Далай лам Монголын лам нарыг муугийн жишээ болгон жигшив.
Буддагийн гэгээрсэн газар гэгддэг Энэтхэгийн Бодгаяд саяхан буддын шашинтнуудын уулзалт болжээ. Энэхүү уулзалтын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам, сүсэгтэн олны сэтгэлийг төөрөгдүүлж байгаа хуурамж лам нарыг шүүмжилж, тэднийг орхимжоо тайлж хаяхыг хатуу шаарджээ. Ингэхдээ тэрээр Монголын лам нараар жишээ татсан байна. Далай лам "Монголын нэгэн хамба лам бяцхан охин дагуулж ирээд өөрийнхөө охин хэмээн танилцуулахад эвгүй байдалд орсоноо дурсан ярьж, эхнэртэй хувраг сахил сахина гэж байхгүй. Дээр үеэс л лам нар эхнэргүй байсан уламжлалтай. XXI зуунд ч энэ ёс өөрчлөгдөхгүй. Бурхан буддагийн тогтоосон дүрмийг бид засч залруулах эрхгүй гэж өгүүлжээ.Далай ламын энэ хилэн олон жилийн өмнөөс улбаатай бөгөөд монголд айлчилж байх үедээ "Бурхны шашин бол ариун тунгалаг. Ийм байж чадахгүй байгаа хуврагууд нэг талдаа багтаарай хэмээн сануулж байсан гэдэг. Үнэхээр ч Монголд гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцаас өөр эхнэргүй лам бараг л байхгүй бизээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд албан бус тоогоор 800 орчим лам байдаг бөгөөд Далай ламын дээрх айлдвараар бол Монголд бараг л лам хувраг үлдэхгүй нь тодорхой байна. Бурхны шашны номоор бол эрдэм чадалтай, том лам ч байсан эхнэртэй бол шашиндаа үнэнч залуу ламын доод талд нь эрэмблэгдэж суух ёстой байдаг байна. Тэгэхээр лам нар бөөнөөр ном хурж буй үед арын эгнээ болон доод хэсгээр сууж байгаа нь эхнэртэй лам нар юм байна гээд ойлгочиход болох нь байна шүү.
Энэ нь эхнэртэй лам нарыг муучлах гэсэнгүй. Гэхдээ л эхнэртэй лам нар хамаг сэтгэлээ буян бодож бусдын төлөө зориулна гэж байхгүй. Ядаж л орой гэртээ харихдаа эхнэр хүүхэддээ талх авч очих хэрэгтэй. Тиймийн тулд барьц горилж л таараа. Гэтэл шашиндаа үнэнч байхыг далаа лам шаардаад байдаг. Ялангуяа манай хуврагуудыг жишээ аваад дэлхий даяар зарлачихлаа. Энэ нь гандан хийдүүд лам нартаа шалгуур тавих цаг нь болжээ гэдгтйг сануулаад байгаа бусуу.
Эх сурвалж: "Өдрийн сонин"








S. Munkhjargal 2011-10-29 11:17
Хэн нэгэн хүнийг даган баясах биш, амьд Бурхантай шууд харьцах нь миний хувьд хавьгүй илүү хувь заяа юм.
Учир нь Өөрийн Хүүгээрээ дамжуулан Бурхан тийм эрхийг бидэнд өгсөн.
Даган баясагч үргэлж даган баясагч хэвээрээ л үлдэнэ. Харин Бурханы Хүүд итгэсэн нэгэн зөвт байдлын титмийг хүлээж авдаг. Энэ бол Библийн агуулга.
Библи дээр амьгүй хөшөөнд итгэж найдагч хүн өөрөө түүнтэйгээ ижил болно гэсэн үг байдаг. Бас хүн амьгүй аль мөнгөөр хэрхэн дүрсүүд хийж түүндээ мөргөдөг, нөгөө хэсгийг нь авч бөгж чимэглэл хийж биедээ зүүдэг гэж аливаа амьгүй хоосон зүйлд мөргөгчийг Бурхан маш гашуунаар егөөдсөн байдаг.
Үнэндээ алт мөнгө, үнэт чулуу бол зүгээр л матери, түүнд мөргөнө гэдэг бол жирийн чулуу, мод гэх мэт хүнд ашиглуулахаар Бурханы бүтээсэн барилгын материалуудад мөргөж байгаагаас өөрцгүйг хэлсэн байдаг. Иймд төөрөгдөлд орохоос хүн бүхэн сэрэмжлэгтүн.
