Оруулсан : О. Uuganhuu 2010-02-24 21:00:51

вакум цонхны тухай хэдэн зүйлс

За одоо ажиллаж байгаа мэргэжлийнхээ салбар руу ороодхоё.
Энэ удаа вакум цонхдоё.
Манайхан вакум цонх гээ л байдгийн. Барилгынхан болохоор голлож хэрэглэж байгаа материалаар нь PVC цонх гэх нь олонтоо байх. PVC гэдэг нь polyvinyl chloride гэсэн англи үг.Монголоор юу гэхиймболоо...
Энэ PVC гэдэг нь цонхны гадна талын рам / яагаав ихэвчлэн цагаан өнгөтэй рамтай байдаг штээ/ны материалын нэр нь.
Яагаад вакум цонх гэж нэрлэсэн юмбэ гэжүү.
шил нь дан биш олон давхар бүтэцтэй /манайд ихэвчлэн 2давхар байдаг/, тэр давхар шилнүүдийн хоорондох зайд байх агаарын тодорхой хувийг гаргаж сийрэгжүүлснээр/эсвэл дулаан тусгаарлах хий шахах зэргээр/ вакуум орчин үүсгэж, энэ вакум орчин нь дулаан тусгаарлах үүрэгтэй болдогийг л хэлээд байгаа ухаантай юмуу даа.Манайд цонхны стандарт гэж батлагдаад тун удаагүй байгаа, тэрэн дээр үзүүлэлтүүдийг нь бичсэн байгаа байхаа.би үзээгүй.
амьдралд ойрхон шаардлагууд гэвэл вакум цонх нь
1. дулаан тусгаарладаг байх
2. дуу тусгаарлах
3. байгалын нөхцөлд тэсвэртэй байх
4. хүний эрүүл мэндэд хоргүй байх, /мөөгөнцөртдөггүй байх гэх мэт/
5. галын аюулаас хамгаалах чадвартай байх гэх мэтчилэн юмуу даа.Барилгынхаан нэмээд байгаарай.
Одоо яагаад цантаад байдаг юм бэ гэдгийг тайлбарлах гээд үзье. Манайхан тайлбарлахаараа температурын ялгаанаас болж гээд ерөнхий аваад байдгийн. Уг нь зөв.
Энгийн жишээнээс эхлэе.
Хүйтэн стаканд халуун ус хийхээр хана нь хөлөрдөг биздээ. Бид жаахан байхдаа өвлийн улиралд автобусанд суухдаа цонхон талд нь суугаад цонхны шил рүү үлээхээр цонх цантаад бид дээр нь хуруугаараа юм зураад тоглодог штээ.
Шалтгаан нь гадны хүйтэн агаар цонхны шилийг яг гаднах температураар хөргөчихсөн байдаг. Тэгэхэд автобусан доторх түмэн хүний амьсгалаар автобусан доторх дулаан нь өөрийн гэсэн хэмжээтэй чийглэгтэй байдаг. Тэр чийглэг бүхий дулаан агаар цонхны хүйтэн температуртай мөргөлдсөний улмаас гэнэт хөрч, улмаар тэр чийг нь шингэн ус болж цонхны гадаргуу дээр тогтож цантаад эхэлдэг гэж байгаа.
Тэхээр дан цонхтой, чийг ихтэй агаартай байр байнга цантай цонхтой байх нээ. Жинхэнэ вакум цонх энгийн дан цонхтой шилнээс 6дахин дулаан тусгаарлах чадвартай байдаг гэж байгаа.
Цонх их цантдаг шалтгаанууд гэвэл:
1. угсралт суулгалт муу хийгдсэн./ манайхан цонхыг усрахдаа эргэн тойронд нь хөөс шахдаг даа. Тэр хөөс нь нягтрал муу, дутуу шахагдсан, эсвэл шавраар цонхны амалгаа хийхдээ хөөсийг хутгаар зүсээд авчихсан тохиолдолд өвөл болохоор нэг талаасаа ч юмуу цантаад байдаг даа аан/
2. Цонхны резин эдлэлүүд муудсан
3. Түгжигч цоожнууд ажмллахгүй болох, ажиллагаа нь муудах
4. Гэрийн дотор их хэмжээний чийг хуралдах
5. Гэрийн доторх агаар чийгийн сэлгээ муу байх / өөрөөр хэлбэл агааржуулалт муу байх/
Сая цагаан сараар бууз жигнээд цонхнууд чинь овоо цантсан байхдаа хэ хэ хэ.
6. Цонхны шилний хоорондох вакум орчин алдагдсанаас гаднах хүйтний температураар хөргөгдсөн гадна шилний температур нь доторх шилийг хөргөснөөр цанталт үүснэ.
7. Бас нэг сонин зүйл гэвэл цонхны том хөшиг цантахад нөлөөлдөг гэж байгаа юм даа./Зарим айл мангар том хөшгөөрөө цонхтой хана юутай хүйтэй нь далдлаад хаядаг биздээ.агаарын сэлгээг байхгүй болгосноос гэх юм уудаа/
8. Бусад / хэ хэ хэ. бодоод байвал гараад л ирнэ/
Тийм учраас гэр доторх чийглэгийн хэмжээгээ агаар сэлгэлтээр тохируулж байх нь мааш чухал болж байгаа биз. Боломжтой бол нэмэлтээр агаар сэлгэх жижиг төхөөрөмж суулгах хэрэгтэй.
За дуусгая.Ёох ядарчлаа. Хаанахын цонх сайн бэ гэж битгий асуугаарай. Хэтэрхий нэр хүндийн асуудал болно. Өөрсдөө судлаарай.
Нээрээ вакум цонхоо солиулахдаа гадна талын усны хаялга гэж юм байгаа.Тэрийг заавал суулгуулаарай. Зун бороо орно штээ.
Бороо гэж. Бушуухан зун болоосой тээ

Сэтгэгдлүүд


  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-02-24 23:04

    Энэ тал дээр асуух юм байвал асууж байгаарай. Энэ чиглэлээр сүүлийн 5 жил ажиллаж бна.

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-02-24 23:11

    Хагардагүй шил гэдэг чинь зүгээр шилийг төмөрөөр бол ганжуулах гэдэгтэй адилхан халаадаг. тэгсэний үндсэн дээр тэр шил чинь уг нь хагарах нь хагарна гэхдээ. хагарахдаа нилээн юм болж байж хагарна. Өмнөхөөсөө бараг 4 дахин бөх болсон учираас хагарахдаа бутарч үйрч хагардаг. Монголд том цонх хийгээд дулаан алдахуу гэсэн бна. Алдахгүй байж болно. Тусгай рам байгаа. 3 давхар шил ордог тэрний гадна талийн 2 шилийг нь вакуум цонх хийгээр дотор талийнх нь раманд зугээр шил хийвэл хичнээн хүйтэнд ч цантахгүй, мөстөхгүй, дулаанаа алдагүй шүү дээ. Рамаа л зөв сонгох хэрэгтэй

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-02-24 23:18

    Манайхан хужаагаас вакум цонхний матералаа аваад байдаг. тэрийг нь харахаар үнэхээр инээдтэй шдэ. хэхэ. тийм матералаар хийсэн цонх цантахгүй гээд яахийн бэ? Хамгийн хямдаас нь аваад байгаа юм чинь. тэгээд тэрүүгээрээ ёстой л гурилддаг шдэ. Бас тэр вакуум цонх гэдэг юманд чинь чийгнээс хамгаалах тусгай юм хийж өгдөг. Монголд бол тэр нь яг байж харагдаач.

