Далай лам Монголын лам нарыг муугийн жишээ болгон жигшив.
Буддагийн гэгээрсэн газар гэгддэг Энэтхэгийн Бодгаяд саяхан буддын шашинтнуудын уулзалт болжээ. Энэхүү уулзалтын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам, сүсэгтэн олны сэтгэлийг төөрөгдүүлж байгаа хуурамж лам нарыг шүүмжилж, тэднийг орхимжоо тайлж хаяхыг хатуу шаарджээ. Ингэхдээ тэрээр Монголын лам нараар жишээ татсан байна. Далай лам "Монголын нэгэн хамба лам бяцхан охин дагуулж ирээд өөрийнхөө охин хэмээн танилцуулахад эвгүй байдалд орсоноо дурсан ярьж, эхнэртэй хувраг сахил сахина гэж байхгүй. Дээр үеэс л лам нар эхнэргүй байсан уламжлалтай. XXI зуунд ч энэ ёс өөрчлөгдөхгүй. Бурхан буддагийн тогтоосон дүрмийг бид засч залруулах эрхгүй гэж өгүүлжээ.Далай ламын энэ хилэн олон жилийн өмнөөс улбаатай бөгөөд монголд айлчилж байх үедээ "Бурхны шашин бол ариун тунгалаг. Ийм байж чадахгүй байгаа хуврагууд нэг талдаа багтаарай хэмээн сануулж байсан гэдэг. Үнэхээр ч Монголд гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцаас өөр эхнэргүй лам бараг л байхгүй бизээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд албан бус тоогоор 800 орчим лам байдаг бөгөөд Далай ламын дээрх айлдвараар бол Монголд бараг л лам хувраг үлдэхгүй нь тодорхой байна. Бурхны шашны номоор бол эрдэм чадалтай, том лам ч байсан эхнэртэй бол шашиндаа үнэнч залуу ламын доод талд нь эрэмблэгдэж суух ёстой байдаг байна. Тэгэхээр лам нар бөөнөөр ном хурж буй үед арын эгнээ болон доод хэсгээр сууж байгаа нь эхнэртэй лам нар юм байна гээд ойлгочиход болох нь байна шүү.
Энэ нь эхнэртэй лам нарыг муучлах гэсэнгүй. Гэхдээ л эхнэртэй лам нар хамаг сэтгэлээ буян бодож бусдын төлөө зориулна гэж байхгүй. Ядаж л орой гэртээ харихдаа эхнэр хүүхэддээ талх авч очих хэрэгтэй. Тиймийн тулд барьц горилж л таараа. Гэтэл шашиндаа үнэнч байхыг далаа лам шаардаад байдаг. Ялангуяа манай хуврагуудыг жишээ аваад дэлхий даяар зарлачихлаа. Энэ нь гандан хийдүүд лам нартаа шалгуур тавих цаг нь болжээ гэдгтйг сануулаад байгаа бусуу.
Эх сурвалж: "Өдрийн сонин"








У. Ганбаатар 2010-02-11 15:20
Яг зөв лам нар ер бусад хүмүүстэй адилхан шдээ орой барнд шоудаад л байж байдын
L. Zumbee 2010-02-15 01:53
unen une
L. Zumbee 2010-02-15 01:53
unen unen
М. Гэрэлхүү 2010-02-11 15:49
Нэрээ манайд байгаа хуврагийн дүр үзүүлэгчид болимоор юм өө. Шашины шинэтгэл энэ тэр гэж яриад байдаг, юу хийж байгаа юм бол доо хөөрхий. Тэр сахилаа сахидаггүй, номоо дагадаггүй, бясалгалаа хийдэггүй, буянаа үйлддэггүй хүмүүсээ эгнээнээсээ хөөмөөр юмаа. Бас тэр хөөх үйл ажиллагаагаа олон түмний нүдэн дээр явуулж байвал, үлдэж байгаа хэддээ сургамж болох байх
P. Jambalsuren 2010-02-11 16:07
хөөрхийсийг хоолноос нь салгах нь дээ ккк
Д. Довдон 2010-02-11 16:29
Доор сууж байгаа ламнуус нь гайгүй царай зүстэйгүүд нь байсымаа тэр даанч эхнэртэй чаралбаанууд байж гээч
Ж. Дөшбат 2010-02-15 03:09
ХАХХАХАХА
Н. Сайнцог 2010-02-15 06:00
Ганданд ламын царай шинжэж явдаг нь ямар учиртай юм бэ ха ха
С. Бямбасүрэн 2010-02-11 19:51
чадалтай цөөхөн хэдэн лам байсан нь дээршдээ.Сахилаа сахидаггүй, номоо дагадаггүй,, мөнгөний төлөө гэсэн юмнууд гай болнуу гэхээс биш гавьяа болохгүй эээ.800 лам нараас шилээд цөөлсөн нь дээр.Нэг л их олон лам, олон хийдүүд.............
М. Ганзориг 2010-02-12 06:53
Хоолны савнууд
D. Ddx 2010-02-13 10:50
hunii urmand gants ch gsn nom unshij baigaach, tm hunig hoolni sav gdg ym za minii duu
S. SiSi 2010-02-12 13:42
дээрээс нь ГАНДАН бол бүх улаан цагаан аймар их мөнгө эргүүлдүүлдэг бизнес болсон.... өргөл бариц бол бүр ямар ч зардалгүй ашиг болсон гээд нэгэн Монгол ЭХНЭРГҮЙ лам уйлаад ярьж байсныг нэммой... умаа хум
Д. ганцэцэг 2010-02-12 16:01
бизнесман лам нар олон болж дээ. хэхэххэхэ
Ц. Халиун 2010-02-12 17:36
http://boshgo.co.cc/ Жанлавцогзол хэмээх судар оршвой!
Адистадын дээдийг хайрлагч. ундэс. залгамж болсон лам хийгээд
Аливаа ид шидийн хурыг буулгагч амирлангуй. хилэнт ялдам бурхад
Ад зэтгэр бухнийг арилгагч дагинас сахиуснуудад
Ариун гурван ууднээс гун бишрэлээр наминчлан мергемой!
Олон терлийн эд агуурс хийгээд сэтгэлийн тахилын чуулганыг
Огторгуй дахинаар дуурэн ергемой.
Он эртнээс хураасан хилэнц нуглийг наминчлан тэвчмуй,
Олон эгэл терелхтен. хутагтны буяныг даган баясмой.
Асар дэлгэр номын хурдийг эргуулэхийг дурьдитгамуй,
Агуу орчлон хичнээн ургэлжилтэл эгнэгт бат оршихыг залбирмой,
Аяа, уугээр жишээн хамаг буяны цогцсыг
Алимад гурван цагийн бодисадва нарын огоот ереесенчлен,
Амьтан бухний булай мунхагийн харанхуй бухнийг арилгаж,
Ашдын хамгийг айлтгагч билгийн гэгээг дэлгэруулэхэд зориулмой.
Улэмж их цевийн балай харанхуйгаас бурхсэн
Уйлсгуй муу цагийн амьтан биднийг нигуулсэхуй сэтгэлээр авран соерх,
Эгэл муу уйл, нисванисын ур боловсорсон цагийн
Элдэв зовлонгийн хамаг туймэр намжиж,
Эсрэг тэсрэгийн ешее арилан
Энэрэл асрамжийн сэтгэлээр найрамдаж,
Энх амгалангийн елзийг дэлгэруулэн соерх!
Худал хуурмаггуй ИТГЭЛ минь аврагтун, аврагтун!
Хэмжээ хязгааргуй нигуулсэхуйн Сан минь Болгоогтун! БОЛГООГТУН!
Хэзээний эртний тангаргаа буу умартахтун. буу умартагтун!
Хэзээт тургэн авран таалахтун. таалахтун!
Ялгуусны шашин нарны гэрэл мэт арван зугт дэлгэрээд,
Ямагт амьтан бухэн амгалангийн цогийг эдлэгтун,
Ямарваа туйтгэр арилж, буяны чуулганыг тегсген бурхны хутгийг
Яаралтай тургэн олох болтугай!
Хувраг дээд лам гурван чухаг унэн эрдэнийн адистид хийгээд
Хувирашгуй хоосон чанар. хуурмаггуй шутэн барилдлагын хучээр болон
Хурсан бид бухний сусэг хийгээд номын сахиусдын уйлсээр
Хуссэн бухэн сэтгэгчлэн бутэх болтугай!
Аврал бухэн хурсан ламын ершеел адистидаар
Ахуй уесийн хийгээд эцэстээ мухардахын хамаг доройтол арилаад
Ашдын дээдсийн хийгээд нирвааны сайн чуулган аяндаа бутэхийн
Асар хотол тегссений цогоор цэнгэхийн елзий хутаг орштугай!
Энэхуу судрыг Ендер гэгээн Занабазар эх болсон зургаан зуйл, хамаг амьтан амгалан жаргалтай байх тухайд зориулжээ..............Шамбал нийгэмлэг, Их нууц тарнийн чухал хэрэгтэй сахиус. тарниудын тайлбар номноос хуулж бичлээ..............Энэ ариун сударыг уншсан, харсан. бодсон хун бурийн сэтгэлийн мунхаг. евчин зовлон. уур хилэн. саад бэрхшээл бур нь. бие. хэл, сэтгэлээр хииж байгаа нугэл хилэнц нь арилж гэгээрэлд хетлэх лам гурван эрдэнэтэй нэн даруй учрах болтугай!
М. Ганзориг 2010-02-13 21:09
Шарын шашин дэлгэрсэнээр хэн алдсан, Монгол л алдсан. Шашин сэргэснээр улс хөгжиж дэвшдэг бол ойгүй
М. Ганзориг 2010-02-13 21:09
хөгжилтэй улс болсон баймаар юм. Хужаагийн талаар энд яриагүй байна Цолмон!
D. Ddx 2010-02-14 14:44
хэл амаа билүүдсэн хэдэн юмнууд өөрсдөө хийчээд дараа нь хүн муулаач та нар......хоолны саваа хүрүүл бүх хүн хоолны савтай байдаг шүү дээ......харин нэг юманд санал нэг байна ламын нэр гудаасан ямар ч анхны мэдэгдэхүүн байхгүй нөхдүүдийг энд нэг хэдэн хүмүүс яриад шийдэг асуудал биш байхаа хэ хэ
Эхнэртэй ламын хувьд бол Жавхаатай санал нэг байна, гэр бүл төлөвлөлт лам хүнд яагаад байж болохгүй гэж хэ хэ, далай ламд Монгол лам нарт тусгай зөвшөөрөл хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм байна да
та бүгдийн сэтгэгдлийш хүндэтгэсэн ДД
З. Мөнхбаатар 2010-02-18 01:31
neeree l lamiiin ehner ch yum uuuu DD
Б. Очирбаяр 2010-02-18 12:15
Найз залуу нь лам юм болов уу? хаха
S. Muujig 2010-02-17 18:12
Юуны өмнө бүгдэд ни сар шинийн мэнд. Монгол чухал сэдвийг хөндсөн байна. Олон лам хүн гэргийтэй байгаа ни үнэн. Гэхдээ энд сэтгэгдэл бичигчид зарим нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй мэт санагдлаа. Бурханы шашинд хувраг буюу лам хүнийг гурван эрднийн нэг гэж дээдлэн үзэж хүндэлдэг. Буддист хүний авч болох сахилын 3 зэрэг бий. Эхний Гэнэн сахилыг энгийн хар хүн ч авч болдог ба энэ сахилыг авсан хүн амитаны ами таслах тэргүүтэй 5 зүйлийн гэм нүглийг тэвчдэг. Дараагийн сахил буюу Гэцэл сахилтай лам 36 зүйлийг хорисон сахилыг сахидаг ба зөвхөн хувраг хүн л авдаг. Гэхдээ Гэцэл сахилтай хүн гэргийтний амидралаар амидарч болдог. Харин хамгийн дээд сахил болох Гэлэн сахилтай хүн 253 зүйлийн сахилыг чанд сахих ба гэргийтний амидралаар амидрахгүй. Гэлэн сахил хоол ундаас авхуулаад сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөө хүртэл цаг ямагт ажиж шинжиж биеэ захирч дээдийн номд өөрийгөө бүрэн зориулдаг тул хүссэн болгон гэлэн болох зүрх хүрдэггүй. Тиймээс гэлэн хүн ховор байдаг. Нэгэнт төгс гэгээрээгүй хүн юм болохоор сахилаа унагаах ни ч байдаг. Монголд гэлэн хүн цөөнгүй байдаг. Чойжамц хамбатанаас эхлээд гандангийн лам нарын дунд эрдэм чадалтай, сахилаа сайн сахидаг, мөн орчин цагийн боловсролыг гадны орнуудад эзэмшсэн гэлэнгүүд мөн гэцлүүд бий. Харин тэд нарын эргэн тойронд феодалын нийгмийн үеийн жинхэнэ лам биш хирнээ хүний сүсэгээр далимдуулж амар амидрах гэсэн залижин этгээдүүд бурханы шашны хуврагийн дээл, хувцасыг өмсөн яваа хүмүүс олон байдаг ба тэдгээр хүмүүсийн сэтгэлд ни үнэн сүсэг байдаггүй тул бурханы номыг судлахгүй, сэтгэлээ засаагүй тул буруу үйлдэл хийдэг ба үүнийг ни харсан энгийн хүмүүс жаахан ч гэсэн бодож тунгааж жинхэнэ лам нараас ялгаж салгалгүй хамруулан бүх лам нарыг элдвийн муухай үгээр дайрч яридаг. уул ни нэг талаасаа жаахан ялгаж зарим лам нэр зүүсэн хүмүүсийг цохож яривал хичнээн ухаалаг үйлдэл болох вэ. бас нөгөө талаас жинхэнэ сүсэгтэн хүн хэзээ ч тийм бүдүүлэг авир гаргахгүй, тэгэхээр манай зарим энгийн иргэд барууны өөр шашны хүмүүс шиг жинхэнэ хатуу сүсэгтэн биш шиг байгаа юм. Жинхэнэ сүсэгтэн бол өөрийн шүтлэгээ дорой байвал өөг ни ялгаж, ухаарч, муутгаж хэл амаар доромжлохыг хэнбугайд ч зөвшөөрдөггүй бүр шашиныхан ни муу муухай үйлдэл байсан ч шүү дээ. Гэхдээ шашныханы хийж буй буруу үйлдэлийг хаацайл гээгүй юм шүү, юманд наанатай цаанатай хандаасай гэсэндээ ийм жишээ авсан юм.
Монгол улсад Буддизм эртний уламжлалтай шашин ч гэлээ социализмын үеэс эхлэн 80 жилийн турш хайр найргүй, зэрлэгээр сүйтгүүлж үндэс ни тасараад 1990 оноос л бага багаар сэргэж байгаа. Түүхийн энэ удаан хугацаанд энгийн сүсэгтэнүүдийн ухамсар, сэтгэлээс шашин бараг алга болсонтой адил, лам хувраг нарын үндэс ч тасарсан байсан. Хэдийгээр Монгол улс буддизмын арвин их өв уламжлалтай улс ч ингэж тасарсаны гайгаар буддизм дахин сэргэхдээ бүгдийг тэгээс эхэлсэн гэхэд болно. Тэгэхээр дөнгөж эхэлж байгаа юманд алдаа оноо али али ни байдаг. Лам хуврагыг ни хүртэл үгүй болгосон шашин дахин гарч ирэхэд хүн хүчний нөөц дутагдах ни жам. Өнөөдрийн байдлаар Монголд олон л лам байна гээд байна, гэтэл цаана чини харийн мэдэх мэдэхгүй шашны бас маш их мөнгөтэй, юу хийж байгаа ни ч тодорхойгүй янз бүрийн гадаадын шашны ухуулагч, номлогч нар ирээд Монгол айлын авдар дээрхи бурхан шүтээнийг ни хүчээр дайрч орж ирээд гаргаж хаяад шидэж, гишгэлж байгааг хэн ч тоохгүй энгийн үзэгдэл мэт болтлоо авирлаж, үйлдээд явж байхад арай гэж л хөл дээрээ босож ядаж байгаа өөрийн шашин соёл руугаа ярдаг нохой шиг сүрэглэн дайрах ни ёстой нүдээ олоогүй, гэнэн бас харалган үйлдэл бус уу...
Шашин шүтэх ни хуви хүний эрх гэж заасан юм бол тэдний ингэж хүний нутагт ирээд дураараа, ёс бус, дээрэнгүй авирлаж байгааг зүгээр хараад суугаад байгаа ни шударга явдал уу...
Шинийн нэгний өглөө төр засгийн төлөөлөгч нар ганданд ирж мөргөөд явахаас өөрөөр буддын шашинд төрийн зүгээс дэмжээд байгаа юм үнэндээ байхгүй. Гэтэл энэ жаахан юманд хүртэл тэд барицаад уралцаад эхэлсэн. Тэднийхээр христийн сүмд мечетэд очиж мөргөх ёстой юм байлгүй. Хичнээн ардчилсан улс шашины эрх чөлөөтэй гэсэн хирнээ америкийн төр христийн шашиныг илүүтэй үзэж бүр шүтлэгтэнүүд ни өргөл бариц өгөхөөсөө гадна, очдог сүмдээ цалингийнхаа 10 хувийг өгдөг. Ерөнхийлөгч ни хүртэл Библи дээр гараа тавиж байгаад тангаргаа өргөдөг. Мөнгөн дэвсгэрт дээр ни бид бурханд итгэдэг гэж бичдэг болохоос буддад, али эсвэл аллахад итгэдэ гэж бичээгүй юм шүү. тэдний бурхан ни Христ. Манайхны туйлшрагч, мөн бусад барицагч нарынхаар хэрвээ Монгол улс явах ёстой бол эхлээд америйкийн ерөнхийлөгчийг тангараг өргүүлэхдээ ганцхан Библи дээр биш, Коран дээр, эсвэл Боди мөрийн зэрэг дээр мөн бусад шашнуудын бүх гол судар дээр гараа тавиж байгаад тангараг өргүүлдэг болгочих. Бас мөнгө дэвсгэрт дээрээ бид Христэд, Аллахад, Тэнгэрт, Бахуллад, Буддад итгэдэг гэж бичүүлэх хэрэгтэй. Бүгд хэрэглэдэг мөнгөн дэвсгэрт дээр ганцхан өөрсдийн бурханыг дуридах ни шударга биш биз дээ. Бид ч гэсэн бас бурханаа яагаад бичиж болдоггүй юм бэ. Гэхмэтчилэн хүний эрх, шашин шүтлэгийг тэгш үздэг гэсэн улс орнууд ч мөн шашнуудад ялгаатай гэхдээ бүр маш том ялгавартай хандаж байхад Монгол шиг жижигхэн улс яагаад өөрийн шашин соёлоо жаахан ч гэсэн тэтгэж болдоггүй юм бэ. Өдийг хүртэл төр гандан хийдээс татвар авч байснаас тэтгэмж өгч байгаагүйг олон хүн мэддэггүй бололтой юм. Тиймдээ ч нэг их мөнгө ни цалгисан газар гэж ойлгоод харааж загнаад баяжчихлаа гэх ни даанч их. Яасан ч юм мэддэгүй, хоёр юм эрэгцүүлээд бодчихдоггүй, харалган юм. Монголчууд ер ни өөрийн юмаа юман чинээ боддоггүй, тоодоггүй улс. Гадны л юм болгон гоё, сайхан, чанартай, үнэн гэж хуйлран, шар нүүртэй л бол хамаг юмаа бариад, нууцаа дэлгээд суучихдаг дэндүү цайлган хүмүүс. Ингэж болохгүй ээ. Улс оршин тогтноход зайлшгүй хамгаалж, бэхжүүлж, дархлах ёстой юмны нэг ни үндэсний шашин, соёл. Манайхан шүтлэгтэй юм шиг хирнээ начир дээрээ жинхэнэ шүтлэггүй хүмүүс. Тиймээс ч шашныхаа ариун чанарыг, сургаалыг ни нээж чадалгүй хараадаг эсвэл мухраар сүсэглэдэг.
Энэ олон эрээн бараан, буруу, будлиан дунд бурханы шашин мини яаж Монгол түмнийхээ оюуныг, сэтгэлийг хамгаална даа, хүчин мөхөсдөх вий... Бурханы шашин Монголд дэлгэрэхгүй байлаа гээд шашинд гарзгүй, харин Монголд л гарзтай....
Юанд нэг жаахан туйлшрахгүй, учир начиртай хандаж байгаач ээ ахан дүүс ээ...
С. Ганболд 2010-02-19 02:49
Баярлалаа.Маш их баярлалаа.
Б. Очирбаяр 2010-02-21 15:43
1990 онд Монголд сүйрдэгийн даваан дээр ирцэн байсан ш дээ ... тэр үед лам нар шиг их хүн байсангүй
М. Гэрэлхүү 2010-02-18 11:06
Байдал одоогоор ийм л байгаа шдээ. Үнэхээр сахилаа сахидаг лам хуврагуудаа хүндлэлгүй яахав.
T. Secret 2010-02-18 11:50
Өнөөгийн энэ цөвүүн цагт лам нь сахилаа сахиж чадахаа байх тухай эртний бошго, ном олонтаа өгүүлсэн байдаг. Далай лам үнэнийг өчсөний төлөө бухимдах явдал байхгүй шүү дэ.
S. Muujig 2010-02-18 12:09
Үүрийнтуяад хэлэхэд миний санааг дутуу ойлгожээ. Бошгын тухайд мэднэ ээ юу хэлсэнийг ни. Далай багшинй зэмлэлийг ч зөвшөөрч байна. Гол ни зарим хүмүүс үүнийг бүх лам хүмүүст хамруулж ойлгоод, буддын шашныг харлуулахыг оролдож байгаад л харамсаж хариу өгсөн юм. Өвөр зуураа хөлөө жийлцээд байж байх хооронд цаана чини гадныхан далим гаргаж, чоно борооноор болох вий. Монгол хүмүүс цөөхөн тул алдаа гаргасан нэгнээ шүүмжлээд дахиж босохгүй болтол ни болгож, яллах биш, харин шүүмжлээд эвээр засч, хайраар түшээд авах ёстой юм болов уу даа. Тэрнээс алдаа гаргасан нэгнийгээ яллаад байвал энэ улсад Монгол хүн үлдэхгүй биз дээ... Юмыг жаахан ч гэсэн бодож болгоо, дараа ни яриж сур. Хүн дагаж хошуурахаа болицгоовол дээрсэн. Монголчууд туйлшрах дуртай байдаг тул үүнийг гадныхан дор ни залижан ашиглаж өөрсдийг ни өөрсдийнх ни гараар устгуулдаг гашуун түүх бидэнд бий шүү...
T. Secret 2010-02-18 12:29
Би санааг чинь ойлголоо. Одоо цагт Монгол хэлнээ бурханы ном судруудыг хөрвүүлэн ашигалж эхлээд байгаа учир энэ сахил санаваараа алдах, ёс зүй, ном судрыынхаа утга учрийг ухахгүй байх явдал удахгүй тэгшрэх биз ээ. Далай багш бол дээрхийн их багш учраас бурханы олон шавидаа ёс зүйн хувьд анхаарч, шүүмжилж, зааж сургах нь багшийн хувьд үүрэг нь. Харин бурханы шашинтан бид Лам хувцас өмссөн хэнийг ч яаж явсан муулж болохгүй ээ. Энэ цаанаа гүн гүнзгий утга тайлбартай юм.
S. Muujig 2010-02-18 12:51
Далай багш бол буддистуудын үндэсний багш. Багш хүн шавиа сургах үүрэгтэй бас эрхтэй. Энэ эрхэмийн хэлсэн үг бүгдэд зарлиг мэт хүчинтэй. Далай багш энгийн сүсэгтэнүүдийг ч мухар сүсэгтэй байна, сургаалиа судал гэж олон шүүмжилж сургасан ни бий... Лам нар ч мөн л хүн, нэгэнт гэгээрээгүй тул хааяа алдаа эндэл гарах ни байх. Тэгээд цагийн амгалан биш цөвүүнд төрсөн бүгд тунамал байхад нэн бэрхтэй болсон. Дээрхийн гэгээний лам хуврагуудад хандаж хэлсэн шүүмжлэл тэдэнд хандаж хэлсэн болохоос энгийн сүсэгтэнүүдийг лам нарыг шүүмжилэхэд уриалаагүй гэдгйиг хүмүүс ойлгох хэрэгтэй. Жинхэнэ сүсэгтэн хүн, 3 эрдэнэд үнэн сүсэглэдэг хүн гэмийг эрэлгүй харин өөрийн гэмийг шинждэг. Сүсэглэж чадвал чулууг ч бурхан болгодог үлгэр бий. Лам нар муу байж болно, гол ни өөрсдөө л ялгаж салгах ухаантай байж чадвал худал, хуурмаг аяндаа алга болдог жамтай...
Тунамал эрдэнэ шиг өөрийн саруул ухаан, эрдэм мэдлэгийг дээдлэх хэрэгтэй болов уу...
T. Secret 2010-02-18 13:16
Нэгэн цагт Түвд бол өнөөгийн Монгол шиг зарим лам нь сахилаа алдан, хумуус нь лам хуврагаа доромжлон, бурхан шашнаа зөв зүйтэй шүтэж чадахгүй хэтэрхий ёс алдсаныхаа үйлийн үрийг эдлэж байгаа гэж нэгэн багш үйлийн үрийн тухай дурдахдаа жишээ татаж байсан юм. Нөгөө талаас улс төрийн хувьд тайлбарлахад хэрвээ Түвд тусгаар тогтнох юм бол Хятад улс илүү олон жижиг улсуудаа алдхад хүрнэ.
T. Secret 2010-02-19 16:52
lamiin sahil bolood lamiig shuteh talaar nadad tsugluulsan zuil ih baigaa sonirhvol end tavij bolno
T. Secret 2010-02-19 16:52
uiliin ur, sahil sanavaariin talaar hundugduh uchraas 100 ugend bagtaahad hetsuu yum. Tovchilloo...
О. Долгион 2010-02-18 13:40
Шарын шашин хөгжлийн зөв гарц гэж хэлээгүй ээ. Хүн оюун ухаанаа өнөөдөр шиг бие биеэ алж хядахад, бие биеэ айлган сүрдүүлэхэд, материаллаг зүйлсээр өөрсдийгөө хашиж, эргээд түүнийхээ эрхэнд орон доройтоход биш, амар амгалан, сайн сайхныг тогтоохын тулд, оюуны далд чадвараа нээн, түүгээрээ бүх хэргийг бүтээж сурахын тулд ашиглах хэрэгтэй, энэ л зөв хөгжил. Тиймээс хамгийн гол нь сэтгэлийг зөв удирдах арга гэсэн энгийн атлаа өнөөгийн дөргүй бух шиг сэтгэлтэй маниусын хувьд бол нүсэр хүнд сэдэвт л энэ бүхэн маань базагдана. Шашнууд бол ердөө л энэ зөв хөгжлийн замд ойртуулах олон янзын замууд мөн.
О. Долгион 2010-02-19 17:16
Өнөөдөр улс орнууд нэгнийгээ хайрлах биш, нэгнээсээ айж, нэгийгээ хорлох бодлого боловсруулж бдагшдэ
О. Долгион 2010-02-19 17:16
Ийм нийгмийг хүнлэг гээд ойлгочихсон маниус жинхэнэ дурак хүн сүрэг болж таарч байгаа юм даа...
Ц. Халиун 2010-02-18 18:15
Би монгол лам нараа бодох тедий. харах тутам хайралдаг. хундэлдэг. харамсдаг ганц юм надад байдаг. буян заяа минь дутаад арай л хожуу нас ахисан хойноо Бурханы сургаалтай учирч ном сонсож дээ гэж ...гэхдээ яах вэ 50 нас бас ч гайгуй ээ. гээд еерийгее тайвшруулж байгаа. харин залуустаа захихад нас залуу. цус шингэн. тархи цэлмэг байхдаа ЭНЭ ГАЙХАМШИГТ СУРГААЛ-аас судалж узээсэй гэж боддог юм. Латвийн Буддизм сонирхдог. судалдаг залуустай хамт шинийн 1. 2 -нд эзэнгуй нохой . муур цуглуулж асарч тэжээдэг газар очиж. хоол тэжээл егч. нэг едер жин л сайн терел олох. зовлонгоос нь салгах буяны ном уншлаа. Мен лам гурван эрдэнэдээ ергел болгож Цог хэмээх ном уншлаа. Жавхлан гээд хуухэд асуужээ. Тувд яагаад зовоод байгааг асуусан. бусад улс орны тухай санаа зовж асуусан сайхан сэтгэлд тань баярлалаа. хумуус нь. лам нар нь бас хоорондоо эв тунжингуй. яг л одоогийн манай монгол шиг байсан. ба хужаагийн элдэв хор тарни шингээсэн хувцас хунар. хуурамч гоел чимэглэлд шутэн нуд алдаж байсан нь хар хужаад эзлэгдэх шалтгаан болсон доо гэж тувд багш минь ярьж байсныг санаж байна. Гэхдээ л тевдийг дэмжиж. тусгаар тогтнолынх нь телее дэлхийн бух сайн санаат хумуус буддистууд тэмцэж. сэтгэл санааны асар их дэмжлэг узуулж байдаг ш дээ.. Тусгаар тогтнолоо алдаж. бусдын колони болно гэдэг эмгэнэл.....гэхдээ энийг Бурханы шашинд буруу егеед улс орны хегжилтэй нь холбоод байвал арай л болохгуй дээ. Бурханы шашинд асархуй энэрэхуйн сэтгэлийг заадаг. зовлонгоосоо хэрхэн салах арга замыг биеэрээ эдэлж туулсан зам мерее Бурхан багш сургаж улдээсэн. Орчин уед тэр сургаалийг дамжуулж байгаа хун нь Лам нар л байгаа...хэлмэгдэлтийн уед олон арван гэмгуй хумуус. эрдэмт мэргэн лам хуврагуудаа хенеесен муу уйлийн урийг одоо эдэлж . дээр нь ард олноо бодохгуй амин хувийн жаргал. амьдралаа бодсон тушмэдуудийн авилга, хээл хахууль. харийн шашны ноерхол. буруу бясалгаачид ...газар орноо алт ухаж. менген усаар хордуулж. лус савдаг хилэгнуулж байгаагиийн муу уйлээс. охид бусгуйчууд нь биеэ худалдаж.хэдэн зуугаараа аворт хийлгэж. хэвлий дэх урээ хенееж. эр эмгуй архин далайд живж байгаа бух муу уйлийн ур бугдийг Монгол лам нар л нуруундаа уурч , амь бие. амьдрал. нэр тер, номоороо аварч хамгаалж байгаа . Бух нийтээрээ суугаад Алтангэрэл судраа уншаад. хун бур сэтгэлээ хянаж. эв найрамдалтай, монгол хун бур бие биенээ нэгэн эхийн хуухэд мэт хайрлах цаг ХУРДАН ИРЭХ БОЛТУГАЙ!
Д. ганцэцэг 2010-02-18 21:28
загасны ирэн дуусаж бумбын ирэнтэй золгож хүн төрөлхтөнд шашны үүрэг дуусаж байна шүү дээ. энэ үед ороо бусгаа сэтгэл зүй хүчээ авч байгаа. эмнэлгийн хэлээр синдром гэхүү дээ. хүн болгон л бөө болж байх шиг. мөнгө олох гэсэн орхимж өмссөн нь ч олширч. та бүхэнд хэлэхэд тарни одоо аврана гэж байгаа. кришна сүмийнхэн өөрийн гэсэн тарнитай байдаг шүү дээ. үүн шиг өөрийн гэсэн тарниа л унш гэж нэгэн ухаантай мэргэн хүний үгийг энд бичлээ.