ХДХВ/ДОХ-ын 71 дэх тохиолдлоор 15-19 насны хүүхэд бүртгэгджээ
-ХДХВ/ДОХ-ын өвчлөл улам залуужиж байна-
Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө ХДХВ/ДОХ-ын халдварын 67, 68, 69 дэх тохиолдол зэрэг бүртгэгдсэн талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл энэ тоо дахин хоёроор нэмэгдэж өчигдөр 70, 71 дэх тохиолдол бүртгэгджээ.
Өмнөх гурван тохиолдлын хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд 20-24 насныхан байсан билээ.
Харин сүүлд халдвар авсан иргэдийн хувьд нэг нь 15-19 насны, нөгөө нь 40-44 насны эрэгтэйчүүд юм байна. Энэ бүхнээс авч үзэхэд ХДХВ/ДОХ-ын өвчлөл харьцангуй залуужиж байгаа нь ажиглагдаж байна.
Түүнчлэн эдгээр иргэний нэг нь сайн дураар шинжилгээнд хамрагдаж байхдаа, нөгөө нь өвчний учир эмнэлэгт хандан үзүүлж, шинжилгээ өгөх явцдаа халдвар авсан гэдгээ мэдсэн аж.
Холбогдох албаныхны мэдээлснээр тэдний биеийн байдал ХДХВ/ДОХ-ын шинж тэмдэггүй үе шатандаа, элдэв зовиургүй сайн байгаа гэнэ. Мөн ХӨСҮТ-ээс тус халдвар тээгчдийг эмнэлгийн хяналтанд авсан бөгөөд халдварын судалгаа хийж байгаа талаар тус төвөөс мэдээллээ.
ХДХВ/ДОХ-ын халдварын өвчлөл сүүлийн үед ихээхэн нэмэгдэж, залуужиж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг иргэд, албан байгууллагад хүргэж байна.
Хувь хүнд өгөх зөвлөмж:
- ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар хүн бүр үнэн зөв бодит мэдээлэл олж авах, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж дадал хэвшил болгох
- Залуу хүмүүсийн бэлгийн замын эрхтэний салслагийн хучуур, бортгон эсүүдийг бүрэн төлжиж гүйцэх (18-20 нас) хүртэл анхны бэлгийн харьцааг хойшлуулан тэвчих
- Хосууд бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх. Ганц бие хүн нэг хавьтагчтай байх
- Эрсдэлтэй байх магадлалтай бэлгийн хавьтлаас зайлсхийх. Аюулгүй сексийн арга (хосоо тэврэх, үнсэх, илэх, өөртөө болон харилцан биендээ гар хангалага хийх, орлох хэрэгсэл болон эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх, тухайн тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах г.м ) - д суралцах, шаардлагатай үед хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх
- Тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч (эрэгтэй, эмэгтэй) хэрэглэж занших, хосууд бэлгэвчийг өдөр тутмын ахуйн хэрэглээ болгон хэвших
- Бэлгийн замын өвчний шинж тэмдэг өөрт мэдрэгдвэл эмчид яаралтай хандаж бүрэн эмчлүүлэх, бэлгийн хостойгоо хамт эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгож, хандах
- ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хандаж байх
- БЗДХ/ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэл өндөртэй эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох, биеэ үнэлэгчээр үйлчлүүлэх, биеэ үнэлэх, мансуурах бодис тарьж хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч хэрэглэхгүй хавьтах зэрэг эрсдлээс зайлсхийх,
- Бэлгийн хавьталд бэлгэвч заавал хэрэглэх, зүү тариурыг дамжуулж хэрэглэхгүй байх
Нийгэм, байгууллага хамт олонд хандсан зөвлөмж:
- ДОХ-ын тухай хууль, Мянганы хөгжлийн хүрээнд 2015 он хүртэл монгол улс ХДХВ/ДОХ-оос хэрхэн урьдчилан сэргийлэх зорилтууд, БЗДХ/ДОХ-ын Үндэсний хөтөлбөр, БЗДХ/ДОХ-ын Үндэсний стратеги, БЗДХ/ДОХ-ын тандалт, оношлогоо эмчилгээний улсын стандартууд, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын үеийн тусламж үйлчилгээний удирдамж, заавар журам зэрэг бодлогын чанартай нэлээд олон баримт бичгүүд боловсрогдон гарсан байдаг. Эдгээрт заасан үүргээ хариуцсан байгууллагууд нь ухамсарлах
- Албан болон албан бус сургалтаар олгож байгаа ХДХВ/БЗДХ-аас сэргийлэх мэдлэг боловсролыг чанартай болгох, түүнд шаардлагатай сурах бичиг гарын авлага, сургалтын хэрэгслээр хангах, хичээлийг заадаг багш, ухуулагч, зөвлөгч нарыг бэлтгэх, хүрэлцээтэй болгох, давтан сургах
- Нийт хүн ам, байгууллага хамт олон, хувь хүн, эрсдэлтэй зорилтод бүлгийнхэнд хандсан ухуулга нөлөөллийн ажлыг ялгаа заагтай, үр дүнтэй хийх.