А. Цолмон 2011-10-29 12:57
Сайхан хэлэлцүүлэг болжээ.
Хэрэгцээ талаас нь дахиад бодоод үзээч ээ гэх Чалвад хэрэгцээ талыг яаж ойлгуулъя даа.
Чи ламыг муулна өмнө очиж суугаад ном уншуулна.
Хужааг муулна өмд гутал хийсэн эдийг нь авах гээд цалин авч ажиллана.
Ламаас чамд орж ирсэн ашиг нь юу вэ?
Ашигийг мэдэх нь байтугай юу гэсэн ном юуны төлөө уншуулсныг ч бүү мээд.
Хужаагаас олох ашиг нь өмд гутал, хүнс ногоо гээд хийсэн эдийг нь худалдаж аваад, бөөрөнхий биеэ болгоод бөндийгөөд авлаа. Чалва болоод явчих нь тэр үү?
Болоогүй ээ. Хужааг шүтсэн биш сүйрэх нь тэр.
Хужаа даврышдэ. Өмд гутлаар нь олзолж аваад Өмнийн говь аймгаас нь өгсүүлээд эзэрхийлээд ороод ирэх нь тэр. Тэд даврышдэ даварсаар даварсаар дагвын оронд болышдэ.
Өнөөх айрагдаж, найрлаж, наадамдаж эмнэг хангалын зоон дээр эмнэг хангал явсан Монгол өнөө муу хужаагийнхаа аргаар өнхрөх нь тэр. Эцэж цуцталаа, элгээрээ мөлхөж хамраараа газар хатгатлаа ноолуулж номхрох нь тэр. Өмнө нь уруу дорой нэгнээ бээрсэн хужаа шиг, өр алдсан хятад шиг гээд хятад хүнийг юман чинээ тоож үздэггүй байсан бол өнөө муу хужаагийнхаа хөлийн өлмийд сөгдөж, гутлын улыг нь долоож. өнгөтэй өөдтэй бүхнээ уралдан барьж гүйлдэх нь тэр.
Яагаад?
Юуны учир дорд үзэж байсан хужаагийнхаа гутлын улыг долоотлоо доройтох болов?
Ламын өмнө суугаад уншуулах номныхоо учрыг ойлгоё гэж, үр ашигийг нь тооцоё гээд толгойгоо ажиллуулсан бол ингэж уруудаж доройтох байсан болов уу?
Үгүй ч байж магад.
Ямар ч байсан Чалва ламын номын ашигийг тооцоё гэсэнгүй.
Арай амраар нь бас мэддэгээрээ өмд гутлын ашиг хөөн гүйж яваад өнөө муу хужаагийнхаа аргаар өнхөрч, өөрөө ам руу нь гүйгээд орох нь тэр.
Тэгээд бусдыг буруутгана. Ламаа муулна, Хужаагаа муулна, 76н ямаагаа муулна, улс орноо, хороо хориноо муулна. Дэврээд дэлхийг муулна. Сайн юм нэг л үлдсэн, сайлах юм Чалва л үлдсэн. Бусдыг нь бүгдийг нь муулна Ингэж л бөөн бөөн муу энерги цацсан уур бухимдал сууна. Ийм муу энерги цацсан, уур бухимдалтай хүнд амьдралын баяр баясал гэж юу байх вэ?
Бухимдахгүй ч байхын арга алга үнэндээ. Хорт утааны багтай байж хорвоод хэд хонох дээрээ тулаад байхад ийм орчинд бухимдахгүй адгийн тэнэг ч байхгүй.
Тэгэхээр амьдралын баяр баясал жинхэнээсээ алга өнөөдөр. Тэгээд байхгүйгээ нөхөхийн тулд өөрсдийг нь элэглэн шоолох тоглолтод мөнгө харамгүй цацаж маасайна. Энэ бол баяр баясал биш жинхэнэ эмгэнэл.
Энэ эмгэнэлээс ангижруулах эмийг л Халиун эгч энд дэлгэн тавьж байна.
Өөрөөсөө гэрэл цацруулан амирлангуйн дүрээр залрах Бурхан багшид шүтсэн төдийд амьтны зовлон илааршдагийн хамаг чадал нь номонд бий. Түүнд задлан боловсруулалт хийж чадсан оюун ухаан ийм чадлыг олдог.
Амьдралаас жишээ авч тайлбарлавал: Бид ганц унтраалга дараад ток цахилгаанаар хангагдаж, бэлэн хэдхэн товчлуур дараад утас интернэтээр чөлөөтэй харилцдаг шиг
Учрыг өөрөө ухахгүй, өөрөө уншихгүй, уншлагатай нэгний өмнө суужийгаад засал ном уншуулах нь үүнтэй адил юм.
Цаад нарийн ажиллагааг, протон нейтроны задралыг цөмийн физикчид, программ хангагч цөөн хэдэн хүн мэддэг шиг, дээдийн номын задаргааг хийж чадал суусан нэгний оюуны бүтээлийг аюул зовлонг зайлуулах арга \уншлага, гүрэм засал\ болгон хэрэглэдэг.
Товчхондоо бид утас компьютерийг өөрсдөө бүтээдгүй зөвхөн хэрэглэдэг шигээ бэлэн авралыг шууд авч хэрэглэх гээд байна л даа.
Бэлэнчлэх сэтгэлгээ хүний тархи оюуныг хөгжүүлдэггүй, мал адил болгодог гэж чи ч хэлдэг дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр аманд чинь бэлэн хоол өөрөө өнхрөөд ирдэггүй шиг бэлэн аврал байхгүй. Авралыг чи л өөрөө бүтээнэ. Сэтгэл оюунаа судлах замаар. Зангилаа утга нь Халиун эгчийн оруулсан номонд бий. Сэтгэл оюуныг судлах найман бадаг. Задаргаа нь мэдээж цаашаа улам нарийсч гүнзгийрнэ. Түүнд амтшилыг нэг олсон цагт.... за ингээд үгээ өндөрлөе дөө. Энхмаагийн хэлдгээр
“...Бичвэл их юм байна даа...Дэндүү гайхамшигтай шүү. Халдаж үзэх цаг чинь болсон юм биш үү...”
А. Цолмон 2011-11-01 23:40
Яагаад? Цаадах чинь сэргэлэншд. Тэгээд ч би энгийн ойлгомжтой үгээр тайлбарласан юм чинь ойлгох бхоо
Б. Нямаа 2011-11-01 23:40
yostoi uneheer taalagdav, saikhan bichij
Ц. Халиун 2011-10-29 13:31
S. Munkhjargal-д Бурханы хайрыг Библид итгэсэн хайр итгэлээрээ хүлээж авч чадаж байгаа чинь сайхан хэрэг.Чамд библи судар байхгүй бүхнийг чинь егч, сэтгэлдээ амгаланг бүтээж чадаж байвал бурханаа шүтсэний баяр нь тэр.Харин Буддистууд, буддист болох гээд ядаж байгаа мань мэт нь чулуу, зураг. баримал шүтдэггүй .Олон зуун жил дамжиж ирсэн ,билиг оюунаараа, бясалгалаараа хувилгаадын бүтээсэн Бурханы дүрээ хадгалж ирсэн арга нь тэр юм уу даа.Тэрнээс Бурханы шашинтан асрал энэрэхүй, юмс үзэгдлийн хоосон чанар,шүтэн барилдлага,учир шалтгаан талаас нь, би гэж ухагдахуун мен чанартаа байдаггүй тухай судалж , эргэцүүлж энэ бүхнийг Бурхан Багш Будда-гийн сургаалаас мэдэж авдаг.Библээс еер л дее.Библи, Будда,Лал бусад шашин асрал энэрэл, сайхан сэтгэлийг номолсноороо адил.бас бас нүгэл хийвэл тамд-адын тэнгэрт унана гэдгээрээ адил зүйлүүд бий.Ечигдер Оросын Рен-тв сувгаар Эрдэмтэд тэнгэрт Тэнгэрийн оронг, бас Ад-ыг олж илрүүллээ гээд зургийг нь харуулж байна.Тэгэхээр муу сайн үйлийн үр боловсорч урд , энэ нас, хойт , дараа терелд дамжин ирсээр байдаг Буддагийн сургаал батлагдаж л байна гэсэн үг.Шүтдэг, шүтлэггүй, еер шашинтай хэн ч байсан монгол хүн бүр ШҮТЭН БАРИЛДЛАГЫН МАГТААЛ гэдэг гайхамшигтай номыг нэг олоод уншаасай.
S. Munkhjargal 2011-10-29 13:32
Цолмонгийн хэлсэн дотор нэг үнэн үг байна. Бэлэнчлэх сэтгэлгээ хүнийг хөгжүүлдэггүй ээ гэж.
Зүгээр л ламаар ном уншуулчихаад юу уншсаныг нь мэдэхгүй яваад өгөх нь буруу. Үүний тулд тэр хүн номоо монголоор уншихыг шаардах, лам нь тэр хүнд ойлгох боломжийг нь олгох ёстой. Өөрийнхөө хувь заяаг бас нэг өөр хүнд даалгачихаад явна гэдэг бол байж болшгүй залхуурал бас маш том мухар сүсэг (тэр хүн нь үнэхээр хариуцаж чадах үгүйг нь мэдэхгүй байж шүү).
Ц. Халиун 2011-11-02 00:15
санал нэг .хүн еерее еерийнхее аврагч .
S. Munkhjargal 2011-10-29 13:53
Буддын сургаальд ертөнцийн үүслийг юу гэж тайлбарладаг вэ? Хүний амьдралын зорилго юу вэ?
Ц. Халиун 2011-10-29 14:01
А.Одмандахад...тэр уед Тевдийн дотор эв түнжингүй, хоорондоо маргалдсан , муудалцсан байдалтай байсан гэсэн.хэрэв эв нэгдэлтэй, нэг хүн шиг байсан бол хэзээ ч ийм болохгүй байсан гэж Нэгэн Тевд багш маань ярьж байсан.Эх орноо алдсан ч гэсэн тевд лам нар Бурханы шашнаа, тевдийн соёлоо авч хадгалж чадаад, Бурханы шашинг Баруунд дэлгэрүүлж олон сая шавьтай болж чадсан. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг .тэнэг хүн еерее алдаж байж ойлгодог гэсэн.Монголчууд бид ямар ч шашин шүтдэг байсан, шүтлэггуй ч байсан, харийн иргэн болсон ч гэсэн хэзээ ч МОНГОЛ ГАЗАР НУТАГТ , МОНГОЛ ЭЦЭГ ЭХЭЭС ТЕРСЕН,МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРЬДАГ байснаа л хэзээ ч битгий мартаарай. МОНГОЛ ХҮН БҮРИЙГ МЕНХ ТЭНГЭР, АРВАН ЗҮГИЙН БУРХАД ҮРГЭЛЖ ИВЭЭН ТЭТГЭЖ ХАМГААЛЖ ЯВДАГ ЮМ.Тийм болохоороо хүчтэй , хэнд ч ялагдашгүй байдаг юм.муу үйл хийвэл тэр нь алдагдах нь мэдээж.Тэгээд монголчууд эв нэгдэлтэй, улс орноо гэсэн хайраа нэгтгэж чадвал хэзээ ч алдахгүй.ХЭЗЭЭД МЕНХ.
С. Гантулга 2011-10-29 14:20
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Ц. Халиун 2011-10-29 14:20
Ертенц дэлхий учир шалтгаан ,шүтэн барилдлагын үүднээс үүссэн .Хүний биеийг олж терне гэдэг зүүний үзүүр дээр арвай будааг тогтоохтой адил хэцүү бегеед урд насны хийсэн буянаар хүний биеийг олж тердег.Ганцхан хүний терелд Бурханы номыг олж судлах оюун ухаантай тердег.идэж уух, емсех зүүх , алдар нэр,албан тушаал, гавьяа шагнал ,хеецелдсеер амьдралынхаа ихэнхийг енгереедег.Номтой учрах ганц ховор боломжоо алдсаар үргэлж завгүй гүйсээр яах гэж хорвоод ирсэн юм, яах гэж амьдарч байгаагаа ч ухааралгүй үхлийн цаг ирэхэд харамсаад ч барахгүй гашуудалд ордог гэсэн.Би хүнд хэрэгтэй юу хийв ээ, ядаж үхэх үед ямар зовлон , ямар замыг туулдагаа мэдэхгүй учраас үхлээс айж, шаналж , евчтэй бол түүнийгээ давж туулж чадахгүй сэтгэлээр унаж гасалдаг.Харин Бурхан Багшийн сургаалд энэ бүхнийг бүгдийг заасан байгаа.Зовлонгийн шалтгаан, зовлонгоос гарах арга зам, үхлийг , евчнийг , саад бэрхшээлийг баяр баясгалан болгон хувиргах,хэн ч тэнгэрээс бууж ирээд юм уу тэнгэрээс харж байгаад чамд туслахгүй, чи еерее еертее бурхан.чиний сэтгэлд бурхан байгаа. тэрийгээ нээ.
М. Батдэмбэрэл 2011-11-02 01:06
маш сайхан бичсэн байна номын цагаан үйлс тань дэлгэрэх болтугай
S. Munkhjargal 2011-10-29 14:50
Би маш тодорхой байх дуртай л даа. Таны хэлсэн учир шалтгаан, шүтэн барилдлага гэдэгийг хар аяндаа үүссэн гэж ойлгох уу эсвэл хэн нэгэн тэр учир шалтгаан, шүтэн барилдлагыг бий болгосон учраас үүссэн гэж ойлгох уу?
Таны зүйрлэл байна л даа. Зүүний үзүүр дээр арвайг тогтоох гээд. Тэгэхээр хүн болж төрөх нь туйлаас нарийн тохироо бүрдэж байж л бий болдог зүйл гэсэн санаа гэж ойлголоо. Ийм нарийн тохироо хар аяндаа үүссэн хэрэг үү эсвэл хэн нэгэн энэ тохироог бүрдүүлсэн байх уу? Яагаад ч юм Буддын шашин энэ тал дээр маш барьцгүй тайлбарладаг юм шиг санагддаг.
Д. Энхмаа 2011-11-02 01:38
Энэ тухай олон ном гарсан. Олж унш,эсвэл хичээлд суухыг зөвлөе.
Ц. Халиун 2011-10-29 15:04
урд насны хийсэн буяны хүчээр ,тийм ээ, олон нарийн тохироо бүрдэж хүний терел олдог.Шүтэн барилдлагын магтаалыг уншиж үзвэл олон юм ойлгомжтой болно доо.
S. Munkhjargal 2011-10-29 15:11
Тэгээд урд насанд эхлэл гэж байхгүй юу?
Ж. Алтантуяа 2011-10-29 15:58
Эхлэл,төгсгөл энэ тэр гээд ер нь шашны ертөнцийн үүсэл хөгжил мөгжил н тэр ярих бол барагдахгүй аймар маргаантай дуусашгүй ?70-аа . Тийм Болохоор өөр өөрт хэрэг болохыгоо дагаад явсан нь л одоохондоо дээр бхо.
Тэр дээр Монголын лам нарыг Муугийн жишээ Болгож татав гэсэн чэнээ Их Сонин Санагдчихлаа байна . Правда Юм Оо тэ-д?!!? :-()...Юм бол УУ ***{{{?
Ц. Халиун 2011-10-29 16:31
Сансраас челеелегдеж чадаагүй цагт үйлийн үрээр зургаан терелд ээлжлэн терж, эцэс тегсгелгүй үргэлжилсээр байх болно.Сансрын хүлээснээс гарсан цагт амгаланг олно.
S. Munkhjargal 2011-11-02 03:13
Сансар бол Бурханы бүтээл. Зөвхөн Бурхан л түүнээс гадуур оршдог.
S. Munkhjargal 2011-10-29 16:44
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
S. Munkhjargal 2011-10-29 17:00
Сансар хүлээс биш бүтээл шүү дээ. Ккк.
Ц. Халиун 2011-10-29 19:31
хэ, сансарыг бүтээхдээ тэгвэл дэндүү харгис бүтээж дээ.
S. Munkhjargal 2011-11-02 06:15
Таны юу яриад байгааг ойлгохгүй л байна шүү.
А. Цолмон 2011-10-29 21:38
Ном тийм хүчтэй юм бол хөөрхий түвдүүд яагаад............... 1/1 А. Одмандах
Түвдүүд хөөрхийлөлтэй байна уу?
Гэхдээ энэ цагийн онцлог ямар билээ?
“...Капитализм бол хамгийн ёс суртахуунгүй нийгэм. Хүн хичнээн ичгүүр сонжуургүй байна тэр том амжилтад хүрнэ...”.......... -Оросын шог зохиолч М.Н.Задорнов-
Энэ цагийн онцлог ийм шүү дээ. Энэ үг ганц түүнийх биш бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Ичгүүр мэддэг, хүн чанараа алдаагүй, хүнлэг энэрэнгүй нь ард нь хоцордог. Ичгүүр сонжуургүй, өрөвдөх нинжин сэтгэлгүй, бусдыг гишгэлэн өөдөө авирах араатанлаг авиртан нь тэргүүлдэг ийм л цаг үе. Үүн дээр нэмж олныг хэлэлтгүй та цааш нь ухаад ойлгоно байх. http://biznetwork.mn/topic/show/27630/19
Хүн төрөлхтөн хэзээнээсээ ийм явж ирсэн бол тэр дунд Монгол тэсч үлдсэн нь үнэхээр номын хүчээр байжээ гэдэг нь эргээд харахад илхэн мэдэгдэнэ.
Номын хүчээр буюу шашинт төрийн хүчээр. Орчин цагийн хэлнээ орчуулан буулгавал өөртөө ЭЗЭН БОЛОХ эрдэм, соёл БОЛОВСРОЛЫН ХҮЧЭЭР Монгол хүн БҮХНИЙГ өөрөө МЭДЭХ омог бардам байж, туурга тусгаар Монгол өөрийн өвөрмөц онцлогоо хадгалан оршин тогтнож ирсэн байна.
Өнөөдрөөр хэрвээ сэтгэвэл уусвал уусахаар, эзлэгдвэл эзлэгдэхээр хүн амын болоод, хүчний харьцаа, ямар байсныг та мэднэ.
Нум саадгаа ном судраар сольсноор Монгол доройтсон уу?
Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тулалдах түгшүүр намжсан.
Айх аюулгүй амгалан энх амьдрал гэдэг өөрөө жаргал биш үү?
Өрхийн тэргүүн, гэрийн эзний халдашгүй дархан эрхийг тунхагласан.
Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг.
Зоргоор эдлэх эрх чөлөө нь хүмүүний мөнхийн эрэл хайгуул, баясал бахдал биш үү?
Зоргоор эдлэх төгс эрх чөлөө гэж юу болохыг Халиун эгч дээр хальт дурсаад өнгөрч.
“...Нехрийн маань евег дээдэст Завхан голын дээгүүр нисээд гардаг чадалтай хувилгаан лам байсан тухай ам яриа хадгалагдан үлдсэн байдаг....” гэж
Ийм жишээ баримт Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт түгээмэл бий.
Дээдийн номыг ийм л төгс эрх чөлөөнд хүрэхийн төлөө үүнээ хамаг амьтныг хөтлөн хүргэхийн төлөө, номын хэлээр ярих юм бол сансрын хүлээснээс чөлөөлөгдөхийн төлөө сурч эзэмшдэг.
Тэгэхээр Монголын тааваар эрх чөлөө, омголон хангалуун, жаргалант амьдрал яах аргагүй номын хүчнийх мөн байгаа биз?
Шашин үгүй төрийг байгуулаад ердөө 70хан жилийн дотор яаж тартагтаа тулав?
Таны миний мэдлийн гэх юу байна? цаашлаад улс оронд, наашлаад таны эргэн тойронд?
Таны мэдлийн гэх юм юу байна?
Над бол алдсан бүхнийхээ төлөө тэмцэх ЗОРИГ л хангалттай байна
Харин таньд...???!!!
А. Odloi 2011-11-02 08:21
Цолмоон. Түдэв гуайн Оройгүй сүмийн нууцыг уншсан уу. Нэг талыг хэт барьсан ч үнэнд их ойрхон зохиол
М. Батдэмбэрэл 2011-11-02 08:24
маш сайхан бичсэн байна номын цагаан үйлс тань дэлгэрэх болтугай
С. Ганболд 2011-10-29 21:50
Амгалан байх болтугай
А. Odloi 2011-10-29 21:52
Би Түвдүүдийн туйлын хүсэл нь тусгаар тогтнол байдаг гэж сонссон. Далай ламын ч туйлын хүсэл зорилго нь энэ. Хэрвээ ном хүчтэй бол тэдний энэ туйлын зорилго аль хэдийнээ биелэчихсэн байх учиртай бусуу. Би энэ л утгаар хөөрхий түвдүүд гэж хэлсэн юмаа
Д. Буйданбаатар 2011-11-02 08:38
Ном хүчтэй ч хужаа нар дэндүү олон ч гэх шиг
М. Ганзориг 2011-10-30 02:14
Бидний хувьд улс орон, ард түмнээ дэмжиж, тэд нарын амьдрал сайн сайхан байхад улс орны удирдлого ажиллах хэрэгтэй. Дааанч удирдлагад байгаа нөхдүүд хувийн мөнгө хөрөгийн төлөө зүтгэж байна. Монголчууд бүгд сайхан амьдарч эхлэвэл ямар шашин шүтэх нь чухал биш болно, үүнтэй холбогдож шашин ашиглаж энгийн хүмүүсийг луйвардаж хөнгөн амьдрах гэсэн хүмүүст боломж үгүй болно.
Үнэндээ бидний шүтлэг бол Тэнгэрийн шүтлэг шүү дээ.