүүхэдтэй болж чадаагүйдээ л харамсаж байна. Хэрэв би үртэй байсан бол ийм газар ингэж ганцаардаж байхгүй байсийн гээд уйлж байсан. Тэр бол агуу үнэн үг шүү. Миний ажигласнаар бол хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд асуудалд нэг л гэнэн, бараг хүүхдэрхүү хандаад байх шиг санагддаг. Зарим ухаантай нь арай дээр ч ихэнх нь арай хэтэрхий амьдралгүй, хэт хийсвэр шпонтан байдаг. Тэгэхээр хүссэн цагтаа карьераа хөөгөөд жаахан зав гаргаад хүүхдээ төрүүлэх л хэрэгтэй. Чамайг төрүүлэх гэж ээж чинь яаж зовсныг яс махаараа мэдрэх хэрэгтэй, тэгж байж хүнийг энэрэх нинжин сэтгэл илүү сайн төлөвшинө. Би л лав хүүхэдгүй амьдралыг ойлгодоггүй. Хүүхэд таниас залуу нас, гоо үзэсгэлэн, цаг завыг чинь авдаг ч гэсэн тэрнээс илүү сайхан аз жаргалыг өгдөг юм. Тэр хэрээрээ эх хүн ухаан сууж, амьдралын төлөө зүтгэдгийн. Би лав 3 хүүхэдтэй. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх бүртээ илүү ухаалаг болж, бусдыг сонсдог болж, зөвхөн өөрийгөө гэсэн аминчхан үзлээ байхгүй болтол нь гээдэг юм байна лээ. Хүүхэд гэдэг айл гэрийн аз жаргалын гол цөм нь юм шүү.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
