Оруулсан : Ц. Сүхбаатар 2010-03-24 21:35:23

АРХИНААС ГАРГАДАГ ХАМГИЙН САЙН АРГА ЗАМ

Сайн байна уу? Эрхэм БИЗ-ийн залуусаа. Та бүхэнд энэ сэдэв нээж байгаа тухайгаа юун түрүүн тайлбарлая. Өнөөдөр манай Монголын нийгэм болж бүтэхгүй зүйл нь их байгаан дээр түүний нэг хэсэг болсон нэг муухай нийгмийн үзэгдэл бол архидалт болчихоод байгааг та бүхэн маань маш сайн мэдэж байгаа байх гэдэгт би итгэлтэй байна. Миний энэ сэдвийг нээсний гол зорилго нь Монголд архинаас гаргадаг ямар сайн байгууллага, арга зам байгааг мэдэх зорилготой юм. Та бүхэн надад туслаарай. Гэхдээ би өөрийгөө архинаас гаргах бус миний хайртай нэг хүнээ архинаас аварч гаргахгүй бол түүний маань амьдрал арай л дэндлээ. Архи уудаг нэг ч хүний амьдрал сайжирдаггүй гэж би боддог. Улам л дордсоор дордсоор үхэл хагацал, зовлон болох юм. За тэгээд та бүхэн доорхи асуултанд хариулаад санаа бодлоо солилцоодохгүй юу?
1. Монголд архинаас гаргадаг ямар сайн байгууллага байна? Улаанбаатарт
2. Архичин хүнийг архинаас гаргахын тулд эхлээд ямар арга хэмжээ, ямар үе шаттайгаар авбал зүгээр вэ?
3. Архинаас гарсан хүний бодит жишээ, ярилцлага байвал энэ хэлэлцүүлгийн хүрээнд бусдадаа мэдээлэл өгөх?
Та бүхнийг хүндэтгэсэн: Ц.Сүхбаатар
МОНГОЛ АРХИГҮЙ ОРОН БОЛОХ БОЛТУГАЙ

Сэтгэгдлүүд


  • Г. Итгэл 2010-03-24 23:22

    та хэн нэгнийг архинаас гаргах гээ юу. тэгвэл энэ ямарч боломжгүй. яагаад гэвэл архинаас гаргана гэдэг ойлголт хаана ч байхгүй. харин архинаас гарна гэдэг ойлголт байх магадлалтай. та хэн нэгний өмнөөс амьдардаг гэж үү.

  • *. Jargal 2010-03-24 23:34

    хамт архи уудаг байсан нэг хүн нь үхэхээр гарчихдаг гэсэн ш д, хамт ууж байгаад чад хийвэл бүр... маргаашнаас нь шууд гарчихдаг гэсэн., хэхэ. Гэхдээ, үнэн бодитой түүх шүү, миний таньдаг хүний 3 ч таньдаг хүн тэгээд л архинаас гарчихсан гэсэн ш дэ. Заза тэр ч яахав, арьсан доор нь суулгадаг нэг юм бий гэнээ. тэрийг суулгачихаад архи уувал үхэх шахаж бие нь өвддөг гэсэн. Тэгээд хүн айгаад дахиж уудаггүй гэж бас дуулсан юм байна.

  • Ц. Сүхбаатар 2010-03-24 23:34

    Тиймээ хэн нэгнийг архинаас гаргах гэсэн юм. Тэр хүнд би л туслахгүй бол болохгүй гэж бодож байна. Надад та бүхнээсээ хүсэх зүйл юу вэ? гэхээр манай хотод архинаас гаргадаг ямар сайн байгууллага, хүмүүс байна вэ? тэр талын мэдээллийг илүү их цуглуулахыг хүсэж байна. Надад энэ талын мэдээлэл бага байдаг. Харин одоо хэрэг болчихоод та бүхнээсээ мэдээлэл цуглуулах санаатай энэ хэлэлцүүлгийг нээсэн юм шүү.

  • *. Sallymoon 2010-03-24 23:50

    Архинд донтон гэдэг өвчин гэхдээ эм тариагаар эдгээнэ гэвэл найдлага муутай байхаа.xүмүүсийн яриагаар сонсож байхад архины албадан эмчилгээ хийлгээд улам л архинд ордог гэсэн.Бас лам бөө гээд үзүүлээд гарсан гэдэг гэхдээ л хамгийн сайн арга бол сэтгэц заслын арга.

  • Г. Итгэл 2010-03-24 23:56

    дахин хэлэхэд, архинаас гаргана гэдэг ойлголт хэзээээээээээээч байхгүй. харин уг хүн хичээвээс энэ бол тийм ч сүрхий том асуудал биш ш дээ. цаад хүний ухамсар хэр юм бол доо. дашрамд хэлэхэд би энэ асуудлаа шийдсэн. амаргүй байсан ч чадсан, би.

  • Ц. Сүхбаатар 2010-03-25 06:54

    Ухамсар ууг нь маш сайн гэж би хувьдаа үнэлдэг. Бас мөш өндөр боловсрол, нэр хүнд, албан тушаалтай хүн. Гэхдээ би тэр хүнд нөлөөлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Харин би түүнээс хол байхаар л архи уучихдаг хажууд нь бол уудаггүй тийм явсаар одоо 2-3 жил болчихлоо. Зүгээр нөлөөлж чадах чадахгүй дээр санаа бол зоволтгүй. Харин сэтгэц заслын ч юм уу, сайн эмнэлэг ч юм уу, сайн архинаас гаргадаг өөр ямар арга зам байдаг нь л надад сонин байна?

  • S. Tuyanaa 2010-03-25 09:53

    Хүн өөрөө өөрийгөө сайн таньж ойлгох хэрэгтэй, Архи гэдэг чинь зүгээр л дуршил тэр дур сонирхолыг л үгүй болго, Ингээд л бодоод байвал аймаар жижигхэн зүгэээр өөрийнхөө бодлыг л захирах асуудал, Амьдрал ямар гэрэл гэгээтэй ямар сайхан талаар зүгээр ярилц, ойлгуул, Амжилт хүсье,

  • *. Jargal 2010-03-25 12:21

    сайн сэтгэл зүйч эмчтэй уулзуулаад үзээч хө. гэхдээ цаг товлож байгаад уулзах биш, эвийг нь олоод санаандгүй таарсан, уулзсан маягаар ч юмуу... Орчныг нь солиод... өөрийг нь архинаас гаргана гээд хэт хичээгээд гүйгээд байхаар гардаггүй байж магад. Хүн хүнийг өөрчлөх гээд өмнүүр ороод гүйгээд байхаар цаад хүн улам гэдийдэг тал байдаг шдэ. хэрэв спортын дасгалжуулагч, сэтгэл зүйчийг таньдаг бол үр дүн өгч магадгүй л юм. өөрийнх нь сонирхдог зүйлтэй холбож байгаад ч юм уу. Цаад хүн чинь ухамсартай, боловсролтой, бас дээр нь чиний сайхан сэтгэл байхад гарчих юм бишүү

  • Т. Өлзийсүх 2010-03-25 13:13

    Архи уудаг хүмүүс нь энийг унших болов уу? одоо уугаад л явж байгаа байх даа...

  • Б. Ууганболд 2010-03-25 13:45

    Шууд зодог тайлуулах хэрэгтэй шдээ

  • .. BJ_BJ 2010-03-25 14:10

    ёох энэ архинаас нэг гарахийсан кккк

  • . ✿◕ ‿ ◕✿ 2010-03-25 14:40

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • . ✿◕ ‿ ◕✿ 2010-03-25 14:41

    Билэгээ бүгдээрээ дээр хамгийн сайн аргыг нь туршсан болохгүй л байна лээ дээ тээ хэхэх

  • D. Lkjlkj 2010-03-25 15:32

    Архидалтын талаар ийм их итгэлтэй байгааг чинь гайхах юм алга.
    Үнэнээ хэлэхэд сүүлийн үед овоо их уугаад зэгсэн сайн халаад дэн дун гэртээ харьчихад маргааш нь санагдах юмаар маруухан оргиод байх боллоо. Амьтанаас асуухнээ хүндэр ч байнаа гэх.
    Мань өөрөө бол архичин болоогүй ээ би.., яадгийн цус хаяа нэг уугаал биз.., тэгэж ярихын бол манайхан бүгд уудаг за... гээд л яваа

    1. Арихаас гаргадаг байгууллага байтугай, бөө удган ч байхгүй за
    2. Тэр арга хэмжээ, үе шат ч хэрэггүй
    3. Бодит жишээ, ярилцлага бол мянгаараа байгаа

    Ерөөсөө л - Архийг хүн өөрөө жигших, жигшээх л хэрэгтэй байна. Толгойд нь ухаан суулгаад засрана гэж итгэж найдаад, үргэлж завгүй байлгаад, урмаар тэтгээд, бид л өөрсдөө өөд татах хэрэгтэй шүү дэ.

