Хүмүүсээ! Сэдэв оруулaхдаа дүрмийн алдаагаа хянацгаая.
Сайн байцгаана уу! Би нилээд хэдэн сэдвээр орлоо /ер нь орж санал бодлоо хуваалцдаг л даа/ Гэхдээ зарим нэг сэдэв нээгчид арай дэндүү их Монгол хэлний бичгийн дүрмийн алдаа гаргаж байна. Сэдвийн утга, агуулга нь зөв ч гэсэн бичсэн үгс нь арай л бишээ. Би ч бас тийм мундаг багш хүн шиг сайн бичиж чадахгүй л дээ. Гэхдээ дээд боловсролтой, оюунлаг залуучууд маань ингэж бичиж байгаа юм чинь үр хүүхдүүд нь, бусад нь ямар байх вэ? гэж бодогддог юм. Ганц жишээ авахад л:
болох+оор=болохоор
явах+ын=явахын... үйлт нэрийн х-ийн өмнөх эгшиг хэзээ ч гээгдэхгүй.
Ккк. Монгол хэлний хичээл зааж байгаа юм шиг санагдчихлаа. За за тэгээд зарим нэг нь алдаагаа хүлээн зөвшөөрч сураарай! Хэлэхээр өөдөөс зодчих гээд байдаг шүү. Яахав хурдан бичсэн ч гэсэн эргээд нэг алдаагаа харчихаад дараа нь оруулж байгаарай.
За тэгээд сэдэв нээгч та бүхэндээ амжилт хүсье!








T. Ariunaa 2010-06-10 23:06
Баярлалаа! сайхан зөвлөгөө бас сануулга байлаа гэж. Тийм шүү залуус аа Мөн яриа болон бичгийн ялгааг анхаарч дүү нартаа зөв үлгэр дуурайлалтай алдаагүй дүрмээр нь бичицгээе! Энэ нь ч цаашлаад эх сайхан хэлээ эвдэхгүй байхад маш том хувь нэмэр болно гэж бодож байна.
D. Byambaa 2010-06-10 23:18
Санал нэг байна. Монгол хүн хэл, хил, мал 3-тай бол баян гэдэг дээ.
Б. { Э м а } 2010-06-10 23:26
хэхэ .... зөв өө зөв .... би лав буруугаа хүлээн зөвшөөр ч байна аа .... бөөн алдаа ...
Н. Жаргал 2010-06-11 08:50
Зөв шүү. Ядаж ийм маягаар хүмүүст сануулж байхгүй бол хамаа намаагүй сонсголоороо бичээд тэрнийгээ өөрөө л ойлгодог байх бусад нь юу гээд биччихсэн юм бэъ гээд салгаж уншидаг. Ялангуяа залуучууд хаанахаар бичсэн юм бэ? гэмээр муухай бичнэ. Эсвэл тийм гондурас маягийн хэлбэр байдаг юм болов уу? тэгээд өөрсдийгөө монгол гэх, ичмээр.
Ц. Мөнхөө ♥ 2010-06-12 21:14
улс, газрын нэрийн эхний үсгийг томоор бичнэ гээд дүрэм бас бна :) Гондурас, Монгол
Г. Оюунболд 2010-06-11 09:01
Монгол хэлний дүрмийг орууллаа. Хэрэгтэй нэг нь татаж аваад харна биз.
http://share.gogo.mn/ODkWd8Vx7C34221276259782/ZuvBichihDurem.doc
D. Ideree 2010-06-12 21:25
Bayarlalaa. heregtei zuil baina shuu.
Н. Төвшинзаяа (HW) 2010-06-13 03:46
Tatagdahgui baina, dahiad tavij uguuch, Bayarlalaa
T. Золзаяа 2010-06-11 11:32
монгол хэлний дүрэм ч гайгүй хэрэг
харин энэ латинаар бичээд байгаа хүмүүс үнэн төвөгтэй
О. Цээлээ 2010-06-11 13:11
хэхэ, зөвөө. алдаатай бичсэн хүний сэдвийг уншихаар тааруухан сурлагатай байсан байх гэж бодогддийн шдээ, би ч бас алдаж бичсэн байхаа:-)
Ц. Сүрэнжав 2010-06-13 02:01
боддог юм шүү дээ,
М. Эрдэнэбулган 2010-06-11 14:22
Ядахдаа зөв бичихгүй болохоор над мэтээс авхуулаад шүүмжлээд эхэлнэ шүү дээ хэхэхэ
С. Батболд 2010-06-13 02:48
авахуулаад
М. Эрдэнэбулган 2010-06-13 02:49
kkkk
Н. Жаргал 2010-06-11 15:01
Мөнхөө - гондурас гэдэг маань хараалын үгийг орлож хэлсэн юм, улсыг хэлээгүй юм.
S. АСААНЖ 2010-06-13 03:27
Монгол гэдгээ томоор биччих чи . Монгол гэхэд ичмээр юмнууд зүгээр кккк жөүк
С. Батболд 2010-06-11 15:26
Харьн тээмээ. Санл ниг баына. Зүв зүвлэгэ өгшөнт эх баярлжына. Дээрхэ хөмүүс ц гэсэн эхл зөйтэй санл хэлзээ. Залуус маани хөний өг аваараа
D. Ideree 2010-06-13 03:54
kkk. doogtoi er ve yasan.
O. Tugsuu 2010-06-11 19:33
яг үнэн. зарим нэг Норовсүрэн, Цогтсайхан байсан байхаа өөр бас.... Их л боловсролтой, зөв бодолтой хүмүүс юм шиг байгаа юм. Гэхдээ оруулсан сэдэв авах юм алга. Бөөн алдаа. хэ хэ.
П. Чалва 2011-06-24 14:40
Ядаргөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө
D. Ideree 2011-06-24 14:42
хэ хэ тэр бол таны дур.
उ. Намуран 2011-06-24 14:52
Сэдэв нээхдээ санаандгүй гаргасан алдаагаа засаж залруулдаг болчихвол ч, Синглтон оо?
Ч. Энхтуул 2011-06-24 14:58
Тэр үг үсгийн алдааны араас хөөцөлддөг хүн байлаа. Одоо харин биз-д элссэнээс хойш алдаатай, маягтай бичихийг сураад байгаа юм биш үү?