  • Б. МАГСАРЖАВ 2010-02-24 23:18

    ВАКУУМ ЦОНХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ....
    Иймэрхүү цонхыг хийж л таарна шдээ гэхдээ иймэрхүү цонхыг хийх төхөөрөмж тун ховор байх яагаад гэвэл тодорхой хязгаарт шил бас хуванцар цонхны материал маань орж ирдэг.
    Бат бөхийн хувьд 5-8 дахин бөх 20-35 хүртэл бөх гм шилний сонголтууд байдагч даанч монголд хамгийн хямд төсөр шил хятадаас голдуу орж ирдэг. шил тэгээд бас тодорхой хугацаанд хатуу ч гэсэн диформац зэрэгт орж урсдаг материал. Ийм бат бөх шилнүүдийг тусгай нэмэлт бүхий орцоор гаргаж авдаг тул үнэ нь жирийн шилнээс 20-40 дахин үнэтэй байдаг. Биеийн тамирын заал тусгай лаборторийн хана зэрэгт ашигладаг.
    монголд шилний үйлдвэр нээх л хэрэгтэй түүхий эд нь монголд элс цахиур гээд бүгд байгаа. Уг нь дээр үед шилний гэгдэх нэг үйлдвэр байсан ч хувьчлалаар тоногдоод алга болсон. Гадаадад бол энгийн технологитай үйлдвэр шахуу болчихсон эд манайд энэ чиглэлээр ч мэргэжилтнүүд зөндөө л байдаг. модон рамтай хуванцар цонхнууд моодонд орж байгаа даанч айхтар үнэтэй бас 3-4 давхар шилтэй нь айхтар үнэтэй. Монголд цонх хаалганы стандарт батлагдсан тул мэргэжлийн хүнээр цонх хаалгаа шалгуулж авбал зүгээр. Тэгэхгүй бол тэнэг хүн хямдыг харж 3 дахин ихийг төлдөг гэдэг үгийг мартваа.
    Герман болон европын орнуудад энэ полистрол цонхноос татгалзаж уламжлалт 2 давхар /манайхаар орос ах нарын/ цонхыг арай сайн боловсронгуй технологиор сүүлийн жилүүдэд өөрчлөгдөх болсон энэ нь Эрүүл мэнд болон бусад шалтгаантай. Тэгээд ч манайд байгаа хуванцар цонхнууд чинь хуванцар л цонх болохоос вакуум биш шүүдээ. Вакуум байсан бол дотроо агааргүй хоёр шил хага үсэрнэ . Яахав зарим хөгжилтэй оронд хоёр шилний хоонд халуун резин наагаад доторхи агаарыг нь нэг шифризээр соруулаад давхар нэг соруулаар дулаан хадгалах чадвар өндөртэй хий шахдаг. Манай монголд лөөлөө шүүдээ. Ганц нэг германы гэгддэг цонхнууд нь яг яаж хийдгээ танилцуулдаггүй нууж хаагаад л байдаг.
    Тэгээд ч Шилэнцонх саруулахан ч ихэдвэл дулаан алдагдал их өвөлдөө дулааныг ихээр ховдоглож өгнө шүүдээ. Ер нь би нэг муу инженер юугаа мэдэхэв . Барилга байшингийн зөвлөгөө авъя гэвэл Монголын Барилгын Инженерүүдийн холбоо юмуу ШУТИС-ийн БИАС-ийн багш нараас асуух нь зөв ялангуяа 2 давхарт суудаг Эрчим хүчний хэмнэлтийн төвийн Цацрал Мөнхбаяр багш хоёроос дулаан алдагдлаа асуу.
    Баячуул гадаадынханыг дуурайж шилэн барилга барьж байгаа ч өвөлдөө зарцуулсан түлш эрчим хүч болон зундаа сэрүүцүүлэх эрчим хүчиндээ бусад эгэлүүдээс 5-6 дахин мөнгө зарцуулаад сууж байх юм байна шүүдээ. Үнэгүй олддог болохоор хамаагүй зарцуулах нь тэдний л хэрэг л дээ хэхэ ...
    За за үг олдож үхэр холдов...

  • Ч. Chuluunkhuu 2010-02-24 23:37

    сайн байн уу бидний амьдарч байгаа орчинд бакуум цонх бол үнэхээр шинэлэг зүйл дээ манай нөхцөлд тохиргон сайхан зүйл шүү дээ бид бусдийнадил хэрэглээгээ сайжруулна төдий чинээ өөрсдөө xөгжнө шуу дээ

  • О. Uuganhuu 2010-02-25 14:11

    Бүрэнбаатарт:
    1.Том цонх хийдэг л юм байна лээ.Гэхдээ болж өгвөл энгийн засвар авдаг, юмийг нь сольчхож болдог энгийн хийцтэй байвал зүгээр. Манайд гүйж онгойдог хэлбэрийн хаалга цонх бараг хийдэггүй юм шиг байна лээ. одоо чухам юу болсын мэдэхгүй. Хийдэг гэж хэлчээд материал нь тэд хоногийн дараа ирнэ гэж хэлдэг компаниуд байдгийн.
    2. Дулааны алдагдлын талаар үзүүлэлтүүдийг хийж байгаа үйлдвэрээс нь сонирхож аваарай.За даа бараг байхгүй л боловуу. Яагаад гэвэл манайд тэгж нарийн шалгадаг лаборотари байхгүйтэй холбоотой. үзүүлэхээрээ тухайн брэндийн үйлдвэрийн каталогийг үзүүлэх нь их байдгийн.
    Уг нь манай үйлдвэрүүдэд менежмент сайн байдаг бол бүх шаардлагатай үзүүлэлтээ нэгтгээд худалдан авагчид ойлгомжтой танилцуулдаг байх хэрэгтэй байна л даа.Даанч манайх сайн, тэнд энд хийсэн гээ л маркетинг нь дуусаа. Дор хаяж ашиглалтын дараах үйлчилгээнийхээ тухай ч олигтой танилцуулж чаддагүй нь тиймхэн. Б.Магсаржав зөвлөгөөний тухай бичсэн байна.Тодруулаарай.
    3. манайд ШИЛЭН ХИЙЦ компанийн шил боловсруулах үйлдвэрт шилийг халуун боловсруулалт хийж хатааж хүчжүүлсэн шил хийдэг. Хатаасан шил гээд байдгийн. Энэ нь ердийн шилийг бодвол илүү бат бөх /хэдэн хувийг нь мэдэхгүй/, хагарсан ч автомашины шил шиг жижиг үйрмэг болж хагардаг тул харьцангуй аюулгүй гэх юмуу даа.Шилэн хийц-ээс асуугаарай. Эднийх 2009оны МИШЭЭЛ ЭКСПО-д болсон үзэсгэлэнгээр энэ шилний тухай дэлгэрэнгүй танилцуулж байсан.
    Бас нэг санаа байна. Хэрэв ердийн шилээр харьцангуй том талбайтай цонх юмуу шилэн таславч ч юмуу хийх бол шилэн дээр наадаг гэрэл бууруулагч наалт буюу плёнк / шил шиг тунгалаг плёнк ч байдаг /наавал аюулгүй байдлын нэг арга хэмжээ болох юм даа.
    Бага насны хүүхдүүдтэй айл болж өгвөл болгоомжтой л байхгүй бол ч... Банди нар ч бэрх дээ бэрх

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-02-26 11:44

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-02-26 11:45

    Өртөг нь өндөр гэж яриад байвал монголд хийж байгаа гарууд нь үнээ хэт хөөрөгдсөнөөс болоод л үнэтэй байгаам. Тэрнээс сайн матералаар хямдхан хийж болох л байх. Гүйдэг хаалга цонх ч гэсэн дулаан алдахгүй л байж болно шдэ. Дулааний алдагдалийг Бид нар л өөрсдөө би болгочоод байгаам даа.

  • R. Sasa 2010-03-03 16:23

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • R. Sasa 2010-03-03 16:26

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • О. Uuganhuu 2010-03-03 16:34

    САСА-д
    Уг нь зүгээр юм шиг мөртлөө байшин доторх хэрэглэх дулааны хэмжээ нь их байдаг гэнээ.Байгалийн гэрлээр юмуу сэргээгдэх эрчим хүчээр шийдэхгүй бол манайд дулаан өгөх дургүй байдаг юм шиг байнаа.

  • Г. Хулан 2010-03-05 12:21

    Цантаад байгаа цонхондоо ямар арга хэмжээ авбал зүгээр вэ. Өнгөрсөн зун суурьлуулсан цонхнууд маань өвөл дотор талдаа хөлрөөд авах юмгүй болсон. Зөвөлгөө өгч туслаач

  • О. Uuganhuu 2010-03-05 13:58

    Хуланд:
    Хийлгэсэн компани руугаа хандаад асуугаад үз.
    Танай гэр агаар чийгийн солилцоо хэр байдаг вэ.Тэрийгээ эхлээд сайн судлаад үз. Тэгээд хэдэн доорх хэдэн зүйлийг шалгаад үз,
    1.Гаднаас хаагуур агаар орж байгааг,
    2. доторх чийгийг гадагшаа гаргах салхижуулалтын хоолой байгаа эсэхийг, Байгаа бол тэр чинь сорж байгаа эсэх /Зүгээр л бичгийн юмуу дэвтрийн 1ширхэг цаас барьж байгаад салхижуулалтын хоолой руугаа тулгаж ойртуулаад үз. Сорж байгаа бол цаас чинь наалдаад салахгүй/,
    3. Танай усны цоргоноос чинь байнга ус гоожиж байгаа эсэх, Гоожиж байвал засуулаарай.
    4. Галтогооны өрөөнд чинь өрөөн доторх уур чийгийг гаргадаг хиншүү сорогч байдагуу.
    5. Цонхны шил чинь их хүйтэн байгаад байвал танай цонхны шил чинь дулаан тусгаарлахгүй байна.Өөрөөр хэлбэл гаднах агаарын температур хэдий хүйтэн байна доторх шил чинь яг адилхан хүйтэн байна л гэсэн үг болох нь.Тэгэхээр л гэр доторх агаар дахь чийгийн хэмжээ ихэсхээр л чийг нь цонхон дээр ус болоод цантаад байгаа боловуу даа. Юм угаагаад гэрт хатаахаар цонх бүр их цантдаг штээ.
    Та цонхныхоо шилээ солиулаад үзвэл яасын.Жинхэнэ вакумдсан давхар шилээр солиод үз. Рамаас нь салгаж аваад сольж болдгийн.
    Тэгээд гэрийн чийгээ багасгаад үз.Хоол моол хийх үедээ цонхоо онгойлго.

  • Д. Наранбаатар 2010-03-05 15:54

    За тэгэxээр би xэрэглэгчийн xувиар нэг зүйл xарсанаа биче. Орос орон яг манайx шиг вакум цонxний үе болж байгаа xуучиний байрнууд цонxоо солиулаx шинэ барилга шинэ цонx гэx мэт. Яг л манайx шиг байгаа. Xарин цонxний xувид арай чанартай xийдэг юм билээ. Рам нь шал ондоо дотороо төмөртэй байсан. За энэ ч яаxав xамгийн гол нэг юм нь тэр xэлээд байгаа вакум! Нэг газар ороод xийж байгааг нь xарлаа тэгсэн чинь цонxоо бүx юм нь бэлэн болсон xойно нь, нэг үгээр xэлxэд байрандаа аваачиад угсарxад бэлэн болсон үед нь тусгай пийшэнд xийж xалаадаг юм байна. Тэгxэд жинxэнэ утгаараа 2 шилний завсарийн агаар шатаж вакум үүсдэг гэсэн 2 шилний завсарийн агаарийг соруулж аваx ямарч боломжгүй байдаг учираас шатаадаг гэнлээ.Тэгэж xийгдсэн цонx цантдаггүй юм гэсэн. Манайд тэгж xийдэггүй гэсэн тийм пийшэн зууx нь байxгүй гэнлээ. Зүгээр л 2 шилний завсараа чийг шингээгч (будаа шиг бор өнгөтэй юм байдаг) xийгээд л болоо. Тэгэxээр өвөл цантаж зун xөлөрөx нь аргагүй байдаг байлгүй дээ.

  • A. AAA Banzaa 2010-03-05 16:09

    оюутан байxдаа ваакуум цонxний уйлдвэрт ажилдаг байлаа.
    xамгийн сайнийг н xийдэг байж билээ.
    Одоо тэр үйлдвэр мебел тавилга xийдэг болсон байна лээ.
    одоо ч xийж суурилуулж байсан xаалга цонxнуудаа xарxаар сайxан байдагийн яг л шинээрээ мэт л байдаг.
    Одооны цонxнууд xаана нь ч xүрэxгүй

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-06-20 20:53

    энэ сэдэв дээр хүн юм бичихээ болижээ. асуух юм байвал асууж болноо. миний хувид энэ талаар мэргэжсэн хүн шүү. энэ талаар нилээн судалгаа ч хийсэн хүн шүү

  • Т. НаСа 2010-06-20 20:57

    Манай болконы хаалганд зай гарчихаад заримдаа хаагдахгүй 1 юманд тээглээд бгаа шдээ энэ юунийх вэ

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-06-20 21:01

    рамаа гажаагаад суулгачихгүй юу даа өөр юунийх байдагийн. эсвэл рам чинь гажаад эхэлчихэж. хэхэ. очиж үзэ
    ж байж дүгнэлт хийнэ дээ ок

  • Э. Эрдэнэт (펭귄) 2010-06-20 21:04

    монголд тохирсон вакум цонх хийж болноо. энийг сайн судалсаан

  • Т. НаСа 2010-06-20 21:17

    суулгаад 2 жил болж бгаан. шал ямбийрчих юмаа буруу л суу;гасан бх.тгд одоо янзлуулж болдог болов уу




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold