2010-04-30 13:27:16

Дурлалгүй хайр, хайргүй секс гэж байдаг болов уу?

Энэ асуултанд хариулж байсан уу?Ийм байж болно гэж үү?Тийм бол яагаад? Энэхүү бичлэгийг уншаад асуултын хариуг олж болох л юм.Эрээ цээргүй хэтэрхий ил задгай юм шиг байж болох тийм бол уучилж болгооно биздээ.

Хайр бол секс юм. Гэхдээ аль нь ч чухал юм бэ. Эцэс төгсгөлгүй яриа өрнөсөөр дахиад зугтахаар болов-

Тэнгэрт тогтсон арал дээр тансаг харш, ногоон модод, гол горхи гээд сайхан бүхэн цогцолжээ. Тэр бодвол диваажин байх. Хүн бүрийн очихыг хүсдэг амар амгалангийн орон ч байж магадгүй. Тайзан дээр хижээлдүү насны эмэгтэй, залуу хархүүтэй хамт зогсоно. Эмэгтэй
-Хонгор минь хоёулаа зугтъя
-Хаашаа

-Хаашаа ч хамаагүй.
Залуу хархүү энэ саналыг хүлээн зөвшөөрч, юмаа авч ирэхээр нэг тийшээ алга болов. Эмэгтэй ганцаараа үлдээд гэнэт "Би секс хиймээр байна" хэмээн уйлах үеэр эмнэлгийн хайрцаг барьсан залуу орж ирлээ. Тэгээд
-Аан та намайг дуудсан уу. Би наад саналыг чинь зөвшөөрч байна. Яг одоо эхлэх үү?

-Энд үү
-Тиймээ яг энд. Би бол дэлхийн алдартай сэтгэлзүйч, зөвлөгөө өгдөг, хэрэгжилтийг нь шалгадаг, таашаал авдаггүй эмэгтэйчүүдэд тусалдаг хүн байна. Би чамайг анагаана. Бүхнийг төсөөлөх хэрэгтэй. Төсөөл, төсөөл. Хүй нэгдлийн үеийн секс, эртний дорно дахины үеийн секс, орчин үеийн сонгодог, романтик секс энэ бүхнийг би чамд заана. Гэтэл эмэгтэй энэ галзуу нийгмээс хаашаа ч юм зугтмаар байгаагаа илэрхийлэв. Хоёулаа хамтдаа зугтъя, би чамайг аваад хаашаа ч хамаагүй явахад бэлэн байна.

Эмэгтэй баярлан юмаа авч ирэхээр хаашаа ч юм явж одно. Энэ үеэр тайзан дээр залуу бүсгүй гарч ирэв. Тэд сескийн талаар удтал ярилцсаны эцэст бас л хамт зугтахаар болов. Гэхдээ хоёулаа биш, гурвуулаа. Эрэгтэй хамт зугтахаар болсон эмэгтэйгээ авч ирэхээр хаашаа ч юм явж одлоо. Бүсгүй ганцаараа үлдээд зугтах тухайгаа бодож байтал залуу "Секс хийцгээе" хэмээн гарч ирэв. Бүсгүй

-Тэгье
-Энд одоо юу

-Тиймээ одоо. Энэ орон дээр
-Наашаа суу. Хоёр залуу зэрэгцэн суугаад яах учраа мэдэхгүй сууна. Гэхдээ төсөөлөлд нь залуу бүсгүй хоёр эротик бүжиг бүжинэ. Бүсгүй
-Би ер нь танд яаж секс хийдгийг зааж өгье. Шууд эхлэх хэрэгтэй.
-Үгүй ээ. Бүх зүйл эхлэлтэй байдаг шүү дээ. Секс ч мөн адил. Жишээ нь номтой зүйрлэж болно. Хүн ном уншихын тулд шууд төгсгөлийн хуудсыг нь уншдаггүй биз дээ. Эсвэл ууланд гарахын тулд шууд оройд нь хүрдэггүйтэй адил.

-Үгүй ээ. Би эсэргүүцэж байна. Надтай таарсан эр хүн болгон шууд оргил хэсэгт нь хүрэхийг хүсдэг байсан юм.
-Чи амьдралыг хэтэрхий хялбаршуулах гээд байна. Дурлалгүй хайр, хайргүй секс гэж байдаг юм уу. Чиний энэ хүсээд байгаа секс ер нь юунд хэрэгтэй юм.
-Амьд яваа гэдгээ мэдрэх хэрэгтэй биз дээ. Хоёр залуу удтал ярилцсаны эцэст зугтахаар шийдэв. Хаашаа ч хамаагүй хамтдаа зугтъя. Бүсгүй юмаа бэлдэхээр явлаа. Бүгд л хаашаа ч хамаагүй зугтах хүсэлтэй. Юмаа бэлдээд зугтахыг хүссэн хүмүүс нэг дор цуглараад, зугтахаар болов. Гэтэл залуу
-Зогс. Та нар яагаад дандаа сексийн тухай ярьдаг юм бэ.

-Тэгээд юу ярих юм.
-Ямар нэг оюунлаг зүйл ярьж болдоггүй юм уу. Утга зохиол, хөгжим, уран зураг гээд олон зүйл санал болгосон ч эцэст нь хайрын тухай ярихаар болов. Хайр бол секс юм. Гэхдээ аль Нь чухал юм бэ. Эцэс төгсгөлгүй яриа өрнөсөөр дахиад зугтахаар болов. Гэвч яаж өөрсдөөсөө зугтах вэ. Яаж. Гэхдээ л нэг зүйл хийх хэрэгтэй. Гэтэл эрэгтэй нэгдэх санал гаргав. Бүгд нэгдэцгээе. Тэгье.

Секс мандтугай, Эрх чөлөө мандтугай, Аз жаргалыг олохын төлөө нэгдэцгээе хэмээн хашгиралдах үеэр гэнэт шүгэл тасхийв. Цагаан нөмрөгтэй сувилагч эмэгтэй өвчтөнүүдэд эмийг нь өгөхөөр орж ирлээ. "За та нар чинь зүгээр биз. Тэгвэл эмчилгээндээ оръё. Тэгээд эмэгтэйд хандаж "бүтэлгүй гэр бүлийн роман их уншаад, тэрэндээ хэт итгээд байна. Наад уруулаа будаад, нүүрэндээ инээмсэглэл тодруулаад банзлаа жаахан дээш нь өргө.

Чамайг өвчний түүх дээр чинь онгон гэж бичсэн байна лээ. Чадвал гэрлэх хэрэгтэй за юу" хэмээн захив. Харин залуу бүсгүйд "Чи залуухан, романтик эмэгтэй. Гэхдээ чи гурван удаа гэрлэсэн. Тэр бүхэнд өөрөө буруутай юу эсвэл намайг хаяж явсан эрчүүд буруутай юу гэж өөрөө өөртөө намтар зохиогоод байж болохгүй". Энэ үед эрэгтэй уурлаж, та л бидэнд намтар зохиож байгаа биз дээ гэж уурлаж хашгирав. Харин сувилагч тариа хийгээд "Та ийм эрүүл мэндтэй хаашаа зугтаах юм. Таныг хүүхдүүд чинь хаяад яваа биз дээ. Тэжээх хүн ч алга байна.

Тийм болохоор миний өгсөн шөлийг уугаад, сексийн тухай онолоо яриад байж бай. Ойлгосон уу. Аан нээрээ тийм. Профессор оо, хэрвээ би андуураагүй бол та чинь уран зохиолын багш байх аа. Одоо уран зохиол яриад амьдрах аргагүй болсон. Яагаад гэвэл секс моодонд орсон. Тийм болохоор та өөрийгөө сексологич гэж зарлаад байгаа юм. Харин залуу хархүү минь чамайг эхнэр чинь нууц амрагтайгаа байхын тулд гэрээс чинь хөөсөн. Түүнээс хойш та эмэгтэйчүүдийг үзэн ядаж, айдаг болсон. Тэгээд л чи энд байгаа тийм биз дээ. Залуу

-Би энэ тухай үргэлж боддог.
-Битгий бод. Бодох гэдэг муу. Өнөөдрөөр амьдарч сур. Маргааш гэдэг муу үг. Маргааш бид ажлаасаа халагдаж, өвдөж, үхэж ч болно. Тийм болохоор өнөөдрөөрөө амьдарч сур. Бүх өвчтөнүүд өрөөндөө оров. Харин сувилагч "Би энэ галзуурал, солиорлоос салаад орой очиход бас л галзуу орчин угтдаг. Би ч гэсэн өөртөө тариа хийж, эм уудаг. Галзуу нийгэмд галзуу амьдрахаас өөр арга алга. Хөөрхий. дөө энэ хүмүүсийн секс хийцгээе гээд байгаа чинь хайр, халуун дулаан сэтгэлийн хүсэл юм шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ "Секс хийцгээе".

Тайзны ханын зурагт тэнгэрт тогтсон арал дээр тансаг харш, ногоон модод, гол горхи гээд сайхан бүхэн цогцолжээ. Тэр бодвол диваажин байх. Хүн бүрийн очихыг хүсдэг амар амгалангийн орон ч байж магадгүй. Тэд тийшээ л явахыг хүссэн бололтой. Драмын эрдмийн театрт өнгөрсөн лхагва гарагт нээлтээ хийсэн В.Красногоровын зохиол "Хүний хөнжлийг битгий сөх" жүжгийг үзсэн хүн бүр гарахдаа хаашаа ч юм зугтмаар санагдсан байх даа.

Н.Пунцаг
Бичлэгийн эх:http://news.gogo.mn/r/69640


Сэтгэгдлүүд


  • Ж. Алтантуяа 2011-10-04 18:08

    сексгүй хайр ,хайргүй секс гэж утгагүй ш дэ угаасаа ,шаал Дф8889

  • Ж. Хонгорзул ♀ 2011-10-05 01:06

    ямар урт юм бэ хэхэ. жоохон л ойлголоо. гэхдээ яг асуултын тухайд бол хэн хүнгүй байдаг л гэж хариулах байлгүйдээ.

  • L. Battsengel 2011-10-05 09:03

    Уншсан чинь бас л зугтмаар санагдаж байна. Яаамаар ч юм дээ. Их хоёрдмол мөнхийн маргаантай сэдэв байна

  • Б. Цэцүүк 2011-10-05 12:25

    /залуу-Бүх зүйл эхлэлтэй байдаг шүү дээ. Секс ч мөн адил. Жишээ нь номтой зүйрлэж болно. Хүн ном уншихын тулд шууд төгсгөлийн хуудсыг нь уншдаггүй биз дээ. Эсвэл ууланд гарахын тулд шууд оройд нь хүрдэггүйтэй адил. бүсгүй-Үгүй ээ. Би эсэргүүцэж байна. Надтай таарсан эр хүн болгон шууд оргил хэсэгт нь хүрэхийг хүсдэг байсан юм. залуу-Чи амьдралыг хэтэрхий хялбаршуулах гээд байна. Дурлалгүй хайр, хайргүй секс гэж байдаг юм уу. Чиний энэ хүсээд байгаа секс ер нь юунд хэрэгтэй юм./ энэ хэсэг таалагдлаа зарим хүмүүс цаг хугацааг товчлох гээд байдаг нь үнэн шүү

  • J. Сувд 2011-10-05 12:44

    ёстой яамаар ч юм бэ дээ

  • D. Mandakh 2011-10-10 13:58

    хаа сайгуй тэнүүчилж явна даа наадах чинь . одоо чинь дурлахгүйгээр үнсэлцдэг болсон юм байна лээ шоооо

  • О. Чонос 2011-10-27 17:48

    бүр толгой өвдчихлөө.

  • Д. Баянмөнх 2012-01-28 15:55

    ийм урт юмны эхлэл төгсгөлийг уншсан дээр, зорилго нь дуралгүй л хийие л гээд бгаам биш үү

  • О. Altanod 2012-01-31 14:39

    хайр бол тэвчэртэй, энрэнгүй юм....
    xайр атаархдаггүй, бардам зан гаргадггүй...
    сэкс бол зүгэрэл хэрэглээ..
    харин хүн болгон сайхан эрэгтэй эсвэл эмэгтэйг хараад эргэч хардгви гэчүү
    тэр сайхан xүнтэйгээ нэг ч гэсэн удаа сэкс дээx юмсан гэх бодоч байгагүй хүн байгаа гэчүү
    байгаа гэвэл тэр хүн худалч юм аа........

  • Н. Сайнцог 2012-01-31 14:55

    Дурлалгүй хайр гэдгийг мэдэхгүй юм. Хайргүй секс бол байдаг ш дээ.

  • J. Сувд 2012-01-31 14:58

    сэксээс таашаал авдаггүй байсан бол хэн завхайрхав дээ гэж.

  • B. Dashdulam 2012-01-31 15:16

    Дурлалгүй xайр гэж бxгүй бxаа. Миний бодлоор сэкс гэдэг чн xайртай эсвэл дурлалцсан xүмүүс 2 биенээ мэдрэx хамгийн гайxалтай мэдрэxүйн үйл юм бишүү. Бас сэкс xийнэ гэдэг чн урлаг мөн ариун нандин зүйл ш дээ юун барнаас чиxдсэн оxинтой яана гэнэ вэ

  • J. Сувд 2012-01-31 15:42

    Сондорынхоор бол сэксийг үржих гэж л хийх хэрэгүү. Хийх болгонд тгд үржээд байхуу. 2 биедээ дурласан бгаад секс хийчлээ. тгсн яагаад ч юм хоорондоо тохирохгүй 2 уулангийнх харилцаа цаашид үргэлжлэхгүй бол одоо тгд алдаа гэж үзэх үү.

  • B. Dashdulam 2012-01-31 15:44

    xүний амьдрал xайр биш мөнгө биш сэкс дээр тогтдог юм шигээ. гэxдээ энэ миний бодол

  • М. Hamlet 2012-01-31 17:33

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Ганбаатар (PGN) 2012-01-31 18:07

    sondor law taashaal geechiig amsaj uzeegui bololtoi haramsmaar uruwdultei yum... sex ch saihan hair ch saihan. tusdaa tusdaa ch saihan 2ulaa hamt bwal bur l saihan. ;)

  • А. Ганбаатар (PGN) 2012-01-31 18:10

    durlalgui hair gdg harin bhq blq dee.

  • S. Sondor 2012-01-31 19:38

    БҮГД ГЭРЛЭЛТИЙГ ХҮНДЭЛ ОР ДЭР НЬ БУЗАРТААГҮЙ БАЙГ. ГЭРЛЭЛТИЙН ҮНЭ ЦЭНЭ БОЛ УГТАА ЭХНЭР НӨХРИЙН ХАЙР ТЭДНИЙ СЕКСИЙН АРИУН БАЙХ ЯВДАЛТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ. БАС ӨСӨЖ ҮРЖДЭГ. ДУРЛАЛ БОЛ ТА БҮХНИЙ ХЭЛЭЭД БАЙГАА ГЭРЛЭЛТЭЭС ГАДУУРХ ЗҮЙЛ ТЭНД БАС ГЭРЛЭЭГҮЙ ХҮМҮҮС СЕКС ХИЙДЭГ ТЭР СЕКС НЬ ТЭДНИЙ ХУВЬД ЦАГ ЗУУРЫН ХҮСЭЛ ТАЧААЛАА ХАНГАХ ЗОРИЛГО ЮМ БАС ЭНЭ ДУРЛАЛ ГЭЭЧ ЮМНААС ХОЛ БАЙХГҮЙ БОЛ ЭРЭГТЭЙ ЭРЭГТЭЙДЭЭ ЭМЭГТЭЙ ЭМЭГТЭЙДЭЭ Ч ДУРЛАДАГ ТЭГЭХЭЭР ТЭД ӨСӨЖ ҮРЖИЖ ЧАДДАГГҮЙ ЗҮГЭЭР Л БЭЛГИЙН ТААШААЛААР АМЬДАРДАГ. ДУРЛАЛ БОЛ ХУДЛАА ХАЙР БОЛ ЖИНХЭНЭ ЮМ. ХАЙР БОЛ УГТАА ЗӨВ НЬ САЙН НЬ ХАРИН ДУРЛАЛ БОЛ БИШ ХУУРАЛТ ХУУРМАГ ЗҮЙЛ ЮМ. БИ НЭЭХ ХОЛ ЗӨРҮҮЛЭЭГҮЙ БАЙХ ТИЙМ ҮҮ.

  • J. Сувд 2012-01-31 19:42

    chi abort hiihgui bol urjeed bna daa ehner nuhruud l seks hiidiishd ta nuhruusuu uur huntei hiih ges

    энэ одоо юу вээ хэддүгээр зуун бэ. үржил нтрээ төлөвлөдөг болсон ш дээ.абортгүй аргалах арга бна даа. чамайг энд ингээд бичиж байх хооронд хичнээн үржлийн эс бохирын хоолойгоор урсаж бгааг мэдэж бна уу нөхөртэйгөө мэдээж секс нөхрөөсөө өөр хүнтэй бол кекс хийдгийн. битий ийм хачин үлгэрийн юм яриад бай наад яриад бгаа зуйл чинь Адам Евагийн үед байсийн.

  • . Дээгий 2012-01-31 21:21

    Дурлалгүй хайр гэж яг юу гэсэн үг вэ?
    Секс бол нэг талын хэрэглээ аан бас хайртай хосуудын биесээ ойлголцох нэгэн хэлбэр байх гэж бодож бна
    Хайргүй секс зөндөөл бгаа дөө Үүний тод жишээ бол биеэ үнэлдэг хүмүүс ш дээ
    Дуучин Сарантуяа нэгэн ярилцлагандаа хайргүй хүнтэйгээ секс хийвэл тэр нь спортлог секс болноо гэж хэлсэн бдаг шүү