Сэдэв устгах талаар
BizNetwork-д гишүүн бүр сэдэв нээх эрхтэй. Мөн адилаар гишүүн бүр сэтгэгдэл бичих үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. Гагцхүү үйлчилгээний нөхцөл заасан заалтууд буюу бусдын нэр хүндэд халдахгүй, дайрч доромжлохгүй гэх мэт заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд. Үүнийг хүндэтгэсэн үзэж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэмжлэе.
Сэдэв нээгчийн хувьд тухайн сэдэв дээрээ олон олон гишүүдийн санал сэтгэгдлийг бичүүлээд сэдэвээ устгуулна гэдэг нь тэр олон гишүүдийг үл хүндэтгэсэн зүйл болох бөгөөд уг сэдвийг санаа төдий зүйлийг гаргасан боловч утга агуулга нь нийт сэтгэгдэл бичсэн гишүүдийн бичлэгүүдээс бүрдэн тогтнож байгаа.
Тэгвэл энэ сэдвийг устгах эрх нь сэдэв нээгчид байх нь зөв үү?
BizNetwork-д нээсэн сэдэвээ устгах боломж нэмэх нь зөв үү?








Д. Довдон 2010-04-28 18:43
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
М. Үзмээ 2010-04-28 18:48
буруу л гэж бодож байнашд
таны хэлсэнчлэн сэдэв нээгч зөвхөн санааг гаргаж харин гишүүд сэтгэгдэлээ бичиж санал бодолоо солилцдог биздээ,тийм болохоор сэдэв нээгч дур мэдэн сэдэвийг устгуулах нь зохисгүй л юм даа уг нь,Бас үнэхээр НЭГ Л БИШ сэдэв байвал юу юм гэхээс
P. Ganaak 2010-04-28 19:08
Zovoor barahuu, bi biznetworkoos hed heden zuil husmeer bn.
1. Hunii ner tor, uzel bodold sorog bdlaar feedback ogdog zarim neg humuusiin ID-g haah.
2. Suuliin 1 saraas omno neegsen sedvuudiig ustgah esvel archive-t hiij baih
3. Zarim neg idevhitei bus uil ajillagaa yavuuldag group-uudiig haah.
Ajiglaad bhad suuliin ued ene site maani undsen zorilgoosoo hazaigaad bgaa yum shig sanagddag bolson.
Het ih heruul shuugian, biye biyeniigee uguisgesen sedev, setgegdluud bichigddeg boljee.
Anhaaral tavisand bayarlalaa.
Н. Гантулга 2010-04-30 04:06
Дэмжиж байна. +
S. АСААНЖ 2010-04-28 19:11
Хэрэгтэй чухал асуудал хөндсөн байнаа.Сэдэв нээсэн хүнд нь сэдвээ устгах эрхийг нь өгөх нь зөв шүүдээ. Хүн хэрэггүй гэж үзсэн сэдвээ л устгана шүүдэ. Ингэснээр хэрэггүй хог сэдвүүд цэвэрлэгдэж бизнет арай өөр түвшинд гарах боломж бүрдэнэ.Хог сэдэв дээр хог сэтгэгдэл л байнашд. Хэзээ ч олигтой хүн хогоор тоглоод гүйхийг бодохгүй тийм цаг ч байхгүй. .Хүмүүсийн сэтгэгдэл чухал гэж үзэж байгаа бол.Сэдвийг эзэн устгасан ч архивд сэдэв сэтгэгдэлтэйгээ жил хадгалагддаг байг.Тэгээд хүмүүсээс гомдол ирэхгүй бол архиваасаа ч гэсэн бүр мөсөн устгах хэрэгтэй. Хогын сав болсонгүй л гэж зэмлэхгүй юм бол өөрөөр хэн шүүмжлэх вээдэ.Хэт соёлтой болох гээд байх хэрэг байхгүй. Хог сэдвээ устгах эрхийг нь эзэнд нь өгөх хэрэгтэй. Үүний дараа бизне харьцангуй эмх цэгцтэй, чанартай болно.
