:::Ажилд орох ярилцлага::: буюу хүнд асуултуудад хариулах нь
Ажилд орох ярилцлагад орохдоо үүнийг анхаараарай гэсэн зөвлөгөө их байдаг. Өөртэй тохиолдсон түүхээс хуваалц, ухаалаг асуулт тавь, ойрхон дулаахан мэдрэмж төрүүлэх хэрэгтэй гээд үргэлжилнэ. Харин хамгийн чухал хэсгийг хүмүүс мартдаг. Цалин мөнгөн дээрээ тохиролцох болон хэлэлцээр хийх болоход эхний саналыг чи хэзээ ч дуугарах ёсгүй шүү.
Чиний хүсэж байгаа цалингийн хэмжээ? гэсэн асуултанд чи ямар нэгэн байдлаар эхлээд дуугарч болохгүй юм. Чадах чинээгээрээ энэ асуултаас бултвал чи мөнгө алдахгүй.
Мэдээж хэрэг эхлээд мөнгөн дүн хэлсэн хүн эхлэлийн тоог тавьлаа гэсэн үг. Хэрвээ тэр хүн чи бол уучлаарай чи хожигдлоо. Учир нь чи хэрвээ өндөр дүн хэлвэл чамайг хэтэрхий ихийг хүсэж байгааг чинь хэлэх болно. Тэхээр чи мөнгө алдчихлаа гэсэн үг. Хэрвээ чи кампанийн бодож байснаас доогуур дүн хэлвэл тэд чамд юу ч хэлэхгүй. Чи дахиад л мөнгө алдчихлаа.
Чи эхлээд дүн хэлснээрээ тоглоомонд хожигдох тул тэдний төсөвлөсөн буюу бодож байгаа дүнг мэдэж авах хэрэгтэй.
Мэдээж хэрэг кампани чамд ажил санал болгож тохиолдолд тэд чамд мөн цалин амлах ёстой. Тэхээр өрөг чиний талд гэсэн үг. 2 тоглогчийн хэн нь сайн хэлэлцээр хийх чадвартай нь бага алдана. Чи өөрийнхөө тулааны талбар дээр бат зогсох хэрэгтэй.
Тэхээр одоо миний та бүхэнд өгөх зөвлөгөө бол таныг авч болох хамгийн сайн цалингийн хувилбар дээр буулгана гэж найдаж байна. Ярилцлаганы дундуур чамаас маш олон янзаар хүссэн цалинг чинь мэдэх гэж оролдох болно. Тэр болгоноос зайлсхийж чадсанаар чи ялна. Чамд энэ ажил үнэхээр хэрэгтэй байсан ч энэ зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.
А: Чи ер нь ойролцоогоор ямар хэмжээнд цалин хүсэж байна?
Х: Эхлээд цөмөөрөө энэ ажлын шаардлага болон та бүхэн юу хүсэж байгаа талаар ярилцья. Би энэ ажил дээр гараад ямар ямар ажлууд хийх вэ? ингэж асууснаар та ярианы сэдвийг хөнгөхөөн өөрчилж байна.
А: Та өмнөх ажлаасаа хэр хэмжээний цалин авдаг байсан бэ?
Х: Өмнөх ажил маань энэ ажлаас үүрэг, шаардлагын хувьд өөр байсан л даа. Танайд орсноор би ямар хариуцлагатай ажилд томилогдох болон энэ ажилд тохирсон цалин хөлсийг тохирцгооё. Хариуцлага гэсэн үгийг хэлснээр тэд цааш нь лавшруулж асуухгүй болов уу?
А: Та манай цалин хөлсийг ямаршуу хэмжээнд байна гэж бодож байна?
Х: Би өөрийнхөө мэдлэг, туршлагад тохирсон ажил хийхийг хүсэж байгаагаа нуугаад яахав. Та бүхнийг зах зээлд өрсөлдэхүйц цалин амлана гэдэгт итгэлтэй байна. Ингэж хэлснээр та би өөрийгөө үнэлдэг, энэ байгууллагыг ч мөн адил үнэлмээр байна гэж хэлж байгаатай адил.
А: Таныг ямар цалин хүсэж байгааг мэдсэнээр бид таньд боломжит цалин санал болгомоор байна?
Х: Би та бүхний энэ ажлын байран дээр төлөвлөсөн цалингийн дундажийг мэдмээр байна. Тэндээс цаашаа ярилцаад үзэж болох юм. Ингэж хариулснаар та шулуухан, бөөрөнхийлдэггүй гэдгээ давхар хэлж байна.
А: Чи яагаад хүсэж байгаа цалингийн хэмжээгээ хэлэхгүй байгаа юм бэ?
Х: Энэ ажлын байр нь танай кампанид ямар үнэ цэнэтэй болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх, энэ л надад хангалттай мэдээлэл юм. Ингээд тулаан дуусах болно. Та энэ асуултын дараа нэмж юм хэлэхгүй өөрийн талдаа бат зогссоноор хэлэлцээрт ялах болно. Тэд мөнгөн дүн хэлж л таараа.
Та бүхэн дарааллыг анзаарсан байх. Хэрвээ та асуултанд хариулахгүй байснаар өөрийгөө эвгүй байдалд оруулж байна гэж бодож байвал асууж байгаа хүнд ямар байгаа гэж бодож байна? Ярилцагч маань таниас эхний дүнг сонсохоор мэрийх болно. Та түүнд хүссэн мэдээллийг нь өгсөнөөр хэлэлцээр муу хийдэг хүн шиг харагдана. Тэдэнд мэдээж тийм хүн хэрэггүй гэдэг нь ойлгомжтой.
Энэхүү зөвлөгөөг өөрийн болгохын тулд та ярилцагч талынхаа бодлыг ойлгох хэрэгтэй тэд мөн тань шиг тактиктай ярилцаж байгаа шүү дээ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад асуулт тавьж байгаа хүнээ дууриаснаар амжилттай ярилцлага хийдэг туршлага их байдаг талаар уншсан. Гэхдээ тэр нь ихэвчлэн түүний дууны өнгө, идэвхтэй байдал болон Body Language-ийг нь дууриахыг зөвлөсөн байдаг тэгвэл яагаад тухайн хүний тактикийг дууриаж болохгүй гэж? Туршаад үзээрэй, та ирээдүйд олох мөнгөнөөсөө бага алдах болно.








Х. Онон 2010-06-02 18:39
үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна.баярлалааа
С. Зулаа 2010-06-04 09:35
хэ хэ цагаа олсон зөвөлгөө байна баярлалаа
Е. Мандхай 2010-06-05 19:21
манай лхагвагын бусдад өгөх зөвөлгөө мөн шүү би чамтай санал нэг байна
тэгээд ч хэрвээ яг захирал хүн ярилцалга хийж байвал лхагвагын хэлснээр байхад та илүү үнэлэгдэх болно.
харин зүгээр нэг хүний нөөцийн менежер бол шал өөрөөр цэнгэлийн хэлснээр бодох магадлал тун өндөр дөө.
B. Oyunmandal 2010-08-19 09:40
сонрхолтой сайхан зөвөлгөө байна баярлалаа
А. Цолмон 2011-01-26 13:01
Маш үнэтэй зөвлөгөө байна шүү
М. Амаржаргал 2011-04-23 10:11
Цалингийн мэдээлэл тун бүрхэг байдаг шүү дээ. Ямар ажил хийвэл хэдийг олж болох талаар тодорхой мэдэлэлтэй байвал хаана сурч хаана ажиллахаа эртхэн шийдэхэд ч тустай.
О. Мягмарсүрэн 2011-04-27 19:13
HR´-уудаас нэг юм асуумаар байна. Гадаадад ажилд орох гээд ярилцлагад бэлдэж байхад таны дутагдалтай тал, давуу тал юу вэ гэсэн асуултад бэлддэгчлэн Монголд бас энэ асуултыг тавьдаг уу? Манайхан голдуу ямар хариултыг эерэгээр хүлээж авдаг вэ? Түүнчлэн өөртөө ашигтайгаар эргүүлж болох ямар хариултууд өгвөл зохистой вэ?
Б. Алтантуяа 2011-08-28 21:25
хэрэг болох мэдэээлэл байна.
L. Ulzi 2011-09-30 13:08
Дээрхи сэдэв их сонирхолтой байлаа. Миний санаа бол ярилцлага авч байгаа хүн ихэвчлэн асуух асуултаа бэлдээгүй, оорийн компаниа, тухайн ажлин байрийг олигтой ч танилцуулдаггүй, зарим нь ярилцлага авахдаа өөдөөс хараад анкет уншаад суудаг, цалин хөлсний талаар нэг ч үг цухуйлгахгүй ярилцлагаа өндөрлөхийг боддог гэсэн олон шүүмжийг би сонсож байсан. Энэ талаар манайхан анхаарчихвал зүгээр болов уу гэж бодож байна.
Ч. Дэлгэр 2011-09-30 15:56
Яг бодитоор Хуний Нөөц ярилцлаган дээрээ хэзээ ч та хэдэн төгрөгний цалин авмаар байна? эсвэл энэ талаар ярилцаж мэдэхийг ч хусдэгүй юм бнлээ шдээ. Зугээр анкетан дээр л тусгасан байдагт хариулт бичдэг шдээ. Хөдөлмөрийн хуулийн зөрчил гаргаж байна гэсэн уг : хун гол нь хир зэрэг ундсэн цалингаар эхлэх бол гэсэн шалтгаантай ярилцлаганд өөрөө очиж ярилцлага өгдөг , тэгээд бас Хуний Нөөцынхний / УДИРДЛАГУУД / өөрсдийнхний ярьж байгаа байдал манераас тухайн байгууллагын НУУР ЦАРАЙ буюу УУР АМъСГАЛыг мэдэх боломжтой байдаг. Тэгээд яг ажилд орох шийдвэр гарсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ хийсэн мөртлөөн ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ буюу ДУНДАЖ ЦАЛИНг огтхон дурддагуй эсвэл мэдээлэл өгдөгүй, өөрийнх нь саналыг зөвшөөрсөн мэт ажилд авдаг гэсэн бодолтой ажилдаан ордог. Өөрийнхөө цалингийн саналыг л бичсэнээс өөр мэдээлэл өгдөгүйгээс зарим хумуус ажилдаа орсоны дараа нөгөө гэрээнийхээ дагуу цалингаа авна гэж бодож байсан нь бодитоор шал өөр доогуур ч юм уу болж хувирдгаас ажилаа сэтгэлээрэй хийх сонирхолгуй болдог + ажлынхаа цагийг нөхцөөсөн байдалтаа + өөр унэлгээ сайтаа ажил хайх сонирхол төрсөн байдаг + хий дэмий цаг хугацаа алдагдсан мэт санагддаг болсон хэлбэрээр хумуус өөрийн хуслээр маш их ажилаас гардаг юм бнлээ. Ялангуяа өөртөө итгэлтэй + мэдлэгтэй + чадалтай + өрсөлдөх сонирхолтой + мэдлэгээ дээшлүүлж албан тушаал ахиж сайхан амьдрах эрмэлзэлтэй хумуус ихэвчлэн уунээс уудэж ажилаасаа хусэлтээрээ гарч дээгүүр мундаг унэлгээ сайтаа компанууд хайж эхэлдэг нь нууц бишээ.
Б. Золбоо 2011-10-04 05:33
tiim shuu
D. Uyanga 2011-09-30 16:12
хэрэгтэй зөвөлгөө байна
Э. Энхмөнх /Sky/ 2011-11-24 21:19
Баярлалаа, их зүйлийг ойлголоо
N. Adiyasuren 2011-11-25 11:00
Баярлалаа хэрэгтэй зөвлөгөө байна
Н. Эрдэнэбаяр 2011-11-25 20:32
Зөв тактик байнаа хө. Залууст хэрэгтэй юм шиг санагдлаа
Б. Золбоо 2011-11-25 21:42
Ажилд орж байгаа юм бол хангалттай цалин аваад ажилаа сайн хийсэн дээр шүү дэ Тэгэхгүй хэдийг авахаа ч хэлэхгүй байгаад байвал чамд багыг л санал болгоно байх даа... Ер нь чадвартай өөртөө итгэлтэй бол авахыг бодож байгаа цалингаа хэлэх хэрэгтэй... :)
А. Төрмөнх 2012-01-18 15:45
Сайхан зөвлөгөө өгсөнд баярллаа
Б. Оюунтунгалаг 2012-02-08 11:55
Давуу тал сул тал гэж их асуудаг. яаж хариулбал оновчтой байх бол
Б. Золбоо 2012-02-12 08:01
unenee l hel