- Хүн амд хэрэгцээтэй эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, микробицидийн гелээр хангах
- Иргэд оршин суугаа газраа ХДХВ/БЗДХ-ын сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдах, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэх.
- ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлийг эрс нэмэгдүүлэх тэмбүү мэтийн БЗДХ-т өвчнөөс сэргийлэх, өвчнийг эрт илрүүлж эмчлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулан эмчлэх тогтолцоог бий болгох.
- Үйлчлүүлэгчид ээлтэй БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах
- Эрсдэл өндөртэй зорилтод бүлгийн хүн ам болон БЗДХ/ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх нийгмийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, тэдэнтэй ойр дотно хамтарч ажиллах.
- Эрэгтэй бэлэг эрхтэний шамрамын арьсыг тайрч авах нь эрэгтэйчүүд өөрсдөө халдвар авах болон бусдад халдвар тараах эрсдлийг бууруулдаг болохыг зөвлөж байгаа олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу судалгаа хийж, дэмжих, хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдэх
- Микробицидийн гелийг бэлгийн хавьтлын үед үтрээнд хийж хэрэглэх нь халдвар авах болон тараах эрсдлийг бууруулдаг гэсэн зөвлөмжийг өөрийн орны нөхцөлд судлан үр дүнтэй байвал сурталчлан таниулах, гелээр хангах, хэрэглүүлэх арга хэмжээ авах нь цаашид тархалтыг хязгаарлахад ач холбогдолтой байж болох юм.








7. 77777 2010-05-12 09:18
хөөх тэр 15-19 насных гэдэг нь бас бэлгийн замаар ДОХ авцын байхдаа...
одооны энэ хүүхдүүдийгээ... ер нь 10 жилийн сургуулийн хөтөлбөрт энэ талаар хичээл, лекц нэмж оруулмаар юмаа... арай дэнднээ......
Д. Өсөхбаяр 2010-05-13 19:39
Zow l doo gehdee nogooduul ni bur l sonirhood bh shigee.
7. 77777 2010-05-12 09:20
мэдэгдсэн нь 71 гэхээр цаана нь өшөө хэд байгаа болооо... аймар аймар....
D. Munkh-erdene 2010-05-12 09:35
балай юмаа за найз залуутай болбол хамт эмнэлэг ороод үзүүлэх хэрэгтэй болж бгаам бна даа...юмыг яаж мэдхэв...
Р. Нямжаргал 2010-05-13 19:47
hehe yumiig yaj medehew dee ho
Н. Хишигсүрэн 2010-05-12 09:47
яанаа аймаар юм аа
М. ҮҮЛЭНХЭЭ 2010-05-12 10:00
эргэн тойронд минь, яг миний дэргэд байна гэж бодохоос аймар юмаа
Н. Хишигсүрэн 2010-05-12 10:22
гүүү э тэр эргэн тойронд байх нтр нь яахуу ээ өөрийгөө мэдэхгүй явж байвал яана
М. ҮҮЛЭНХЭЭ 2010-05-13 20:33
охин минь юунд иймийм боднов
А. Шинээ / S s S / ☺☻ 2010-05-12 10:49
Хишигсүрэн чи Улааан тууз дээр очиж шинжилгээ өг өөөө юмыг яаж мэдхэв
Н. Хишигсүрэн 2010-05-13 21:01
хэхэ ягаад наддээр тусгаж ойлгоод байгаан би хүмүүсийг бас тэгж бодоосой гэж бодоод л ингэж бичсийн
А. Шинээ / S s S / ☺☻ 2010-05-12 10:52
70 дах тохиолдол нь 17 настай хүүхэд шүү дэээ
Энэ 71 хүн нь шинжилгээгээр батлагдсан л хүний тоо ш дэээ үүнээс цаана хичнээн 100 байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ
Ёр нь бүх нийтийг идэвхитэй тандалтанд хамруулах хэрэгтэй ш дэээ хэдэн зуугаараа л гарна гэсэн үг
Н. Хишигсүрэн 2010-05-13 21:13
өөрөө өгөхөөн мартуузай
B. Jonny 2010-05-12 12:12
АIDS, Зүгээр галиглаад уншихад хүртэл АЙДАС гэдгийг илэрхийлэх шиг санагдах юм...
B. Jonny 2010-05-12 12:26
Энэ олон телевизүүд яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг суртачлан ухуулж таниулахгүй байна аа... Үнэндээ энэхүү тохиолдлыг энэ сэдвээс л олж мэдлээ!!! Хэсэг хугацаанд шуугиж байснаа болчихдог зангаасаа манайхан хэзээ татгалзах юм болоо. Бүх ард түмэнд хүргэх анхааруулгыг зөвхөн телевизүүд л дүрс болон дуутайгаар зохиомжит байдлаар хүргэж чадна шүү дээ. Болдог бол хуулинд заагаад тэдэн минутын хугацаанд өдөр бүр сурталчилан таниулж анхааруулж баймаар байна. Өөрсдөөсөө бусдад үйлчилдэггүй ТӨРИЙГ халж хаямаар санагдах юм. Надад буу өгвөл би буудая :_[
О. Долгион 2010-05-13 22:41
Хөгшинд нь хэд хэдэн буу байдаг юм. Хэрэг болбол нэгийг аваарай, ккк. 10 сумтай өгнө :-))
B. Jonny 2010-05-13 22:44
77 сум хэрэгтэй...
S. АСААНЖ 2010-05-12 15:15
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
М. Мишээл 2010-05-12 16:39
Залуучууд бэлгэвчинд найдаж замбараагүй бэлгийн харьцаанд орохоо болих хэрэгтэй. Тэр ДОХ-ын вирус чинь бэлгэвчтэй байхад ч халдах боломжтой гэсэн. Хэрвээ микроскопоор харвал бэлгэвч чинь их зайтай материалаар хийгдсэн, ДОХ-ын вирус тэр зай завсраар нь орох боломжтой тийм жижиг гэсэн. Тиймээс залуусаа нэг нэгэндээ үнэнч амьдрах л хамгийн зөв, аюулгүй сонголт шүү.
А. Шинээ / S s S / ☺☻ 2010-05-14 02:53
Тэгвэл давхарлая залуусаааа ХЭХЭ
Б. аагий 2010-05-12 22:15
залууса дохоос сэргийли хазуучин бга шүү
S. АСААНЖ 2010-05-14 08:36
1+1=0
Б. аагий 2010-05-12 22:19
эрүүл монгол хүн хөтөлбөрн хаан бна аан 1 хэсэг бөөн юм болж бсана таг болчлоо эрүүл монгол хүн гж бну
А. Шинээ / S s S / ☺☻ 2010-05-13 09:09
Эрүүл монгол хүн хөтөлбөр чинь дуусчихсан ш дэээ хөгшөөөн
Д. Өсөхбаяр 2010-05-13 13:12
Хэцүү ч юм даа, үсчин орохоос хүртэл айж байна ш дээ, тэр үсний машин чинь үс авч байгаад эсгэчихдэг биз дээ
*. Sallymoon 2010-05-13 14:01
Энэ асуудал зүгээр нэг яриад өнгөрөх зүйл биш шүү.Манайх шиг цөөхөн хүн амтай улсад мөхлийн аюул хажууд ирчихээд байгаа гэсэн дохио.Өвчин олон замаар тархдаг ч гэлээ манайд халдварийн дийлэнх нь бэлгийн замаар авсан нь шинжилгээгээр батлагдсан.Өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай олон төрлийн мэдээ мэдээллийг өгч байгаа ч тухайн хүний ухамсрын асуудалтай салшгүй холбоотой гэж боддог.Тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсxийж,гарцаагүй үед бэлгэвчийг тогтмол хэрэглээд сурчих л хэрэгтэй.Зарим хүмүүст өвчилсөн хүмүүсийн тоо цөөхөн сонсогдож байж болох ч 1 халдвартай хүний цаана хичнээн эрсдэлтэй хүн байгааг тооцуул хэцүүхэн тоо гарна даа.Тийм болохоор өөртөө,улс үндэстэндээ хайртай бол дараа гэлтгүй,би хэзээ ч тийм биш гэж бодолгүй шинжилгээнд хамрагдах нь та бидний үүрэг юм шүү.
Д. Өсөхбаяр 2010-05-13 16:06
Энэ өвчнийг хүүхэд хүүхдээсээ аваагүй гэдэг нь л үнэн байх. Бараг насанд хүрээгүй шахуу юм байна ш дээ. Ийм жаахан хүүхдийг уруу татсан тэр этгээдтэй бас тодорхой хариуцлага тооцмоор юм.
Н. Хишигсүрэн 2010-05-15 02:26
хммм одоо хариуцлага тооцно гээд яахуу дээ энэ үхэж л дуусах өвчин шүү дээ
Д. Өсөхбаяр 2010-05-14 15:22
хэхэ ма амидай ядаж байхад овог нь хүртэл ... хэнтэй яаж хаана хэзээ хариуцлага тооцох гээд байна
А. Шинээ / S s S / ☺☻ 2010-05-14 15:40
Хишгэээ найз нь байнга өгдөг ш дээээ