Тухайн үеийн сэтгэгдэлээ, арилгуулчлаа гэж үзэж байгаа бол бас сэргээлгэж болно жил архивт сэдэв сэтгэгдэл нь хадгалагдаж байгаа тул. Тэгээд ч ихэнх нь чалчаа яриа төдий сэтгэгдэл л байдаг шүү дээ. Над мэтээс авхуулаад олигтой ч сээгий бичих хэмжээний нөхөд биш. устгуулчлаа гээд хэрүүл зарга хийгээдп өлсөглөн зарлаад явахгүй нь тодорхой. _ Хийх зүйлээ зоригтой хийцгээ синглетоныхоон. Бүх хүний сэтгэлд нийцсэн шийдвэр хаана ч байдаггүй. Миний хувьд хогноосоо салахыг дэмжинэ. Би ч гэсэн ганц 2 хэрэггүй сэдвээ устгамаар байна. "Цээжин дээр явдаг үс" ч гэх шиг ямарч хэрэггүй сэдэв нээцэн устгамаар байнашд. Тэр хэнд хэрэгтэй юм. Тэнд сэтгэгдэл бичсэн хүн лав хэрэлдээд гүйгээд явахгүй байх.
Д. Тамир 2010-04-28 19:14
Дүрмээ анхнаасаа тохиролцоод хүлээн зөвшөөрвөл ямар ч хувилбар байж болно. Гэхдээ миний бодлоор нээсэн сэдвийг устгах нь утгагүй зүйл. Устгах байсан юм бол яах гэж нээдэг юм бэ? Үүнээс гадна сэдвийг нээсэн болоод санал бодол, сэтгэгдлээ бичсэн бүх гишүүдийн санал эрх тэгш гэж ойлгож байна. Өөрийнхөө сэтгэгдлийг устгая гэвэл одоо яаая гэхэв, харин тухайн сэдвийг тэр чигээр нь устгая гэвэл сэтгэгдлээ бичсэн бүх гишүүдийн санал нийлэх ёстой, тийм үү?
М. Үзмээ 2010-04-30 04:05
tiim shuu
Б. { Э м а } 2010-04-28 19:15
Сэдэв нээгч устгах нь хэрэггүй бол уу ... саяны тэр устгасан хэлэлцүүлэг дээр бол зарим хүмүүст хэрэгтэй мэдээлэл байсан ш дэ ... |бүр олохын саналаар бол утгах л харэгтэй харин тэрийг шийдэх нь биз болон цаад хүмүүс тохиолцсоны үр дүн болж болно | ..... Тэр улаан туг зохисгүй гэдгээ хэрэглэвэл ямар бэ +5|-5 энэ тэрээ.....???
Д. Тамир 2010-04-30 04:06
"Зохисгүй агуулга" товчлуурыг идэвхтэй хэрэглэх саналыг дэмжиж байна. Ганц хоёр сэдэвт би ч дарсан.
S. АСААНЖ 2010-04-30 04:08
Тэр товчлуур чинь ажиллагаагүй юм биш үү кк
B. Bayaraa 2010-04-28 19:19
ер нь байна ш дээ. устгаж хааж боолоо гээд үр дүн нь хэр юм бга юм. Бид хөгжиж бна ш дээ. хэрүүл хараал зүхэл бол хэзээ ч устгасанаар арилгана гэж бхгуй. Сэдэв устгах хүний ID хааx зэрэг нь үнэхээр тийм сайн санаа биш. байж л байг л дээ. тэгээд аяандаа болино ш дээ. Ардчилсан нийгэмд нээлтэй байлгаж аливаа асуудалийг зохицуулна, Нээлтэй байж цаашаа хөгжинө. Энэ бизнэт удаан өргөн урт настай ажиллуулая гэж бга бол гишуудийн эрхэнд нь битгий халд. зураг устгах гээд л орох боломгуй болгох гээд л. сайны хажуугаар саар бх л естой. Бид чинь Онлайн орчинд байгаа хүмүүс шүү дээ. Эндээс энэ хэрэггүй гээд хэрүүл болоод байгаа сэдэвүүдэс хүмүүс иx зуйл олж мэдэж мэдэрч бга ш дээ.
S. АСААНЖ 2010-04-28 19:27
Сэдвийн эзэн устгасан ч архивт хадгалагдан үлдэнэ. Тэгээд ч Эзэндээ таалагдахгүй байгаа сэдвийг сэтгэгдэл бичсэн хүмүүс хамгаалаад байх шаардлрага байхгүй.
М. Үзмээ 2010-04-28 19:27
Таалахгүй байж анхнаасаа нээх хэрэг байнуу
S. АСААНЖ 2010-04-30 04:18
чи бичсэн сэтгэгдэлээ устгаж үзээгүй юу. Тэгүүл чамд энэ эрхийг чинь өгөхгүй бол чи яахуу.
М. Мишээл Пингвин 2010-04-28 19:29
уг нь асуултуудыг шүүлтүүрдээд оруулдаг /хүлээгдэж буй сэдэь хэсэгт/ боловч тэр шүүлтүүр нэг л биш ээ, танилтай байх талын чинээ гээд сэдвийг шууд дэмжээд оруулчдаг юм шиг, эсвэл хүн гуйсаар байгаад +5 болоод оруулчихдаг ч юмуу янзан бүрийн сэдэв ороод ирдэг.
давхардсан сэдвүүд, бие биенээ муу хэлсэн сэдвүүд усгахад зүгээрээ /бүлгүүд ч гэсэн, нэгтгэчихмээр бүлгүүд байдаг/
сэдэв нээгч сэдэвээ нээж байхад тэр сэдэвтэй төстэй урьд нь нээгдэж байсан сэдвүүдийн жагсаалт харагддаг бол дээр биш үү. би ч гэсэн ганц нэг нээсэн хэрэггүй сэдвүүдээ усгачихвал бизнет жоохон ч гэсэн цэвэрлэгдэх байхдаа...
Б. { Э м а } 2010-04-28 19:32
олон сэдэв давхцаж гүйгээд байгаа нь сонин байна ... дахин дахин бичүүлүүлээл.... зураг дээр бол зохисгүй зураг устгах хэрэгтэй + ... сайтныхаа утгыг бодсон нь дээр байх өө ...
O. H20+... ♂ 2010-04-28 19:43
2-3 хоног хэрүүл хийсэн сэдвийн эзэн сүүлдээ би хүсэлт гаргаад устгуулчихлаа гэхийн. /Л. Батмөнх/
Тэр нэг сэдэв нь бөөн хэрүүл гарууд цуглачихсан ялзагналдаж байхын. Уул нь бас бодууштай, зэмлүүштэй, эмзэглүүштэй, авууштай, хаяууштай, нягталмаар зүйлүүд явж байх авч. дэндүү бараан тал давамгайлж устгуулсан байх. хэт туйлширч хэрүүлийн голомт бий болсноор байнгын дайн тулааныг эхлүүлсэн гэлтэй.
иймэрхүү сэдвийг эзэн өөрөө хүсэлт гаргаж устгуулсан нь түймрийн голомтыг цурманд оруулсан гэлтэй. Гэтэл түрүүн Мишээлийн хэлдэгчлэн хэрэгтэй янз бүрийн сэдэв нээчихээд хэрүүл хийх хоббитой нөхдүүдийг нийт олонхийн санлаар админд хандаж киклэх нь тохиромжтой мэт. эндээс хүн авахаа аваад хаяхыг нь ялгаж сурууштай гэдгийг сэргэлэн толгойнууд мэдэж байгаа. тэгэхээр хасах эрхийг саитын захиргаа өөрсдөө шийдсэн дээр бөгөөд сэдэв хэт явцуурвал тухайн эзэнд боломж олгож хасах үйлдлийг тухайн үед бий болговол яадаг юм бол доо, хө.
М. Үзмээ 2010-04-30 04:35
Тухай бүрт нь бий болгоно гэдэг нээрээ дажгүй санаа байна,Дэмжиж байна
М. Үзмээ 2010-04-28 19:44
Мэдээж дураа хүрэхээр нээчихээд дургүйгээ хүрэхээр устгаад байж болохгүй лдээ
Давхардсан олон дахин оруулсан байвал устгаж байвал зүгээр байх,
М.Мишээлийн "сэдэв нээгч сэдэвээ нээж байхад тэр сэдэвтэй төстэй урьд нь нээгдэж байсан сэдвүүдийн жагсаалт харагддаг бол дээр биш үү. " энэ санаа их зүгээр санагдаж байна,
Ер нь тэгээд сэдэвээ өөрсдөө хариуцлагатай нээх хэрэгтэй шд,Сэдэв нээдэг шалгуурыг нь сайжруулах хэрэгтэй байхаа
М. Үзмээ 2010-04-30 04:36
chi chi gel dairaad bhiin
B. Bayaraa 2010-04-30 04:36
sanjaa yagaad l bna da. hun bodoloo ilerhiilj bna sh dee. zaaval chamd taalagdaj bichih estoi yumuu
O. H20+... ♂ 2010-04-28 19:44
Тэр олон сэдвийг цэгцлэх нь дэмжүүштэй л хэрэг.
9. Gegeen.mn 2010-04-28 19:53
өө бас тийм юм болсымуу хэхэ. устгуулахаар айхтар юм бичдэг экстрийм улсууд бол цөөнх ш дээ. сошиал нэтворкууд маассаа л бодохгүй бол цөөнхийг дэмжээд юм олж долоохгүй ээ.. цөөнх яахав дээ хашгирч л байдаг, угаасаа тэгэх ёстой юм чинь...
океи гээ л хүлээгээд авчих, ок?
Н. Өлзийбат 2010-04-28 19:54
Устгасан сэдэврүү орхоор энэ сэдэв устсан байна гэж гарахгүй байгаамуу ???
“Хот хөдөөнийхөн юугаараа ялгардаг вэ?” гэдэг сэдэврүү орхоор юу ч гарч иркүү байнаа. Би бас тэр сэдвээс болж ийм санал асуулга үүссэн байх гэж бодоод тийшээ орсийн. Устсан байна гэж гардаг байх хэрэгтэй байхаа ...
B. Bayaraa 2010-04-28 20:06
синглтонийхон нэг юм ойлгоорой. Гишүүд Бизнэт орохдоо маш иx зав цаг гаргаж ордог шүү. тэгээд бичсэн зуйл нь бхгуй болоx, дахиж орох эрхийг нь хязгаарлаx , зураг устгах {тэр хүн заавал олны өмнө ил гараxийг хүсэхгүй бж болно ш дээ) зэрэг үйлдэл гарахгүй бх нь зүгээр байна.
М. Мишээл Пингвин 2010-04-30 04:58
тэр бас тийм, хүнийг ингэж эмзэглүүлж бол болохгүй :)
B. Bayaraa 2010-04-28 20:30
Оцгороо эмзэглэсэн юм алга. Хэрүүл хийх гээд бга юмуу чи?
B. Bayaraa 2010-04-30 05:22
bi tiim emzegleed bna uu? sanaa ugch bna. misheelee otsgoroo.
O. H20+... ♂ 2010-04-28 20:35
Б.Баяраадаа хандаад ганц үг хэлчий. Таныг хэн гэдгийг мэдэхгүй. Би бас хэрүүл хийх гээгүй. Бас эмзэглээгүй. Гол нь хэн нь мэдэгдэхгүй нэг гар хөл гар ирээд өөрийг тань цохиод байвал нээх дуртай байхгүй төдийгүй. Энэ сайт дээр нэр нь мэдэгдэхгүй эсрэг талын *баатрууд* тодорч утгаа алдах бус уу? Урьд бид хоёр ам мурийсан ч гүнгзгий зүйл бодож эмзэглэсэн зүйл алга. Таныг зургаа оруулаад хэн болохоо тодорхой бичээд явбал таны үг олон түмэнд илүү хүртээлтэй очих мэт. Олны танилууд нүүрээ нуугаад ярьдаггүй л юмсан. Аль эсвэл нууц ноёнтон юм уу? Ер нь ганц та биш олон хүмүүс нүүр амгүй харанхуй яваад байгаа нь хэн нэгнийг дур зоргоор доромжилох давуу эрхийг бий болгож байгааг ухна биз дээ.
O. H20+... ♂ 2010-04-30 05:28
хэрүүл хийх гэж байгаа бол тусгай сэдэв нээнэ биз. харилаа.
O. H20+... ♂ 2010-04-30 05:28
Тэгэхгүй ээ. Битгий тэгэж бай хө Жавхлаан нэлээн дайруулсан хүн шиг байх чинь хэ хэ
B. Bayaraa 2010-04-28 20:42
Мөнхөө (Оцгорт) би чамд таалагдах албагуй ш дээ. Хамгийн гол нь би чамайг яаж доромжлоод байгааг олоод баримтай тавьчих. бас чи хүүхдийн шар куртэк зураг тавьчихаад бүлэг гэж нэрийн доор хангалтай доромжлоо биздээ.
М. Мишээл Пингвин 2010-04-30 05:35
уучлаарай уурлуулсанд. гол сэдэвдээ анхаарсан нь дээр байх.