Эрүүл хүнс Эрүүл бойжилт
Миний Монголчуудаа манай оронд хүүхдийн эрүүл энхийн төлөө төрөөс ямар бодлого барьж байнаа?
Өнөөдөр бид нарт элдэв өвчин элдэв тусламж гэхээсээ илүү хүүхдийг багаас нь яаж эрүүл өсгөх вэ гэдэг асуулт тулгарч байна.
Миний бодлоор Монголд зөвхөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогц груп байгуулвал манай эцэг эхчүүд хир дэмжих болоо?
Хүүхдэдээ зориулж бүтээгдэхүүн авч өгөх эцэг эхчүүд байх болов уу?








С. Батболд 2010-03-30 09:07
авч өгөлгүй яах юм бэ
S. Zolo 2010-03-30 09:42
Яг үнэнийг хэлэхэд монголд хүүхдийн хоол тэжээл гэж юм ховор доо. Гаднаас хэд хонож ирснийг нь мэдэхгүй, ямар нөхцөлд хадгалагдаж байсныг нь ч мэдэхгүй соок моокхоныг хугацааг нь харсан болоол авч бнашд. Хүүхэддээ аль болох тэжээллэг, олон төрлийн хоол хүнс идүүлмээр байдаг, гэвч сонголт үнэхээр бхгүй. ЖИмс ногоо нь баталгаагүй...
Үнэхээр чанартай, тэжээллэг бүтээгдэхүүн монголдоо үйлдвэрлэвэл авч өгөх эцэг эхчүүд олон бгаа гэж бодож байна. Хамгийн гол нь чанартай баталгаатай л бх хэрэгтэй...
9. Gegeen.mn 2010-03-30 13:24
нээрээ шинэхэн бараа бүтээгдэхүүн хэрэглэж байхгүй бол хөгшрөлт амархан явагддаг гэнээ... манайхан чинь 30, 40 хүрээд л үрчлээтээд ямбийчихдаг чинь өвлийн идэш мэтийн олон сараар дарсан махнаас ч бас болдог гэжийшдээ ардуудаа...
Ц. Доржбат 2010-04-19 20:43
Хүний бие гаднаас 90 гаруй эрдсийг авдаг. Бид ямар ч сайхан хоол идлээ үсрээд 3-7 төрлийн эрдсийг авдаг. Нэг өдрийн хэрэгцээгээ хангахын тулд өнөөдөр дор хаяж 90 кг хоол идэх шаардлагатай. Учир нь экологийн тэнцвэрт байдал алдагдснаас ургаж буй хүнсний ногоо эрдэс тэжээлгүй болж... 1936 онд АНУ-ын конгрессоос ард түмэндээ хандаж Биологийн нэмэлт тэжээл хэрэглэж эрдэс бодис хэрэглэхийг уриалсан байна. Иймээс болж өгвөл эрдэслэг витаминлаг хүүхдээ төдийгүй өөрсдөө хэрэглэмээр юм шигээ. Манайх саяхнаас цагаан хоол хэрэглэж эхэлж байгаа. Зүгээр л юм байна лэй. Яг махан хоол шиг. Эдийн засагт ч хэмнэлттэй. Эрүүл мэндэд ч хэрэгтэй. Хадгалах хугацаа ч урт. Бас амттай.
S. Энхнаран 2010-05-04 15:53
odooch tgeed eruul huns hovor bndoo uursuu nogoo tsagaa tariad iddegui l yum bol,ene hytadiiin hunsnii ihenh ni dald bodlogtoi hunii gend yvaanda mutats uusgeher huns l yum shig bgaiiin,nen ylanguya huuhdiin hool huns bur ch asuudaltai tiimees tsagan ideegee uguul yvj bval zuger eldeviin hool heregledeg irgeed yaaj nolooloh yum bgaiiin
Ж. Дөшбат 2010-12-13 20:23
тэр цагаан идээ чинь хүртэл нэг л биш болчихоод байна. сүү гэхэд л ямар нэгэн юм заавал хольсон байх жишээтэй. монгол малын сүү чинь гашилхаараа ээддэг байтал өтгөрөөд зунгааралдаад сүүлдээ өмхийрдөг болсон байвал яахав. хот тойрсон малын сүү бол хэцүү дээ. жинхэнэ хөдөө очиж л цэвэр цагаан идээ гэдгийг идэх байх. сүүгээ ээдүүлээд идэхэд хүртэл бохь шиг зажлууртай байх юм байна ш дээ. мал нь хүртэл болохоо байчихсан юм уу эзэд нь юм холиод байдаг юм уу бүү мэдээ. гашилгахгүйн тулд янз бүрийн юм холиод хордуулж алчих гээд байдаг болж. сургуулийн хүүхдүүд хүртэл цагаан идээнээсээ хордоод бөөнөөрөө үхчихээ шахаа биз дээ.
B. Үндэсний брэнд 2010-12-15 17:53
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
S. Tuyanaa 2010-12-16 10:36
Үнэхээр чанартай шим тэжээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн бол мэдээж ирээдүйтэй бас эрүүл бизнес,,,
Аан зүгээр гадаадаас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирчихээд л Монголд үйлдвэрлэв гээд савалгааг нь өөрчилбөл хэрэг байхгүй,,,
Цэвэр түүхий эдтэй өндөр илчлэгтэй эрүүоь бүтээгдэхүүн бол дорхноо л хэрэглээ болно,,,
Б. Сумъяа 2011-01-12 14:29
манайд нь ер хүүхдийн эрүүл мэндийн төлөө төрөөс баримталж байгаа бодлого гэж байгаа юмуу. хүүхдийг багаас нь биш бүр гэдсэнд байхаас эхлээд элдэв төрлийн хоолыг ер нь идэхгүй байсан нь зүгээр юм шиг. хилээр чанартай чанрагүй хүнсний бүтээгдэхүүн орж гарч байгааг мэдэхгүй байгаа төрийг муулаад яахав хүн болгон өөрийн болон ирээдүйнхээ эрүүл мэндийн төлөө хүнсний зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй байх. хүүхдэд зориулсан үндэсний чанартай бүтээгдэхүүнтэй болвол эцэг эхчүүд дэмжиж хэргэлэнэ гэдэгт итгэлтэй байна. цагаан идээгээрээ тулгуурлаад хийвэл монголд зах зээл байгаа шүү...
С. Мөнх-Эрдэнэ 2011-01-19 20:24
САЙН БАЙЦГААНА УУ. ТА БҮХЭНД ГЭЖ ХЭЛЭХЭД
1. ХҮҮХДЭД БАЙНГА ЦАГААН ХООЛ ӨГӨХ НЬ ТЭДГЭЭРИЙН ӨСӨН БОЙЖИЖ БУЙ БИЕ МАХБОДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙГ БОДОЛЦОЖ ЯДАЖ 18 ХҮРТЭЛ НЬ МАХАН ХООЛ ХЭРЭГЛҮҮШТЭЙ.
2. ЦАГААН ХООЛ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ЭЛДЭВ ТӨРЛИЙН ХООЛ АМТЛАГЧ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НЬ ХОДООД ГЭДЭСНИЙ ЗАМЫН ЭМГЭГ БОЛОН ХАРШЛЫН ӨВЧИН ҮҮСГЭЖ БОЛОХЫГ САНААРАЙ.
3. ХҮН ҮЛ ОРЛУУЛАГДАХ ГЭЖ НЭРЛЭГДДЭГ АМИН ХҮЧИЛИЙГ ЗӨВХӨН АМЬТНЫ ГАРАЛТАЙ /МАХ, СҮҮ, ӨНДӨГ ГМ/ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС АВДАГ УЧИР ЭДГЭЭРИЙН ДУТАГДЛААС БОЛЖ ТУРАХ, АМАРХАН ЯДРАХ, БИЕИЙН БАЙДАЛ СУЛРАХ, ӨВЧИНД ӨРТӨМТГИЙ БОЛОХ ЗЭРЭГ МУУ ТАЛТАЙ.
товчихондоо гэж хэлэхэд цагаан хоол хэрэглэхдээ бус хэрэгцээнд нь тохируулж хүүхдээ ЗӨВ ХООЛЛОХ-д л та бүхний г уриалж байна.
Хүн бол махчин амьтан шүү дээ.
C. Margaash 2012-01-02 20:51
www.margaash.com Эрүүл мэндийн хэлэлцүүлэг
Сайн байцгаана уу
Эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаар хүмүүс хоорондоо санал бодлоо солилцох хэлэлцүүлэгийн сайт нээгдсэн байна. Та бүхэн бүртгүүлж өөрсдийн санал бодлоо солилцоно уу