2010-04-28 18:33:15

Сэдэв устгах талаар

BizNetwork-д гишүүн бүр сэдэв нээх эрхтэй. Мөн адилаар гишүүн бүр сэтгэгдэл бичих үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. Гагцхүү үйлчилгээний нөхцөл заасан заалтууд буюу бусдын нэр хүндэд халдахгүй, дайрч доромжлохгүй гэх мэт заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд. Үүнийг хүндэтгэсэн үзэж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэмжлэе.

Сэдэв нээгчийн хувьд тухайн сэдэв дээрээ олон олон гишүүдийн санал сэтгэгдлийг бичүүлээд сэдэвээ устгуулна гэдэг нь тэр олон гишүүдийг үл хүндэтгэсэн зүйл болох бөгөөд уг сэдвийг санаа төдий зүйлийг гаргасан боловч утга агуулга нь нийт сэтгэгдэл бичсэн гишүүдийн бичлэгүүдээс бүрдэн тогтнож байгаа.

Тэгвэл энэ сэдвийг устгах эрх нь сэдэв нээгчид байх нь зөв үү?
BizNetwork-д нээсэн сэдэвээ устгах боломж нэмэх нь зөв үү?

Сэтгэгдлүүд


  • O. H20+... ♂ 2010-04-28 20:55

    Би чамд таалагдах гээгүй. биднийг хүмүүс харж байгаа.

    Баяраа чи хувцас хараад яах уу дээ. би чамайг доромжилсноо санахгүй байна өө. манайхан хэд эвгүй хандсан бол яг одоо уучлалт гуйчий өмнөөс нь. харин ямар нэг хувцастай зураг тавьбал таньтай танилцахад таатай байна. хөлний зураг эвгүй снгдсымөө. хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь олон утгатай байх. үнэхээр нэг утгын хүмүүсээс хүлцэл өчье. Дараагийн удаа Си Ви гээ бүтэн тавиаарай андаа.

    Хорвоо дэлхий уужим хэрүүл хийх сонирхол алгөөө

  • М. Үзмээ 2010-04-28 20:59

    Хүмүүсээ муудалцахаа болъёооо
    сэдэв болгон дээр хэрүүл байхын, Эвтэй байяааа

  • B. Bayaraa 2010-04-28 20:59

    хэхэ, би чамд таалагдах гээгүй гэнээ. би харин чамд таалагдах албагуй гээд бна ш дээ. чи харин надаас надаа таалагдаад өгөөчээ гээд бга биздэ. Би чамд нэг юм хэлий. Чи маш иx завтай хүн юмаа. за за амжилт.

  • O. H20+... ♂ 2010-04-28 21:10

    Ер нь оцгор бүсгүйчүүд гоё л харагддаг ш дээ. Яагаад шүлсээ гоожуулаад байна аа, пенгвинүүдэд.

    за за сэдвийг утга хазайлгасанд сорри. /Админд / Нүүр амгүй аватор жаахан тиймэрхүү л снгдаж байна өө.

    Киноны хэсгээс: Баяраа өөрөөө л уначихсан юм байна лэээ ш дээ. /наргиан байлаа/

  • B. Bayaraa 2010-04-28 21:14

    аан тиймүү. оцгор хүүхнүүд гоё харагддаг юмуу тээ.Чи хэдэн хүүхнүүдээ сайн доромжлоодоо. тэгээд та тэр Сээгс эрх чөлөө гэсэн киноог тэнэг мангар гээд бга юм бна ш дээ, тиймүү?

  • Г. Алтанцэцэг 2010-04-28 21:15

    Тийм байж таарахгүй ээ хүмүүс авахаа аваад, хаяхаа хаяад, хэлэхээ хэлээд, дагахаа дагаад явдаг ... Өөртөө таалагдахгүй болхоор устгана гэдэг юу гэсэн үг юм тийм л бол сэдэв нээхдээ тэр сайн бодох хэрэгтэй ш дээ ... харин олний дунд шуугиан тарьсанаас болоод устгана гэдэг бүүр байж болохгүй тэр хүмүүс цаг зав гаргаж сэтгэгдэл бичиж үзэл бодлоо хэлж бхад үл хүндэтгэсэн явдал ... тэр Хот Хөдөөгийхний тухай сэдвийн хувьд авууштай сээгий зөндөө байсан олон эсэргүүцэлтэй тулгарангуутай зугтаана гэдэг утгагүй хэрэг ... Тэгхээр ахнаасаа сэдэв нээж бгаа хүмүүс жаахан бодолтой бас тэр давхардал нтр-ээ анхаарч нээх хэрэгтэй тэгээд нэгэнт нээгээд сэтгэгдэл бичээд эхэлцэн сэдвийг устгана гэдэг байж болохгүй гэж үзжийнэээээ ...

  • T. Ganzorig 2010-04-28 21:49

    зөв зөв эзэд сэдэвээ устгуулах эрхийг нь тэд нарт өгөх нь сайн хэрэг гэж дэмжиж байна

  • *. Sallymoon 2010-04-28 21:56

    Сэдвийг устгах буруу байхаа.Харин өмнөх сэдвүүд болон нээгдэж байгаа шинэ сэдвүүдийг төрөлжүүлж болдог бол сэдвүүд давхардахгүй шдээ.Тэгэхгүй болхоор гарчиг нь өөр хэрнээ адилхан утга агуулгатай сэдвүүд зөндөө байхын.

  • S. Badarch 2010-04-28 22:43

    энэ Бүрэнбаатар огцом тэнэгтдэг байна ш дээ, Чи мундагаа.....

  • Б. Гантулга 2010-04-29 08:33

    Нээсэн сэдэв зорьсон үр дүндээ хүрсэн гэж үзвэл нээсэн гишүүн нь өөрөө сэдвээ устгадаг болбол зүгээр л санагдаж байна.

  • О. Цээлээ 2010-04-29 08:51

    Сэдэв нээгчид нээсэн сэдвээ устгах эрх нь байвал зүгээр юм байна, гэхдээ хэсэг бүлэг хүмүүс зугаагаа гаргангаа сэтгэгдэл бичдэг бололтой, өөрсдийнхөө амбицаар хандаж дайрч доромжлоод байвал буруу сэдэв нээж гэж бодох ёстой юу? хэн ямар сэдвээ нээх нь дурынх ч гэсэн, хэн ямар сэдэв дээр сэтгэгдэл бичиж байгаа нь ч бас сонирхолтой:-)

  • М. Эрдэнэбулган 2010-04-29 09:02

    Бүх эрхийг (устгах, засах, эдитлэх..гм) ард түмний гарт! :))

  • Б. { Э м а } 2010-04-29 09:12

    .....зарим нэг сэдэв мэдээллийн чанартай байдаг ...тийм сэдэв дээр сэтгэгдэл бичих шаардлагагүй ч юм шиг ...... Хүлээгдэж буй сэдэв, санал асуулга* гэж оруулбал бал ямар бэ .......жишээ нь хэлэлцүүлэг мэдээлэл, зөвлөгөө чөлөөт сэдэв, энэ тэрээ сонголт хийнэ ... хүмүүс мэдээлийн чанартай гэвэл ... хэлэлцүүлэггүй мэдээлэл гэх мэт.....

    Сэдэв дээр харин ... Сэдэв НЭЭСЭН ХҮН ӨӨРӨӨ ТЭР ЗОХИСГҮЙ ААШЛААД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ УСТАГ даг БАЙВАЛ ЯМАР ... |СЭДЭВ НЭЭГЧ ӨӨРӨӨ АДМИН|..... цаашдаа иймархүү маргаан мэтгэлцээн гарсаар л байх болно ..

  • Б. Зулаа 2010-04-29 15:21

    Сэдэв нээж узээгүй ч сэдэвээ оороо устгах эрх ни нээгчид байвал зугээр санагдаж байна. Зарим сэдэв дээр зугээр л хэрэлдэх юмаа.Энэ Пингвин гээд байгаа хумууст бол буур ч хамаатай байх.Тодорхой зорилгогуй хэсэг булэг хумуусийн тусдаа хэдэн биэнээ тусгаарлаж маазрах гэсэн хумуусийн боогнорол гэж ойлгосон.

  • С. Мэндсайхан 2010-04-29 15:23

    сэдэв нээгч сэдвээ устгахгүй устгахаар санал болгоод тэгээд админ устгаж болохоор

    зарчимын санал хэлэхэд нэр хаяг нь тодорхой бус. БИЗ-ийг ашиглаагүй удсан. зурагаа оруулахгүй байгаа хүмүүсийн бүртгэлийг хязгаарлах, шаардлагатай гэвэл устгах хэрэгтэй санагдсан шүү.

  • T. Munkh 2010-04-29 15:45

    Сэдэв нээгдээ л биз Сэтгэгдэлүүд бичигдэнэ л биз тэгээд ямар дайн зодоон гарах гээд байгаа биш юун сүртэйн харин тэр хүний нэр ус Порфайлаар ажил мэргэжилээр нь дайрч доромжилох нь үнэхээрийн бүдүүлэг тэнэг асуудал биш гэж үү?

  • Ч. Мэндсайхан 2010-04-30 20:48

    Устгаж энэ тэр яах юм бэ?
    Байж л байг.
    Угаасаа энд бизнес танилуудын сүлжээ гэж ойлгож байгаа учир танил болон танилцах ,цаашилбал хамтарч ажиллах хүмүүсийнхээ философийг мэдэх,муу талыг нь харахад дөхөм болох тул нээлттэй байсан нь дээр боловуу?
    Хумсаа нуусан муур шиг байхаар арзайгаад нохой шиг хэрэлдээд байгаа дундаас олон юм харж болох байхаа.Тэндээс сайн ч юм харагдаж болийшд.
    Гэхдээ юу л бол.Ерөнхийдөө рентген зурхай шиг л юмдаа

  • В. Баярбат 2010-05-06 16:32

    Сэдвийг өөрсдөө устгах нь буруу гэж бодож байнаа. Зарим нэг хүмүүс энэ сайтийг тэмдэглэлийн ноорог болгох гээд байгаа ч юм шиг.... Энэ чинь хувийн блог биш шүү дээ.

  • Ш. Шинээ 2010-05-07 12:34

    Сэдэвт хариу бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг үл хүндэтгэсэн, дорд үзсэн хэрэг болох юмшиг л санагдаад байна.

    Biznetwork-н админууд энийг уншиж байвал энэ доор байгаа СЭДВИЙГ ДАГАЯ гэдэг сонголтыг default-р сонгогдоогүй болговол зүгээр юм бишүү.

  • S. АСААНЖ 2010-05-07 12:54

    Ё.Гантулга гээд залуугын нэгэн нийтлэлийг нэг сонины сэтгүүлчзасварлаад сонин дээрээ тавьсан байналээ.Тэгэхдээ эзнээс нь зөвшөөрөл авалгүй нийтэлсэн тул иргэн гантулгын өргөдлийн дагуу оюуны өмчийн газар тухайн байгууллагд хандан зохих шийтгэлийг нь оногдуулсан гэж телевизээр гарч байсан. шийтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нугалж төлүүлэх нэг сар хорих арга хэмжээ авдаг гэлүүдэ.овоо боломжийн шийтгэл сонсогдож байсан.
    Юутай ч энэ оюуны өмчийг зөвшөөрөлгүй хулгай хийгээд шийтгэл гэж юу байдагыг мэдрэхгүй хээв нэг яваа хэн нэгэнд сургамж болохоор нэвтрүүлэг Нтв телевизээр гарсан. монголчууд одооноос соёл сууж байнаууда гэж санагдсан.Нийтлэлийг бичсэн хүн уг сэдвийн эзэн юм. Энэ нь Синглетон болон сэтгэгдэл бичсэн хүмүүсийн өмч биш гэсэн утга.