2010-02-22 09:54:48

ДЭЭЛТЭЙ ӨДРИЙН ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛНО, ӨРГӨНӨӨР ОРОЛЦООР

За хүсэн хүлээсэн шинийн наймны билэгт сайн өдөр буюу хүсэн хүлээсэн ДЭЭЛТЭЙ ӨДӨР маань боллоо. Энэ өдрийн хүрээнд ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХҮН ТАНД зориулан дараах АРГА ХЭМЖЭЭ ХӨНГӨЛӨЛТҮҮДийг дараах байгууллагууд амлаад байна аа.

- Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх музей энэ өдөр ДЭЭЛТЭЙ ИРСЭН хүн бүрт үнэгүй үйлчлэхээр боллоо.

- Өргөө кино театрууд ДЭЭЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нартаа билетийн үнийг 50% хөнгөлөх бол Тэнгис кино театр өөрийн 6 жилийн ойн хүрээнд зарласан хямдралаасаа дахин хямдруулж ДЭЭЛТЭЙ ИРСЭН хүмүүст 1000 төгрөгөөр үзвэр үзэх эрх олгоод байна аа.

- Соёмбо цогцолбор (кино үзүүлбэр, караоке, зоогийн газар) ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХҮН ТАНД 50%ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх олголоо.

- 12 цагаас Тасганы овоон дээр ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨНИЙ санаачлагаар Гандан тэгчилэн хийдийн лам хуврагууд бүх монголчуудын сүлд хийморийг даатган овоо тахиж ном айлдана. Та бүхэн оролцож сүлд хийморио тахин цэнгүүлээрэй.

- ГУРВАН ГАЛ ХУДАЛДААНЫ ТӨВ бүрэн хэмжээгээрээ ДЭЭЛТЭЙ ХУДАЛДАН АВАГЧИДДАА 10%-ийн хөнгөлөлт зарлаад байгаа бөгөөд та бүхэнд ДЭЭЛТЭЙ ХУДАЛДАГЧИД үйлчлэх болно.

- Улаанбаатар Паласт 19 цагаас Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН хамтран МОНГОЛ ЭРЧҮҮДИЙНХЭЭ СҮЛД ХИЙМОРИЙГ ДААТГАЖ *ГОВИЙН ЛХА* бурханыг тахих юм байна.

- ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ЗАЛУУСТАА зориулсан энэ өдрийн оргил арга хэмжээ орой 20 цагаас СТРИНГС КЛУБТ болох бөгөөд ДЭЭЛТЭЙ ИРСЭН ХҮН БҮР тус клубт таксгүй үйлчлүүлж АРДЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЖ УРАМШУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

ДЭЛХИЙН ЧИНЭЭ ДЭЛГЭГДЭЖ, ДЭРНИЙ ЧИНЭЭ ЭВХЭГДДЭГ ДЭЭЛТЭЙ ЗАЯАНД ТӨРСӨН МОНГОЛЧУУД БИД ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛООРОО ГАЙХУУЛАХ ӨДӨР БИЛЭЭ. ТАНД ЕРӨӨЛИЙН ДЭЭДИЙГ ӨРГӨН БАРЬЯ.

**ДЭЭЛТЭЙ МОНГОЛ** САЙН ДУРЫН ХӨДӨЛГӨӨН

2010-02-22 11:13-д бичсэн тодруулга.
ДЭЭЛТЭЙ ӨДРИЙН ХҮРЭЭНД **МИГМА ЭЛЕКТРОНИКС** ХХК НӨҮТБҮҮКЭЭ ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАХААР БОЛСОН БАЙНА.

http://dorjoohon.blog.gogo.mn/read/entry83512

Сэтгэгдлүүд