2009-02-18 17:12:08

Мобикомын 3G?

Мобикомын 3G хэзээ хэрэглээнд орох юм бол? Мэдэх хүн байна уу? Талбайн тэр хавиар явхаар миний утасны сүлжээ 3G гэж гараад байх юм, туршилтын үйл явц нь хэр явж байгаа юм бол?

Уг тухай илүү дэлгэрэнгүйг ...
http://biznetwork.mn/networks/259

Сэтгэгдлүүд


  • L. Munkhtsetseg 2009-02-18 17:20

    Жи-Мобайлын 3G биз дээ, Мобиком бас тийм юм гаргасан юмуу

  • B. Lyanhua 2009-02-18 17:24

    хороололд бас 3G болж байна лээ тэгэхлээр удахгүй байхаа

  • В. Баярсайхан 2009-02-18 17:26

    Бид ч удахгүй гялайх нь дээ. 3G-д суурилсан үйлчилгээ гаргах цаг байна даа. За ямар ч байсан эхлэг. Харин үнэ тариффийн хувьд ямар байх юм бол.

  • М. Тулгабат 2009-02-18 17:45

    Энд элссэн Мобикомынхон ганц хоёр үг цухуйлгах нь уу, гээд л хүлээгээд байна, даана ч тэгэхгүй бололтой, мангар нууцлагдмал улс шүү.
    G-Mobile бол Ev-DO, харин Мобикомынх UMTS юм уу HSDPA байх гэж таамаглаж байна, мэдээж хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, найдвартай компани маань Скайтел, Жи-Мобайл нар шиг хагас дутуу, дулимаг юм гаргахгүй гэж найдаад байна л даа. Тэгвэл яджил хэрэглэж заншсан Nokia, Samsung, Motorola гэх мэт гар утаснуудаасаа интернэт-д орох боломжтой.

  • G. Ach-Erdene 2009-02-18 19:33

    Туга яасан тэсвэр муутай юм бэ? Мангар гээд байна уу нууцлагдмал гээд байна уу хэхэ. Тэвчээртэй хүлээж бай. Ямар ч байсан гонсоохооргүй юм оруулна.

  • М. Батмөнх 2009-02-18 20:17

    хэхэ Ач-Эрдэнэ. Хүлээж л байя даа. Үнэ өртөгөө бодолцоорой.

  • Г. Сүүгий 2009-02-18 20:21

    Яг үнэн үнээ л бодолцоорой , сайхан юм хэрэглэхээс татгалзах юун. амжилт хүсье. Ач Эрдэнэ

  • В. Баярсайхан 2009-02-18 23:42

    3G үнэхээр бидний амьдралын хэв маягт их өөрчлөлт авчирна гэж бодоод байгаа. Энэ үхээр биелэх үү? Өөрчлөлтийг авчирч чадах уу? Яаж?

  • G. Ach-Erdene 2009-02-19 09:30

    Энийг би оруулах гээд байгаа юм биш шүү. Олон сайн инженерүүд ажиллаж байгаа. Би арай өөр хэсгийн инженер. Гэхдээ 3G мэдээж амьдралд өөрчлөлт авчирна. Эхний ээлжинд массаараа сонирхоод дараа нь мэддэг хүмүүс нь хэрэглээд, дараа нь массаараа мэддэг болоод бүгд хэрэглэх байх гэж бодож байна.

  • _. Мөнхбат 2009-02-19 10:06

    Одоогийн байдлаар мобиком туршилтаар 3жи үйлчилгээгээ цацсан бололтой гэхдээ зөвхөн өөрийн ажилчидын дунд...

  • Э. Эрхэмсайхан 2009-02-19 10:10

    одоогоор туршилтандаа явж байгаа байхаа

  • N. Narangerel 2009-02-19 11:00

    Дэвшилтээс татгалзах хэрэглэгч цөөн байхаа. Харин үнээ л бодолцоорой.

  • М. Батхуяг 2009-02-19 11:04

    2009 онд 3ж технологи руу шилжинэ гэж сонссон юм байна.

  • Ч. Сансар 2009-02-20 03:52

    Удаж удаж, нэг юм хийдэг, тэр нь хойноосоо баахан гомдол чирэгдэл дагуулна.

  • Б. Ариунбаяр 2009-02-20 11:10

    Бүх үлдсэн операторууд нь нэгэн зэрэг 3G болно гэж сонссон юм байна.

  • P. BOLD 2009-02-20 11:20

    3G - гэж яг юу юм бэ? Гурван Гайхамшиг гэжийгаанмуу....? (;-o)

  • В. Баярсайхан 2009-02-20 11:33

    3G гэж бидний амьдралыг өөрчлөх л юм гэсэн. ТВ-гээр Сараа эгч гарч байгаа харсан биз дээ. Хүссэн газараасаа Youtube-дэнэ, Сайнуу5-дана гээд :) үнэндээ хүн утсаараа ийм зүйл хийх үү? Яаг бидний амьдралд авчирч чадах өөрчлөлт, ажлыг хөнгөвчилөх зүйл хэрэгтэй шүү дээ. Тэр нь технологи өөрөө биш, тухайн технологи дээр суурилсан ҮЙЛЧИЛГЭЭ болон АГУУЛГА нь. Сайханбилэг гишүүн хичнээн сайхан технологи яриад байдаг, бүх сумдуудыг шилэн кабелаар холбоно гээд өч төчнөөн зардал гаргаж ийм их зүйл зараад хийгээд байдаг. Үнэндээ тэр нь таны өнөөдрийн амьдралд яг ямар үр өгөөж авчирч байна. Тэр шилэн кабел нь тухайн аймагт сумдад байгаа хүмүүстээ юу авч ирээд байгаа гэдэг нь сонин биз дээ. Тэрнээс биш хийсэн ажилаа Тэдэн километр кабел татсан гэж тайлагнах нь хүний инээд хүргэх зүйл гэж бодож байна. Яг үүн шиг 3G нэвтэрлээ гээд хүссэн газараасаа youtube үзэх боломж нээгдэнэ гэвэл надад сонин биш.

  • G. Ach-Erdene 2009-02-20 12:51

    3G гэдэг нь гуравдугаар үеийн үүрэн телефоны хөгжилийг хэлж байгаа. ( 3 Generation )

    Eр нь бол 3G ийн хамгийн гол давуу тал бол өндөр хурдаар дата дамжуулах буюу хөдөлгөөнт өндөр хурдны интернет юм. Энэ дээр суурилаад бид бие биеэ харж ярих, өндөр хурдаар утасаараа болон утсаа модем болгон ПК залгаж интернетэд холбогдох боломж нээгдэж байна.

    Өөр тийм ид шид ч юм шиг гайхалтай зүйл бол байхгүй. 3G-г гайхалтай байлгах зүйлийг харин Баярсайхан зэрэг хүмүүс л хийх ёстой байх гэж бодож байна. Бид утасаараа интернетэд ороод амьдралаа хөнгөвчлөх тэр системийг мэргэжилийн төвшинд бэлдэх хэрэгтэй.

    Банкны үйлчилгээ
    Е-Коммерси
    Байр, Утасны мөнгө төлөх үйлчилгээ
    Бизнетворк ч энд орох байх
    өөр маш олон юмнууд байгаа

    Хүндэтгэсэн,
    Г.Ач-Эрдэнэ

  • М. Тулгабат 2009-02-20 13:36

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • М. Тулгабат 2009-02-20 13:38

    Хэхэ, би оронгуут нь www.espnstar.com -с хүссэн үедээ ТВ мэдээ үзэж тэрэндээ тохируулж хөл бөмбөг л үзнэ гэж бодоод байгаа ш д, тэгээд үзэж чадахгүй найзуудтайгаа уугаад сууж байвал ядаж Лайв сонсох юм уу тоглолтын тоймыг онлайнаар уншина, ийм л хэрэглээнд хэрэглэнэ дээ :P