    -Худлаа хэлээд, хулгай хийгээд ууж байхад юун тэр нэр төр хэнд хамаа байнаа
    -Удаа дараа уусан болохоор тойрохоо зуруулаад тооцоогоо дуусгаад яв да ах минь... та халагдсан
    -Үйлээ үзэж ажил хийж олсон цалингаараа ууж байхад яадгийн өөрийхөө мөнгөөр л ууж байна
    -Мөнгө байхгүйээ уучихсан болохоор уранхай гутлаа чирээд ургашгүй сургуульдаа гэлдэр дэ хүү минь
    -Согтуу ирээд секс хийж чадахгүй болохоор чинь сүүлэрч байна эхнэр чинь яадгийн.., тэгээд ч согтуу хүүхэд гарна болий зүгээр
    -Хийж бүтээх залуу насаа уугаад дуусгаж байгаа болохоор юун тэр жаргаж суух 60 нас...эртхэн элгээр үхээд өг
    -Уучлаарай ах нь тасарчихсан байна... юу биччихээ вэ?

  • 9. Gegeen 2010-03-26 01:14

    сэтгэлзүйн эмчилгээ
    нуруунд нь спирал тавих
    ...

  • Г. Дөлгөөн 2010-03-26 10:32

    Хар хорин захийн тэнд нэг хятад эмнэлэг байдаг. Тэнд хуйснээс нь дээхнэ арисан доороос нь хялгас шиг юм түүгээд хаядаг тийм эмчилгээ байдаг.Манай хамаатны өвөө найгүй байсаы тийм эмчилгээнд яваад одоо амсахаа ч байгаад хагас жил болох гэж байна Гэхдээ хүний өөрийнх нь тэвчээр гар я гэсэн чин сэтгэл их хэрэгтэй юм билээ

  • Г. Итгэл 2010-03-26 23:32

    Авъяас чадалтай, боловсролтой хүмүүн ухамсартай ч байж болно, ухамсаргүй ч байж магад. Тэгвэл "Ухамсартай байна" гэж чухам юу болж таарах вэ? Энэ бол хамгийн энгийнээр, "Дотоод бурханлаг мэдрэмжээ даган амьдрах" гэж илэрхийлж болох болов уу... Хорвоо ертөнц тэртээ тэргүй өөрчлөгдсөөр л байгаа. Угаасаа аливаа бүхэн мөнх бус... Үнэхээр л ухамсартай хүн бол зайлшгүй өөрчлөгдөнө.. Архи, тамхи, хар тамхи, тоглоомын дон, завхайрал, шунал, атаа хорсол, уур бухимдал, хулгай луйвар, дайсагнал, аллага эдгээр нь бүгд л гэм нүгэл ... Ухамсар бол аливаа оюун санаа, ухаан бодол, сэтгэл зүрхний суурь үндэс гэгддэг.. Иймд бие, сэтгэлийн засал гэхээсээ " Аливаа бүхний ОРШИХУЙН уг үндэс болсон УХАМСАРт хандах " нь зохилтой болов уу.














































  • Т. Ундрах 2011-05-15 21:29

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • З. Отгонжаргал 2011-05-15 23:12

    таны асуудал минийхтэй ч бас адилхан ым байна асуудалыг яаж шийдэхээ сайн мэдэхгүй л байна даа гарц байгаа л байх

  • T. Tsaxirmaa 2011-05-15 23:37

    Тэр нуруунд нь спирал тавиулаж болдог гэсэн гэхдээ тэрэнтэйгээ байхдаа ч үргэлжлүүлэн уугаад байвал байгаагаасаа илүү доор орог гэсэн шүү Тийм болхоор тун сайн асуугаарай




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold