“Ээждээ зориулсан миний мод” хөтөлбөрт та оролцох уу?
Ээждээ,
Монголын бүх ээжүүддээ,
Дэлхий ээждээ зориулж мод ургуулцгаая.
“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэгээс санаачилсан “Бид ээждээ хайртай” аяны хүрээнд,
“Ээждээ зориулсан миний мод” хөтөлбөр буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн гадаад орчинд мод, цэцэг тарьж, арчилж тордож ургуулах ажлыг санаачлаад байна.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд монголын олон олон эх амаржиж монголын ирээдүй болсон олон олон хүүхэд мэндэлдэг билээ. Энэ орчинг ойжуулж, цэцэгжүүлснээрээ амаржиж буй ээж нарынхаа сэтгэл санааг саруулсуулж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмж байгаль экологид бодитой хувь нэмэр оруулах билээ.

Энэ үйл ажиллагааг дэмжиж ээждээ зориулан нэг мод тарьж ургуулан хайраа илэрхийлцгээе.
Хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах хувь хүн, нийгмийн хариуцлагатай албан байгууллагуудыг урьж байна.
Мөн та зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Үйл ажиллагааг дэмжигчидийн уулзалт 2010 оны 4 сарын 4-ны 14 цагаас Сортоо клуб дээр уулзацгаая. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот
Санаачлагч:
“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч:
“Яруу сэтгэгч” сэтгүүл
“Монголын гэрэлт бүсгүйчүүд” ТББ
Дэмжигч:
“Fohow” компани
Эх нялхасын эрдэм шинжилгээний төв
“Дуусашгүй дэм” ТББ
“Ургамалын Далай” цэцэрлэгжүүлэлт & ойжуулалтын ХХК
Ой судлаач оюутан залуучуудын холбоо
МҮОНР - Цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлгийн 2 суваг
Мэдээллийн ивээн тэтгэгч:
Зангиатай радио 105.5
P3 100.9
Зохион байгуулах комисс:
Утас: 98090994, 91113131, 99278174
E-mail: sor_too@yahoo.com
Хаяг: БГД, 4-р хороолол, 19-р хороо, Парадоксоос уруудаад
47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот
Blog: www.sor-too.blogspot.com
2010-04-05 15:05-д бичсэн тодруулга.
4 сарын 4-ний уулзалт амжилттай болж, зохион байгуулалтын багаа байгуулж, эхний байдлаар хөтөлбөрөө гаргалаа.
Энэ ажил бол зүгээр нэг гүйж очоод, хэдэн мод булчихаад, тэрийгээ мод тарьчихлаа гэж ярьдаг дүр эсгэсэн ажил биш гэдгийг ойлгоорой. Олон хүмүүсий хүч дэмээр, ЭХ ҮРСИЙН НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛАХ томоохон бүтээн байгуулалтын ажил учир хүн бүр хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг ойлгож буй биз ээ. Тиймээс 7 хоног бүр уулзаж ярилцаж байх юм.
Энэхүү хөтөлбөр ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь зөвхөн таны оролцооноос шалтгаална. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажил болон цаашид хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх таны санал бодлыг нээлттэй тусгаж байна. Тиймээс таныг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Хөтөлбөрийг дэмжигчидийн уулзалт Ням гариг бүрийн 14 цагаас Сортоо нийгэмлэгт болж байна. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” Хөтөлбөр
Эх үрсийн ногоон төглийг хамтдаа
Зохион байгуулалтын баг
1- Б.Дашхүү- Санаачлагч, Зохион байгуулагч, (“Сортоо” нийгэмлэг)
2- Ж.Лувсандорж- Зохицуулагч (“Яруу сэтгэгч” сэтгүүл)
3- Б.Нармандах- Олон нийттэй харилцах (Монголын гэрэлт бүсгүйчүүд ТББ)
4- М.Базаррагчаа (“Ногоон хонх” ТББ)
5- Ц.Шийрэв- Олон нийттэй харилцах (БГД 14-р хороо)
6- О.Зоригоо (Fohow компани – “Nice” баг)
7- Ч.Оюунцэцэг (Fohow компани – “Nice” баг)
8- Э.Билгүүн
9- Ч.Өлзийжаргал
10- Л.Мөнхтөмөр
11- Б.Алтанхуяг
12- С.Соёлмаа
13- Ч.Сэлэнгэ
Утас: 98090994, 99056695, 99278174, 91113131
E-mail: sor_too@yahoo.com
Хаяг: БГД, 4-р хороолол, 19-р хороо, Парадоксоос уруудаад
47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот
Blog: www.sor-too.blogspot.com
Уулзсан залуучуудын саналаар эхний байдлаар боловсруулсан хөтөлбөрийн байршууллаа. Татаж авна уу.http://share.gogo.mn/hME3ah2VlI26821270494058/bid eejdee hairtai ayn1.ppt
2010-04-05 15:37-д бичсэн тодруулга.
Зохион байгуулалтын багийн саналаар Ээждээ зориулсан миний мод хөтөлбөрийн нэрийг өөрчилж ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ гэж өөрчиллөө
2010-04-05 22:52-д бичсэн тодруулга.
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөр сүлд дуутай боллоо.
2010-04-10 22:15-д бичсэн тодруулга.
Ээждээ зориулж мод тарих хүмүүсийг бүртгэж эхэллээ. Бид бүхний тарьсан мод ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ болон Эх нялхасын төвд сүндэрлэх билээ. Оролцсон хүн бүрийн ээжийн нэрийг Хүндэтгэлийн самбарт мөнхжүүлнэ. Бүртгэл: 2010 оны 4 сарын 11-ний 14 цагаас Сортоо клубд. Дэлгэрэнгүй мэдээллийг http://luvsandorj.blogspot.com/
2010-04-10 23:15-д бичсэн тодруулга.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨЛӨВЛӨГДСӨН АЖЛУУД
3 /31. Олон нийтэд мэдээлэл хүргэх
4 /4. Дэмжигчдийн анхны уулзалт. Хөтөлбөрийн зохион байгуулалтын баг байгуулагдлаа.
4 /11 Дэмжигчдийн уулзалт, бүртгэл
4 /18 Дэмжигчдийн уулзалт, бүртгэл
4 /11- 4/22. Хөтөлбөрт оролцогчидыг бүртгэнэ
4/23. Хөтөлбөрт хамрагдаж буй залууст зориулсан “Өөрийгөө хөгжүүлэх шилдэг арга” лекц (төлбөргүй)
4/24, 25, 5 / 1,2. Хөрс бэлдэнэ
5/8,9. Мод тарина
5/15,16. Цементен хашлага дээр зураг зурах
5/30. Эх нялхаст эмчлэгдэж байгаа Эх үрсэд зориулсан Эх үрсийн баяр зохион байгуулна.
6/4,5. Зүлэг тарих өдөр
6/6. “Ээждээ зориулсан бидний төгөл” нээлтийн үйл ажиллагаа буюу Мод тарьсан бүх хүмүүсийн ээжүүдийг баярлуулах үйл ажиллагаа
• Хүүхдүүдийн ээждээ зориулсан зургаар үзэсгэлэн гаргана.
• Хүүхдүүдийн урлагийн тоглолт
• Хамтлаг дуучид
• Цэцэг тарих үйл ажиллагаа
5, 6 сар. Долоо хоног бүр, хөтөлбөрийн залуус мод зүлгээ арчилж, хоорондоо танилцаж, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр зохиодог байх. Эмнэлэгт хэвтэж буй эх, хүүхдүүдэд сэтгэлийн дэм болгох
6 сарын Бямба гариг бүр. Үлгэрийн үдэш. Ахмадууд эмчлэгдэж байгаа эх үрсэд үлгэр ярьна
2010-05-13 21:53-д бичсэн тодруулга.
Сайн байцгаана уу
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд
2010 оны 5 сарын 15-ны 10:00 цагт ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирж мод тарих үйл ажиллагаандаа хүндэтгэлтэйгээр оролцоно уу.
Хувийн бэлтгэл:
1. Дээд талаараа цагаан хувцасаар жигдрэх
2. Мод тарих хүрз
3. Модоо услах хувин эсвэл түмпэн авч ирэх
Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.








Ж. Лувсандорж 2010-05-11 23:56
"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийн залуус UBS ТВ-ийн "Зүрхнээс зүрхэнд" нэвтрүүлэгт оролцлоо
Ж. Лувсандорж 2010-05-11 23:59
Ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хүмүүсийн нэрс
1. Б.Наранцэцэг
2. Б.Дашхүү
3. Б.Ачхүү
4. Б.Мөнхцэцэг
5. Ц.Нармандах
6. Ж.Лувсандорж
7. Өлзий-Орших
8. Ундармаа
9. Дагвадорж
10. Д.Гантуул
11. С.Отгонтуяа
12. Д.Одонцэцэг
13. Б.Хуншагай
14. Б.Шоовдор
15. Д.Отгончимэг
16. Д.Дашням
17. М.Амгалан
18. С.Батгэрэл
19. С.Соёлмаа
20. Н.Базаррагчаа
21. Ж.Хорлоо
22. С.Уянга
23. Д.Амарсайхан
24. Д.Чулуунцэцэг
25. Т.Ганболд
26. Х.Алтанцэцэг
27. М.Түвшинбаяр
28. Т.Насанцэцэг
29. Б.Наранжаргал
30. Ц.Шийрэв
31. Б.Алтанхуяг
32. Г.Баатар
33. Л.Нүрзэд
34. Ө.Хүрэлтогтох
35. Энхцэцэг
36. Эрдэнэчимэг
37. Б.Жаргал
38. Ж.Буяндэлгэр
39. Ц.Энхжаргал
40. Ц.Отгонжаргал
41. Ц.Хишигжаргал
42. Ц.Амаржаргал
43. О.Цэрэнноров
44. Г.Норжмаа
45. Ч.Анужин
46. П.Отгонжаргал
47. П.Эрдэнэ
48. Г.Төгөлдөр
49. Н.Мөнхтөр
50. Д.Болд
51. Д.Энхжин
52. Х.Номинзол
53. А.Мэнд-Орших
54. Баяраа
55. Барсболд
56. О.Одмаа
57. Б.Сэржмядаг
58. Б.Бадмаараг
59. Б.Ишханд
60. Х.Цэрэнлхам
61. Саруулзаяа
62. Энхжин
63. Г.Туяа
64. Г.Сарантуяа
65. Г.Баттулга
66. Г.Дуламсүрэн
67. Г.Батсүрэн
68. Б.Булганчимэг
69. Т.Тамир
70. Г.Баасансүрэн
71. Л.Дулмаа
72. О.Шинэбаяр
73. Ц.Ариунбаяр
74. Д.Одонцэцэг
75. А.Мэнд-орших
76. Сугар
77. Д.Оюунболд
78. Баярхүү
79. П.Ганболд
80. С.Номинхүү
81. П.Дуламсүрэн
82. Янжив
83. Чимидцэрэн
Хөтөлбөрийг дэмжиж байгууллагаараа мод тарьж байгаа болон үйл ажиллагааны зардалд хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс
1. Номин Холдинг 420000 ₮
2. “Fohow” компанийн хамт олон ЭНЭШТ-ийн хойт хэсэгт мод тарихаар боллоо.
3. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хөшөө орчмын тохижилтын ажлыг хариуцаж ажиллахаар боллоо.
4. Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо, ЭНЭШТ-ийн баруун жигүүр буюу Амбултори орчимд мод тарихаар боллоо.
5. “Өгөөж ээж” компани 50000 ₮
6. Ашигт Малтмалын Газар Геологи судалгааны хэлтэс 60000 ₮
7. “BBQ Chicken” 20000 ₮
8. “Кензо 999” караоке 30000 ₮
9. “Оточ одь” эмнэлэгээс 6 хүн мод тарьна 60000₮ (6 хүний нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)
10. USA Washington DC дэхь Төмөрбат ба түүний нөхөд 500000₮
11. “Тэнгэр Ээл” ХХК 1 тонн элс
12. Цэрэнноровын үр хүүхдүүд нь ээждээ зориулж 7 мод (хүмүүсийн нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)
13. Д.Наранцэцэгийн үр хүүхдүүд нь ээждээ зориулж 5 мод (хүмүүсийн нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)
В. Баярсайхан 2010-05-12 15:18
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” - http://www.mongolnews.mn/i/4836
Ж. Лувсандорж 2010-05-13 14:03
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн залуус Лавайн эгшиг FM 97.5- ийн нэвтрүүлэгт оролцлоо
Ж. Лувсандорж 2010-05-13 14:14
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн залуус Лавайн эгшиг FM 97.5- ийн нэвтрүүлэгт оролцлоо
Ж. Лувсандорж 2010-05-13 21:52
Сайн байцгаана уу
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд
2010 оны 5 сарын 15-ны 10:00 цагт ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирж мод тарих үйл ажиллагаандаа хүндэтгэлтэйгээр оролцоно уу.
Хувийн бэлтгэл:
1. Дээд талаараа цагаан хувцасаар жигдрэх
2. Мод тарих хүрз
3. Модоо услах хувин эсвэл түмпэн авч ирэх
Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.
А. Саран 2010-05-17 15:53
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
А. Саран 2010-05-17 15:53
Гоё юмаа;). Ээждээ зориулж гэхээр хүмүүс бүр сэтгэл өег оролцох байх. Очих үед зохиогдож таарвал оролцохыг бодноо. Амжилт хүсье:).
Ж. Лувсандорж 2010-05-18 00:20
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийн мод тарих нээлтийн ажиллагаа амжилттай боллоо

















5 сарын 15-ны 10:00 цагт Хөтөлбөрийн мод тарих нээлтийн ажиллагаа амжилттай болж, ээждээ зориулж мод тарьж буй залуус болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болсон 200 гаруй хүн хүрэлцэн ирж модоо тарьлаа.
Хүндэт зочид модоо тариад явсаны дараа бид үлдсэн газраа модоо тарьж, бүх таригдсан мод, бутыг зөв таригдсан эсэхийг дахин шалгаж, буруу таригдсан зарим модыг дахин тарьж, ус тогтоох тогоо гаргах зэрэг нарийвчилсан ажлуудыг хийлээ. Мөн маргааш тарих газрынхаа нүхийг ухаж бэлтгэлээ.
Ж. Лувсандорж 2010-05-18 11:31
Ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөрт оролцож байгаа нийт хүмүүс үйл ажиллагааны зургуудаа татаж авна уу http://share.gogo.mn/c5pW4sfjuB7171274195115/EejdeeZoriulsanBidniiTugol.rar. Баярлалаа.
В. Баярсайхан 2010-05-18 11:45
Үнэхээр сайхан ажил хийж ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөр зохион байгуулж оролцсон Лувсандорж, Ladies Auro бүлгийнхэн болон нийт 200 гаруй хүмүүст баяр хүргэе. Зургуудыг харахад үнэхээр сайхан байна.
Ц. Шийрэв pingwin 2010-05-20 14:11
2010.05.14
“Эко-65” клуб нээлт Оюунгэрэл /сурагч/
Бидний оршин буй ерөнцийн юмс бүр харилцан хамааралтайгаар оршин тогтнож бие биенийхээ амьдарлыг дэмжиж байдаг.
Дэлхийн гуравны хоёр нь хэдийгээ ус боловч хүн амьдыг ундаалдаг, ургамлыг тэтгэдэг цэнгэг ус тийм ч их байдаггүй. Ялангуяа Монгол орон далайгаас алслагдмал, өндөр уулархаг газар оршдог учраас ус бол бидний хувьд чаньдмань эрдэнэ юм.
Усыг бий болгож үйлдвэрлэж хүмүүс бид хэрхэвч чадахгүй. Харин мод бол үүнийг хийж чаддаг цор ганцхан эх үүсвэр юм. Мод хэдийгээр ургахдаа усыг хэрэглэдэг ч гэлээ үндсээрээ дамжуулаад хөрсний усыг тогтоон барьж, усыг ууршуулан эргээд хур болгож газар дэлхийг ундаалдаг. Ой мод ихтэй газар бороо хур элбэгтэй, харин говь цөлд хур маш бага зарим жил огт бороо ордоггүй.
Голын эрэг орчмын мод, бутыг огтолж, болгоомжгүй алдсан галын аюулаас ой мод шатаж маш их гол горхи булаг шанд ширгэж, ан амьтан жигүүртэн шувууд амьдрах газаргүй болоод тоо нь цөөрсөөр л байгааг бид мэддэг бас сонсдог.
Гол горхи ширгэсний улмаас газрын чийгшил дутагдаж өвс ногоо ургахаа больж цөлжилт явагдан ган гачиг, зуд бий болох нь ихэссээр л байна .
Иймээс байгаль орчноо хамгаалахад хүн бүрийн оролцох зайлашгүй хэрэгтэй болоод байна. Зөвхөн мэддэг төдийгүй бас хийх хэрэгтэй. Байгаль орчныг бохирдуулж эх үүсвэр нь бид өөрсдөө. Бид хогоо замбараагүй хаяж, мод бутыг хугалж, огтолж, газар шороог ухаж сэндийлж өөрсдийхөө гараар ирээдүйн амьдрах орчноо сүүтгэсээр л байна.
Одоо бид болих цаг болсон. Хэрвээ энэ цаг мөчөөс хожимдвол ямар ч арга хэрэглээд байгалийг дахин сэргээж, амьсгалах цэвэр агаар, уух цэнгэг усыг хаанаас ч эрээд олж чадахгүй тийм их хохирол амсах болно.
Ирээдүйн сайн сайхын амьдарлын төлөө хүн бүр орчин тойрондоо ногоон орчин, амьд байгалийг цогцлооё.
Хамтрая, нэгдье, бүтээе үүнд таний, миний, бид бүгдийн оролцоо хамгийн чухал.
Ц. Шийрэв pingwin 2010-05-22 00:59
65-r surguuliin iltgeliin uraldaand turuulsen hoyur huuhdiin iltgeliig oruullaa
Ц. Шийрэв pingwin 2010-05-20 14:15
2010.05.14
“Эко-65” клуб нээлт. Хонгорзул 7е анги
Урин хавар ирж байгаль дэлхий нойрноосоо сэрж эхэллээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаж, ганган эрвэйхэйнүүд дэвэн нисч, болжмор шувууд хөөрөлдөн жиргэхэд хүн бүрийн сэтгэл баясна.
Гэтэл судвдаг сэтгэлтнүүд эх дэлхий, байгаль ээжийн минь хэвлий доорх эрднэс бүхнийг малтан ухаж, сэндийлж хаяад, ой модыг ч хайрлахгүй огтлон хэрчиж, химин хортой бодисоо ариун тунгалаг усанд нь урсган, хог хаягдал бүхнээ хөрс шороонд нь шингээж бидний амьсгалах агаарыг бохирдуулж, уух усыг минь ширгээн, ховор ан амьтадыг устгаж, эмийн ургамлуудыг хайр гамгүй түүн худалдан борлуулан эцэг өвгөдийн минь алтан амь бүлээн цусаараа үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн бүхнээс ямх ямх, чимх чимхээр хулгайлсаар л байна. Бид үүнийг зүгээр л хараад суух гэж үү...
Үгүй ээ найзуудаа бид үүнийг зогсоож чадна. Бид энэ эх орныхоо эзэн шиг эзэн нь байж дусал ус, ширхэг чулууг ч хайрлан хамгаалж санаа тавин, хүн бүр дэлхий ээжээ сэтгэл зүрхэндээ чин сэтгэлээсээ хайрлан өөрийн чадах бүхнээрээ хувь нэмэрээ оруулцгаая.
• Бид мод, цэцэг, өвс ургамал тарьж чадна
• Бид тарьсан бүхнээ арчилж, хамгаалж улам бүр ургуулж чадна
• Бид хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж чадна
• Бид хамтраад эвийн хүчээр бүхнийг хийж чадна аа. Найзуудаа үүнийг хамтдаа хийцгээе
Ц. Шийрэв pingwin 2010-05-20 14:19
1. Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбоо (МБОХХ)
И-мэйл: macne@magicnet.mn
2. Монголын Ногоон Хөдөлгөөн (МНХ)
3. Монголын Байгаль Орчны Консорциум (МБОК)
Вэб хуудас: http://www.mnec.org.mn/
This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
4. Монголын Байгаль Орчны ТББ-ын Холбоо (МБОТББХ)
Вэб хуудас://www.umengo.mn/
И-мэйл: nyam@mongol.net
6. Байгаль орчин ба Эмэгтэйчүүд ТББ
И-мэйл: mongoliannaturewomen@yahoo.com
7. Монгол Нутаг Мину Эвсэл (МНМ Эвсэл)
Вэб хуудас: http://www.mnpc.mn
8. Экологийн боловсрол мэдээллийн Монголын нийгэмлэг
И-мэйл: gala_dava@yahoo.com
9. Экологич Эмэгтэйчүүдийн Холбоо
И-мэйл: nersmaa@yahoo.com
10. Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
хуудас:http://www.panda.org/about_wwf/where_we_work/asia_pacific/where/mongolia/index.cfm
11. Монголын Усны Ассоциаци
Вэб хуудас: http://waterassociation.org.mn/
12. Байгаль Хамгаалахад туслах Шүхэрчдийн Холбоо
И-мэйл: mpa_nc@mol.mn
Ж. Лувсандорж 2010-05-21 12:32
Сайн байцгаана уу.
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр амжилттай үргэлжилж Мод тарих ажил дуусаж, зүлэгжүүлэх болон модоо ургуулах ажил эхлэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ЗҮЛЭГЖҮҮЛЭХ үйл ажиллагааны бэлтгэл ажил 2010 оны 5 сарын 22-ны 10:00 цагт эхлэх тул хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд болон дэмжигчид ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирнэ үү.
Хувийн бэлтгэл:
1. Савар, тармуур
2. Маск
3. Бээлий
Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.
Зохион байгуулалтын баг
Ж. Лувсандорж 2010-05-21 12:57
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн яг одоогийн үйл явц, (шинэчилсэн хувилбар1-2)
S. Tsendsaihan 2010-05-21 13:02
өнгөрсөн 7 хоногт энэ зургуудаар дүрсжүүлээд жаахан мэдээ оруулсан. Ирэх 7 хоногт оруулах бол хэлээрэй. Гэхдээ 22нд гэхээр УБ-т байхгүй байж мэднэ.
A. Jerry 2010-05-21 14:03
Хүүтэйгээ хамт мод тарьсан. Хүү маань бөөн баяр болоод байгаа. Маргааш өдөр нь бороо орсон нь их бэлэгшээлтэй санагдсан.
Нээрээ миний хүүгийн нэр дээр бүртгүүлсэн хүмүүсийн нэрсэд алга байна. Төлбөрийг нь дансаар хийсэн болохоор дансаа шалгаарай... ээждээ зориулсан хүүгийн минь мод сайхан ургах болно оо...
Б. аагий 2010-05-23 01:22
tmee
Ж. Лувсандорж 2010-05-26 19:00
Хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн байсан ЗҮЛЭГЖҮҮЛЭХ ажлын бэлтгэл эхэллээ. Нийт талбайгаа гишгиж хөрсийг сулласаны дараа тармуураар тармаж хог, том чулууг нь цэвэрлэж хөрсөө тэгшлээд дээр 8- 10 см орчим хар шороо дэвсэж эхэллээ.



Ж. Лувсандорж 2010-05-26 19:01
“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийг дэмжиж Вашингтоны Монголчууд 700$ хандивлалаа
Алс хол нутагт суугаа элэг нэгт ахан дүүсдээ болон хандивийг зохион байгуулж оролцсон Төмөрбат ахдаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж мэхийн ёслоё.
"Ээждээ зориулсан бидний төгөл" цогцлоон босоход та бүхэн хамт байсанд талархлаа. Төглийн нээлтийн ажиллагаанд та бүхний ээж нарыг хүндэтгэлтэйгээр урин залах учир ээж нартайгаа холбоо барих утасыг илгээнэ үү. Мөн ээжтэйгээ хамт авахуулсан зургаа илгээнэ үү.
Вашингтоны монголчууд -