Оруулсан : Б. Салхи 2009-02-15 16:51:24

хамгийн сайн анти вирусын програм хангамж аль нь вэ?

Вирусын програм хангамжуд дундаас хамгийн сайн нь аль нь вэ?
миний бодлоор вирусын програм хангамжуудын шалгаруулах шалгаруулалт нь:
1.Илрүүлэлт
2.Update хийх байдал нь
3.Програмын үнэ
4.Компьютерт эзлэх хэмжээ, системийн ачаалалд нөлөөлөх
5.Хэрэглэхэд хялбар
6.бусад гэх мэт үзүүлэлтээр нь шалгаруулж байвал зүгээр гэж бодож байна.
Таны хувьд...

Сэтгэгдлүүд


  • Ч. Цэрэндорж 2009-02-15 18:56

    КИС дажгүй ш дээ.

  • Г. Одбаатар 2009-02-16 05:41

    Надад бол EsetNod32, BitDefender, KIS энэ 3 л зүгээр санагдаг юм. Гэхдээ хэрэглэхдээ ямар Компьютерт яаж хэрэглэх вэ гэдгээсээ бас сонгох нь хэрэгтэй юм шиг санагдсан. Надад EsetNod32 бол порт хаагаад жоохон тийм л юм байна лээ. BitDefender бол Update xийгээд л тэгээд л өөрөө интэрнэт xолболтийг xориглочиxно. KIS заримдаа уур xүрмээр вирус алдчиxдаг ч нөгөө 2 шиг алдаа гаргаxгүй.

  • М. Алгаа 2009-02-16 10:16

    Avira (www.free-av.com), Avast (www.avast.com) маш сайн вирусын программууд.

  • М. Алгаа 2009-02-16 10:21

    Дээрх 2 программ системд нэг их ачаалал өгөхгүй, хамгийн гол нь цуг суулгаж болдог. Тэгээд нэг нь нөгөөгөө маш сайн нөхөж ажилладаг ба илрүүлэлт маш сайтай.

  • Б. Отгонбаяр 2009-02-16 10:50

    Лицензитэй вирусны програм худалдаж авах юм бол асуудал гарахгүй. Бид үргэлж засчихсан програм хэн нэгнээс хуулж авдаг шүү дээ. Энэ дундаас бол AVG илрүүлэлтээрээ сайн, нод бол интернэттэй үедээ гайгүй. аваст бол бусдаасаа дутаад байхааргүй эд харин kav kis нэлээд муудсан шүү.

  • В. Баярсайхан 2009-02-16 10:57

    Касперски хэрэглэж байна 3 жил гаруй. 1 ч асуудал гаргаж байгаагүй. сайн мууг нь хэлэлцэхийн тулд лицензтэйг нь худалдаж аваад хэрэглэж үзээрэй.

  • Э. Лхагва 2009-02-16 11:17

    Яг үнэн, лицензтэй гэвэл Bitdefender л хэрэглэж үзсэн. Ажил дээр бол Mcafee хэрэглэдэг. Үнэхээр муу санагддаг.

  • B. Батзаяа 2009-02-16 11:51

    Хамгийн гол нь лицензтэй анти вирусны програм л худалдаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хулхи лицензтэй юм авчихаад ажиллахгүй байна, илрүүлэхгүй байна гэдэг бол утгагүй зүйл. Би л лав сүүлийн 2 жил Касперски л хэрэглэж байгаа . Ямар ч байсан гайгүй л байна лээ. Тэгэхдээ Бусдыг нь муулж байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь Лиценз, Апдейт, Системд өгөх ачаалал юм шүү...

  • Б. Баттөгс 2009-02-18 12:06

    Битдефендэр

  • Б. Шинэцэцэг 2009-02-18 12:10

    Авира зугээр ш дээ одоо би авира хэрэглэж байга ямар ч асуудал гараагүй л байна. www.avira.com

  • Н. Цэрэнсамбуу 2009-02-18 20:56

    AVAST дажгүй санагдаад хэрэглээд 8сар болж байна оо Ямар ч асуудал гараагүй л байгаа Free Home Edition ч гэсэн дажгүй шүү

  • К. Бука 2009-02-18 23:16

    6 жил гаруй Kaspersky хэрэглэж байна. . . Bitdefender Nod32 нтрийг үзсэн. . . Надад Kaspersky маань таалагдсандаа. . .

  • G. Gandorj 2009-02-19 13:32

    KAV 8.0.0.506 is best ANtivIrus!
    Би байнга phazeddl.com оос шинэ КАВ-уудыг татаж авж суулгадаг.
    License key ийн хувьд бол torrent оор л олж авдаг дөө.

  • T. Munkh 2009-02-21 05:36

    Оргинал лицэнзтэй программ авч хэрэглээд үз гэж зөвлөмөөр байна.Би лав орги лицэнзтэй Нод 32 авсан гайгүй л байна.

  • D. Гэрэл 2009-02-21 12:32

    надад сайн үнэгүй программ хэрэгтэй бн
    хаанаас татах бэ?
    хэлп мэ

  • Т. Буянцог 2009-02-21 12:40

    Хамгийн сайн програм нь гэвэл Bitdefender гэж бодож байна. Гэхдээ би лицензгүйгээр хэрэглэж байсан. Харин одоо Norton 2009 ашиглаж байгаа. Зүгээр л санагдаж байна. Ямар нэгэн асуудал одоохондоо гарахгүй л байна.
    Хаанаас ямар програм татаж авах вэ гэж бусдаас асуухаасаа өмнө Google-дэж үзээрэй. Энэ тийм хэцүү биш шүү дээ. Хэрвээ хэцүү бол би таньд яаж google хэрэглэдэгийг заагаад өгье.

    http://lmgtfy.com/?q=bitdefender+rapidshare

  • Ж. Идэрбаяр 2009-02-21 13:02

    Хамгийн нь гэвэл энэ бас их ээдрээтэй асуудал. Жишээлбэл сайн программ суулгасан хэрнээ тэрийгээ update хийхгүй бол тэгээл дуусаа. Миний бодлоор ачаалал багатай мөн сайн гэсэн 2 үзүүлэлт өндөр байвал болоол явчихна. Bitdefender, AVG зүгээр




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold