Оруулсан : Б. Доко 2010-04-14 10:38:01

Индиго хүүхэд гэж хэн бэ?

Би 8 настай хүүтэй. Тэр их ухаантай, маш хөдөлгөөнтэй. Өөрийн үеийн хүүхдүүдээс шал өөрөөр сэтгэдэг, заримдаа тэднээс илүү их ухаантай юм шиг гэтэл заримдаа тэнэг ч юм шиг. Тэр ямар ч шийтгэлээс айдаггүй. Буруу зүйл хийлээ гээд яаж ч загнаж шийтгэсэн түүнийгээ дахиад л хийдэг. Гэхдээ тэр маш их зөөлөн өрөвч сэтгэлтэй. Харсан, мэддэг хүн бүр тэрийг маш сэргэлэн, их ухаантай хүүхэд гэдэг. Тэр сайн ч, муу ч зүйлийг хурдан сэтгэж хийдэг. Цэцэрлэгт байхдаа 4 цэцэрлэг сольсон. Одоо 2-р анги ч 2 сургууль сольчоод байна. Учир нь багш нар нь түүнийг дийлэхгүй байна гэх юм. Би хүүхдийн хөгжлийн талаар судалж байгаад Индиго хүүхэд гэх нэр тоьёог олж бага сага уншлаа. Миний хүү тийм юм болов уу? Та бүхэнд энэ талаар юу гэж бодож байна вэ

Сэтгэгдлүүд


  • S. Zolo 2010-04-14 12:36

    Гого.мн дээр ийм юм бна. :)
    -"Индиго" гэдгээ тодруулахгүй юу?
    -Индиго буюу Монголоор "гасан" хүүхдүүд гэж хэлдэг. 20-р зууны төгсгөлөөр дэлхий дахинд ийм хүүхдүүд төрж эхэлсэн. Ерөнхийдөө 21-р зуун гэхэд айл бүр индиго хүүхэдтэй болсон. Энэ бол маш ухаантай хүүхдүүд. Гэрийн энергийг цэвэршүүлдэг бөгөөд гэрлэн бие нь жирийн хүүхдүүдээс ондоо. Өвчин тусчихвал өөрөө өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чаддаг. Харин ийм ухаантай хүүхдүүдээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ хүн бүхэн бодож байх хэрэгтэй. Энэ тал дээр багш, эмч, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж ажиллахаа бодох хэрэгтэй. Тухайлбал би өнөөдөр энэ сууж байгаа үзлэгийнхээ өрөөнд хүүхдийн тоглоом, хүүхэлдэйн киноны баатруудын зурагт хуудас гэх мэт зүйлийг байрлуулсан байна. Энэ бага насны хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг. Хүүхдийн тархи гурван нас хүртлээ компьютерийн сүлжээ шиг ажилладаг. Энэ компьютерийн сүлжээг сайн болгохын тулд хүүхэдтэйгээ үргэлж ярьж, сонсож, зааж хөгжүүлж байх нь сайн.

    -Индиго хүүхэд гэдгийг нь яаж мэдэж болох вэ?
    -Тухайлбал миний үзэж байгаа энэ хоёр хүүхэд харцнаасаа ухаантай гэдэг нь харагдаж байна. Индиго гэхээр бүр бусад хүүхдүүдээс гоц, ухаантай гэж ойлгож болохгүй. Зүгээр л сандал дээр суух, юм сонирхож байгаагаас нь л мэдчихдэг.

  • О. Долгион 2010-04-14 12:39

    Аураны зураг авдаг газар очоод аураг нь харуулаад нил ягаан эсвэл түүнтэй төстэй өнгөтэй ауратай байвал индиго хүүхэд мөн гэж үзэж болох байх? Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй байна.

  • Б. Доко 2010-04-14 13:02

    Баярлалаа, Золжаргалаа. харин би наадахыг чинь уншсан юм. Одоо цаашаа яахаа мэддэггүйэ

  • Ж. Эрдэнэням 2010-04-14 13:48

    Энэ талаар сайн мэдэхгүй ч дээрх мэдээллийг уншихад үеийнхнээсээ 1 алхамаар түрүүлж явдаг хүүхэдийг л ИНДИГО хүүхэд гэж томъёолод байх шиг. Тэгэхээр аль болох их зүйлийг зааж зөв талруу нь хөтлөөд өгвөл ирээдүйн Энштейн ч гараад ирэх юм билүү. Амжилт хүсье Доко

  • G. Azzaya 2010-04-14 14:14

    Сүүлийн үед айл болгонд 1 индиго хүүхэд төрж байна гэж яриад байгаа. Жирийн ч бай индиго ч бай хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн нэг нь орчин, мэдээ мэдээлэл болоод байгаа, хүүхэд өөртөө ямарч хэрэггүй мэдээлэлийг авдаг болоод байна. Ер нь хүүхдэдээ тухайн насанд нь тохирсон танин мэдэхүйн чанартай мэдээ мэдээллийг үзүүлж байх хэрэгтэй бөгөөд хүүхэлдэйн кино үзүүлэхдээ хүртэл сонголт хийх нь зөв. ТВ үзүүлэх ялангуяа солонгос кинооноос хол байлгах хэрэгтэй шүү................ Танай хүүхэд Индиго бол одоо удахгүй тун тогтуун юмны муу сайныг ялгах чадвартай болох байхаа.

  • М. Мишээл Пингвин 2010-04-14 14:35

    тэр гэрлэн бүрхүүлийг шинжилдэг газар байдаг юм билээ, бизнес хэсэг рүү ороод ухаад үзвэл тэнд зар нь гарсан байсан, нэлээн хэд хоногийн өмнө. орос хэл тайлбар нь гардаг /30 хуудас гээгүй байгаадаа/, бүхий эрүүл мэндийн асуудлаа харж болно /гэсэн би батлахгүй шүү хэхэ/

    бас тэр Сарандаваа /зөн билгийн тулаанд орсон/ гэж хүн дээр очиж болох юм даа, тэднийх тэр төхөөрөмжүүдийг нь авчирсан гэж ТВ ээр гарч байсан.

  • Б. Баяндалай 2010-04-14 15:26

    Гайхалтай би ийм хүүхэдтэй болноо

  • Ж. Ариух 2010-04-14 15:38

    сүүлийн үед дэлхий даяар л индиго гэрлэн биетэй хүүхдүүд төрж байгаа гэсээн зурагтаа дэлхийг аврахаар ирж байгаа гэж ярьж байсныг үзэж байсан юм байна

  • Т. Зая 2010-04-14 17:52

    2000 оноос Бумбын эрин эхэлж байгаа бумбын эрин бол оюун ухаан, суут ухаантнуудын эрин тийм учраас энэ тсаг үеээс хойш төрсөн хүүхдүүд маш ухаантай, шударга хүмүүс төрж энэ хүүхдүүд дэлхийн хүн амыг эзлэх болсон үед бидний нийгмийн бүх муу муухайг арилган энэ дэлхий маш цэвэр ариун сайн сайхан болно гэснийг Оросын сэтгүүл дээрээс уншиж байсан юм байна. Бидний үр хүүхэд сайн сайхан энх амгалан дэлхийд аж төрнө гэж найдаж итгэж байгаа.

  • Б. 2 2010-04-14 17:58

    Ийм хүүхдийн зан чанарыг дарах гэж оролдож болдоггүй. тэгвэл яаваандаа индиго гэрлэн бүрхүүл нь энгийн хүмүүсийнхтэй адил болж, өөртөө итгэлгүй, сул дорой болдог гэсэн шүү.
    аль болох сайн зан чанарыг нь сайшааж магтаж байх хэрэгтэй, тэгсэнээр индиго хүүхэд улам өөртөө итгэлтэй гоц ухаан нь улам л хурц болдог гэсэн шүү.

  • Ц. Доржбат 2010-04-14 18:27

    Манайд Аура студи ороод ирсэн шүү дээ. Индиго гэдэг зүгээр л хүний гэрлэн биеийн үндсэн өнгийг хэлдэг. Энэ нь хөх өнгө юмаа. Хүн болгон өөр өөрийн гэрлэн биетэй, өнгө бүр онцлог чанартай, маш гайхамшигтай гэж хэлж болно. Та өөрөө ч индиго байж болно шүү дээ. Та бүхэн манай Аура студи дээр ирж Индиго, кристалл гэж юу хэлээд байгааг учрыг нь олоорой. Манайх Монголын анхны Аура студи бөгөөд хамгийн сүүлийн үеийн аура камераар гэрлэн биеийг нь тодорхойлж, түүний онцлог, давуу ба сул тал, засал үйлчилгээ үзүүлдэг. Би Аура студи гэж юу вэ?, Монголд анхны Аура студи ажиллаж эхэллээ, Эрүүл мэнд бүлэгт Урилга гэх зэрэг зүйлс бичсэн байгаа. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Та бүхнийг урьж байна
    Манай хаяг: Улаанбаатар хот, 1-р сургуулийн урд Чонон Бөрт төв 2 давхар 202 тоот Аура студи
    Утас:91893887

  • G. Ariun 2010-04-14 19:02

    Индиго хүүхдийн тухай Изотерик судлаач Сома багш ярисан байдаг энэ бичлэгийг ни би яг одоо хаана байсыг санахгүй байнаа ямартай ч тэд бусдаас өөр, жирийн хүний хардаггүйг хардаг гэх зэргээр маш сонирхолтой мэдээлэл байгаа Сома багшаас л асуу даа.

  • Ө. Дашжав 2010-04-14 23:42

    Индиго хүүхдүүд гэж маш их ухаантай, сэрэглэн, овжин, юмыг амархан сурдаг эхээс төрөхдөөл нийгэмд дасан зохицсон байдаг. индиго хүүхдүүд нь бидний ааь, ээж, өвөө, эмээ, найз нөхөдийн дунд байгаа магадгүй чи ч индиго 2000 оноос өмнө хэдэн мянгийн нэг нь индиго хүүхдүүд төрж байсан бол 2000 оноос хойш 3 хүүхдүүдийн 2 нь индиго төрж байгаа гэсэн. Тэгхээр бидний ирээдүйг индигочууд удирнаа бид хоолоо олход бэрэх болжээ гэж.

  • L. Zayzaga 2010-04-15 01:04

    Ийм судалгаа гарсан байдышдээ, 1975 оноос өмнөх төрсөн нь Аричууд буюу шар, ягаан гэрлэн бүрхүүлтэнгүүд, 1975 оноос хойш дэлхйин өнцөг булан бүрт төрөгсөд нь эхэн үедээ нас барцгааж байсан. Бүх талаар нь судалж үзхэд тэдгээр хүүхдүүд нь цэнхэр гэрлэн бүрхүүлтэй байсан. Эндээс үндэслээд хүн төрлөхтний 6 дахь үе буюу Индигочууд /оюун ухаантан/-ын үе эхэллээ гэж үзсэн. Мэдээжийн хэрэг та, бас би ч Индиго, эхэн үеийн индигочууд тэсвэр муутай байсан нь бодуул гэрлэн бүрхүүлийн хоорондынзохицож чадах /Аричууд, Индигочууд 1 үед зохицож амьдрах шаардлага гарсан/ эсхээс шалтгаалсан байх. Одоо жил ирэх тусам л тэд чанаржина. Та ч үүнийг анзаарч байгаа байх.

  • Ч. ЧИМЭЭгүй 2010-04-15 10:56

    Би 2 сайхан хуутэй хун. Миний 2 хуу 2улаа бусад хуухдуудээс тэс оор. 2001, 2007 оний хуухдууд. Тэс оор гэдгийг ни харсан хун болгон хэлээд байдгийн. яриж бга яриа сэтгэж бгаа ни гд арай л оор. ИНДИГО хуухдууд. Хайраар бялхсан хуухдууд бдгийм да. Гайхмаар. Гэтэл бид 2 бдаг л энгийн залуус :-)

  • С. Мэндсайхан 2010-04-15 11:14

    индиго хүүхдэд хийх ажлаа булаалгах гээд байвал хэд хэдэн хүүхэд төрүүлчих. тэгээд 3 хүүхэд төрөхөөр 2 нь мэдээж индиго байж таарна. тэгээд тэжээлгэхгүй юу.
    хахаха
    яг яс юман дээрээ эцэг эхийн ген нөлөөлж таараа. эсвэл усан тэнэгээс ухаантан гарах нь Юу л бол.

  • L. Dulma 2010-04-15 13:07

    Дээр Интерном дэлгүүрт явж байхад Индиго буюу Гасан хүүхэд гээд ном байсан. Тэр номыг уншихад илүүдэхгүй байхаа. Би бас авч уншъя гэж бодоод л байгаа юм.

  • М. Давхарбаяр 2010-04-15 13:23

    Индиго хүүхдүүд гэж одоогийн хүмүүсээс оюун ухаан нь 3-4 дахин их хөгжилтэй, мөн ягаан гэрлэн бие ялгаруулдаг супер ирээдүйн суутнууд л юм шиг байна лээ. Яваандаа нааад хүүхдүүд чинь дэлхийг бүрхэх юм гэсэн. Онцлог шинж нь гэвэл өөрөө өөрийнхөөрөө зүтгэдэг, шударга байдлыг эрхэмлэдэг гэсэн шүү. 2000 оноос хойш ийм хүүхдүүд төрж байга гэсэн. өөрч мэдэх юм алгаа к к к

  • Х. Молор 2010-04-15 17:30

    Энэ маш сонирхолтой сэдэв дээ. Би ч бас сүүлийн үед нэлээд сонирхож бгаа. Жил ирэх тусам ийм хүүхдүүд олноороо төрж бгаа нь гайхамшиг. Хүмүүс бидэнд боломж олгож байгаа хэрэг гэж үздэг юм. Хаа нэгтэйгээс бидний хувь заяаг шийдүүлэхээр илгээгдэж байгаа чухал хүмүүс шүү, тэд маань

  • A. AAA Banzaa 2010-04-15 17:34

    ер н бол xүүxдийн xүмүүжилд орчиний нөлөө иx байдаг.
    Гэтэл орчиний нөлөөнд автдагүй xүн бас байдаг.
    ийм xүүxдүүдийг яаx вэ?
    сэтгэxүй оюун уxаанд нь орчин бий болгож xүмүүжүүлэx үү?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold