Оруулсан : G. Odko 2010-03-17 23:07:50

Ходоодны шарх..

Өндөөдөр эрүүл бие эрхтэнтэй Монгол хүн их ховор болсон цаг. Их багагүй л өвчин ярьдаг болсон тэр дундаа ходоодны өвчлөл маш их газар авч нэмэгдсээр байгаа. Та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээр ходоодны шарх үүсэх шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн эмчлилгээ хийлгэх талаар мэдээллийг бэлтгэлээ. Та ходоодтой л бол энэ нийтлэлийг заавал уншсан байхад ходоодны шарх гэдэг зүйлээс ангид байх боломжтой юм шүү.
Ерөнхий
Шархлаа өвчин нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг өвчин юм. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна.
Өвчин нь хурцадал ба хэсэг зуурын намжмал байдаг гэсэн мөчлэгтэйгээр архаг хэлбэрээр өрнөдөг. Шархлаа нь голдуу хавар намрын цагт тодордог. Хачирхалтай нь 12 хуруу гэдэсний шархлаа нь ходоодны шархлааг бодвол илүү их тохиолддог байна.
Шалтгаан
Энэ өвчнийг үүсэхэд мушгиа хэлбэрийн helicobacter pylori гэгч микроб гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ микроб нь ходоод, 12 хуруу гэдэсний салст бvрхvvлийг гэмтээдэг. Гэвч энэ бичил бие олон хүнээс илэрдэг тэр бүр шархлаа өвчнөөр өвчилдөггүй. Учир нь шархлаа нь дараах нэмэлт хvчин зүйлүүдийн нөлөөгvйгээр үүсдэггvй байна. Үүнд:
* Сэтгэл зүйн дарамт, түгшүүр, сэтгэлээр унах
* Удамшил
* Буруу хооллолт.
* Архи хэтрүүлэн хэрэглэх.
* Тамхи татах
* Зарим нэг эмийг замбараагүй хэрэглэх /резерпин, аспирин, кортикостероидны дааврууд/
Явц
Helycobacter piroli / хеликобактери / микроб нь удаан хугацааны нягт хавьталттай үед хүнээс хүнд халддаг. Жишээ нь: үнсэлцэх, нэг алчуураар арчих, аяга тавагнаас хооллох, мєн бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг. Энэ микроб нь ходоодонд ормогцоо идэвхитэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг. Мөн онцгой шүүрэл /уреаз, протеаз/ ялгаруулж ходоод болон 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн өнгөн давхаргыг /хамгаалагч давхарга/ гэмтээж эсүүдийн үйл ажиллагаа, салс ялгаруулалт, бодисын солилцоог алдагдуулж шарх үүсгэнэ. Нөгөө талаас байнгын сэтгэлийн дарамт нь мэдрэлийн системийг туйлдуулсанаас ходоодны булчин, судаснуудын агшилт vvсгэдэг. Үүнээс болж тэжээлийн дутагдал үүсэн хамгаалалтгvй болсон хана нь ходоодны шүүсэнд идэгдэж шарх үүснэ.
Шинж тэмдэг
Хэвлийн дээд хэсэгт өвдөж эхлэх нь ходоодны шархлаа -ны эхний шинж тэмдэг. Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнх үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатах зэрэг нь дотрын /ходоод гэдэсний/ эмчид хандах цаг болсныг илтгэнэ. Зарим тохиолдолд шарх үүсэхэд ямар ч шинж тэмдэг илрэхгvй байж болохыг анхаарах хэрэгтэй.
Үр дагавар
Хэрэв цаг тухайд нь өвчнийг эмчлэхгүй бол шарх ходоодны ханын гүнд цоолон цус алдах -ад хүргэх аюултай.
Оношлогоо
Шархлаа өвчнийг оношлохын тулд ходоод дурандах шаардлагатай. Эмч нар энэ шинжилгээг ихэнхдээ зєвхєн гастроскопия гэж нэрлэдэг. Энэ нь амбулаторын нөхцөлд хийгдэнэ. Амаар ходоодонд дуран оруулна. Энэ нь төгсгөлдөө дурантай уян гуурс байх бөгөөд ба түүний тусламжтайгаар эмч ходоод гэдэсний замыг дотроос нь харж ходоодны шүүснээс дээж авдаг. Өвчтөн дурандуулахаас татгалзсан нөхцөлд хэт авианы ба рентген шинжилгээний тусламжтайгаар оношилж болно.
Эмчилгээ
Шархлаа үүсгэдэг микробыг нээснээс хойш эмч нар хамгийн түрүүнд өвчтөнд антибиотик (нэг дор хэд хэдийг) өгдөг болсон. Үүнээс гадна ходоодны шүүсний үндсэн бүрэлдэхүүнд ордог давсны хүчлийг саармагжуулдаг, эсвэл хэмжээг нь багасгадаг бэлдмэлүүд, ходоодны салст гадаргууд хамгаалагч өнгөр үүсгэдэг бэлдмэлүүд бичиж өгдөг. Шархлаатай өвчтөнүүд нь єдрийн зөв дэглэм барих шаардлагатай. Аль болох уурлаж бухимдахгүй, эмчилгээний үед архи тамхи хэрэглэхгүй, хоолны тусгай дэглэм сахих хэрэгтэй. Идэвхтэй эмчилгээний үе нь дунджаар 2 долоо хоног үргэлжилнэ.Үүний дараа хийсэн эмчилгээгээг дэмжих эмчилгээ хийх бөгөөд хоолны дэглэм сахих ёстой. Удаан хугацаагаар эдгэрэхгүй байгаа шарх болон шархлаа өвчний хүндрэлийн үед л мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Хагалгаа хийх, ходоодны шүүсний хүчиллэгийг бууруулахын тулд зарим мэдрэлийн ширхэгүүдийг тайрч авдаг.
Урьчилан сэргийлэлт
Дахин євдєхєєс урьчилан сэргийлэхийн тулд эмч дараахь зүйлүүдийг зөвлөдөг
* Хавар намрын улиралд євчин хєдлєх магадлалтай vед шархны эсрэг бэлдмэлийг курсээр хэрэглэх
* Хоолны дэглэм барьж архи тамхи -наас татгалзах
* Жилд 1-2 удаа эмчид үзүүлж байх
Эх сурвалж: 103.мн

Сэтгэгдлүүд





Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold